| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0257/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/268 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил,
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч *******
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1814004750298 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, овогт ын , //
2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, /*******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Шинжинст сумын 4 дүгээр багийн нутаг Эхийн гол гэх газарт *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Шинжинст сумын 4 дүгээр багийн нутаг Эхийн гол гэх газарт *******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...******* хүүхэд яах гээд байгаа юм гээд орилоод гараад ирэхээр нь би барьж явсан хувин газарт унасан. Тэгэхэд ******* намайг үсдээд авахаар нь би зөрүүлж *******гийн үснээс нь зулгааж газарт унагасан... гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 /, ...Би зодуулсандаа гомдолтой байна..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24-25 дугаар тал/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...******* чамайг ална шүү гэж хэлээд гартаа барьсан байсан хуванцар хувингаар миний толгой руу цохиод тухайн хуванцар хувин бутарч газарт унасан. Тэгэхээр нь би газарт бутарч унасан хувингийн хэсгийн нь аваад *******ыг нүүрэн тус газарт нь нь нэг удаа цохисон. Тэгсэн удагүй ******* миний үснээс зулгааж аваад зодсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 /...би *******ыг гараараа нэг хоёр удаа цохисон. Тэгсэн ******* миний үснээс зулгааж аваад доош нь дарсан. Манай охин бид хоёрыг салгах гээд дийлэхгүй болохоор эмчийг дуудахад эмч гэрээсээ гарч ирээд бид хоёрг салгасан. Би *******ын нүүр лүү нь хувингийн хагарсан хэсгээр цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 110-112 /,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...******* чамайг ч гэсэн алнаа муу гичий минь гээд гартаа барьж байсан хуванцар хувингаар манай ээж гийн толгой руу цохиод нөгөө хувин нь хуваагдаад унахаар нь манай ээж хувингийн ёроолыг аваад *******ын толгой руу нэг удаа цохисон чинь ******* манай ээжийг үснээс нь зулгаагаад нэг гараараа цохиод байхаар нь би салгах гээд чадахгүй байсан болохоор багийн эмч дуудаж салгасан. Тэгээд удалгүй ******* манай ээжийг дахиж үсдээд тэгээд гарыг тавиулж дйилэхгүй болохоор ээж аавыг дуудуулаад аавыг ирэхэд ******* манай ээжийн үснээс тавьсан. ******* манай ээжийг үгийн зөрүүгүй барьж авсан хувингаар толгой руу нь цохисон. Тэгээд дараа нь ээжийг үсдээд доош нь дараад нэг гараараа толгой гэдэс рүү хэд хэдэн удаа цохиод байсан.Тэгээд дараа нь харсан чинь манай ээжийн үс туг тугаараа унасан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 38-41 /,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Тухайн үед *******ын нүүр цус болчихсон, хажууханд нь *******гийн нүүр нь мөн адил цус болчихсон зогсож байсан. ******* надад хэлэхэдээ ******* миний үсийг тугаар нь зулгаачихлаа гэж хэлсэн байсан. Би гэрээсээ кордиорт гарч ирэхэд миний мэдэхээр шал дээр цус дууссан байсан. Мөн цэнхэр хувин хагараад шал дээр бутарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 /,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн
...******* манай гэрээс гараад л байрны кордиор дотор бөөн орилоон чарлаан гараад явчихсан. Гарад хартал ******* хана налаад унасан байж байсан. *******, нар хоорондоо зодолдсон гэсэн юм яриад байж байсан. Тэгээд тэнд байсан Ундармаа эгч д чиний үс чинь энд газар уначихсан байгаа юм бишүү гээд туг үс аваад өгсөн. Тэгээд үсээ хойшлуудаад үзсэн чинь үснийх нь урд хэсэг нь халцараад байхгүй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар
1.*******ын биед тархи доргилт , хамар, баруун чамархай, зовхи хацар, зүүн чамархай, хацар чих, хэвлийд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи болон зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна....” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар тал/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 658 дугаар
1.*******гийн биед 2018.09.14-ний өдрийн 542 баруун гарын V дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн 2018.09.12-ны рентген зурагны тайлбараас харахад баруун гарын У-р. хурууны М-р шивнүүр хугарал, 1-р үений хагас мултрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно.,
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-88 дугаар тал/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 96-98, 105-106/, эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол / хх-ийн 7/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-17/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018.08.31-ний өдрийн 179 тоот тодорхойлолт / хх-ийн 117/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 114/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 115/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 113/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 124/, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.09.12-ны өдрийн 72 тоот тодорхойлолт / хх-ийн 72/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 126/, шүүгдэгч Х.олонбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 123/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Шинжинст сумын 4 дүгээр багийн нутаг Эхийн гол гэх газарт *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Шинжинст сумын 4 дүгээр багийн нутаг Эхийн гол гэх газарт *******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын...******* хүүхэд яах гээд байгаа юм гээд орилоод гараад ирэхээр нь би барьж явсан хувин газарт унасан. Тэгэхэд ******* намайг үсдээд авахаар нь би зөрүүлж *******гийн үснээс нь зулгааж газарт унагасан... гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 /, ...Би зодуулсандаа гомдолтой байна..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24-25/,
шүүгдэгч *******гийн...******* чамайг ална шүү гэж хэлээд гартаа барьсан байсан хуванцар хувингаар миний толгой руу цохиод тухайн хуванцар хувин бутарч газарт унасан. Тэгэхээр нь би газарт бутарч унасан хувингийн хэсгийн нь аваад *******ыг нүүрэн тус газарт нь нь нэг удаа цохисон. Тэгсэн удагүй ******* миний үснээс зулгааж аваад зодсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 /...би *******ыг гараараа нэг хоёр удаа цохисон. Тэгсэн ******* миний үснээс зулгааж аваад доош нь дарсан. Манай охин бид хоёрыг салгах гээд дийлэхгүй болохоор эмчийг дуудахад эмч гэрээсээ гарч ирээд бид хоёрг салгасан. Би *******ын нүүр лүү нь хувингийн хагарсан хэсгээр цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 110-112 /,
гэрч *******гийн ...******* чамайг ч гэсэн алнаа муу гичий минь гээд гартаа барьж байсан хуванцар хувингаар манай ээж гийн толгой руу цохиод нөгөө хувин нь хуваагдаад унахаар нь манай ээж хувингийн ёроолыг аваад *******ын толгой руу нэг удаа цохисон чинь ******* манай ээжийг үснээс нь зулгаагаад нэг гараараа цохиод байхаар нь би салгах гээд чадахгүй байсан болохоор багийн эмч дуудаж салгасан. Тэгээд удалгүй ******* манай ээжийг дахиж үсдээд тэгээд гарыг тавиулж дйилэхгүй болохоор ээж аавыг дуудуулаад аавыг ирэхэд ******* манай ээжийн үснээс тавьсан. ******* манай ээжийг үгийн зөрүүгүй барьж авсан хувингаар толгой руу нь цохисон. Тэгээд дараа нь ээжийг үсдээд доош нь дараад нэг гараараа толгой гэдэс рүү хэд хэдэн удаа цохиод байсан.Тэгээд дараа нь харсан чинь манай ээжийн үс туг тугаараа унасан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 38-41 /,
гэрч *******гийн ...Тухайн үед *******ын нүүр цус болчихсон, хажууханд нь *******гийн нүүр нь мөн адил цус болчихсон зогсож байсан. ******* надад хэлэхэдээ ******* миний үсийг тугаар нь зулгаачихлаа гэж хэлсэн байсан. Би гэрээсээ кордиорт гарч ирэхэд миний мэдэхээр шал дээр цус дууссан байсан. Мөн цэнхэр хувин хагараад шал дээр бутарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 /,
гэрч ...******* манай гэрээс гараад байрны кордиор дотор бөөн орилоон чарлаан гараад явчихсан. Гарад хартал ******* хана налаад унасан байж байсан. *******, нар хоорондоо зодолдсон гэсэн юм яриад байж байсан. Тэгээд тэнд байсан Ундармаа эгч д чиний үс чинь энд газар уначихсан байгаа юм бишүү гээд туг үс аваад өгсөн. Тэгээд үсээ хойшлуудаад үзсэн чинь үснийх нь урд хэсэг нь халцараад байхгүй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар “...*******ын биед тархи доргилт , хамар, баруун чамархай, зовхи хацар, зүүн чамархай, хацар чих, хэвлийд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи болон зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар тал/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 658 дугаар “...*******гийн биед 2018.09.14-ний өдрийн 542 баруун гарын V дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн 2018.09.12-ны рентген зурагны тайлбараас харахад баруун гарын У-р. хурууны М-р шивнүүр хугарал, 1-р үений хагас мултрал гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-88 дугаар тал/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч , ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн харицлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... coolpad маркийн гар утас...”-ыг , шүүгдэгч *******ын эзэмшлийн “...самсунг эс-3 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, торгох ял биелэгдмэгц , эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан үсийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч овогт ын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******, ******* нарт оногдуулсан торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу шүүгдэгч ******* 225000 төгрөг, шүүгдэгч ******* 250000 төгрөг төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.*******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******аас 150000 төгрөг гаргуулч хохирогч *******д, шүүгдэгч *******гээс 500000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1.4-д зааснаар шүүгдэгч Х.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан үсийг устгахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... coolpad маркийн гар утас...”-ыг , шүүгдэгч *******ын эзэмшлийн “...самсунг эс-3 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, торгох ял биелэгдмэгц , эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай..
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА