| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0273/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/269 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллагдагч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005520278 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* / Регистрийн дугаар: ******* /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч: ******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутагт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 09 дүгээр сарын 24 ны өдөр гэртээ байж байтал манай хүргэн найзынхаа Бууцагаан сумаас манай гэрт 16 цагийн үед ирээд 2 литрийн монгол архитай ирсэн юмаа. Тэгээд надад архиа өгсөн тэгэхээр нь би нөгөө өгсөн архийг нь хувааж уугаад эхнэр аас надад нэг шил архи аваад өгчих гэж гуйсан тэгтэл 2.5 литрийн пиво авч өгсөн тэрийг нь бас хувааж уучхаад бид гурав гэрээс гараад хажуу айлаасаа би нэг шил архи аваад гэрийн зүүн талд байдаг байшин дотор ороод нөгөө архиа хувааж ууж байсан манай охин ирээд юу болж байгаа юм бэ архи уугаад гэсэн тэгэхээр би ганц шил архи хувааж уугаад болилоо гэсэн тэгтэл манай охин яваад өгсөн тэгээд архиа хувааж ууж дуусгаад найзтайгаа яваад өгсөн. Тэгээд би гэртээ орсон чинь манай охин урд гэртээ байсан тэгэхээр нь би ээж чинь хаана байна гэж асуусан тэгтэл манай ээж хойд гэрт байгаа гэсэн тэгээд би хойд гэртээ орсон чинь эхнэр орон дээр хэвтэж байсан тэгэхээр би бос гэр орноо цэвэрлэ гэсэн тэгтэл миний урдаас чи өөрөө цэвэрлэ гээд босохгүй байсан тэгэхээр би орон дээрээс нь чирээд босгосон тэгтэл иргээд хэвтээд өгсөн тэгэхээр нь ахиад өмднөөс нь чирээд гаргах гэсэн чинь манай охин орж юу болж байна гэхээр нь та хоёр чинь гэр орноо цэвэрлэхгүй юу гээд хэлтэл гаднаас ороод ирсэн тэгээд та нар юу болж сайн том том дугараад байх чинь гээд намайг та гар гар гээд түлхээд гэрээс гаргасан тэгтэл гэрийн унины мод унасан тэгээд би гадаа байж байтал манай араас гарч ирээд унины модоор миний нурууны хэсэг цохиод авсан тэгэхээр би буцаад эхнэрээ бариад аваад толгой руу нь гараа цохиод авсан тэгтэл манай эхнэрийн толгойноос цус гараад байсан тэгтэл намайг чирээд гэрт оруулсан харин манай охин ээжийгээ аваад гэрт оруулаад цусыг нь арилгаж байсан тэгээд намайг гэрт үлдээгээд гэр лүүгээ орсон тэгэхээр би араас нь гэрт орсон тэгтэл манай охин хоёр манай эхнэрийн цусыг арилгаад байж байсан тэгтэл сумын төвөөс ирчихсэн байсан тэгээд надад манай эгчийн толгойг хагалчихдаг та хэн юм бэ гэсэн тэгэхээр би наадах чинь сүйдтэй юм биш байна гээд хэлчихсэн тэгтэл би цагдаа дуудаж чамайг өгнө гэсэн тэгэхээр би цагдаагаа дуудаад өгч байхгүй юу гээд хэлсэн тэгээд цагдаа ирсэн. Миний биед ямар нэгэн шарх сорви гараагүй гэмтэл байхгүй байсан. Миний хэргийг хурдан шуурхай шийдвэрлэн өгөөч манай эхнэр бид хоёр хоорондоо эвлэрсэн мөн манай хадам аавын бие тааруу байгаа бас манай өөрийн завын бие тааруу байдаг асрах хүн байхгүй болохоор хурдан хэргээ шийдүүлмээр байна. өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч *******ь мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 09 дүгээр сарын 24 ны өглөө би нөхөр Баяргомбын хамт хана үдэж сууж байтал манай нөхрийн хүргэн болон нь нэг найзтайгаа хамт Бууцагаан сумаас манай гэрт 2 литрийн савтай монгол архи аваад хүрээд ирсэн тэгээд манай нөхөр *******д нөгөө 2 литрийн монгол архиа өгсөн тэгээд *******, хамт ирсэн найзтайгаа нийлээд хувааж уусан тэгээд манай нөхөр ******* надаас нэг пиво аваад өгчих гээд гуйсан тэгэхээр би хажуу талын айл болох эгчээ нэг том пиво зээлээд аваад өгчихсөн. Тэгээд нөгөө пивыг , ******* хамт ирсэн нэг залуу 3 хувааж угаад дуусан тэгээд 3-уулаа хамт гэрээ гараад явсан тэгээд би гэртээ сууж байгаад гаднаас охин ороод ирэхээр нь аав чинь хаачсан юм бэ гэж асуухад аав хажуу талын байшин дотор архи уугаад сууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад нойлд орчхоод нөгөө байшингийн цонхоор очиж харсан чинь архиа бараг уугаад дуусаж байсан. Тэгэхээр би гэртээ ороод хойд талын залгаа гэртээ орондоо хэвтэж байтал хамт ирсэн хүнтэйгээ яваад өгч байсан бололтой байсан удалгүй манай нөхөр ******* гаднаа орж ирээд манай охиноос ээж чинь хаана байна гэж асууж байсан тэгтэл манай охин ээж хойд гэрт хэвтэж байгаа гэсэн тэгтэл манай нөхөр ******* орж ирээд чи бос яах гээд унтаж байгаа юм бэ гээд орон дээрээс намайг татаад унгасан. Тэгээд би босож ирээд чи хаашаа юм бэ гээд хэлчхээд чи одоо хэвтэж унтаж амар удахгүй хүмүүс ирж магадгүй гэж хэлсэн тэгээд хэрүүл хийж байтал манай охин урд гэрээс орж ирээд аав та одоо хаашаа юм бэ унтаж амар гэж хэлсэн тэгтэл манай нөхөр үгэнд нь орохгүй миний өмднөөс шууд барьж аваад чирээд гэрийн хаалга руу явж байтал гаднаас орж ирээд та болиоч унтаж амар гэсэн чинь үгэнд нь орохгүй байсан Тэгтэл ******* намайг шууд чирээд гэрийн хаалгаар гаргасан тэгээд намайг гэрийн гадаа гаргаад зодоод байсан тэгтэл миний толгой халуун орголд байхаар нь үзсэн чинь цус гарч байсан тэгтэл манай нөхөр *******д та яаж байгаа юм бэ толгойг нь хагалчихсан байна гээд Баяргомбын гарнаас нь татаад гэр лүү аваад орсон тэгээд би охинтойгоо хамт дүүгийнхээ гэрт ороод цусаа арилгаад байж байтал гаднаас орж ирээд цус арилгаж байсан тэгтэл ******* араас нь ороод ирсэн тэгээд байж байтал манай дүү Мөнхэрдэнэ сумын төвөөс ирсэн тэгээд *******д та яаж байгаа юм бэ нэгнийхээ толгойг хагалаад хаячихдаг гэсэн тэгтэл ******* чи эгчээ аваад манай хаяанаас зайлаарай гээд хөөсөн тэгтэл манай дүү цагдаа дуудлаа шүү гэсэн чинь дуудаж л байхгүй юу гэсэн тэгээд цагдаа өгсөн. Надад гомдол санал байхгүй Өөр нэмж ярих зүйл байхгүй. мэдүүлэг / хх-ийн 12-14 /,
... Би 2018 оны 09 дүгээр сарын 24 ны өглөө би нөхөр Баяргомбын хамт хана үдэж сууж байтал манай нөхрийн хүргэн болон нь нэг найзтайгаа хамт Бууцагаан сумаас манай гэрт 2 литрийн савтай монгол архи аваад хүрээд ирсэн тэгээд манай нөхөр *******д нөгөө 2 литрийн монгол архиа өгсөн тэгээд *******, хамт ирсэн найзтайгаа нийлээд хувааж уусан тэгээд манай нөхөр ******* надаас нэг пиво аваад өгчих гээд гуйсан тэгэхээр би хажуу талын айл болох эгчээ нэг том пиво зээлээд аваад өгчихсөн. Тэгээд нөгөө пивыг , ******* хамт ирсэн нэг залуу 3 хувааж угаад дуусан тэгээд 3-уулаа хамт гэрээ гараад явсан тэгээд би гэртээ сууж байгаад гаднаас охин ороод ирэхээр нь аав чинь хаачсан юм бэ гэж асуухад аав хажуу талын байшин дотор архи уугаад сууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад нойлд орчхоод нөгөө байшингийн цонхоор очиж харсан чинь архиа бараг уугаад дуусаж байсан. Тэгэхээр би гэртээ ороод хойд талын залгаа гэртээ орондоо хэвтэж байтал хамт ирсэн хүнтэйгээ яваад өгч байсан бололтой байсан удалгүй манай нөхөр ******* гаднаа орж ирээд манай охиноос ээж чинь хаана байна гэж асууж байсан тэгтэл манай охин ээж хойд гэрт хэвтэж байгаа гэсэн тэгтэл манай нөхөр ******* орж ирээд чи бос яах гээд унтаж байгаа юм бэ гээд орон дээрээс намайг татаад унгасан. Тэгээд би босож ирээд чи хаашаа юм бэ гээд хэлчхээд чи одоо хэвтэж унтаж амар удахгүй хүмүүс ирж магадгүй гэж хэлсэн тэгээд хэрүүл хийж байтал манай охин урд гэрээс орж ирээд аав та одоо хаашаа юм бэ унтаж амар гэж хэлсэн тэгтэл манай нөхөр үгэнд нь орохгүй миний өмднөөс шууд барьж аваад чирээд гэрийн хаалга руу явж байтал гаднаас орж ирээд та болиоч унтаж амар гэсэн чинь үгэнд нь орохгүй байсан Тэгтэл ******* намайг шууд чирээд гэрийн хаалгаар гаргасан тэгээд намайг гэрийн гадаа гаргаад зодоод байсан тэгтэл миний толгой халуун орголд байхаар нь үзсэн чинь цус гарч байсан тэгтэл манай нөхөр *******д та яаж байгаа юм бэ толгойг нь хагалчихсан байна гээд Баяргомбын гараас нь татаад гэр лүү аваад орсон тэгээд би охинтойгоо хамт дүүгийнхээ гэрт ороод цусаа арилгаад байж байтал гаднаас орж ирээд цус арилгаж байсан тэгтэл ******* араас нь ороод ирсэн тэгээд байж байтал манай дүү сумын төвөөс ирсэн тэгээд *******д та яаж байгаа юм бэ нэгнийхээ толгойг хагалаад хаячихдаг гэсэн тэгтэл ******* чи эгчээ аваад манай хаяанаас зайлаарай гээд хөөсөн тэгтэл манай дүү цагдаа дуудлаа шүү гэсэн чинь дуудаж л байхгүй юу гэсэн тэгээд цагдаа өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/
... Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр манай ******* гэртээ хань үдээд сууж байтал Бууцагаан манай нөхрийн хүргэн болох нэг хүнтэй хамт ирээд манай нөхөр *******той 2 литрийн савтай монгол архи хувааж уугаад дууссан тэгтэл манай нөхөр ******* чи надад архи аваад өг гэхээр нь би Молом ахынхаас 2,5 литрийн пиво аваад өгсөн тэгсэн чинь уучхаад 3-уулаа гэрээс гараад явсан тэгээд алга болчихсон байхаар охиноосоо аав чинь хаачив гэсэн чинь хажуу талын байшин дотор сууж байна гэсэн тэгэхээр нь би бие засчхаад нөгөө байшин дээр очсон чинь *******, нөгөө хамт явсан залуу 3 архи уугаад сууж байсан тэгэхээр нь би та нар наад архиа хаанаас авсан юм бэ гэсэн чинь манай нөхөр би аас нэг шил архи авсан гэхээр нь би дугараагүй тэгээд нөгөө хоёр нь архиа уучхаад яваад өгсөн тэгээд би унтах гээд гэртээ хэвтэж байсан чинь манай нөхөр ******* охиноосоо ээж чинь хаачсан юм бэ гээд асууж байсан тэгтэл манай охин ээж унтах гэж байна гэсэн чинь манай нөхөр орж ирээд бос гэж байна яасан жаргалтай юм бэ гээд өмднөөс татаад гэрээс чирээд гаргаад ирсэн тэгээд гэрийн гадаа намайг зодоод байсан тэгтэл манай хоёр салгах гээд оролдсон чинь дийлээгүй байсан тэгээд байж байтал миний толгой халуун оргио байсан тэгэхээр нь үзсэн чинь толгой хагалчихсан байсан. Тэгтэл манай нөхөр миний дээрээс босоод гэртээ орчихсон тэгээд би дүүгийнхээ гэр лүү охиноо дагуулаад орсон тэгээд цусаа тогтоогоод байж байтал манай дүү сумын төвөөс ирсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Бага зэрэг согтуу байсан. Манай охин бас дүүгийн эхнэр , Бүрнээ эгч 3 л байсан өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… БИ 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр гэртээ гэр орноо цэвэрлээд байж байтал оройхон 17 цагийн үед ******* хүмүүстэй архи ууж байх шиг байсан. Тэгээд нөгөө 2 хүн нь яваад өгч байсан тэгээд удаа ч үгүй ******* ахын гэрт хүн орилоод байхаар нь би ******* ахын гэрт орсон тэгтэл ******* эхнэр ь хоёр барилцаад авчихсан хэрүүл маргаан хийгээд байж байсан тэгэхээр нь би аваад гэрээс нь гаргасан. Тэгтэл араас гэрийн дагаа гараад ирсэн тэгээд ахиад хоорондоо барилцаад авсан. Тэгтэл ******* ын толгой руу гараа нэг зохиод авсан тэгтэл ын толгой хагарчихсан байсан. Тэгээд би ******* ахыг гэрийнх нь хажуу тал руу явуулсан тэгтэл ыг охин нь аваад манай гэр лүү орсон тэгээд би араас нь гэртээ орсон. Тэгээд би ус халаагаад ын толгойн цус арилгуулсан тэгээд байж байтал манай нөхөр сумын төвөөс ирсэн тэгээд юу болж байгаа юм бэ гэж манай асуусан тэгэхэд нь ******* толгойг нь хагалчихлаа гэж бид нар хэлсэн тэгтэл манай нөхөр би гарчхаад ирье гээд гараад явсан тэгээд ******* ахын гэрт ороод манай нөхөр чи яаж байгаа юм эхнэрийнхээ толгойг хагалаад гэж хэлсэн гэсэн тэгтэл ******* өмнөөс нь чамд ямар хамаатай юм бэ эгчийгээ аваад зайл чаддаг юм бол чи цагдаагаа дууд гэж хэлсэн гэсэн тэгээд манай нөхөр гэртээ орж ирээд цагдаа дуудсан. архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг/хх-ийн 26-28/
... Би 2018 оны 09 дүгээр сарын 24 өдөр гэртээ хүүхэдтэйгээ 2-уулаа байж байтал манай хажуу талын гэрт хүн орилолдоод байхаар гарсан тэгтэл ******* эхнэртэй зодолдож байсан. Тэгэхээр би эхнэрээс нь салгаад гэрээс нь гаргасан тэгтэл энхэр нь араас гарч ирсэн тэгтэл ******* эхнэр ь хоёр хоорондоо дахиад хэрэлдээд зодолдоод байсан тэгээд би дахиад барьж аваад салгасан тэгээд дийлээгүй алдсан чинь эхнэрийнхээ толгойг хагалчихсан тэгээд би эхнэр ийг гэртээ оруулаад цусыг нь цэвэрлээд байж байтал манай нөхөр сумын төвөөс ирсэн тэгээд манай нөхөр ******* дээр очоод та чинь яаж байгаа юм бэ эхнэрийнхээ толгойг хагалчихсан байна гэсэн чинь та нар чаддаг юм цагдаагаа дууд гээд орилоод байсан. Би мэднэ. Урьд нь нэг бус удаа харж байсан. *******, эхнэр ь, Охин нар байж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өглөө 10 цагийн үед аав ээж хоёр хана үдээд сууж байтал Бууцагаан сумаас аавын хамаатан нэг танихгүй хүнтэй хамт ирээд монгол архи манай гэрт хувааж уугаад тэгээд эгчээс нэг пиво авч хувааж ууцгаасан тэгээд гэрээс аав нөгөө 2 хүнтэй хамт гараад явсан тэгээд алга болчихоор нь би гараад харсан чинь манай гэрийн зүүн талын байшинд ороод суучихсан архи уугаад байж байсан тэгээд би ээжид орж ирээд нөгөө хэд чинь хажуу талын байшинд архи уугаад сууж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарахад аавтай хамт байсан нөгөө хоёр хүн яваад өгсөн. Тэгээд би нойл орох гээд яваад иргээд ирэхэд аав гараас гэрт орж ирээд надаас ээж чинь хаана байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би хойд гэрт унтаж байна гэсэн тэгээд аав хойд гэрт орсон удаа ч үгүй хэрүүл болоод байхаар би хойшоо гэртээ ортол аав ээж хоорондоо маргалдаад байсан тэгтэл аав ээжийн өмнөөс чирээд аваад гарах гэж байтал гаднаас эгч орж ирээд аавын гараас татаад аваад гаргасан тэгэхэд ээж давхар чирэгдээд гэрийн хаалгаар гарсан. Тэгээд гэрийн гадаа хэрэлдээд зогсож байсан тэгэхээр нь би гэртээ орчхоод буцаад гараад ирсэн чинь ээжийн толгойноос цус гарчихсан байсан тэгээд би ээжийг аваад ахын гэр лүү орсон тэгээд ээжийн цусыг арилгаад зогсож байтал эгч аавтай хамт гаднаас ороод ирсэн тэгээд эгч бид хоёр ээжийн цус хамт цэвэрлэсэн гэхдээ бол ээжийн толгойноос их цус гараагүй өнгөцхөн хагарсан байсан. Тэгээд эгч аавыг гэрээсээ авч гараад гэрт нь орж унтуулахаар явсан тэгээд би ээжтэй үлдсэн тэгтэл эгч аавыг унтуулчихлаа гээд ороод ирсэн тэгээд байж байтал ах сумын төвөөс гэртээ ирсэн тэгээд цагдаа дуудсан. Би талаар сайн мэдэхгүй гэртээ орчхоод гараад ирэхэд хагалчихсан байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /
... 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өглөө 10 цагийн үед аав ээж хоёр хана үдээд сууж байтал Бууцагаан сумаас аавын хамаатан нэг танихгүй хүнтэй хамт ирээд монгол архи манай гэрт хувааж уугаад тэгээд эгчээс нэг пиво авч хувааж ууцгаасан тэгээд гэрээс аав нөгөө 2 хүнтэй хамт гараад явсан тэгээд алга болчихоор нь би гараад харсан чинь манай гэрийн зүүн талын байшинд ороод суучихсан архи уугаад байж байсан тэгээд би ээжид орж ирээд нөгөө хэд чинь хажуу талын байшинд архи уугаад сууж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарахад аавтай хамт байсан нөгөө хоёр хүн яваад өгсөн. Тэгээд би нойл орох гээд яваад иргээд ирэхэд аав гараас гэрт орж ирээд надаас ээж чинь хаана байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би хойд гэрт унтаж байна гэсэн тэгээд аав хойд гэрт орсон удаа ч үгүй хэрүүл болоод байхаар би хойшоо гэртээ ортол аав ээж хоорондоо маргалдаад байсан тэгтэл аав ээжийн өмнөөс чирээд аваад гарах гэж байтал гаднаас эгч орж ирээд аавын гараас татаад аваад гаргасан тэгэхэд ээж давхар чирэгдээд гэрийн хаалгаар гарсан. Тэгээд гэрийн гадаа хэрэлдээд зогсож байсан тэгэхээр нь би гэртээ орчхоод буцаад гараад ирсэн чинь ээжийн толгойноос цус гарчихсан байсан тэгээд би ээжийг аваад ахын гэр лүү орсон тэгээд ээжийн цусыг арилгаад зогсож байтал эгч аавтай хамт гаднаас ороод ирсэн тэгээд эгч бид хоёр ээжийн цус хамт цэвэрлэсэн гэхдээ бол ээжийн толгойноос их цус гараагүй өнгөцхөн хагарсан байсан. Тэгээд эгч аавыг гэрээсээ авч гараад гэрт нь орж унтуулахаар явсан тэгээд би ээжтэй үлдсэн тэгтэл эгч аавыг унтуулчихлаа гээд ороод ирсэн тэгээд байж байтал ах сумын төвөөс гэртээ ирсэн тэгээд цагдаа дуудсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өглөө сумын төв дээр хүүхдүүдээ харж байгаад сургуулийн дотуур байранд өгчхөөд хөдөө Бор овооны давсан дээр байдаг гэртээ 18 цагийн үед очиход манай гэрт ь эгч, манай эхнэр , нар байж байсан тэгтэл манай эгч ын толгой хагарчихсан цус гоожчихсон байсан тэгэхээр нь би ******* ахын гэрт нь ороод та яаж байгаа юм бэ нэгнийхээ толгойг хагалчихсан байдаг гэж хэлсэн чинь ******* ах миний урьдаас хуцаад байгаарай пизда минь тэр цагдаагаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгүүлсэн юм. Гайгүй л харагдаж байсан. архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 / болон хавтаст хэргийн 69 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 4-9 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутагт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******, *******, *******нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан” анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ын эзэмшлийн жи мобайл гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцох эрхээ эдэлсэн бөгөөд өөрийн өмгөөлөгч Г.Доржготовоос татгалзаж байгаагаа бичгээр болон амаар илэрхийлж улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт ын зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан ыг шийтгэх тогтоол гардаж авснаас хойш гурван сарын дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ