| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2018/0370/и |
| Дугаар | 418 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 418
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ю.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ад холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаруулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018.06.11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, эвлэрэхгүй. Бид 2013 онд танилцаж 2014.05.09-нд охинтой болсон. Бидний охин одоо надтай байдаг. Б.А бид 2 хүүхдээ гарснаас хойш тус тусдаа амьдрах болсон. Иймээс охинд маань эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин бол миний охин мөн. Бид хоёр хүүхдийн асрамжийн талаар маргаангүй. Охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б, хариуцагч Б.Ааас “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.А нь Ю.Бээс гарсан охин бол миний охин мөн тул би охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд байлгана гэв.
Зохигчид 2013 онд танилцан үерхэж байгаад 2014.05.09-нд охин У төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Охин Б.У нь эх Ю.Бийн асрамжинд байгаа ба эцэг Б.А нь асрамжийн талаар маргаагүй тул охиныг эхийнх нь асрамжинд хэвээр үлдээж, эцэг Б.Ааас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ю.Бийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно. Харин хариуцагч Б.Ааас 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 29.606 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Ю.Бээс 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Угийн эцгээр Б.Аыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ю.Бээс 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Уг 11 нас хүртэл сар бүр тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Ааар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Бийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 29.606 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ