Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

167/2022/0145/Э

 

 

 

   

                                

      2022         08           30                                        2022/ШЦТ/151

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн ......4 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Т.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн ....од оршин суух хохирогч Ж.Мын амины орон сууцны цонх, зурагт, тээврийн хэрэгслийн салхины шил зэрэг эд зүйлсийг хаглах, гэмтээх зэргээр бусдад 1.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хадам ээж Мын эд зүйлсийг эвдэлсэн нь үнэн. Би эхнэртэйгээ 10 гаран жил ханилсан. Миний хувьд сэтгэл зүйн дарамттай байдаг. Тэгээд архи ууж ирээд эвдэлсэн байсан. Эхнэр болон хадам ээж ааш авиртай. Урьд нь салж нийлж байсан. Энэ үйлдэл маань үнэхээр миний буруу, ойлгож байгаа, хохирлыг төлнө. Болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж байна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Намайг гэртээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байхад хүргэн Т.Б нь залгасан байхаар нь би, Т.Б руу залгахад гар утсаа авчихаад ярихгүйгээр утсаа тасалсан. Удалгүй хашааны гадна цэнхэр өнгийн жижиг машин зогсохоор нь Быг согтуу ирж байна гэж бодоод “Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагад дуудлага өгч, мөн том охин болох Мандуйхайцэцэг рүү залган нөхөр чинь согтуу ирлээ гэртээ ирээрэй гэж хэлээд, байшингийнхаа хаалгыг дотор талаас нь түгжсэн чинь хүргэн Т.Б хаалгыг татаж үзэж байснаа, коридорын ертөнцийн зүгээр зүүн талд байх, цонхыг хагалан байшинд орж ирж ирэн хүүхэд болох Мандуйхайцэцэгийг хүмүүжүүлж чадсангүй гэж хэлэн хэрүүл өдөх гэхээр нь би өөрийн бага охин болох Шүрэнцэцэгийн охин болох 4 настай охиныгоо өргөн байшингаасаа авч гаран хашаанаас гаран хашааны баруун талд байх хажуу айлын хашааны нөмөрт цагдаад дуудлага өгсөн болохоор хүлээж зогссон. Цэнхэр өнгийн жижиг тээврийн хэрэгсэл хашааны гадна байхгүй байсан. Т.Б ганцаараа манай гэрт согтуу ирсэн. Хүргэн Т.Б нь миний том охин Мандуйхайцэцэгтэй ханилан 10 жил гаран болж байна. ...хүргэн Т.Б, охин Мандуйхайцэцэг нар ирэн надтай цуг амьдраад 3-4 сар болж байна гэсэн мэдүүлэг /хх 9, 28 ху/,

            -Гэрч М.Мандуйхайцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 12 цагийн үед гэрээсээ гараад үеэл болох Мөнхчимэгийндээ байж байхад, 12 цаг 30 минутын үед миний ээж болох М над руу утсаар залган Быг ээжийн гэрт ирчихсэн гэрийн хаалга үүд оролдоод орох гээд байна гэж над руу утсаар шивнэж ярьсан. Би үеэл Мөнхчимэгтэй хамт өөрийн машинтайгаа ээжийн гэрт ирэхэд дэнжийн дэлгүүрийн урд талд ээж М нь миний дүү болох Шүрэнцэцэгийн охин болох 3 настай Лхамсондортой айчихсан зогсож байсан. Ээжийнхээ хашааны урд талаас би машиныхаа цонхоор гэр рүүгээ хартал Т.Б  манай гэр рүү орж гараад гэрээс юм гаргаж шидээд граш руу бас орж гараад юм шидэж эвдлээд байсан. Би дуудлага өгөөд цагдаа нар ирж Быг гэрийн гаднаас бариад явсан. Т.Б бид хоёр манай ээж болох Мын гэрт ирж амьдраад 2-3 сар болж байна гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

           -Яллагдагч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ....од байх, хадам ээж Мын гэрт очиж гэрийнх нь эд зүйлийг эвдсэн байсан. Би яг яаж эвдсэнээ санахгүй байгаа гэсэн мэдүүлэг /хх 13, 26 ху/,

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-6 ху/,

          -Хохирлын үнэлгээ /хх 15-16 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20-22, 26 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 40-43 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн ....од оршин суух хохирогч Ж.Мын амины орон сууцны цонх, зурагт, тээврийн хэрэгслийн салхины шил зэрэг эд зүйлсийг хаглах, гэмтээх зэргээр бусдад 1.930.000 төгрөгийн хохирол учруулж, бусдыйн эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.Бын “...Хадам ээж Мын эд зүйлсийг эвдэлсэн нь үнэн. Би эхнэртэйгээ 10 гаран жил ханилсан. Миний хувьд сэтгэл зүйн дарамттай байдаг. Тэгээд архи ууж ирээд эвдэлсэн байсан. Энэ үйлдэл маань үнэхээр миний буруу, ойлгож байгаа, хохирлыг төлнө. Болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Мын “...хүргэн Т.Б хаалгыг татаж үзэж байснаа, коридорын ертөнцийн зүгээр зүүн талд байх, цонхыг хагалан байшинд орж ирж ирэн хүүхэд болох Мандуйхайцэцэгийг хүмүүжүүлж чадсангүй гэж хэлэн хэрүүл өдөх гэхээр нь би өөрийн бага охин болох Шүрэнцэцэгийн охин болох 4 настай охиныгоо өргөн байшингаасаа авч гаран хашаанаас гаран хашааны баруун талд байх хажуу айлын хашааны нөмөрт цагдаад дуудлага өгсөн болохоор хүлээж зогссон” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мандуйхайцэцэгийн “...12 цаг 30 минутын үед миний ээж болох М над руу утсаар залган Быг ээжийн гэрт ирчихсэн гэрийн хаалга үүд оролдоод орох гээд байна гэж над руу утсаар шивнэж ярьсан. Би үеэл Мөнхчимэгтэй хамт өөрийн машинтайгаа ээжийн гэрт ирэхэд дэнжийн дэлгүүрийн урд талд ээж М нь миний дүү болох Шүрэнцэцэгийн охин болох 3 настай Лхамсондортой айчихсан зогсож байсан. Ээжийнхээ хашааны урд талаас би машиныхаа цонхоор гэр рүүгээ хартал Т.Б  манай гэр рүү орж гараад гэрээс юм гаргаж шидээд граш руу бас орж гараад юм шидэж эвдлээд байсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           Шүүгдэгч Т.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Мын эд хөрөнгөд 1.930.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлөөгүй тул шүүгдэгчээс хохирол 1.930.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулжшийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Т.Бн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.930.000 /нэг сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сум 2-р баг Дэнжийн 415 тоот Ж.Мт /ЕС73031303/ олгосугай.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

        7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА