Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

167/2022/0154/Э

 

 

 

 

   

                                 

      2022         09           06                                        2022/ШЦТ/159

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мад холбогдох эрүүгийн 2219000000205 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт:, Д.М, /

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 77-55 ДГС улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, 30 дугаар зөрлөг гэх газарт жолоодож явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 11.2 “эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтлана” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.Бын биед тархи доргилт, дух хэсгийн шарх, баруун дунд чөмөгний зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хана дээд хэсгээрээ дотогш цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:             -Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаах ажиллаагаанд мэдүүлсэн. Тухайн үед аав, ээж, ахын хамт явсан. Хэргийн тухайд маргах зүйлгүй, миний буруу гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 77-55 ДГС улсын дугаартай автомашинд Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу гарсан юм. Бага хүү Д.М машинаа жолоодоод Д.Дамдинсүрэн урд талын суудал дээр, арын суудал дээр хүү Д.Эрдэнэбат бид хоёр сууж явсан юм. Шөнө харанхуй болсон байсан. Чойрт хоол идчихээд цаашаа явсан, яг хэдэн цагт болсныг мэдэхгүй байна би зүүрмэглээд унтчихсан байсан. Нэг мэдэхэд л намайг машинаас гаргаж байсан. ...Осол юунаас болсон, яг ямар асуудал болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд Сайншанд эмнэлэгт л ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 35-36 ху/,

          -Иргэний нэхэмжлэгч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: ...би урд талын суудал дээр суугаад арын буруу талын суудал дээр манай эхнэр Д.Б, нөгөө талд нь хүү Д.Эрдэнэбат суугаад бид Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд шөнө дунд яг хэдэн цаг болж байсан эсэхийг мэдэхгүй байна шөнө дунд явж байсан чинь гэнэт л шороо тоос болоод дуу чимээ гарсан. Тэгтэл өөрсдийнхөө зорчиж явсан хэсгийн тал руу замаас гараад унасан, машин яг яаж унасан онхолдсон эсэхийг би сайн ойлгоогүй, би тухайн үед зүүрмэглэсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 41-42 ху/,

          -Яллагдагч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 сарын 01-ний өдөр ах Эрдэнэбат, аав Дамдинсүрэн, ээж Б нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явахаар Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд ...Айргаас Сайншанд явж байх замдаа машины жолооч талын дугуй хагараад замын хажуу руу ороод шон мөргөөд ус зайлуулах хоолойг дагаж буугаад машин зогссон. Би тухайн үед 70-80 км цагийн хурдтай явж байсан гэсэн мэдүүлэг /хх 80-81 ху/

           -Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн магадлагаанд: Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд:

           1.Тээврийн хэрэгслийн хурд 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

           2.Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.2-д зааснаар “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтлана”  гэсэн магадлагаа /хх 25 ху/,

           -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 04/176 дугаартай дүгнэлтэнд:

           1.Д.Бын биед гэмтэл тогтоогдлоо.

            2.Д.Бын биед тархи доргилт, дух хэсгийн шарх, баруун дунд чөмөгний зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хана дээд хэсгээрээ дотогш цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

            3.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

             4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

             5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги алдагдана гэсэн дүгнэлт  /хх 51-53 ху/,

           -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9 ху/,

           -Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10 ху/,

           -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-22 ху/,

           -Яаралтай тусламжийн хуудас/хх 49-50 ху/,

           -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 90 ху/,

           -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 68, 78-81 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Д.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 77-55 ДГС улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, 30 дугаар зөрлөг гэх газарт жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтлана” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.Бын биед тархи доргилт, дух хэсгийн шарх, баруун дунд чөмөгний зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хана дээд хэсгээрээ дотогш цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Мын “...Тухайн үед аав ээж ахын хамт явсан. Хэргийн тухайд маргах зүйлгүй, миний буруу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Бын “...Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу гарсан юм. Бага хүү Д.М машинаа жолоодоод Д.Дамдинсүрэн урд талын суудал дээр, арын суудал дээр хүү Д.Эрдэнэбат бид хоёр сууж явсан юм. Шөнө харанхуй болсон байсан. Чойрт хоол идчихээд цаашаа явсан, яг хэдэн цагт болсныг мэдэхгүй байна би зүүрмэглээд унтчихсан байсан. Нэг мэдэхэд л намайг машинаас гаргаж байсан” гэсэн,  иргэний нэхэмжлэгч Б.Дамдинсүрэнгийн “...би урд талын суудал дээр суугаад арын буруу талын суудал дээр манай эхнэр Д.Б, нөгөө талд нь хүү Д.Эрдэнэбат суугаад бид Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд шөнө дунд яг хэдэн цаг болж байсан эсэхийг мэдэхгүй байна шөнө дунд явж байсан чинь гэнэт л шороо тоос болоод дуу чимээ гарсан. Тэгтэл өөрсдийнхөө зорчиж явсан хэсгийн тал руу замаас гараад унасан, машин яг яаж унасан онхолдсон эсэхийг би сайн ойлгоогүй” гэсэн, яллагдагч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ах Эрдэнэбат, аав Дамдинсүрэн, ээж Б нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явахаар Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд ...Айргаас Сайншанд явж байх замдаа машины жолооч талын дугуй хагараад замын хажуу руу ороод шон мөргөөд ус зайлуулах хоолойг дагаж буугаад машин зогссон. Би тухайн үед 70-80 км цагийн хурдтай явж байсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн биед   тархи доргилт, дух хэсгийн шарх, баруун дунд чөмөгний зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хана дээд хэсгээрээ дотогш цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал гэмтлүүд учирсныг тогтоосон шинжээчийн 04/176 дугаартай дүгнэлт, Д.Мыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.2 заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Мын үйлдэл нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл бөгөөд хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

          Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн болох нь хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлбөргүй байдал, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.  

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.

         3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.БАЙГАЛМАА