Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/270

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Чимэддорж,

Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005050262 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  ******* овогт *******гийн ******* / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч У.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг 5-11-27 хашааны үүдэнд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч У.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр би найз *******той утсаар ярьсан тэгээд бид хоёр Совингийн гадаа уулзаж тэндээсээ Оргил бааранд орж хоол идэж хоёр хоёр пиво уусан тэндээсээ гараад манай гэрт очсон манайд нэг тал архи байсныг хувааж уусан тэгээд *******ын гэрт очсон тэнд нэг архи задалсан байснаас би уугаагүй ******* хоёр татсан байх гэрт нь байхад ******* надад уурлаад байсан тэгээд намайг гэрт дөхүүлнэ гэж хэлээд бид хоёр гэрээс цуг гарсан гараад бид хоёр цуг явж гурав дөрвөн айлын хаалга өнгөрсөн байх ******* намайг толгой руу зүүн чих орчим цохисон тэгээд би *******ыг хаячхаад зугтаах гэсэн боловч надаас бариад тавихгүй байсан тэр үед нь би *******ыг толгой орчимд нь гараараа цохисон ******* газар унасан би татаж босгох гэсэн боловч босож ирэхгүй байсан тэгээд би тэр газарт нь *******ыг орхиод буцаж эхнэрээ дагуулаад иргэж ирэхэд ******* байхгүй байсан тэр үед *******ын эхнэр нь миний урдаас машинтай хүрч ирсэн тэгээд буцаж *******ын гэрт нь орсон тэр үед *******ын шанаа нь хавдчихсан байдалтай харагдаж байсан би тэгээд тэднийхээс гараад шууд гэртээ ирээд унтаад өгсөн. Бид хоёроос өөр хүн тэнд байгаагүй. Би *******ын эрүү орчимд гараараа цохисон. Би бол биеэ авч явах чадвартай байсан *******ыг бол мэдэхгүй байна. Хоёр хоёр пиво нэг архи хоёулаа уусан байсан өөр зүйл хэрэглээгүй байсан.Би шинжээчид үзүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна миний биед учирсан гэмтэл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдөр манай найз утсаар залгаж хоёулаа уулзах уу гэж хэлсэн тэгээд Совингын үүдэнд уулзаж тэндээсээ Оргил бааранд орж хоёулаа хоёр хоёр пиво уусан тэндээсээ гийнд очсон манай урд талын гудамд 5-10-7 тоотод очоод хоёр удаа архинаас нь татсан тэгээд манайх очихоор болж манай гэрт очсон манай гэрт хоёулаа хоёр хоёр удаа архинаас татсан тэр үед шөнө 02 цаг болж байсан тэгээд г гаргаж өгөх гэж гэрээсээ гарсан тэгээд юунаас болж зодоон хийсэн талаар санахгүй байна нэг мэдсэн тэй барилцаж авсан байсан тэрний дараа гэртээ зодуулсан байдалтай орсон манай эхнэр цагдаад дуудлага өгсөн тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Миний баруун талын шанаанд цохисон байсан. Намайг юугаар цохисон талаар санахгүй байна миний баруун тал хавдаж ярьж чадахгүй болчихсон байсан...Надад нэмж хэлэх зүйл байхгүй.  мэдүүлэг / хх-ийн 12-14/,

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:          

Манай нөхөр шөнө буюу 2018 оны 9-р сарын 01-нд 00 цаг 30 минутын үед найз тэй хоёулаа гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн тэгээд манайд нэг архи байсныг хоёулаа хоёр хоёр рүнк уусан тэгээд хоёулаа юм яриад инээж хөхөрч байснаа 02 цаг 30 минутын үед найз гөө гаргаж өгнө гэж хэлээд гарсан тэгээд 10 орчим минут болсон байх гаднаас хамар, ам болон баруун шанаа нь хавдар болчихсон Насаа би зодуулчихлаа гэж хэлээд орж ирсэн би хэн чамайг зодсон бэ гэж асуухад намайг зодчихоод яваад өглөө гэж хэлсэн тэгээд би нөхөр *******ыг суулгаж цагдаа дээр ирээд нэгдсэн эмнэлэг хүлээн авах дээр! үзүүлсэн дараа нь цагдаа дээр ирсэн тийм зүйл болсон. Тэр хоёр л байсан өөр хүн байхгүй байсан. Манай нөхөр зодуулчихлаа гэж л хэлсэн тэрнээс өөрөөр юугаар цохиж зодуулсан талаар хэлээгүй. Манайд нөхөр ******* гэрт байхдаа гайгүй зүгээр байх шиг л байсан! гараад салхинд цохиулаад согтчихсон байх бол гайгүй байх шиг байсан. Маргалдаагүй юм яриад байгаад байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 9-р сарын 01-ны өдөр орой гэртээ ирэхэд манай нөхөр ******* ******* нар ирчхээд яваад өгсөн гэсэн тэгтэл шөнө манай нөхөр ******* орж ирээд ******* гудамд байгаа бид хоёр зодоон хийгээд гэж хэлсэн тэгээд би нөхрийн хамт ******* дээр очих гэж хамт гэрээсээ гарсан тэгээд ******* байгаа гэх гудамжинд очиход байхгүй байсан тэгээд бид хоёр *******ын гэрт нь очсон тэнд очиход ******* гэрийнхээ шалан дээр нэг талын шанаа нь хавдчихсан байдалтай хэвтэж байсан тэгээд яасан юм бэ гэж асуухад над руу уурлаж дайрсан би тэр үед нь за болъё гэж хэлээд нөхөр *******ийг авч гэртээ харих гэж явсан тэгээд гэртээ очоод амарсан. Манай нөхөр надад сүртэй юм болоогүй гэж хэлсэн тухайн үед бол болон манай нөхөр ******* нар хоёулаа нэлээд согтуу байсан. Бид хоёр хамт амьдраад жил гаран болж байна манай нөхөр найз нөхдийн хүрээлэл болон бусад хүмүүстэй найрсаг нийтэч зөөлөн зан чанартай их тэвчээртэй хүн гэж би боддог хэр баргийн юманд муухай авир араншин гаргаад байдаггүй өөрийн буруутай зүйл байсан ч уучлалт гуйгаад байдаг тийм л хүн байгаа юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 539 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед тархи доргилт, дээд уруулд язрал, доод уруул, завьжны салстад цус хуралт, баруун хацар, шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.3-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 / болон хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч У.*******ийн урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 05-09 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч У.*******ийн эзэмшлийн зурагт битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 54-55 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч У.******* хохирогч П.******* нарын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 Шүүгдэгч У.******* нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг 5-11-27 хашааны үүдэнд *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт  болсон нь хохирогч П.*******ын мэдүүлэг гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 539 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч У.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч У.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.*******ийн эзэмшлийн SONY маркийн  зурагтыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч У.*******т буцаан  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч У.*******т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.******* нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцох эрхээ эдэлсэн бөгөөд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.                                                         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун / 500.000 / мянган төгрөгөөр торгох ялаар    шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар ялтан У.*******т оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун / 500.000 / мянган төгрөгөөр торгох ялыг ялтан У.*******ийг шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш гурван сарын дотор төлөхөөр   тогтоож хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч У.******* нь  бусдад төлөх төлбөргүй уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч  У.*******ийн эзэмшлийн SONY маркийн  зурагтыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч У.*******т буцаан  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д зааснаар шүүгдэгч У.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.     

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч У.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Д.БАТЦЭНГЭЛ