Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

167/2022/0146/Э

 

 

 

 

   

                                 

      2022         09           06                                        2022/ШЦТ/157

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         Хохирогч Д.Д,

         Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 2219001830213 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт:, Д.Н,

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Арын хөтлийн засмал замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 16-90 ГСА улсын дугаартай “Тоёота Марк-2” тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчиж эсрэг урсгалд явсан 40-06 ДСО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Д.Дийн биед “...баруун дунд чөмөгний далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:             -Шүүгдэгч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчснөө хүлээн зөвшөөрнө. Би тухайн үед өмнөх машинаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад энэ ослыг гаргасан. Найз нартайгаа 3 шил Сэрүүн пиво уусан байсан. Тухайн үед 70 км цагийн хурдтай явж байсан, буруугаа хүлээн зөвшөөрнө. Миний барьж явсан машин өөр хүний нэр дээр байдаг. ...Машины эвдрэлийн үнийг төлсөн. Завсарлага аваад 2.000.000 төгрөг хохиролд өгсөн. Одоо машиныг нь журмын хашаанаас аваад засварт өгнө гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ослоос болоод баруун хөлний дунд чөмөг хугарсан байсан. Одоо хадуулчихсан. Зургаа авахуулахад муу бороолсон байна гэж байсан, одооноос алхаж, гишгиж байгаа. Хохиролд 1.600.000 төгрөгийн суудаг тэрэг авчирч өгсөн. Мөн нэг ямааны мах, нэг хонины мах өгсөн. Нийт 1.700.000 төгрөг болсон. Машины хохиролд 1.500.000 төгрөг өгчих, эсвэл машин авч өг, үгүй бол янзлуулаад өг гэж хэлсэн. Одоо машин маань журмын хашаанд байгаа. Тухайн үед хөтөл дээр гарч ирэхэд урд нэг машин явж байсан, тэр машины араас гэнэт гараад ирсэн. Би хот явж нарийн үзлэг шинжилгээ хийлгээгүй, амьсгал авахад хэцүү, цээж давчдаад байдаг. Эмнэлгийн баримтыг цагдаа эмнэлгээс нь авчихдаг гэхээр нь аваагүй, одоо надад баримт алга. Машины гэмтлийн үнэлгээ 1.710.000 төгрөг гарсан байсан, үнэлгээг зөвшөөрнө. Ослын дараа болсон үйл явдлыг санахгүй байна, хүмүүс бужигнаад байсан. Цаашид сэргээн засах эмчилгээ хийлгэнэ бас хөлийн хадаасаа авахуулна. Унах унаатай болчихвол гомдолгүй гэж хэлнэ гэж бодож байсан. Сая хурал завсарлаад хохиролд 2.000.000 төгрөг өгсөнгэсэн мэдүүлэг,

            -Гэрч Э.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Д.Н бид 2 Сайншандын төвөөр машинтай жоохон явж байгаад Ари-гийн дэлгүүрээс 0.5 граммын, сэрүүн пиво 4 ширхэгийг авч, Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд байх Ажнай дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр зогсоод бид хоёр авсан пиво уусан. Би лав 0.5 граммын пивонаас 2 ширхгийг уусан. Харин Н 1 ширхэг пиво уусан байсан. Хоёр дахь пиво ууж дуусгасан үгүйг мэдэхгүй байна. Машиныхаа голд тавьсан байсан. Манай эхнэр намайг Ар шандын Мандахнаранд дуудахаар нь би, хүргүүлэхээр явж байх үед гар утсаа оролдож байгаад нэг дээшээ харсан чинь өөдөөс гэрэл орж ирэн түс тас хийх чимээ гарсан. Машинаас Н бид 2 буун миний зорчиж явсан машинтай мөргөлдсөн цэнхэр өнгийн жижиг тээврийн хэрэгсэл рүү очиход, засмал замын баруун талд явган хүний зам дээр ертөнцийн зүгээр хойшоо харсан байсан байрлалтай байсан. Зам тээврийн осол болсон газар нь Дорноговь аймгийн Өвөршандаас Ар шанд руу явах замд байсан. Уг машины хаалгыг Н нээн тухайн машинд байсан хүний биеийн байдлыг асууж байх шиг байсан. Удалгүй эмнэлэг болон цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/,

        -Иргэний нэхэмжлэгч О.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би2022 оны 2 сарын эхээр Ууганбаяр гэх хүнээс 7.500.000 төгрөгөөр авч байсан. Ууганбаяр нь Говьсүмбэр аймагт  Энгүүн сүмбэр ББСБ-д гурван сая төгрөгөөр тавьсан, мөнгөө төлж барагдуулсан гэж байсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй. Анхны эзэн нь Солонгос руу явсан гээд өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан. Би найз Нд 2022 оны 03 сарын эхээр 7.000.000 төгрөгөөр ярилцан гэрээ хийгээгүй зарсан. ...надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 92-32 ху/

        -Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №20 дугаартай дүгнэлтэнд: ...16-90 ГСА улсын дугаартай Тоёото марк2 маркийн тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд авто ослоос үүдэлтэй их хэмжээний эвдрэлтэй, техникийн хяналтын үзлэгээр 2021 оны 06 сарын 08-ны өдөр орж стандарт хангаж тэнцсэн байна. Осол өмнөх техникийн стандарт хангасан эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт  /хх 48-49 ху/,    

        -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/0290 дугаартай дүгнэлтэнд:

        1. Д.Дийн биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

         2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

         4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

          5.Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 63-64 ху/,

          -2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд: Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх 77-78 ху/,

          -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-19 ху/,

          -Хохирлын үнэлгээ /хх 41-42 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 103 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 82 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Арын хөтлийн засмал замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 16- 90 ГСА улсын дугаартай Тоёота Марк2 тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал. 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж эсрэг урсгалд явсан 40-06 ДСО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Д.Дийн биед баруун дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.Нн хэргээ хүлээн мэдүүлсэн “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй, Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчснөө хүлээн зөвшөөрнө. Би тухайн үед өмнөх машинаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад энэ ослыг гаргасан. Найз нартайгаа 3 шил сэрүүн пиво уусан байсан. тухайн үед 70 км цагийн хурдтай явж байсан, буруугаа хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Д.Дийн “...Ослоос болоод баруун хөлний дунд чөмөг хугарсан байсан. Одоо хадуулчихсан. Зургаа авахуулахад муу бороолсон байна гэж байсан, одооноос алхаж, гишгиж байгаа. ...Одоо машин маань журмын хашаанд байгаа. Тухайн үед хөтөл дээр гарч ирэхэд урд нэг машин явж байсан, тэр машины араас гэнэт гараад ирсэн. Би хот явж нарийн үзлэг шинжилгээ хийлгээгүй, амьсгал авахад хэцүү, цээж давчдаад байдаг. ...Ослын дараа болсон үйл явдлыг санахгүй байна, хүмүүс бужигнаад байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн иргэний нэхэмжлэгч О.Өсөхбаярын “...Би 2022 оны 2 сарын эхээр Ууганбаяр гэх хүнээс 7.500.000 төгрөгөөр авч байсан. Ууганбаяр нь Говьсүмбэр аймагт  Энгүүн сүмбэр ББСБ-д гурван сая төгрөгөөр тавьсан, мөнгөө төлж барагдуулсан гэж байсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй. ...Би найз Нд 2022 оны 03 сарын эхээр 7.000.000 төгрөгөөр ярилцан гэрээ хийгээгүй зарсан” гэсэн,  гэрч Э.Шинэбаярын “...Д.Н бид 2 Сайншандын төвөөр машинтай жоохон явж байгаад Ари-гийн дэлгүүрээс 0.5 граммын, сэрүүн пиво 4 ширхэгийг авч, Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд байх Ажнай дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр зогсоод бид хоёр авсан пиво уусан. Би лав 0.5 граммын пивонаас 2 ширхгийг уусан. Харин Н 1 ширхэг пиво уусан байсан. Хоёр дахь пиво ууж дуусгасан үгүйг мэдэхгүй байна. Машиныхаа голд тавьсан байсан. Манай эхнэр намайг Ар шандын Мандахнаранд дуудахаар нь би, хүргүүлэхээр явж байх үед гар утсаа оролдож байгаад нэг дээшээ харсан чинь өөдөөс гэрэл орж ирэн түс тас хийх чимээ гарсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0290 дүгнэлт, техникийн шинжээчийн 20 дугаартай дүгнэлт, хохирлын үнэлгээ, Д.Нг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. а/,  3.7. а/ заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Нн үйлдэл нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл бөгөөд хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

          Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.Н нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Д.Н нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

          Шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлын баримтыг ирүүлээгүй байна. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийг эд хөрөнгөнд учирсан хохирол болох 1.710.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсний дагуу шүүгдэгч нь 2.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч нь эрүүл мэндтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, мөн иргэний нэхэмжлэгч О.Өсөхбаяр хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус  дурьдлаа.

          Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, нотлох баримтын хэмжээнд учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.   

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нг энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгүүлж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.          

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

          5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч хохирол нэхэмжлээгүй болохыг, хохирогч Д.Д нь эрүүл мэндтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

         7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА