| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0236/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/271 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г.*******ад холбогдох эрүүгийн 1814005200287 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /*******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
...би гараа атгаж байгаад нүүрлүү нь 2 удаа цохисон. Мөн хөл, гар луу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 /
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шороонд явсан. Тэгээд хажуу талын Бондогын мотоциклийн түлхүүрийг нь хоёулаа тавиулаад өгье гэхээр нь үгүй би байж байя чи тааруулаад өгчих гэхэд миний нүүр лүү цохиод үснээс чирээд өөрийнхөө гэрлүү аваад орсон. Оруулаад намайг модоор толгой руу цохисон. Аяганы ёроолоор хөл рүү цохисон. Нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг / хх-ийн 22-28/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн
...Г.******* чи Бондого мотоциклийн түлхүүрийг тааруулахаатах гэж хэлэхэд нь би гарахгүй чи өөрөө тааруулчих гэж хэлэхэд намайг шууд миний нүүрэнд хоёр удаа цохиж тэгээд үснээс зулгааж айлаас нилэнхүйдээ хөхөрсөн тэгээд намайг чамайг би хурууны мөр гарахгүй шорон аргаар зодно гэж хэлээд зодсон миний толгой хагарч хоёр хөл рүү аяганы ёроолоор ээлжилж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 09 дүгээр сарын 08-наас 09- нд шилжих шөнө 02 цагийн үед би гэртэй унтаж байтал гэнэт нэг хүн ороод ирсэн. Тэгээд би босоод гэрлээ асаахад ******* байсан. Тэгээд ******* намайг зодчихлоо одоо би яах вэ. Цагдаагийн утас байна уу. Цагдаад хэлмээр байна гэсэн. Тэгэхээр нь цагдаа байхгүй би чамайг аргалаад унтуулъя гээд ор засаад унтуулсан. Өглөө нь 09 цагийн үед цагдаагийн газрын 102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд *******ийн төрсөн ах *******ыг хөдөөнөөс дуудаад аймгийн төврүү цуг явуулсан. Нүүр хэсэгтэй цохиулчихсан орж ирсэн. Мөн нуруугаа надад үзүүлэхэд зулгарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /
.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 550 дугаар
1. *******ийн биед тархи доргилт, зулайд шарх, зүүн доод 2-р шүдний цөгцний эмтрэл, баруун дээд, доод, зүүн доод зовхи, дух, зүүн хацар, доод эрүү, баруун чамархай, бугалга, шилбэ, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, хүзүү, зүүн хацар, шилбэ, шагай, баруун шилбэ, нуруунд зулгаралт, чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 44-45 /,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 52-53/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 15-18/, шүүгдэгч Г.*******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.10.22-ны өдрийн 200 тоот тодорхойлолт / хх-ийн 77/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 67/ шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 61/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 62-64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Г.*******ын ...би гараа атгаж байгаад нүүрлүү нь 2 удаа цохисон. Мөн хөл, гар луу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 /
хохирогч *******ийн ...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шороонд явсан. Тэгээд хажуу талын Бондогын мотоциклийн түлхүүрийг нь хоёулаа тавиулаад өгье гэхээр нь үгүй би байж байя чи тааруулаад өгчих гэхэд миний нүүр лүү цохиод үснээс чирээд өөрийнхөө гэрлүү аваад орсон. Оруулаад намайг модоор толгой руу цохисон. Аяганы ёроолоор хөл рүү цохисон. Нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг / хх-ийн 22-28/, ...Г.******* чи Бондого мотоциклийн түлхүүрийг тааруулахаатах гэж хэлэхэд нь би гарахгүй чи өөрөө тааруулчих гэж хэлэхэд намайг шууд миний нүүрэнд хоёр удаа цохиж тэгээд үснээс зулгааж айлаас нилэнхүйдээ хөхөрсөн тэгээд намайг чамайг би хурууны мөр гарахгүй шорон аргаар зодно гэж хэлээд зодсон миний толгой хагарч хоёр хөл рүү аяганы ёроолоор ээлжилж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /,
гэрч *******ын...2018 оны 09 дүгээр сарын 08-наас 09- нд шилжих шөнө 02 цагийн үед би гэртэй унтаж байтал гэнэт нэг хүн ороод ирсэн. Тэгээд би босоод гэрлээ асаахад ******* байсан. Тэгээд ******* намайг зодчихлоо одоо би яах вэ. Цагдаагийн утас байна уу. Цагдаад хэлмээр байна гэсэн. Тэгэхээр нь цагдаа байхгүй би чамайг аргалаад унтуулъя гээд ор засаад унтуулсан. Өглөө нь 09 цагийн үед цагдаагийн газрын 102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд *******ийн төрсөн ах *******ыг хөдөөнөөс дуудаад аймгийн төврүү цуг явуулсан. Нүүр хэсэгтэй цохиулчихсан орж ирсэн. Мөн нуруугаа надад үзүүлэхэд зулгарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 550 дугаар “...*******ийн биед тархи доргилт, зулайд шарх, зүүн доод 2-р шүдний цөгцний эмтрэл, баруун дээд, доод, зүүн доод зовхи, дух, зүүн хацар, доод эрүү, баруун чамархай, бугалга, шилбэ, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, хүзүү, зүүн хацар, шилбэ, шагай, баруун шилбэ, нуруунд зулгаралт, чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 44-45 /, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.галмандахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.******* нь урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 23- ны өдрийн 44 дугаар шийтгэх тоггоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Г.******* анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.*******ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.*******ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгчын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Г.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, сар бүр 4500000 төгрөгийн цалин авдаг / цалингийн хүснэгт/ ХААН банкны депозитын харилцагчийн ,Шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн “... самсунг эс -2 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.*******ад буцаан олгов.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.*******аас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй болно, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчихийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.*******ад оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 400000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн “... самсунг эс -2 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.*******ад буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА