Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/272

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргиил

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш, тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.******* Г.Цэнд-Аюуш нарт холбогдох эрүүгийн 1814003220237 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар /*******/

2. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Цэнд-Аюуш, Б.******* нар нь нийгмийн хэв журмын бүлэглэн зөрчиж 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 00 цагаас 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Номгон ахлах сургуулийн хажуугийн төв засмал замын автобусны зогсоолын дэргэд *******д хүч хэрэглэж, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах 2 талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Алтанбаганын мөрдөн байцаалтад өгсөн ...Бид нар найзуудаараа уулзчихаад 2 дугаар арван жилийн хажуу талын автобусны зогсоол дээр байж байхад бид нарын ард талаар 2 ах гарч явсанаа юу гээд байгаа бацаанууд вэ гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид нар хоорондоо юм ярьж байна гээд Пүрэвсүрэн явчих гэхэд жижиг залуу нь Пүрэвсүрэнгийн гар луу нь цохиод гар утсыг унагаасан. Тэгээд тэр хоёр цаашаа явтал Пүрэвсүрэн утасны дэлгэц хагалчихлаа гээд орилтол буцаад хүрээд ирсэн. Би очоод зүгээрээ одоо явчих гэтэл *******н миний малгай цамцнаас доош нь дараад толгой болон нүдний доод хэсэг рүү цохисон. Бид хоёрыг Г.Цэнд-Аюуш ирж салгасан бөгөөд би доошоо тонгойсон байсан болохоор юу болсонг хараагүй. Намайг дээшээ босоод ирэхэд тэр ах газарт унасан байсан. Г.Цэнд-Аюуш очиж босгоход толгой нь хагарсан байсан. Тэгээд айгаад зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 100-102/,

Шүүгдэгч Г.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн ... зодуулсан гэх /Б.Бат-ирээдүй / хүн Б.*******тай зодоон хийгээд байхаар нь очоод салгах гэтэл тэр залуу миний нүүр лүү 1 удаа цохисон. Би зөрүүлээд мөр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуу газарт унасан байсан босгох гэтэл толгой нь хагарчихсан байхаар нь зугтаасан... гэх мэдүүлэг / хх-ийн 95- 97/

Хохирогч *******н мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг болж байхад Зерде гэдэг найзтайгаа Буянгаас гараад гэр рүү нь хүргэж өгөх гээд бид 2 алхаж байхад Номгон ахлах сургуулийн зүүн талын засмал зам дагуу автобусны буудал дээр 1 эмэгтэйтэй 5-6 залуу байсан. Тэдний хажуугаар гарахдаа Зерде нэгэнтэй нь шүргэлцэх шиг болсон тэгээд Зерде тэр залуустай маргаад би салгаж явах гээд ахын дүү нар больчих одоо ингээд явчихъя гэсэн чинь тэнд байсан залуучуудаас нэг нь ахын дүү нар гэлээ бараг чацуу юмнууд байж гээд маргалдаад зодоон болсон. Тэгээд намайг нэг шар залуу нь цохиж би бас түүнийг цохисон. Хэн цохисныг мэдэхгүй миний толгойн зүүн хэсэгт толгой хагарсан нэг мэдэхэд ухаан алдаад унасан. Харин урьд урдаасаа харж байгаад харилцан нэг хоёр удаа нэг нэгнийгээ цохисон. Тухайн үед тэр өндөр шар залуу Б.*******тай харилцан зодолдож байхад хажуу талаас нэг найз нь дайрч орж ирж байсан яг ямар залуу байсан хаашаа цохисныг санахгүй байна. Нэг мэдэхэд газарт ойчсон цагдаа нар ирсэн машинд өргөөд суулгаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 , 27-28 /

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...*******г нөгөө залуучууд өшиглөөд байсан. Би салгах гэтэл нэг залуу миний араас татаад 2-3 алхам холдуулсан. Эргээд хартал ******* газар уначихсан байсан. ******* ухаангүй толгойноос нь цус гарчихсан байсан. Тухайн үед харанхуй байсан миний мэдэхийн намайг ахын дүү нар гэх шиг та нартай чацуу гээд босч ирээд байсан шар залуу, наана нь нэг намхандуу залуу Б.БатИрээдүйгийн биеийн доод хэсэг буюу хөл рүү жийж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36, 142 /

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би Б.*******г салгах гэж байгаад миний утас унаад дэлгэц ньхагарчихсан. Тэгэхээр нь би Б.*******г автобусны буудал руу авч явсан эргээд хартал нөгөө ах нь газар уначихсан байхаар нь бид хэд зугтаасан. Б.Алтанбаганыг салгаад буудлын тийшээ авч явсны дараагаар хартал нэг залуу нь газар өнхрөөд байсан очоод босгоё гэхэд нь нэг залуу нь та нар хүн алчихлаа гээд ойртуулаагүй Б.Цэнд-Аюуш унасан байсан залуугийн толгойноос өргөөд хагарсан байна гэсэн...гэх мэдүулэг /хх-ийн 38-39, 139- 140 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Б.*******тай, ******* нар харилцан нэг нэгнийгээ нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохилцож байхад нь Б.Цэнд-Аюуш салгах гэж очиход түүний цээж рүү нь ******* 1 удаа цохиод авсан. Тэгэхэд нь Б.******* нүүрэн хэсэг руу нь 1- 2 удаа цохисон. Би газарт унасаныг хараагүй унасан байхад нь Б.Цэнд-Аюуш гүйж очоод толгойноос нь бариад авсан тэгснээ толгой нь хагарсан байна цус гоожоод байна гэсэн. Б.Цэнд-Аюуш, *******н нүүрэн хэсэг газар нь нэг удаа цохиод авч байгаа харагдсан. *******н газар унаж байгааг хараагүй тэр үйл явдал хоромхон зуур болоод өнгөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 46,143-144 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ...Нэг өндөр нүдний шилтэй ах нь Б.Алтанбаганыг цохиод авахаар нь би дундуур нь орж салгаад больцгоо гэж хэлэхэд нүдний шилтэй ах намайг түлхээд миний нүдний шил газар уначихсан. Би шилээ аваад нөгөө намхан ах дээр очоод боль гэж хэлсэн. Тэр үед нөгөө өндөр нүдний шилтэй ах ард уначихсан байсан. Тэр ахын толгойноос цус гарчихсан байхаар нь балмагдаад зугтаацгаасан… гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ...Б.******* ******* нар харилцан нэгнийгээ цохисон. Яг хэн хэнийгээ хаана цохиж байсан талаар би санахгүй байна. Г.Цэнд-Аюуштай уулзахад би Б.Алтанбаганы ард зогсож байгаад салгах гээд ганц хоёр цохисон. Салсныхаа дараа дайраад байхаар нь ганц хоёр цохисон чинь газар унасан гэж хэлж байсан хаана цохисноо хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... надад Б.******* руу Б.Бат- Ирээдүй дайраад байхаар нь Г.Цэнд-Аюуш 2-3 цохиж салгасан. Буцаад дайраад байхаар нь цохисон чинь газар унасан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 361 дугаар 1. *******гийн биед тархи доргилт, хуйх, зүүн завжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь тухай учрсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 73-74/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 84-88, 90-91/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 9-19/, шүүгдэгч Б.Алтанбаганы хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018.08.30-ны өдрийн 7/957 тоот тодорхойлолт / хх-ийн 113/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 103/, шүүгдэгч Б.Алтанбаганы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/, шүүгдэгч Г.Цэнд-Аюушийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.08.30-ны өдрийн 9-809 тоот тодорхойлолт / хх-ийн 111/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 110/, шүүгдэгч Г.Цэнд-Аюушийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Цэнд-Аюуш, Б.******* нар нь нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 00 цагаас 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Номгон ахлах сургуулийн хажуугийн төв засмал замын автобусны зогсоолын дэргэд *******д хүч хэрэглэж, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Алтанбаганы ... ******* миний малгай цамцнаас доош нь дараад толгой болон нүдний доод хэсэг рүү цохисон, бид хоёрыг Г.Цэнд-Аюуш ирж салгасан би доошоо тонгойсон байсан,... намайг дээшээ босоод ирэхэд тэр ах газарт унасан Г.Цэнд-Аюуш босгоход толгой нь хагарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 100-102/,

шүүгдэгч Г.Цэнд-Аюушийн ...Б.Бат-ирээдүй Б.*******тай зодоон хийгээд байхаар нь очоод салгах гэтэл тэр залуу миний нүүр лүү 1 удаа цохисон,..би зөрүүлээд мөр лүү нь нэг удаа цохисон тэгтэл тэр залуу газарт унасан босгох гэтэл толгой нь хагарчихсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 95-97/

хохирогч *******н ...хэн цохисныг мэдэхгүй миний толгойн зүүн хэсэгт хагарсан нэг мэдэхэд ухаан алдаад унасан,… Б.*******тай харилцан зодолдож байхад хажуу талаас нэг найз нь дайрч орж ирж байсан яг ямар залуу байсан хаашаа цохисныг санахгүй байна, нНэг мэдэхэд газарт ойчсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 , 27-28 /,

гэрч гийн ...*******г өшиглөөд байсан, би салгах гэтэл нэг залуу миний араас татаад 2-3 алхам холдуулсан,….Бат-Ирээдүй газар уначихсан ухаангүй толгойноос нь цус гарчихсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 36, 142 /,

гэрч гийн ... нэг залуу нь газар өнхрөөд байсан очоод босгоё гэхэд нь нэг залуу нь та нар хүн алчихлаа гээд ойртуулаагүй,.. Б.Цэнд-Аюуш унасан байсан залуугийн толгойноос өргөөд хагарсан байна гэсэн...гэх мэдүулэг /ххийн 39, 139- 140 /,

гэрч ийн ... Б.Цэнд-Аюуш гүйж очоод толгойноос нь бариадавсан тэгснээ толгой нь хагарсан байна цус гоожоод байна гэсэн. Б.Цэнд-Аюуш, *******н нүүрэн хэсэг газар нь нэг удаа цохиод авч байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46,143-144 /, гэрч ын ...өндөр нүдний шилтэй ах ард уначихсан толгойноос цус гарчихсан байхаар нь зугтаацгаасан… гэх мэдүүлэг /хх-ийн 48 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 361 дугаар “...*******гийн биед тархи доргилт, хуйх, зүүн завжинд шарх гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 73-74/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******,Г.Цэнд-Аюуш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Б.Бат-Ирдээдүй нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн / хх-ийн 23- 24/ байх тул шүүгдэгч Б.Алтанбаган, Г.Цэнд-Аюуш нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Алтанбаган, Г.Цэнд-Аюуш нар хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д ” Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.*******, Г.Цэнд-Аюуш нарыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Алтанбаганы эзэмшлийн “... шарп маркийн 32 инчийн зурагт...”-ыг, шүүгдэгч Г.Цэнд-Аюушийн эзэмшлийн “...нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч Б.*******, Г.ЦэндАюуш нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Халхаачууд овогт *******гийн *******, ******* овогт *******ын Цэнд-Аюуш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Шүүгдэгч Халхаачууд овогт *******гийн *******, ******* овогт *******ын Цэнд-Аюуш нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарыг тус бүр хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суугаар газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 -т зааснаар шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан 7 журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Алтанбаганы эзэмшлийн “... шарп маркийн 32 инчийн зурагт...”-ыг , шүүгдэгч Г.Цэнд-Аюушийн эзэмшлийн “...нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарт буцаан олгосугай. .

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******, Г.Цэнд-Аюуш нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА