Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Нарийн бичгийн дарга Х.Ундрах-Оргил,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд зарим хэсгийг хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 181403890257 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* Регистрийн дугаар: регистрийн дугаартай/ 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тоотод байсан өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож баруун гарын бугалга хэсэгт нь архины шилний хагархайгаар 2 удаа зүсэж хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг -сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга барин айлган сүрдүүлж харгис хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би монгол хэл, бичиг үсэг мэднэ, би Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгнө өмгөөлөгч авахгүй. Би 2018 оны 06 дугаар сарын 25-ны өглөө ажлаасаа чөлөө аваад ажлынхаа гэдэг залуутай гэртээ орсон чинь манай эхнэр архи уучихлаа гэж уурлахаар нь би эхнэртээ агсан тавиад уурласандаа хутга барьж далайхад манай ажлын залуу булааж аваад намайг орон дээр дарж унасан. Тэгээд манай эхнэр гараад явсан. Удалгүй бас гараад явсан. Би гэртээ ганцаараа байж байгаад гадуур явж шөнө гэртээ ганцаараа хоносон. Өмнөх хоёр шөнө хүүхдүүдээ зодоогүй. Тэр үед ******* намайг цохиж зодоогүй ээ, миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй ээ. Тухайн үед бид хоёр гудамжинд маргалдаад би халамцуу байсан тэгээд гар цүнхийг нь айлын хашаа давуулаад шидчихэж байсан тэгээд ******* хашаа давж ороод цүнхээ авахдаа тухайн үед гараа зүсэж байсан болохоос би архины шилээр гарыг нь зүсээгүй. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа чөлөө аваад ажлынхантайгаа үхэр авахаар явсан. Тэгээд орой нь архи уугаад согтуу гэртээ ороод эхнэртээ агсан тавьсан. Тэгээд баруун гараараа *******ийн зүүн талын шанаа руу нь хоёр удаа алгадсан. Тэгээд хэрүүл хийж байгаад өглөө 06 цагийн үед хөдөө явж үхэр аваад ажил руугаа явсан. Надад өөр хэлэх зүйл алга.гэх мэдүүлэг / хх-ийн 79-80 /,

 ...Би өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/

 2. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэр хүүхдүүддээ архи ууж агсан согтуу тавьсан нь миний буруу. Хүлээн зөвшөөрч байна. Би согтуу гэртээ орж ирж, эхнэрийгээ хоёр удаа алгадсан.Тэгээд би гэрээсээ гарч хөдөө үхэрт явсан гэв.

   3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн эрх, үүргийг уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт алгаа. Би өмгөөлөгч авахгүй. 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед ажлынхаа нэг залуутай хамт гэртээ согтуу ирсэн. Би хоол хийсэн байсан болохоор хоол авч өгтөл өөдөөс шидээд хутга гаргаж ирэхээр нь би зугтаад гарсан. Хамт ирсэн ажлын хүн нь чи болиоч гэртээ орж ирээд эхнэртээ агсан тавилаа гээд *******тай барьцалдаад үлдсэн. Би хажуу талын хашаа руугаа гүйж ороод цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө зугтаад явсан байсан болохоор тэр шөнө *******ыг олоогүй. 2018 оны 06 дугаар сарын 25-ны шөнийн урьд хоёр шөнө нь бас согтуу орж ирээд хүүхдээ зодсон. Тэгээд би ахыгаа дуудаад гэрт нь очиж хоносон. 25-ны өдрөөс хойш чи цагдаад барьж өглөө чамайг ална гээд утсаар сүрдүүлэх болсон. Мөн 06 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед согтуу ирээд хэл амаар доромжилж байгаад үсдэж чирээд чүдэнз хавирч шидсэн, тамхиныхаа цогоор цамцны арыг түлсэн, нүднийхээ шилийг над руу авч шидээд миний духыг зүссэн, миний зүүн талын чих рүү хоёр удаа алгадсан. Маргааш нь эмчид үзүүлээд тархи доргилттой байна гэхээр нь толгойгоо бариулсан. Миний зүүн талын чих рүү баруун гараараа хоёр удаа хүчтэй алгадсан. Гутлаараа толгой руу хоёр удаа цохисон. Тухайн үед ******* согтуу байсан. Би тухайн үед толгойгоо долоо хоног бариулсан мөн миний чихнээс бага зэрэг цус гарч сонсох нь муудаж байсан боловч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. ******* архи уудаг. Уусан үедээ хэл амаар доромжилж зоддог байсан. 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа намайг зодоод миний баруун гарын булчинг архины хагарсан шилээр хоёр удаа зүсэж байсан одоо сорви нь байдаг. 2017 оны 12 дугаар сард архи уусан үедээ зодохдоо хоёр нүдийг хөхрүүлсэн. ******* архи уусан үедээ намайг болон хүүхдүүдээ хэл амаар доромжилдог. 6 дугаар ангийн охиноо янхнаар нь дууддаг. *******ыг архи уугаагүй үед хэрүүл маргаан гардаггүй. ******* намайг зодохдоо ихэвчлэн гараараа зоддог гарт нь юм тааралдвал юу ч байсан хамаагүй зоддог. Нэг удаа миний цамцны арыг тамхины цогоор олон удаа түлж байсан. Одоо гомдол санал байхгүй. *******ыг цагдаад барьж өгөөд арга хэмжээ авхуулсны дараа улам өс санаж, архи уусан үедээ зоддог асуудал алга болохгүй байх утсаар залгаж ална гэж сүрдүүлдэг. Манай аав болон миний зүгээс энэ хүнийг дахин Гурванбулаг суманд ирүүлэхгүй байх, хариуцлагыг сайтар тооцуулах хүсэлтэй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй / хх-ийн 16-19 /,

.... Манай гэрт байдаг байсан хуучны модон иштэй хутганы үзүүр нь хугархай байсан хутгыг бариад босож ирсэн чинь цуг явсан гэх залуу *******ыг барьж аваад орон дээр дараад унахаар нь би гэрээсээ гараад зугтсан. Тэгээд маргааш нь би гэрээсээ хайгаад олоогүй. Тэр цамцыг би дараа нь хог шатаахдаа хамт шатаасан. Тухайн үед ******* нь согтуу байсан бид хоёр хоорондоо маргалдаад архины шилээр миний баруун гарын булчинг архины шилээр хоёр удаа зүсэж байсан. Тухайн үед Улаанбаатар хотод байхад бид хоёр хоёулаа байсан. Гэрч гээд байх хүн байхгүй. 2017 оны 12 дугаар сард зодож миний хоёр нүдийг хөхрүүлсэн байсныг би тухайн үед цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлээгүй. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Сумын нийгмийн ажилтан, засаг дарга, эрүүл мэндийн байгууллагад үзүүлж байгаагүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ асуудлыг хурдан түргэн дуусгаад хөдөө мал дээр амьдрах санаатай байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 20-22 /,

 4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сард нөхөр бид хоёр ажлаа тараад, нөхрийн дүүгийнд нь орчхоод гэр лүүгээ явж байх замд бетонон хашаа байдаг. Хашааны дэргэд бид хоёр маргалдсан. Бид хоёр ноцолдож байхад миний үүрч явсан цүнх хашаа даваад унасан. Би цүнхээ авах гээд хашаа давах гэтэл хашааны дээд талд шилнүүд зоогоод шитгэсэн байсан. Тэгэхээр нь нөхрийгөө цүнх аваад өгөөч гэхэд. Чи цүнхээ шидсэн биз дээ, өөрөө ав гэж хэлсэн. Тэр хашааг давж ороод, эргээд гарах гэж байхад манай нөхөр миний гараас хүчтэй татахад хашааны шилэнд гарын бугалгаа хоёр удаа зүсэгдсэн. Би өөрөө хашааг даваад буусан бол гараа шилэнд зүсэхгүй байсан. Манай нөхөр гараас татсаны улмаас гараа зүссэн болохоор нөхрийгөө гар шилээр зүссэн гэж мэдүүлэг өгсөн. 06 дугаар сарын 25-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирээд хоолоо хийчхээд байж байхад манай нөхөр ажлынхаа хүнтэй орж ирсэн. Тэгээд хоол идэж байхад нь би архи уулаа гэж загнахад манай хуучны модон иштэй үзүүр нь хугарсан хутга бариад босож ирэхэд нь ажлынх залуу орон дээр дарж аваад унгаахад нь би гэрээсээ зугтаж гарсан. Миний чих рүү хоёр удаа алгадсан. Тамхины цогоор түлсэн гээд байгаа. Тухайн үед бид хоёр маргалдаад, ноцолдож байх хооронд татаж байсан тамхины цог үсэрсэн. Санаатай үйлдэл байгаагүй гэв.

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2007 онд гэрлээд 12 жил болж байна Энэ хоёр гурван хүүхэдтэй ******* архи их уудаг. Архи уусан үедээ эхнэр хүүхдүүддээ агсан согтуу тавьдаг Удаа дараа архи уусан үедээ эхнэрээ зодсон 5 дахь удаагийн үйлдэл болж байгаа юм. Би хүү шигээ санадаг *******аас маргааш нь амлалт авах мөн итгэж найдах байдлаар өдийг хүрсэн. Ер нь архи уух болгондоо эхнэрээ зодож ямар нэгэн гэмтэл учруулдаг байсан. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өглөө манай охин ******* гэрийн утас руу залгаад П ******* нь урьд шөнө архи ууж ирээд шөнө унтуулахгүй зодлоо би аргаа бараад айл руу гүйж орсон гэж утсаар хэлсэн. Тухайн үед хамт байгаагүй болохоор яг юу болсныг сайн мэдэхгүй байна хүүхдээсээ утсаар л сонссон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Сайн мэдэхгүй энэ хоёр Улаанбаатар хотод амьдарч байгаад өнгөрсөн өвөл сумандаа ирж амьдарч байгаа. Үгүй надад гомдол гаргаж байгаагүй. гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би нийгмийн ажилтнаар ажиллаад хэдхэн сар болж байна *******, *******ийн гэр бүлийн харилцааг сайн мэдэхгүй. *******ыг архи уудаг гэдгийг мэднэ. Сумд байхдаа архи уудаг байж байгаад ойролцоогоор 3 жил Улаанбаатар хотод гэр бүлээрээ амьдарч байгаад 2018 оны хавраас ******* захиргаа орчмоор яваад байхаар сумдаа ирсэн гэдгийг нь мэдсэн. Засаг дарга болон нийгмийн ажилтан миний биед дуудлага мэдээлэл өгч байгаагүй. *******ынх 3 хүүхэдтэй, Гурванбулаг сумын 3 дугаар багт харьяалагддаг. Саяхан сумын малжуулах төслөөс мал авсан байгаа. Үгүй. Сумд ирээд удаагүй болохоор ямар нэгэн арга хэмжээнд оролцож Хавраас сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жи энд юу голд гагнуурчнаар ажиллаж байсан. Гурванбулаг хамаатны хүн гээд байх хүн байхгүй. Улаанбаатар хот Баянхонгор аймгаар амьдардаг. Хийгээгүй. Тухайн үед амралттай байх хугацаанд манай сумын хэсгийн төлөөлөгч Аймгийн нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтнаар хийлгэсэн байсан. ******* нь сумын хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа. Саяхан сумын малжуулах төслөөс мал авсан. Амьдралын түвшин дундаж гэж үзэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Нэг доор ажилладаг хуурай ах дүүсийн харилцаа холбоотой хүмүүс байгаа юм. ******* нь ажил сайн хийдэг ажил хийх ажлын цагаар лав архи уудаггүй бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлдэггүй хүн байгаа юм. хүний хэлснээр ажлыг сайн хийдэг, яриа хөөрөө сайтай, ажилд хичээнгүй архи дарс уудаггүй гэж би дүгнэж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

9. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ******* нь 06 дугаар сарын эхээр ирээд Нөхөртөө зодууллаа гэж ирээд үзүүлсэн. Тархи нь хөнгөн зэргийн доргилттой байсан тул толгойг нь бариад явуулсан. Тухайн үед *******ийн биед өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Урьд өмнө нь манай эрүүл мэндийн эмнэлэг дээр ирж үзүүлж, хэвтэж байгаагүй. Сайн мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

10. Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Сайн мэдэхгүй. *******, ******* нар нь хоорондоо хэрэлдлээ, зодолдлоо гэж би сонсож байгаагүй. Хамт амьдарч байгаагүй болохоор сайн мэдэхгүй, гэр дотроо ямар асуудал гардгийг нь мэдэхгүй. Мэдэхгүй. Би ажил дээрээ байсан. Манай ах уурхайн хоол хүнсэнд явсан өдөр тэгээд тэр хугацаандаа архи уугаад сум дээр хоносон юм шиг байна лээ  маргааш өглөө нь хоол хүнс авчирсан. Мэдэхгүй, Би зодсон гэж сонсоогүй. Архи уугаагүй үедээ гайгүй зан араншинтай, архи уусан үедээ надад ямар нэгэн агсан согтуу тавьж байгаагүй, Гэр бүлдээ очоод яадгийг нь мэдэхгүй байна. Ер нь ажилд сайн гэр орныхоо ажлыг хийгээд байж байдаг. Архи уучих гээд байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

11. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэг цагийн чөлөө авч сумын төв рүү явсан. Бид хоёр дэлгүүрээс нэг шил архи нэг пиво авч уугаад оройхондоо тэднийд очсон. Тэгсэн эхнэр нь ******* луу архи уулаа гээд уурлаад тэр хоёр хэрэлдсэн. Тэгсэн ******* босож ирээд хоол хутгадаг модон хусуур барьж аваад авгайгаа цохих гээд байхаар нь би цохиулаагүй барьж аваад орон дээр нь дарж унагаасан. Тэгээд би тайвшруулах хооронд авгай нь гараад явсан. Тэгээд ******* гэртээ хоцорсон. Би гараад айлын гэрт очоод унтсан. Маргааш өглөө нь би ажил руугаа явсан. Миний нүдэн дээр цохиж харагдаагүй. Хусуур бариад цохих гэхээр нь би болиулсан, Нэг шил 0.5 архи, нэг том пиво хувааж уусан байсан нээх согтоогүй байсан.  Хоёр хоногийн дараа ажлаараа ирсэн гэж байсан уулзаагүй. Ажил дээрээ архи уудаггүй ажилд сайн залуу байгаа. Эхнэртэйгээ ямархуу харилцаатайг би сайн мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр овогтой ийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, хэлбэр зөв дугараг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимын чичирхийлэлгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, Ромбергийн сорилд тэнцвэртэй, хамар хурууны сорил алдагдахгүй. Хэсэг газрын үзлэг хийхэд баруун бугалганы гадна хэсэгт 5.5x0.2 см, 5x0.2 см, хэмжээтэй хүрэн бор өнгийн тогтоц зөөлөн хуучин сорвитой. Өөр биед ил харагдах гэмтэлгүй гэв. 2018 оны 07 дугаар сарын 04-ны Баянхонгор аймгийн НЭ-н чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт Зовуурь- Чих рүү үе үе шуугиан чимээ мэдрэгдэж зовуурилна, нойронд муу. Үзлэгт- Энгийн яриа сонсоно 2 чихний суваг чөлөөтэй, баруун чихний хэнгэргэн хальс эрүүл харагдана. Зүүн чихний хэнгэргэн хальсанд цусархаг тааз тогтсон гэрлийн ойлтгүй, хэнгэргэн хальс цааш татагдсан. Таних тэмдэг бүдгэрсэн: " *******ийн баруун бугалганы сорви гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлийг хүний гоо сайханд нөлөөлсөн гэж үзэхгүй. *******ийн баруун бугалгын сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/

13. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаартай шинжээчийн

1. *******ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун бугалгад сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

2. Дээрх зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

4. Дээрх баруун бугалганы сорви гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх баруун бугалганы сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтлийг хүний гоо сайханд нөлөөлсөн гэж үзэхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 50-51 /,

14. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дугаартай шинжээчийн :

1.*******ийн биед өмнө гаргасан 2018.07.05-ны №443 тоот дүгнэлтэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун бугалгад сорви гэмтэл тогтоогдсон бөгөөд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээс харахад зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь 2018.06.05-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. Харин баруун бугалганы сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

2. *******ийн биед 2018.07.04-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд 2017 оны \ - дугаар сард үүссэн гэх хоёр нүд нь хөхөрсөн буюу цус хуралт гэмтэл тогтоогдоогүй.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. гэх дүгнэлт / хх-ийн 57-58 /,

17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 510 дугаартай шинжээчийн:

1. ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх мэдүүлэг /хх-ийн 66/

15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 511 дугаартай шинжээчийн:

1. А.Мичид-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх мэдүүлэг /хх-ийн 70/, болон хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан хохирогч *******ийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн баримт, хавтаст хэргийн 9-13 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд авагдсан чих хамар хоолойн эмчийн тодорхойлолт, хавтаст хэргийн 81-89 дүгээр хуудсанд авагдсан гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон баримт, хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэг *******ын гэр бүлийн гишүүдийн бичиг баримтын хуулбар, хавтаст хэргийн 95-99 дүгээр хуудсанд авагдсан Монгол улсын арилжааны банкнуудын тодорхойлолт, дансны хуулга, нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан шүүгдэг *******ын ял шалгах хуудас болон хохирогч 2 хуудас нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч 10 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгснийг  шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай эхнэр т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гарын бугалгыг архины шилээр 2 удаа зүсэж хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Гурван булаг сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ ийг гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чихний хэнгэрэгний хальсны цооролт буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд, хохирогч хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн хууль сануулж өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийг зүгээс шинжлэн судлуулсан баримтууд буюу гэрч , нарын мэдүүлэг, шинжээч эмч Баяртогтохын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ын 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ийг эрүүл мэндэд нь архины шилээр гарын булгалгын хэсэг хоёр удаа зүсэж хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Гурван булаг сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ ийг гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чихний хэнгэргийн хальсны цооролт  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга барин айлган сүрдүүлж, харгис хэрцгийг харьцсан гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ийн хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийг зүгээс шинжлэн судлуулсан баримтууд буюу гэрч , , нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 443 дугаартай дүгнэлт, 543 дугаартай нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа учир дээрх үйлдлүүдэд нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал тус тус гаргаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан дүгнэлтээ: Аймгийн Прокурорын газраас *******т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ 3 үйлдэлд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт гэм буруутайд тооцуулахаар саналаа хэлсэн. Миний болон *******ын зүгээс яллах дүгнэлтэд дурдагдсан тухайн үйлдлүүдээс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэртээ хохирогчийг зодож зүүн чихний хэнгэргийн хальсыг цоолсон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тухайн гэмт үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч, маргах зүйл байхгүй. Шүүгдэгч ******* өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн энэ нөхцөл байдалд тухайн зүйлчлэлийг хэрэглэх боломжтой. Гэтэл эдгээр үйлдлүүдийг харахад өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэг авагдсан баримтуудаас харахад дээрх 2016 оны 05 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэрэг, 2018 оны 06 дугаар сарын 25-нд харгис хэрцгий хандсан гэх үйлдлүүд нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн гол онцлог шинж нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, байнга гэдэг нь 3 ба түүнээс дээш гэж ойлгохыг холбогдох хуулиудаар тайлбарлаад өгсөн байгаа. Тухайн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж  байх үед буюу одоогийн шинэ хууль мөрдөж эхлээгүй байхад хэрэг үйлдэгдсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн үйлдсэн гэмт хэргийг тухай гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тооцно, нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэм хэрэгт тооцох гэм буруутай үйлдэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдсэн үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Гэтэл тухайн үйлдэл нь 2002 оны эрүүгийн хууль хэрэгжиж байх үед үйлдэгдсэн байгаа учраас тухайн эрүүгийн хуулиар тодорхойлогдоно гэсэн үг юм. 2002 оны эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байгаа. Одоогийн шинэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байгаа. 2016 оны 05 дугаар сарын үйлдэл нь нэгэнтээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд улсын яллагч тухайн гэмт хэрэгтэй холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ гэм буруутайд тооцохыг хуулиар хориглосон байхад гэмт хэрэгт татсан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн 2016 оны 05 дугаар сарын үйлдлийг бол хохирогч тайлбарлахдаа анх хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд *******ыг хагархай шилээр зүссэн гэдгийг бол хашаанаас буулгахад татсан учраас зүссэн гэж ойлгосон гэж тайлбарлаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын мэдүүлэгт тодорхой зүйлийг бичээгүй, ******* миний баруун гарын бугалгыг шилээр зүссэн гэж байгаа. Үүнийгээ өнөөдрийн шүүх хуралдаанд дэлгэргүй тайлбарлаж хэллээ гэж үзэж байна. Хохирогчийн хувьд *******ыг шилээр зүссэн гэж тайлбарлаж байгаа нь хууль мэдэхгүй, ******* гэмт хэрэг үйлдсэн үү үгүй юу гэдгийг нарийн мэдэхгүй учраас татаж авах гэж байгаа нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлтээр хутга барин айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан гээд байгаа юм. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд хутга биш хутганы иш бариул байсан гэдэг нь тодорхой болж байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр хохирогч үзүүр нь хугарсан хутга гэж тайлбарлаад байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хутга гэж хэлж заншсан учраас хутганы ишийг хутга гэж хэлсэн гэдгээ тайлбарлаж байна. Тухайн үед цаашид маргаан үүснэ гэсэн үүднээс гэрээсээ гарч явсан, түүнээс биш ******* харгис хэрцгий харьцаад, айлган сүрдүүлсэн нөхцөл байдал байхгүй байсан талаар хохирогч тайлбарлан хэлж байна. Иймээс Эрүүгийн хууль, Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн зарчим тэдгээрийг удирдлага болгон хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа нөхцөл байдлууд нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болгож байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгээр *******ыг гэм буруутайд тооцож, хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд улсын яллагчийн гаргасан саналыг хэлэлцэж арван найман насанд хүрээгүй гэрч , ******* нараас мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр*******, сурган хүмүүжүүлэгч ******* нарыг байлцуулсан мэтээр гарын үсэг зуруулсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “, ******* нараас мэдүүлэг авахад*******, ******* нар нь байгаагүй, зөвхөн миний бие байлцсан” гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчиж мэдүүлэг авсныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул прокурорын саналыг харгалзан арван найман насанд хүрээгүй гэрч , ******* нарын мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Иймд шүүх хуралдааны тэмдэглэлд арван найман насанд хүрээгүй гэрч , ******* нарын мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй байхаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж шийдвэрлэв.

Харин  Аймгийн Прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******ыг нь 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тоотод байсан өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож баруун гарын бугалга хэсэгт нь архины шилний хагархайгаар 2 удаа зүсэж хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг -сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга барин айлган сүрдүүлж харгис хэрцгий харьцсан зэрэг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч *******ын 2016 оны 05 дугаар сард сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тоотод байсан өөрийн гэртээ эхнэр *******ийг баруун гарын бугалаг хэсгийг архины шилээр зүссэн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дугаар сард дууссан байх бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д “..оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга” гэж заасан бөгөөд энэ нь гурав буюу түүнээс дээш үйлдлийг гаргасныг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь  2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга барин айлган сүрдүүлж харгис хэрцгий харьцсан эхний үйлдэл дууссанаас хойш нэг жилийн дараа хоёр удаа үйлдэгдсэн бөгөөд энэ шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга үйлдсэн гэж шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга барин айлган сүрдүүлж харгис хэрцгий харьцсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн гэмтэл учраагүй харин уг үйлдэл нь зөрчлийн хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцох үндэслэлгүй  гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ******* нь   2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 443 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймээс шүүхээс улсын яллагчаас гаргасан шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хангахаас татгалзаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөөргийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын  28-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван ес / 19 / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нэг зуун тавин хоёр / 152 / цагийг эдлэх ялаас хасаж, түүний нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.                 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасныг журамлан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******  овогт *******ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч *******  овогт *******ын *******ыг зургаан зуун гучин хоёр   / 632 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар   шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван ес / 19 / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нэг зуун тавин хоёр / 152 / цагийг эдлэх ялаас хасаж, түүний нийт эдлэх ялыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д ялтан *******т оногдуулсан дөрвөн зуун наян  / 480 /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.                             

6. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан *******  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн хөөргийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын  28-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т буцаан олгосугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1-д   зааснаар шүүгдэгч  ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 13 цаг 00 минутаас эхлэн хүчингүй болгож, түүнд мөн өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******ыг суллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                       

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч *******т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Д.БАТЦЭНГЭЛ