| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/01940/И |
| Дугаар | 183/ШШ2018/01698 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2018/01698
| 2018 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2018/01698 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХК ,
Хариуцагч: Н ХХК нарт холбогдох
2018 оны 8 сарын 18-ны өдрийн дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээнээс Н ХХК нь татгалзсан байх тул 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч Ж.Д, В.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л ХХКнь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ: Манай компани нь Э ХХК-тай 2014.11.12- ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулан, 2 дугаар зүйлд заасны дагуу 60 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс худалдан авагч буюу хариуцагчийн хүсэлтийн дагуу 2014 онд 28,817,945 төгрөгийн, 2015 оны 1 сард 19,200,000 төгрөгийн, нийт 48,017,945 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, тус тус тооцоо нийлсэн. “Эн си ди групп" ХХК-иас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч тус үнийн дүнг “Бараа нийлүүлэх гэрээ”-ний тусгай нөхцөлийн 17-д заасны лагуу “Л ХХК-ийн “Н.м” ХХК-с худалдан авсан автомашины төлбөрт 2015.11.27-ны өдөр шилжүүлсэн гэж хариу өгсөн. Гэрээний 17 дугаар зүйлд зааснаар “Захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58,200,000 төгрөгийг нийлүүлэгч болон “Н.м” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны ... сарын . . ны өдрийн Авто машин худалдах, худалдан авах тухай тоот гэрээний төлбөрт "Н.м” ХХК-ийн банкны тоот дансанд 2014 оны 4 сарын 30-ны өдөр шилжүүлнэ” гэсэн заалтаас харахад нэхэмжпэгч болон “Н.м” ХХК нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл анх “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулах үедээ автомашин худалдан авах гэрээ өмнө нь байсан мэтээр талууд төөрөгдсөн байсан нь тэрхүү автомошин худалдах. худалдан авах гэрээ мөн гэж хариуцагчийн зүгээс хэлдэг. 2014.08 18-ны өдрийн огноотой дөрвөлсөн “худалдах худалдан авах гэрээ”-ний 1-р зүйлээр Л ХХКнь Сика брэндийн болон бусад барилгын матөриалыг Н.к ХХК-д нийлүүлэх, Н.м салбар нь шэвролэт маркын автомашиныг Н.лХХК-д нийлүүлэх, Н.к ХХК нь хүлээн авсан барилгын материалын үнийг Н.м ХХК-нд нийлүүлэхтэй холбогдсон галуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэсэн. Өөрөөр хзлбэп энд Л ХХКнь Н.м-с автомашин өөрөө худалдаж авна гэж огт заагаагүй. “Н.к ХХК нь ЭХХК-с тусдаа хуулийн этгээд болно. Иймд дөрвөлсөн гэрээнд "Эн си ди групп” ХХК нь хуулийн этгээдийн хувьд огт оролцоогүй тул гэрээг үндэслэн хэн нэгэнд мөнгө шилжүүлэх эрхгүй. “Бараа нийлүүлэх гэрээ” нь 2014.11.12-ны өдөр байгуулагдсан, дөрвөлсөн Худалдах, худалдан авах гэрээ нь 2014.08.18-ны өдөр буюу өмнө нь байгуулагдсан. Хэрэв Бараа нийлүүлэх гэрээгээр үнэхээр дөрвөлсөн гэрээний төлбөрийг барагдуулах тухай зохицуулсан байсан бол өмнө нь байгуулсан дөрвөлсөн гэрээг огноотой нь тусгай нөхцлийн 17-д тусгасан байх ёстой ч тусгаагүй. Бараа нийлүүлэх гэрээний 17-д зааснаар “Н.м” ХХК-тай гэрээ байгуулсан байх ёстой Гэтэл дөрвөлсөн “Худалдах худалдан авах гэрээ”-д “Н” ХХК гэрээний тал болон оролцсон болохоос “Н.м” ХХК гэж заагаагүй. Н.к” ХХК нь ЭХХК-иас тусдаа хуулийн этгээдүүд гэдэг нь өмнөх шүүх хуралдаанууд дээр тогтоогдсон. Өмнө нь манай групп нэг гэсэн тайлбар тавьдаг байсан бол хувьцаа эзэмшигч, регистрийн дугаар тусдаа хуулийн этгээдүүд юм. Тэгэхээр энэ дөрвөлсөн гэрээнд ЭХХК нь огт оролцоогүй, талууд өөрсдийн хийж буй хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн байсан. Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх Иргэний хуулийн 58.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог, 58.2.2- т заасны дагуу хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үздэг. “Бараа нийлүүлэх гэрээ” нь дөрвөлсөн “Худалдах, худалдан авах гэрээ”-тэй огт холбогдохгүй, нэхэмжлэгч нь ямар ч автомашин худалдаж аваагүй тул талууд “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулах үедээ хэлцлийхээ агуулгыг эндүүрсэн тул 58.2.2- т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул 48 017 945 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Л ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс төлбөл зохих 48 017 945 төгрөгийг 2014.08.18-ны өдрийн огноотой “Н.к” ХХК, “Н” ХХК, “Ноббл Ложистикс” ХХК, “Л” ХХК нарын дөрвөлсөн Худалдах, худалдан авах гэрээний дагуу “Н” ХХК-ийн Н.м салбарт 2015.11.27-ны өдөр төлсөн гэж тайлбарладаг. Үүнтэй холбогдуулан “Н” ХХК нь хариуцагчид хандаж төлбөр авсан тухай баримт хүргүүлсэн байх ба өнгөрсөн хугацаанд “Н” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж “Л” ХХК болон “Ноббл Ложистикс” ХХК нараас гэрээний үүргийн зөрчилд 19 982 055 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар нийт 68 000 000 төгрөгийн хохирол учирсан гэсэн ба “Н” ХХК нь манай компаниас 48 017 945 төгрөг хүлээн авсан тул зөрүү мөнгө 19 982 055 төгрөг нэхэмжилсэн байсан. Шүүхээс 2014.08.18-ны өдрийн дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээнээс “Номин Трэйдинг” ХХК-г татгалзсан гэж үзэж гэрээний зүйл болох “Chevrolet Traiblaser” маркийн автомашины биет элэгдлийг 2 755 300 төгрөг, “Chevrolet Tahoe” маркийн автомашины биет элэгдлийг 4 818 100 төгрөг байхаар шийдвэрлэж “Ноббл Ложистикс” ХХК-с 7 573 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэгчид төлбөл зохих мөнгөн дүнг “Н” ХХК-ийн “Н.м” салбар авсан, 2014.08.18-ны өдрийн дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээнээс “Н” ХХК нь татгалзсан байх тул 48 017 945 төгрөгийг “Н” ХХК-с гаргуулж өгнө үү. Харин хариуцагч ЭХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үүгээр бүхэлд нь татгалзаж байна гэв.
Хариуцагч Н ХХК нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Л” ХХК нь ЭХХК болон “Л” ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12 ны өдөр байгуулсан “Бараа нийлүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шилжүүлсэн зүйлээ буцаан авах буюу үнийн дүн болох 48,017,945 төгрөгийг хариуцагч ЭХХК болон “Н” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа “Н.к” ХХК, “Н” ХХК, “Ноббл Ложистикс” ХХК, “Л” ХХК нарын хооронд 2014 оны 08 дүгээр сарын 18 ны өдөр байгуулагдсан 4 талт гэрээнээс “Н” ХХК нь татгалзсан байх тул 48,017,945 төгрөгийг “Н” ХХК-аас гаргуулах болгон нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилж, хамтран хариуцагч ЭХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзжээ. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Э ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .... Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Бараа нийлүүлэх гэрээ’’-ний Тусгай нөхцлийн 17-д “Захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58,200,000 төгрөгийг Нийлүүлэгч болон “Н.м” ХХК”ийн хооронд байгуулсан 2014 оны ... сарын ... өдрийн Автомашин худалдах худалдан авах тухай... тоот гэрээний төлбөрт “Н.м” ХХК-ийн дансанд ... шилжүүлнэ” гэж заасны дагуу бид 50,0 сая төгрөгийг 2015 оны 11 сарын 27-нд Н.м ХХК-д шилжүүлсэнээр Л ХХК-д төлөх төлбөр бүрэн төлөгдөж дууссан болно. Дээр дурдсан гэрээний хуулбар, 50,0 сая төгрөгийн төлбөрийг 4 талт гэрээний хүрээнд Э ХХК-иас хүлээн авсан тухай Н ХХК-ийн Н.м салбарын тодорхойлолт, Талуудын "... Э ХХКнь үлдэгдэл төлбөргүй болно" гэсэн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн хоорондын тооцооны үлдэгдлээ баталгаажуулж тооцоо нийлсэн актын хуулбар зэрэг гэрээний заалт хэрэгжээд дуусгавар болсоны, төлбөр тооцоо дууссаны нотолгоо болох баримтууд хэрэгт байгаа болно. Харин бид дээр дурдсан 50,0 сая төгрөгийг тухайн үед Н.м ХХК-д шилжүүлэхдээ 2 талын хооронд байгуулсан Бараа нийлүүлэх гэрээний заалтын дагуу болон Н.к ХХК, Н ХХК, Н.лХХК, Л ХХК-иуд / 4 тал/-ын хооронд 2014 оны 8 сарын 18-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3,3 /Н.к ХХК нь Л ХХК-иас худалдан авсан барилгын материалын үнийг ... Н.м ХХК-д шилжүүлэх үүрэгтэй ../ 3.4 /Н.к ХХК нь Н.м-ийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Л болон Ноббл Ложистик-д барилгын материалын үнийг мөнгөн болон бартерийн хэлбэрээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй/ заалтуудыг баримталсан болно. Л ХХКнь дээрх шийдвэрүүдийг гаргаж байх үед “ ийм 4 талын гэрээ байхгүй, хамааралгүй” гэж зүтгэж байсан ч энэхүү 4 талт гэрээний үүрэгтэй холбогдох асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцож 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 00607 дугаар шийдвэр гарсан байна. Уг шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн худалдах худалдан авах /4 талт бартерийн гэрээ гэх/ гэрээний талууд нь Н.к ХХК, Н ХХК, Ноббл Ложистик, Линксповеркоре ХХК байна. Дээрх гэрээгээр Л ХХКнь Н.к ХХК-д Сика брендийн болон бусад барилгын материал нийлүүлэх, Н ХХК-ийн Н.м салбар нь 2011 онд үйлдвэрлэсэн Chevrolet Таhoe маркийн 52-58 УНХ улсын дугаартай автомашиныг 100,000,000 төгрөгөөр, 2014 онд үйлдвэрлэгдсэн Chevrolet Traiblaser маркийн 25-14 УНЯ улсын дугаартай автомашиныг 85,000,000 төгрөгөөр Н.лХХК-д нийлүүлэх, Н.к ХХК нь хүлээж авсан барилгын материалын үнийг Н ХХК-ийн Н.м салбарт шилжүүлэхээр тохиролцжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх заалтыг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ" гэж ийм бодитой гэрээ байсан, хэрэгжсэн гэдгийг нотолсон байна. 4 талт гэрээ байсан, энэхүү 4 талт гэрээний үүргийн дагуу 2 талт гэрээний төлбөрийн үүрэг 4 талт гэрээний талууд руу шилжсэн болох нь дээрх баримтаас бүрэн тодорхой болж байгаа юм. Л ХХК-ийн өөрсдийнх нь нэхээд байгаа мөнгийг бид өөрсдийнх нь оролцон байгуулсан 2 талт болон 4 талт гэрээнүүдийн үүргийн дагуу Н.м ХХК-д шилжүүлсэн баримтаар, Н ХХК-ийн Н.м салбарын өөрийнх нь албан бичгээр өгсөн тодорхойлолтоос нь нэгэнт тодорхой учраас Л ХХКнь гэрээнийхээ дагуу Н.м ХХК-тай хоорондын тооцооны асуудлаа шийдвэрлэнэ биз ээ. Энэ ч үүднээс нэхэмжлэгч тал Н ХХК-ийн хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байх аа. Энэхүү тайлбарт анхааралтай хандаж 2 талт болон 4 талт гэрээний үүргийн ямар нэгэн зөрчил хариуцагч талд байхгүйг, хүлээн авсан бараа материалын төлбөрийг гэрээнд заасан этгээдэд шилжүүлсэн болохыг тогтоон эдгээртэй холбогдох баримт нотолгоог шүүхэд бүрэн гаргасан, нэмж тайлбарлах зүйл байхгүй гэсэн тайлбарыг харгалзан энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох асуудлыг хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэнэ үү гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л ХХКнь хариуцагч Э ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ бараа нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л ХХКнь хамтран хариуцагчаар Н ХХК-ийг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 8 сарын 18-ны өдрийн дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээнээс Н ХХК нь татгалзсан байх нийлүүлсэн барааны үнэ 48 017 945 төгрөгийг буцаан гаргуулах болгон өөрчилж, хариуцагч Э ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Шүүх хариуцагч Э ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нийлүүлэгч “Л” ХХК нь захиалагч ЭХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр N6/14/0748 тоот бараа нийлүүлэх гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийн уур тусгаарлагч зуурмагийг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хариуцагчид нийлүүлэх, “Бараа нийлүүлэх гэрээ”-ний тусгай нөхцөлийн 17-д заасны дагуу бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн захиалагч нь үлдэгдэл 58 200 000 төгрөгийг нийлүүлэгч болон Н.м ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт “Н.м” ХХК-ийн дансанд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэхээр тохиролцжээ./хх-ийн 5-8/
Дээрх гэрээ болон гэрээний тусгай нөхцлийн дагуу Л ХХКнь 2014 оны 12 сард 28 817 945 төгрөгийн, 2015 оны 1 сард 19 200 000 төгрөгийн, нийт 48 017 945 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж тус тус тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба уг актад энэ дүнг Н.м ХХК-ийн машины тооцоонд хаав гэж тэмдэглэсэн байна./хх-ийн 9-10/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4 талт худалдах-худалдан авах /4 талт бартерийн гэрээ гэх/ гэрээнээс Н ХХК нь татгалзсантай холбогдуулан Н.лХХК-д шилжүүлсэн барааны үнэ 48 017 945 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан байна.
2014 оны 8 сарын 18-нб өдөр Н.к ХХК, Н ХХК, Н.лХХК, Л ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ /4 талт бартерийн гэрээ гэх/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Линксповер коре ХХК нь Н.к ХХК-д Сика брендийн болон бусад барилгын материал нийлүүлэх, Н ХХК-ийн Н.м салбар нь 2011 онд үйлдвэрлэсэн Chevrolet Таhoe маркийн 52-58 УНХ улсын дугаартай автомашиныг 100 000 000 төгрөгөөр, 2014 онд үйлдвэрлэгдсэн Chevrolet маркийн 25-14 УНЯ улсын дугаартай автомашиныг 85 000 000 төгрөгөөр Н.лХХК-д нийлүүлэх, Н.к ХХК нь хүлээж авсан барилгын материалын үнийг Н ХХК-ийн Н.м салбарт шилжүүлэхээр тохиролцжээ./хх-ийн 42-44/
Талуудын хооронд дээрх гэрээтэй холбоотой асуудлаар маргаан үүсч Н ХХК нь Н.лХХК, Л ХХК-иудад холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 19 982 055 төгрөг гаргуулж, “Chevrolet Traiblaser” маркийн 25-14 УНЯ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг Н ХХК-д шилжүүлэн өгөхийг Н.лХХКд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 28-ны өдрийн 607 дугаар шийдвэрээр ... Л ХХК-д холбогдох 19 982 055 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Н ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ... Н.лХХК-иас 7 573 400 төгрөг гаргуулж, Н ХХК-д олгож, “Chevrolet Traiblaser” маркийн 25-14 УНЯ улсын дугаартай автомашины өмчлөх эрх буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс 12 408 655 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан тайлбартаа “...Л ХХКнь 4 талт гэрээний 3.1-д заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, зөвхөн 48 017 945 төгрөгийг бараа нийлүүлсэн юм. Л ХХКнь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас Н.лХХК нь шилжүүлэн авсан машинаа буцаан өгсөн.” гэж тайлбарлаж байжээ.
Шүүх нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангахдаа “...нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлбол худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт бус, харин гэрээнээс татгалзсан эрх зүйн үр дагварыг шаардсан байна гэж үзэхээр байна. ...харин Н ХХК нь 2014 оны 8 сарын 18-ны өдөр байгуулсан 4 талт бартерийн гэрээний нэг тал болох Л ХХКнь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Н.лХХК-д худалдсан ... авто машинуудыг буцаан авч гэрээнээс татгалзсан болох нь ... тогтоогдож байна. ” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрүүд хүчинтөгөлдөр болсон байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд Л ХХКнь ЭХХК-д 48 017 945 төгрөгийн бараа нийлүүлсэн болох нь, түүнчлэн 2014 оны 11 сарын 12-ны өдрийн Бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцлийн 17-р зүйлд заасны дагуу уг барааны үнийг 2014 оны 8 сарын 18-ны өдрийн 4 талт худалдах худалдан авах гэрээний 3.1-д заасан 2 автомашины үнэнд тооцож авсан болох нь тогтоогдож байх ба энэ талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарна гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон ...” гэсэнтэй нийцэж байх тул хариуцагч Н ХХК-иас 48 017 945 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 48 017 945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгосгуай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-д холбогдох 48 017 945 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Л ХХК-ийн татгалзлыг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 398 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ