| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0276/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/278 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч Ч.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 хэсэгт тус тус зааснаар Э.*******, Ч.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004990263 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар: /,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , ******* овогт *******ын *******,/ Регистрийн дугаар: /,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: Ч.*******, Э.******* нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн нутаг Ширгийн худаг гэх газар *******ийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.*******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Миний хувьд тогтоолтой танилцсан. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг талаар өмгөөлөгч авч байгаад дараа нь санал хүсэлтээ хэлье гэж бодлоо ийм учраас мэдүүлгийг үүгээр дуусгах саналтай байна.гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/
... Миний хувьд тогтоолтой танилцсан. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд танхайрсан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан асуудал байхгүй тухайн асуудал нь юу болсон талаар доорх тайлбарыг хэлье гэснээр мэдүүлсэн нь:
Миний бие 2018оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртэй байхад 20 цагийн үед манай гэрт Э.******* явган ганцаараа алхаж ирсэн. Би яасан гэхэд малдаа явж байсан чинь хээр мотоцикл эвдэрчихлээ гэрт хүргээд өгөөч гэхлээр нь би өөрийнхөө мотоциклтой хүргэж өгсөн. Тэгээд Э.*******ын гэрт байж байхдаа би хүргэн ынхаа гэрээр очиж машины хөгжим авах ажилтай байсан учир би Э.*******ыг хамт яваад ирье гэхэд хамт явсан. Ингээд Э.*******ын гэрээс 22 цагийн үед гараад ын гэр байх “ Ширгийн худаг” гэх газар луу явсан. Энэ газар нь Э.*******ынхаас 3 орчим км Л зайтай байдаг юм. Ингээд би өөрийнхөө мотоциклыг барьсан миний араар Э.******* сундалдсан байдалтай явсан бөгөөд ын гэрийн наахан *******ынх байдаг. Гэрийнх нь хажуугаар зам гардаг бөгөөд замаар гарах гэхэд мал нь зам дээр хэвтсэн уг замын хажуугаар довтой учир замаас гарч чадахгүй дуут дохио / сигнал/ өгч замаараа явсан. Тэгээд ын гэрээр очиход гэр нь эзэнгүй байсан учир бид 2 буцаад нөгөө замаараа явж *******ын гэрийн хажуугаар гарах үед хүн шүгэлдээд дуудаад байхаар нь мал хурааж байгаа хүн рүү яваад малынх нь зах дээр явж очоод зогсож Э.******* *******ыг өөдөөс ирэхэд нь миний араар суусан хэвээрээ сонин сайхан юу байна хө гээд мэндлээд мотоцикл дээрээс буусан. Энэ үед ******* нь яагаад мал үргээгээд байгаа нусан буунууд вэ гэсээр ирээд Э.*******ыг шууд заамдаж аваад газарт унагаад тэр 2 хоорондоо ноцолдоод унасан. Энэ үед би мотоцикл дээрээсээ буугаад тэр 2-г салгах гээд дундуур нь орсон чинь ******* намайг заамдаж аваад ын шээснүүдэд дээрэлхүүлэхгүй шүү гээд намайг боогоод байхаар нь би эхлээд гарыг нь тавиулах гэхэд тавихгүй боолт нь чангараад байхаар нь боосон гар луу нь цохиж авч боолтыг нь салгасан. Энэ үед хажууд Э.******* салгах гээд байж байсан чинь ******* нь Э.*******ыг барьж аваад нүүр лүү нь дэвсээд авсан. Энэ үед эхнэр нь ирж *******ыг салгаж аваад би Э.*******ыг салгаж аваад мотоцикл дээрээ суулгасан. Тэгэхэд бид нар хоорондоо хэл амаараа маргалдаж хэрэлдсэн тэгээд би Э.*******ыг аваад яваад өгсөн юм. Энэ явдал ******* нь бид хоёр луу яагаад мал үргээгээд байгаа нусан буунууд вэ гэсээр ирээд Э.*******ыг шууд заамдаж газар байна гэв. унагаснаас болж харилцан зодоон болсон. Миний хувьд намайг боосон боолтыг нь тавиулах гэж гар луу нь цохиж авснаас өөрөөр *******ыг цохиж аваагүй. Миний бие болон хамт явсан Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсан. Өөрөөр хэлбэл энэ явдал *******ын зүй бус харьцаанаас болж болсон. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан Э.******* нь гартаа юм бариагүй явсан. Надад ямар нэгэн зүйл өгөөгүй. Энэ худлаа байна. Миний хувьд өмнө нь *******той олон жилийн өмнө / 4 жилийн өмнө/ нэг удаа хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж байсан. Тэрнээс энэ явдалд өс санаж байсан удаа байхгүй. Энэ явдал болсноос хойш бид нар эвтэй байгаа. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдэхгүй ямар нэгэн байдлаар мэдрэгдээгүй өдөр нь болохоор найз нартайгаа явж байгаа сураг сонсогдож байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. ******* нь намайг цохиж аваагүй. Намайг боосон учир би боолтыг нь тавиулах гэж гар, мөр лүү нь 2-3 удаа түлхэж цохиж авсан байх. Э.*******, ******* нар нь ноцолдоод бие биесийгээ цохиж аваад байсан яг хаана нь бие биесийгээ цохиж авсан талаар нь мэдэхгүй байна учир нь харанхуй байсан учир би харж чадаагүй. Сүүлд нь Э.*******ын зүүн нүд нь хөхөрсөн байсан. Миний хувьд сүүлд нь хүзүү хэсгээр бага зэргийн улайсан байсан өөр биед гэмтэл учраагүй. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй бас би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй юм. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 84-87/
2. Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хоёр бүлэглэн танхайрч бусдын амгалан тайван байдал алдагдуулаагүй. Бид хоёр айлд очих гээд 22 цагийн үед явж байхад зам дээр мал таглаад хэвтчихсэн байсан. Замын хажуу талаар явах гэхээр довтой байсан учир малд нь дуут дохио өгөөд хажуугаар нь гарсан байгаа. Айлд очоод эргээд явахад хохирогч дуудаж хэрүүл маргаан үүсгэсэн. Бид хоёр санаатай очиж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй гэв.
3. Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Миний хувьд тогтоолтой танилцсан. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг талаар өмгөөлөгч авч байгаад дараа нь санал хүсэлтээ хэлье гэж бодлоо ийм учраас мэдүүлгийг үүгээр дуусгах саналтай байна.гэх мэдүүлэг /хх-ийн 90-92/
... Миний хувьд тогтоолтой танилцсан. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие *******ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа тэрнээс надад танхайрсан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл байхгүй. Ийм учраас би тухайн болсон асуудлын талаар тайлбар мэдүүлэг өгье. Гэснээр мэдүүлсэн нь Миний бие 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед малаа эргүүлээд өөрийнхөө мотоциклтой явж байтал миний мотоцикл эвдэрсэн учир явган алхаж ойрхон байсан Ч.*******ий гэрээр очиж Ч.*******ийг гуйж гэртээ хүргүүлсэн. Ч *******ий гэр манай саахалт байдаг юм. Тэгээд Ч. ******* нь манай гэрт байж байгаад 22 цагийн үед байх ын гэрээр очиж машины хөгжим аваад ирье гээд намайг хамт яваад ирээч гэсэн. Тэгээд манайхаас гарч ын гэр байх “ Ширгийн худаг” гэх газар луу явсан. Энэ газар манайхаас 3 орчим км зайтай байдаг юм. Ингээд Ч.******* нь өөрийнхөө мотоциклыг барьсан би араар нь сундалдсан байдалтай явсан бөгөөд ын гэрийн наахан *******ынх байдаг. Гэрийнх нь хажуугаар замаар гарах гэхэд мал нь зам дээр байсан учир дуут дохио / сигнал/ өгч замаараа явсан. Тэгээд ын гэрээр очиход гэр нь эзэнгүй байсан учир бид 2 буцаад нөгөө замаараа явж *******ын гэрийн хажуугаар гарах үед хүн шүгэлдээд дуудаад байхаар нь гэрийнх нь наахан явж очоод зогсоод *******ыг өөдөөс ирэхэд нь би мотоциклын араар суусан хэвээрээ сонин сайхан юу байна хө гээд мотоцикл дээрээс бууж байтал ******* нь яагаад мал үргээгээд байгаа нусан буунууд вэ гэсээр ирээд намайг шууд заамдаж аваад газарт унагаад миний зүүн нүд рүү цохиж авсан. Би бас зөрүүлээд нүүр хацар хавьд нь бас цохиж авсан. Тэгэхэд хажуугаас Ч.******* мотоцикл дээрээсээ бууж ирээд салгахад Ч.******* рүү бас дайрч харилцан боолцоод муу ын шээснүүд гээд байсан. Би тэр 2-г очоод салгасан чинь намайг тонгорч унагаад дээрээс дэвссэн. ******* нь салгах гэсэн хүн рүү дайраад байсан. Энэ үед эхнэр нь гэрээсээ гарч ирээд *******ыг салгасан тэгээд хэрэлдэж байгаад гэр лүүгээ явсан. Энэ явдал ******* нь бид хоёр луу яагаад мал үргээгээд байгаа нусан буунууд вэ гэсээр ирээд намайг шууд заамдаж газарт унагаснаас болж харилцан зодоон болсон тэрнээс миний бие болон Ч.******* нь ямар нэгэн байдлаар согтуугаар танхайрсан нийтийн хэв журам зөрчсөн асуудал байхгүй. Намайг газарт унагаад нүүрэн тус газарт цохиж авснаас болж харилцан зодоон болсноос *******ийн биед хөнгөн хохирол учруулсан юм. Тухайн үед миний зүүн нүд *******ид цохиулж хөхөрсөн байсан. Миний бие болон хамт явсан Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсан. Би гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Энэ худпаа байна. Миний хувьд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. *******ын эхнэрийнх нь ахтай маргалдаж улмаар уг хэрэгт шийтгэгдэж байсан. Энэ явдал болсноос хойш бид нар эвтэй байгаа. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдэхгүй ямар нэгэн байдлаар мэдрэгдээгүй өдөр нь болохоор найз нартайгаа явж байгаа сураг сонсогдож байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдэхгүй. ******* нь миний зүүн нүд рүү цохиж нүүрэн дээр дэвссэн бас 2-3 удаа бие рүү цохиж авсан байх би ч бас зөрүүлээд цохиж авсан. Ингэж цохиж авахдаа шанаанд нь нэг удаа бие рүү бас цохиж байсан хэдэн удаа цохиж авсан талаар мэдэхгүй байна. Энэ бол харилцан зодоон болсон. Ч.******* хаана нь цохиж авсан талаар мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 93-96/,
4. Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: өөрөө шүгэлдэж дуудаад бид хоёр очоод мэндэлсэн. Нусан буунууд минь яагаад мал үргээгээд байгаа юм гэж өөрөө эхэлж намайг заамдаж аваад тонгорч унагаагаад дээрээс өшиглөсөн гэв.
5. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Дээрх хоёр залуу намайг архи ууж согтуурсан үедээ омгорхон ирж яагаад дуудаад байгаа юм бэ гээд ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр зодож цохисон. Миний хувьд урьд нь *******д зодуулж байсан харин *******тай маргаж байгаагүй. Дээрх хоёр миний толгой, цээж, нуруун тус газар гар, хөлөөрөө зодож цохисон нэлээн хэдэн удаа цохиж зодсон. Дээрх хоёр хүн намайг зодож байхад манай эхнэр хүүхэд байсан өөр хүн байгаагүй буюу манай эхнэр тэр хоёрыг надаас салгах гээд хүчрээгүй юм. Манай хоёр хүүхэд том нь 10 настай, бага нь 07 настай юм. Одоогоор миний биеийн байдал дунд зэргийн толгой өвдөх зовиур байна. Миний хувьд гомдол санал гэвэл энэ асуудалд хуулийн дагуу хариуцлага тооцуулан арга хэмжээ авхуулж бие, мах бодь сэтгэл санааны хохирол зэргийг барагдуулмаар байна. Надад өөр нэмж ярих зүйлгүй миний хэлсэн ярьсан бүгд үнэн зөв гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 /,
... Би өмгөөлөгч авахгүй. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Манай гэр Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн нутаг “Ширгийн худаг” гэх газарт нутаглаж байхад буюу 2018 оны 08дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед би эхнэр хүүхдийнхээ хамтаар гэртээ байсан. Тэгэхэд мал гэрийн хажууд байсан бөгөөд мотоциклтой хүн манай гэрийн зүүн талаар байх замаар дуут дохио орлуулаад хурдтай мал үргээгээд явсан, Тэгэхэд нь би гэрээс гараад харахад манай мал үргэсэн нөгөө мотоциклтой хүмүүс урагшаа манай урд байдаг айлыг чиглээд явж байсан. Тухайн айл нь эзэнгүй байсан юм. Би үргэсэн малаа цуглуулаад бөөгнүүлээд амаараа шүгэлдээд явж байтал нөгөө 2 мотоциклтой хүн зогсоод юу гэнээ гэж нэг хүн орилсон. Тэгэхэд нь би дугараагүй шүгэлдсээр малаа бөөгнүүлээд явж байтал нөгөө мотоциклтой хүн манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгэхэд нь би тэр мотоциклтой хүн дээр очихоор явж байхдаа яагаад мал үргээгээд байгаа юм бэ гэж хэлээд яваад очиход манай сумын манай багийн Э.*******, Ч.******* нар байсан бөгөөд Ч.******* мотоцикл барьчихсан Э.******* араар нь суусан байсан. Тэгээд намайг очиход араар нь суусан Э.******* нь надтай сонин юу байна гэж мэндэлсэн. Тэгэхэд нь би энэ 2-г таньсан юм чинь харанхуй шөнө аятайхан явахгүй мал үргээгээд гэж хэлэхэд мотоцикл барьж явсан Ч.******* нь зам дээр байгаа малыг чинь сагнаалдахгүй өөр яах юм гэж хэлсэн энэ үед ******* мотоциклоосоо буугаад ирсэн. Э.******* нь гартаа нэг юм барьчихсан байснаа тэр зүйлээ Ч.*******д өгөөд над руу чиглэж ирээд намайг бариад авсан би бас өөдөөс нь барьж аваад намайг цохих гэхлээр нь Э.*******ыг барьж аваад газарт унагасан. Тэгээд дээрээс нь дарж байгаад босгоод ирсэн чинь ******* дахин над руу дайрч миний хүзүүний мөнгөн зүүлтээр намайг боосон. Энэ үед Ч.******* нь мотоцикл дээрээсээ бууж ирээд ******* бид 2 дээр нэмэгдэж гурвуулаа зууралдаж эхэлсэн. Энэ үед намайг хоёулаа хоёр талаас цохиж авч байсан би ч бас зөрүүлээд тэр 2-г цохиж авсан. Энэ 2 намайг бүлэглэн зодож миний толгой цээж нуруун тус газар луу цохиж байсан. Энэ үед манай гэрээс эхнэр Дэлгэрмандах гарч ирээд юу болж байна гээд бид нарыг салгасан. Тэгээд салгаж байхад хоорондоо хэрэлдсэн. Тэгэхэд би ын шээснүүдэд дээрэлхүүлэхгүй шүү гэж хэлсэн бөгөөд ******* нь ын шээснүүд өөдтэй биш гэж хэлж байсан. Тэгээд хэрэлдэж байгаад тэр 2 явсан. Э.******* нь гартаа нэг зүйл барьчихсан байснаа *******д өгөөд над руу ирсэн тэр нь яг юу байсныг нь би мэдэхгүй тухайн үед би архи байсан байх гэж бодож тааварлаж тэгж мэдүүлэг өгсөн. Яг архи байсан эсэхийг нь би үнэндээ баталж чадахгүй. Миний хувьд тэгж мэдүүлэг өгсөн нь үнэн гэхдээ яг архи уусан согтуу байсан эсэх асуудлыг нь би мэдэхгүй би согтуу хүмүүс мал үргээлээ гэж бодсон тэр бодлоороо тэгж мэдүүлэг өгсөн. Архи уусан согтуу байсныг нь би хэлж мэдэхгүй байна. Миний хувьд өглөө нь 10 цагийн үед байх нэг лааз пиво уусан байсан тэрнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Энэ явдал орой нь 23 цагийн үед болж байгаа миний уусан пиво гарсан байсан. Энэ асуудал болохоор мал үргээж мотоциклтой явснаас болж би очихдоо яагаад мал үргээгээд байгаа юм бэ гэж хэлж ууртай уцаартай очсоноос болж хоорондоо маргалдсан. Э.*******ын хувьд надтай үнэндээ мэндлээд мэнд ус асуусан нь үнэн миний хувьд мал үргэснээс болж нэлээн ширүүн ууртай очсоноос болж маргаан үүсэж бид 2 барилцаад авсан. Миний хувьд өмнө нь Ч *******тэй нэг удаа маргалдаж байсан. Э.*******ын хувьд манай эхнэрийн ахыг зодож ял шийтгэгдэж байсан. Үүнээс хойш уул нь хэвийн сайхан харилцаатай явж байгаад ийм асуудал болсон. Энэ явдлыг харсан үзсэн хүн байхгүй сүүлд нь ******* мотоциклоос бууж ирээд 3-лаа хоорондоо зууралдсан зодолдож байхад эхнэр гарч ирж намайг татаж салгаад бид нар салсан. Миний хувьд Э.*******т зүгээр зогсох байгаад зодуулаагүй өөдөөс нь зодоон хийж Э.*******ыг цохиж авсан. Манай том охин гадаа зодоон болж байхыг хараад ээждээ хэлж манай эхнэр ирж салгасан юм. Намайг салгах гээгүй намайг цохиж зодсон. Шинжээчийн дүгнэлтэй танилцлаа надад шинжээчийн энэ 2 дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга. Надад учирсан гэмтлийг энэ хоёрын хэн нь үүсгэсэн талаар хэлж чадахгүй байна. Учир нь энэ 2 миний 2 талаас ээлжлэн цохиж аваад байсан. Миний хувьд тэр нь энд тэдэн удаа тэрэнд энд тэдэн удаа гэж хэлж мэдэхгүй энэ хоёр намайг ээлжлэн цохиж миний биед дээрх гэмтлийг үүсгэсэн. Миний хувьд зүгээр зогсож байгаад зодуулаагүй мэдээж би Э.*******ыг цохиж авсан тэгэхдээ зүүн нүдэнд нь энэ гэмтлийг учруулсан байх. Миний хувьд энэ асуудалд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар мал үргээснээс болж би ууртай уцаартай очиж хүн /Э.*******/ мэндэлж байхад нь өөдөөс нь загнаж маргаан үүсэж ийм асуудал болсонд харамсаж байна. Миний хувьд энэ асуудал болоод их уурласан байсан тэгээд сэтгэлийн хөөрлөөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө архи уусан байсан байх гэж бодож тааварлаж архи уусан согтуу байсан гэж мэдүүлэг өгсөн тэрнээс яг архи уусан согтуу байсныг нь үнэндээ хэлж мэдэхгүй байна. Тухайн үед ууртай байснаас болж гомдолтой гэж байсан . Энэ хүмүүс надаас уучлалт гуйсан бид нар эвлэрсэн учир надад одоо энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй миний бие эдгэрсэн би уучилсан учир гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэж байгаа юм. Надад цаашид хууль цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Шүүх хуралд биечлэн оролцохгүй. Надад нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг. /хх-ийн 14-19 /,
... Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэхэд Э.*******, Ч.******* нар нь надаас уучлалт гуйгаад эмчилгээнд чинь мөнгө төгрөг өгч чадаагүй гээд 300,000 төгрөг өгсөн. Миний хувьд энэ хүмүүстэй сайн дураараа эвлэрсэн надад одоо гомдол санал байхгүй. Надтай мэндэлсэн нь үнэн бас би тэгж хэлсэн нь үнэн харин мотоцикл дээрээс Э.******* нь бууж ирээд намайг эхлээд заамдаад авсан бодвол намайг яагаад мал үргээгээд байгаа нусан буунууд вэ гэж хэлнээс болж уурласан байх тэгээд намайг заамдаад авахад нь би тонгороод унагасан юм. Би эхэлж заамдаж аваагүй. Энэ явдлыг харсан үзсэн хүнгүй болохоор энэ хүмүүс тэгж мэдүүлээд байх шиг байна. Ямар ч байсан гартаа нэг юм барьчихсан байснаа Э.******* нь Ч.*******д өгч байсан би харанхуй байсан учир архи гэж андуурсан байж магадгүй би юм өгчхөөд намайг заамдаж авлаа гэж бодсон. Би юу байсныг нь хэлж мэдэхгүй байна. Тэр үед харанхуй болсон байсан үзэгдэх орчин муутай байсан энэ 2 хүн намайг нийлж цохиж зодсон. Энэ 2 хүн намайг нийлж зодсоноос болж надад гэмтэл учирсан. Надад цаашид хууль цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Шүүх хуралд биечлэн оролцохгүй. Надад нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг 20-22
6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 08 сарын 27-ны өдөр орой 22 цагийн үед би нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байтал мотоцикл дугарч нөгөө мотоциклтой хүн хотонд байсан мал нь дундуур сигналдаад гараад явсан бөгөөд манай урд талд байдаг хоёр айл болох , гэх айл руу манай гадуур гарч өнгөрөөд явсан бөгөөд манай нөхөр болох хураах гээд гарсан харин би гэр лүү зөрөөд орсон юм. Гэтэл гаднаас аав хүнтэй зодоо хийгээд байна гэсэн. Тэгээд би юу болсон юм бол гээд гараад хартал гадаа хоёр хүн сарны гэрэлд харагдаж байсан бөгөөд нэг хүн нь манай нөхөр болох той барилцаад авсан харин нөгөө хүн нь мотоцикл дээрээ сууж байсан. Тэгээд би очоод салгах гэтэл тэр хоёр хүн манай багийн иргэн болох Э.*******, Ч.******* нар байсан. Харин салгах гээд зууралдаад байсан нэгийг нь салгангуут нөгөөдөх нь зууралцаж аваад байсан бөгөөд тэгж байгаад ******* гэдэг нь мотоцикл унаад *******ыг явсан. Намайг тухайн үед салгах гэж очиход ******* архи уусан байсан харин ******* нь архи уусан нь мэдэгдээгүй. Манай нөхөр болох тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр ийг *******, ******* нар нь зүгээр явуулахгүй араас шүгэлдэж дуудлаа гээд зодсон юм шиг байгаа юм маргаж байхдаа тэгээд байсан. Яг хаана нь зодож цохиод байсан талаар сайн мэдэхгүй байна гар хөлөөрөө цоход байсан. Манай нөхөр нь урьд нь буюу өвөл *******тай маргаж зодоон хийж байсан гэсэн. Манай нөхрийн биеийн байдал дунд зэргийн толгой, гар, цээжээр өвдөх зовиуртай байна гэсэн. Надад өөр нэмж ярих зүйлгүй миний хэлсэн ярьсан бүгд үнэн зөв гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26/,
... Манай гэр Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар багийн нутаг “Ширгийн худаг” гэх газарт нутаглаж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны орой 22-23 цагийн үед би нөхөр хүүхдийнхээ хамтаар гэртээ байсан. Тэгэхэд мал гэрийн хажууд байсан бөгөөд мотоциклтой хүн манай гэрийн зүүн талаар байх замаар дуут дохио /сигнал / орлуулаад мал үргээгээд явсан. Энэ үед би гэрийнхээ үүдэнд байж байгаад гэртээ орсон надтай зөрөөд манай нөхөр гэрээс гарсан. Тэр мотоциклтой хүмүүс манай хажуугаар гараад манай гэрийн урд байдаг , нарынхыг чиглээд явж байсан. , нарынх тэр өдөр эзэнгүй байсан. Ингээд би гэртээ орсон байхад хэсэг хугацааны дараа манай охин /10 настай / аав хүнтэй зодолдоод байна гэж хэлж орж ирсэн. тэгэхэд нь би гэрээс гараад харахад манай гэрийн зүүн талд 10 гаран алхмын цаана хүмүүс хоорондоо зодолдоод байсан. Тэгэхэд харанхуй байсан учир би хэн нь хэнтэйгээ зодолдоод байхыг нь хараагүй таниагүй яваад очиход манай нөхөртэй ******* зодолдож байсан. Харин мотоцикл дээр ******* сууж байсан. Би явж очоод нөхрөө салгаад авсан. Намайг очихоос өмнө зодоон болсон байсан. намайг очиход хоорондоо барилцаад зогсож байсан болохоос нэг нэгнийгээ цохиж авч байхыг нь би хараагүй. Тэгээд би нөхрөө салгаж аваад гэр лүүгээ явсан энэ үед тэр мотоциклтой хүмүүстэй манай нөхөр маргалдаж та нар ирж намайг зоддог хэн бээ гээд байсан би зарим үгийг нь сайн санахгүй байна. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Манай гэрт орж ирж ямар нэгэн зодоон болоогүй. Намайг гэрээс гарч очихоос өмнө юу болсныг мэдэхгүй намайг очиход *******тай манай нөхөр барилцаад авсан байдалтай ******* мотоцикл дээрээ мөрдсөн байдалтай байсан. Үүнээс өмнө манай хүүхэд аав хүмүүстэй зодолдоод байна гэж хэлсэн болохоор өмнө нь энэ хүмүүс зодолдсон байж магадгүй намайг ирэхэд ******* мотоцикл дээрээ суусан мордсон байдалтай байсан. *******, ******* нар нь манай нөхрийг зодож байгаа үйлдлийг би хараагүй сүүлд нь нөхрийнхөө амнаас сонсоход нийлж зодсон талаар хэлж байсан. Манай нөхрийн зүүн нүд хөхөрсөн цээж хүзүү зулгарсан байдалтай байсан. Яг зодооны талаар манай нөхөр өөрөө сайн хэлэх байх би яг зодооныг хараагүй. ******* нь намайг очиход бас хүрч ирээд *******ыг цааш нь авч явж байсан. Би ******* болон өөрийн нөхрөө барилцсан байхад нь салгаад нөхрөө авч холдуулсан. Тэгээд би нөхрөө дагуулж гэртээ орсон харин ******* нь *******ыг өөрийнхөө араар суулгаад манай нөхөртэй хэрэлдэж байгаад яваад өгсөн. Намайг гарахаас өмнө юу болсныг би мэдэхгүй. ******* надтай нийлж салгасан нь үнэн. Манай нөхөр хэлэхдээ намайг гэрээс гарч ирэхээс өмнө *******, ******* нар нь нийлж зодсон талаар хэлж байсан энэ талаар өөрөө мэдүүлэг өгөх байх. Гэхдээ архи уусан байсан эсэхийг нь яг мэдэхгүй зодоон хийж байгаа хүмүүс архи уусан байлгүй гэж бодоод тэгж мэдүүлэг өгсөн. Манай нөхөр тэр өдрийн өглөө 1 пиво уусан. Пиво уугаад согтоогүй бөгөөд орой эрүүл байсан. Миний хувьд зодоон болох шалтгааныг нь нөхрөөсөө сонссон. Тэгэхэд манай нөхөр болохоор мал үргээж мотоциклтой сигналдаж явлаа гэж ууртай уцаартай очсоноос болж хоорондоо маргалдсан гэсэн. Миний хувьд манай нөхөр болон *******, ******* нарын хооронд өс хонзонгийн асуудал байдаг эсэхийг нь мэдэхгүй. Харин ******* нь манай ахтай нэг удаа зодолдож ял шийтгэгдэж байсан өөр зүйл байхгүй. Эр улсууд хоорондоо ямар харьцаатай байсныг би мэдэхгүй байна. Энэ явдлыг харсан үзсэн хүн байхгүй. Манай охин аав хүнтэй зодолдоод байна гэж орж ирсэн. намайг очиход зодолдоогүй барилцаад зууралдсан зогсож байсан. Хүүхэд юу харсныг нь мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30/,
7. Арван найман насанд хүрээгүй гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний хувьд юу болсныг мэдэхгүй нэг орой өдрийг нь мэдэхгүй байна 2018 оны 08 дугаар сард аав малаа хураагаад явж байтал мотоциклтой хүмүүс ирээд аавтай маргалдаж эхэлсэн. Аав болохоор яагаад мал үргээгээд байгаа юм гэж хэлж байсан. Нөгөө хүмүүс нь юу хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд хоорондоо зодолдоод байхаар нь би гэрт орж ээжид хэлсэн надад өөр мэдэх зүйл. Би хэн нь яаж аавыг зодсон талаар хараагүй. Ээж аавыг аваад гэрт ороод ирэхэд аавын нүд нь хөхөрсөн байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33/,
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 530 дугаартай шинжээчийн
1. *******ийн биед тархи доргилт, зүүн нүдний алим, дээд доод зовхи хүзүү, цээж хэвлийд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүү, хэвлийд зулгарал зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт/ хх-ийн 55-56 /,
9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 553 дугаартай шинжээчийн:
1. Э.*******ын биед 2018.08.29-ны эмчийн тодорхойлолтоос үзэхэд зүүн нүдний доод зовхи болон алимны салстад цус хуралт, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх-ийн 115-116 /, болон хавтаст хэргийн 98-106 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018.10.08-ны 460, 2018.10.08-ны 459 дугаарт 5-н ханатай гэр битүүмжилсэн тогтоол, хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн Засаг даргын Э.*******т холбогдох тодорхойлолт, хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн Засаг даргын Ч.*******д холбогдох тодорхойлолт, хавтаст хэргийн 140 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ү.*******, нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг Ширгийн худаг гэх газарт ийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэл үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс шинжлэн судлуулсан нотлох баримтууд болох хохирогч ийн мэдүүлэг, гэрч Дэлгэрмандах, насанд хүрээгүй гэрч ы мэдүүлэг, шинжээчийн 530 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас тухайн үед хохирогчийг харилцан зодож, хоёулаа нийлж зодсоноо хүлээн зөвшөөрч байна гэж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа тул шүүгдэгч Ү.*******, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцуулах санал гаргаж байна гэв.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.*******, Э.******* нарыг 2018 оны 08 дугаар сарын 27-ний 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн “Ширгийн худаг” гэх газар иргэн *******ийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч нар нь нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчөөгүй ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх үйлдлийг гаргаагүй байна. Харин айлд очих зам дээр мал хэвтэж байсныг дуут дохио гаргаж үргээж үүнээс болж хэрүүл маргаан гарсан нь хувийн таарамжгүй харьцаа гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нар нь хэрэг гарах өдрийн 23 цагийн орчим хохирогчийн гэрийн хажуугаар явсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.30-д заасан шөнийн цагт орж байгаа боловч 22-06 цагийн хооронд бүлэглэж хүний биед хөнгөн хохирол учруулсан нь олон нийтийн амгалан тайван алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж болох талаар хууль тогтоогч тусгайлан заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл олон нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах, хамтын аж байдлын ёс горимд харшилсан санаатай үйлдлийг хийгээгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдээгүй гэж шүүх дүгнэлээ.
Тухайн үед шүүгдэгч нар мотоциклоор тогтсон маршрут замаар явж байхад зам дээр хэвтэж байсан малыг дуут дохио гаргаж босгосон үйлдэл нь нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Ч.*******, Э.******* нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, уг үйлдлийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байгаа тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Ч.*******, Э.******* нар нь 2018 оны 08 дугаар сарын 27-ний 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн “ширгийн худаг” гэх газар иргэн *******ийг бүлэглэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч *******, арван найман насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны 530 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ч.*******, Э.******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.*******, Э.******* нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ч.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирол нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Уг хэрэгт шүүгдэгч Ч.*******, Э.******* нарын эзэмшлийн тус бүр гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх гэр тус бүрийг эзэмшигч Ч.*******, Э.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д ялтан Ч.*******, Э.******* нарт тус бүр оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.*******, Э.******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Энэ хэргийн учир шүүгдэгч Ч.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.*******, Э.******* нарын тус бүр гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гэр тус бүрийг эзэмшигч Ч.*******, Э.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ