Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1814005330301 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-4-41 тоотод 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би найз *******тай хамт *******ынд очиж барилга барьсан хөлсийг нь өгөх гээд очиход ******* согтуу байсан. Тэгээд өгсөн хөлс мөнгө голоод 100000 төгрөг шидээд уурлаад байхаар нь мөнгөө аваад машинд суугаад явах гэхэд машины араас чулуу авч шидсэн тэр нь машины купер оносон. Тэгэхээр нь машинаас буугаад ирэхэд ******* нь эхэлж миний цээжинд цохисон. Би уурлаж зөрүүлээд *******ын нүд орчимд цохисон. Гэтэл *******ын эхнэр намайг чулуугаар миний хөл орчимд цохисон тэгж байхад цаанаас айлын хүмүүс гарч ирээд тэгээд бид нарыг салгаж би *******тай цуг машиндаа суугаад явсан. Би *******ын нүдэнд ганц удаа цохисон. 2 *******ыг ******* цохиж зодоогүй. ******* тухайн үед нилээд согтуу намайг хэл амаар доромжлоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байхад ******* танихгүй өндөр залуутай хамт ирэхээр нь би цалингаа авая гэхэд надад 100000 төгрөг өгсөн. Би өгсөн мөнгийг нь голж ширээн дээр шидэхэд өндөр залуугийн хамт гарахаар нь би араас нь гарч *******ыг заамдаж барьж авсан. Тэгэхэд тэр танихгүй өндөр залуу миний зүүн талын шанаа орчимд цохисон. Тэгээд тэд нар машиндаа сууж явах гэж байхаар нь би машины араас чулуу авч шидсэн. Тэр чулуу машины хажуу талаар гарч явсан тэгээд тэд нар зогсож ******* болон өндөр залуу цугтаа гарч ирээд өндөр залуу нь миний хамар орчимд цохиж би газар унаад босоод ирэхэд миний хамраас цус гарчихсан байсан. Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би зодуулсандаа гомдолтой байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 11- 13 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *******, ******* 2 хүнд мөнгө өгөх гээд айлд орчихоод гарч ирээд машиндаа суугаад явах гэхэд араас нь нэг согтуу хүн гарч ирээд машин руу чулуу шидэхэд машинаа зогсоогоод ******* хоёр буусан. Нөгөө хүн нь *******тай барилцаж аваад байхаар нь согтуу хүнтэй юу ярьдаг юм гээд машинд нь суулгаад аваад явсан… гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би *******д барилгын ажлын хөлс 100000 өгөх гэж найз *******тай цуг *******ынд очсон. ******* согтуу байсан бөгөөд өгсөн хөлс мөнгө голоод 100000 төгрөг шидээд уурлаад байхаар нь чамтай эрүүл дээрээ уулзъя согтуу хүнтэй юу ярих уу гэж хэлээд гарсан. Машинд суугаад явах гэхэд машины араас чулуу шидээд тэр нь машины купер оносон. Тэгээд машинаас буугаад ирэхэд ******* *******ыг эхэлж цохисон. Тэгтэл ******* уурлаж зөрүүлээд *******ыг цохисон. ******* хойшоо унаж байгаа харагдсан босоод ирэхэд айлын хүмүүс гарч ирээд *******ыг авч явсан бид нар машиндаа суугаад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* нь өндөр залуугийн хамт ирээд манай нөхөрт цалин гээд 100000 төгрөг өгөхөд манай нөхөр ******* ямар учраас 100000 төгрөг өгч байгаа гээд ширээн дээр мөнгийг шидэхэд ******* нь хамт явсан хүний хамт гарч явсан. ******* нь араас нь гараад *******ыг заамдаж авахад *******тай хамт явсан өндөр залуу нь ирээд манай нөхөр *******ыг толгой руу нь хэд хэдэн удаа цохиж авсан. Би тэр үед нь ноцолдож байгаад нөхрөө салгаж авахад ******* нь хамт явсан залуугийнхаа хамт машинд суугаад явахад нь араас нь ******* чулуу шидэхэд машины дугуйг нь оносон чинь нөгөө өндөр залуу нь машинаас бууж ирээд *******ын нүүрэнд нь цохисон. Манай нөхөр тухайн үед гэрт байсан жоохон монгол архийг уусан байсан, их согтуу байгаагүй… гэх мэдүүлэг / хх-ийн 22-23/

Баянхонгораймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн № 561 дугаартай

1. *******ын биед хамрын зүүн талын мөгөөрс ясны цөмөрсөн 3 хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 26-27 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 34-35/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-8/ шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.10.05-ны өдрийн 1/2244 тоот тодорхойлолт / хх-ийн 41/, иргэний үнэмлэхний, лавлагаа /хх-ийн 42/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 43/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 44/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 45/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-4-41 тоотод 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ... мөнгөө аваад машинд суугаад явах гэхэд машины араас чулуу авч шидсэн тэр нь машины купер оносон, машинаас буугаад ирэхэд ******* нь эхэлж миний цээжинд цохисон, би зөрүүлээд *******ын нүд орчимд цохисон, ...Би *******ын нүдэнд ганц удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/

хохирогч *******ын ...танихгүй өндөр залуу миний зүүн талын шанаа орчимд цохисон, би машины араас чулуу авч шидсэн,…******* болон өндөр залуу цугтаа гарч ирээд өндөр залуу нь миний хамар орчимд цохиж би газар унаад босоод ирэхэд миний хамраас цус гарчихсан байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 11- 13/

гэрч *******гийн... нэг согтуу хүн гарч ирээд машин руу чулуу шидэхэд машинаа зогсоогоод нөгөө хүн нь *******тай барилцаж аваад байхаар нь согтуу хүнтэй юу ярьдаг юм гээд машинд нь суулгаад аваад явсан… гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /

гэрч *******ы мөрдөн ... ******* нь *******ыг эхэлж цохисон_, ******* зөрүүлээд *******ыг цохисон.... гэх мэдүүлэг / ххийн 20-21 / гэрч *******гийн... өндөр залуу нь ирээд манай нөхөр*******ыг толгой руу нь хэд хэдэн удаа цохиж авсан. … гэх мэдүүлэг / ххийн 22-23/ Баянхонгораймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн № 561 дугаартай “... *******ын биед хамрын зүүн талын мөгөөрс ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 26-27 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Х.Батбатаарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болон хувийн байдал, шүүхээс оногдуулах торгуулын ял биелэгдэх боломжгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 шүүгдэгч *******аас 900000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 500000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4000000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон буюу хохирлоо нөхөн төлөх талаар илэрхийлж эвлэрсэн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Пунай маркийн өнгөт зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэлэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******аас 400000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Пунай маркийн өнгөт зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА