Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил,

Хохирогч ,

Шүүгдэгч Э.Баттогох, түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1714003390039 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол  улсын иргэн, овогт /*******/

2. Монгол    улсын иргэн ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Холбоожийн нуур” гэх газраас ын эзэмшлийн 3 тооны адуу, гийн эзэмшлийн 7 тооны адуу нийт 10 тооны адуу хулгайлж бусдад 3100000 төгрөгийн хохирол учируулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 11 дүгээр сарын эхээр буюу 05-ны үеэр Баян-Овоо сумын харъяат *******ын хамтаар хүний мотоциклиор Жинст, Богд сумын нутаг руу явсан. Бид хоёр давхисаар "Холбоож нуурын ард очсон, тэнд адуун сүрэг бэлчээрлэж байсан, тэр сүрэг адууны захаас 8 тооны адуу тасдаж хөөсөн. Адууг тасдаж хөөгөөд тууж яваад Жинст сумын Хавцгай амны урд талаас эргүүлж алдчихсан.Тэгэхээр нь ******* бид хоёр гэх айлд унтаж амарчихаад маргааш өглөө нь айлаас гараад давхиж байхад шөнө адуу алдсан газрынхаа хажууханд 8 адуу идээшилж байсан. Тэгэхээр нь гол гаргаад туусаар Баян-Овоо сумын "Дунд байц" гэх *******ын нутаглаж байгаа газарт очсон. *******ын гэрийн гадаа хул морь, хонгор гүү, хүрэн гүү нийт гурван тооны адууг төхөөрсөн.Үлдсэн 5 адууг *******ын дээр үлдээсэн. Тэгсэн айлын адуутай туугдаад "Баян дөхөмийн нуруунд" очсон байсан. ******* бид хоёр үлдсэн 5 адууг буцааж олоод адууны эзнийх рүү нь чиглүүлээд орхисон. Бид хоёрын мотоцикль замдаа эвдрээд хүргэж өгч чадаагүй. Нядалсан 3 адуугаа дунд зах дээр нэг танихгүй улаан нөхөрт аваачиж өгсөн. Адууны махыг зараад 880000 орчим төгрөг болсон, мөнгөнөөс би 300000 төгрөгийг авч ******* 580000 орчмыг авсан. Хуль морь, зөв талын гуян дээрээ монгол 8-ын тоон тамгатай, хонгор гүү, хул морьтой адил, зээрд буюу хүрэн гүү мөн адил, хүрэн буюу зээрд унага, хээр унага, шар хээр даага, бас нэг хүрэн гүү /зээрд/ 2 , нийт 8 тооны адуу байсан. Нэг хээр унага, зөв талын гуян дээрээ нар саран тамгатай байсан, 8 адуунаас_3-ыг нядалж, үлдсэн 5- ыг гэр рүү нь дөхүүлж орхисон.  ******* бид хоёр адуу хулгайлах талаараа харилцан тохиролцсон. ******* адуужмаар байна адуунд явъя гээд тэгээд бид хоёр харилцан ярилцаад явсан. Бид хоёр том, жижиг нийлсэн нийт 8 тооны адуу хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна би хөдөө гэртээ байж байтал аймгийн төвөөс ******* надруу утсаар яриад чи аймгийн төвд хүрээд ир хоёулаа адуунд яваад ирье гэсэн. Тэгээд би тэр өдрийнх нь маргааш өглөө өөрийнхөө Бонго маркийн авто машинтай аймгийн төвд *******ынд ирсэн чинь тэрээр манай хэдэн адуу Богд сумын нутагт байгаа хоёулаа яваад өгсөөгөөд ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр өдрийнхөө үдээс хойш *******ын ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор яваад Баянхонгор аймгийн Богд сумын Холбоолж нуурийн орчимд харанхуй болчихсон байхад очсон. Тэнд тал дээр олон тооны адуу байсан бөгөөд

******* захаас нь 8 тооны адуу тасдаад хойш нь хөөсөн бөгөөд Жинст сумын нутагруу ороод бид хоёр зогсож бие засчихаад буцаад гэрлээ асаагаад нөгөө адуугаа хөөх гэтэл алга байсан бөгөөд бид хоёр ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд тэндээс жоохон уруудаад *******ын таньдаг гэх гэж айлд очиж хоноод маргааш өглөө бид хоёр шөнө адуу алга болчихсон газарлуу явж байтал ойролцоо нөгөө 8 тооны адуу байж байсан. Тэгээд нөгөө адуугаа туугаад орой нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн Суурин гэх гэрийнхээ ойролцоо газар орхиод бид хоёр аймгийн төвд орж байж байгаад шөнийн 22-23 цагийн үед аймгийн төвөөс гарч нөгөө адуун дээрээ очоод 3 адууг нь тасдаж манай гэрийн ойролцоо очоод нядалсан. Тэгээд бид хоёр манайд хоноод маргааш өглөө нь аймгийн төв орж би машинаа аваад нөгөө нядалсан адууныхаа махыг авч аймгийн төвд оруулж ирээд *******ын хашаанд буулгачихаад би өвс ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд 2 хоногийн дараа би аймгийн төв орж ирэхэд ******* 300000 гаран төгрөг өгсөн. Би нөгөө үлдсэн 5 адуу нь алга болчихсон байхаар нь *******од хэлсэн чинь тэрээр хүмүүсээс сурагласан чинь Жинст сумын Баян дөхөмийн нуруунд байна гэж сураг гаргасан гээд бид хоёр бараг сар гарангийн дараа буюу 2017 оны 12 дугаар сар гарчихсан байхад нөгөө адуунуудыг хайгаад Баян дөхөмийн нуруу орсон чинь 5 адуу нь 4 болчихсон байж байсан. Тэгээд бид хоёр уг адуунуудыг туугаад анх тасалж авсан газрын ойролцоо очоод чиглүүлээд орхисон. ******* нь анх хэлэхдээ миний хэдэн адуу Богд сумын нутагт байгаа хоёулаа яваад аваадахъя гэхээр нь би түүнтэй хамт явсан. Түүнийг анхандаа бусдын адууг хулгайлж байгаа талаар мэдээгүй. Адуу тасдах үед ******* мотоцикль жолоодож явсан бөгөөд тухайн үед харанхуй шөнө байсан болохоор би анх яг хэдэн тооны адуу тасдсаныг мэдээгүй. Маргааш өглөө нь ямар ч байсан 8 тооны адуу байсан... гэх мэдүүлэг /1- р хх-ийн 134-136 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

 

Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн

...тухайн үед манайх зөв талын гуяндаа долоогийн тоо тамгатай нас гүйцсэн зээрд зүсмийн гүү, зөв талын гуяндаа наймын тоо тамгатай шар хээр зүсмийн охин даага, эм тамгагүй зээрд зүсмийн охин унага зэрэг нийт 3 тооны адуу алдсан. Манай алдсан 3 тооны адуу нь Рээбуу гэх айлын 7 тооны адуутай хамт байж байгаад бүгд алдагдсан. Тэгэхээр нийтдээ 10 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 223-225/,

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Тухайн үед манайх зөв талын гуяндаа босоо Монгол наймын тоо тамгатай нас гүйцсэн хүрэн зүсмийн гүү, зөв талын гуяндаа босоо монгол наймын тоо тамгатай нас гүйцсэн хонгор зүсмийн гүү, зөв талын гуяндаа босоо монгол тамгатай нас гүйцсэн зээрд зүсмийн гүү, зөв талын гуяндаа босоо монгол наймын тоо тамгатай нас гүйцсэн хул зүсмийн морь, зөв талын гуяндаа нар, саран тамгатай хээр зүсмийн охин унага, эм тамгагүй зээрд зүсмийн охин 2 унага зэрэг нийт 7 тооны адуу алдсан. Адуу алдагдсанаас 10 гаруй хоногийн дараа хүрэн гүү нь буцаад гүйгээд ирэхээр нь  хээр хаягдсан юм байх гэж бодоод алдсан адуунуудад оруулж үнэлүүлээгүй юм. Яагаад өөр өөрөөр мэдүүлээд байсан гэхээр миний хувьд 7 тооны адуу алдсан. Харин ын 3 адуутай нийлэхээр 10 болоод миний гүйж ирсэн хүрэн гүүг хасахаар 9 болоод айлын адуунд байсан хээр унагыг хасахаар 8 болоод байгаа юм. Тиймээс намайг өөр өөрөөр мэдүүлсэн гээд байгаа байх. Түүнээс манай 7, ын 3 гээд нийт 10 тооны адуу алдагдсан… гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 218-220 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

...Адуу алдахын урьд өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үдээс хойш 15-16 цагийн үед Гоёот гэх нэртэй газар байх худгаас адуугаа услаад Холбоолж нуурын хойд тал руу бэлчээрт нь гаргасан. Тэгэхэд манай 7, ын 3 тооны нийт 10 адуу бүгдээрээ хамт гарсан. Тэгээд нөгөөдөр нь усанд орж ирэх ёстой адуу орж ирээгүй. Тэгээд хайгаад олоогүй. Манайхны адуу салж явдаггүй байнга цуг явсаар байгаад ижил дасал болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227 /,

Гэрч    *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 11 дүгээр сард манайх өвөлжөөндөө орчихсон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Дунд байдас” гэх газар ганц гэрээрээ байсан, би яг өдрийг нь санахгүй байна, манайх ямар ч байсан өвөлжөөндөө орчихсон байхад ******* нь танайд ганцаараа ирээд *******ыг дагуулаад явсан, тэгээд би тэд нарыг хаачих гэж байгаа юм гэхэд тэр 2 аймгийн төв явчихаад ирье гээд явсан, тэгээд ганц нэг хоносон санагдаж байгаа, ******* нь *******ыг хүргэж ирчихээд яваад өгсөн гэх мэдүүлэг /1- р хх-ийн 44-46 /

Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 тоот “хулгайд алдсан гэх 9 тооны адуу нь зах зээлийн ханшаар нийт 2600000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / 1-р хх-ийн 188-189 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 241 тоот “хулгайд алдсан гэх 1 тооны гүү нь зах зээлийн ханшаар нийт 500000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт/ 1-р хх-ийн 234-235/,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 255 тоот “яллагдагч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаар 150000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон... дүгнэлт/ 2-р хх-ийн 19-20 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 2,/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 9- 20/ шүүгдэгч нарын  хувийн байдлын талаар шүүгдэгч *******ын  иргэний үнэмлэхний лавлагаа  /  хх-ийн 86/, Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.03.06 №19 тоот тодорхойлолт /хх-ийн 93/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 105-106/, шийтгэх тогтоолуудын хуулбар / хх-ийн 107-126/ шүүгдэгч *******ын   иргэний үнэмлэхний лавлагаа  /  хх-ийн 87/, Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.02.28 №43 тоот тодорхойлолт /хх-ийн 89/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 127/,  шийтгэх тогтоолуудын хуулбар / хх-ийн 128-134/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Холбоожийн нуур” гэх газраас ын эзэмшлийн 3 тооны адуу, гийн эзэмшлийн 7 тооны адуу нийт 10 тооны адуу хулгайлж бусдад 3100000 төгрөгийн хохирол учируулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ...2017 оны 11 дүгээр сарын эхээр буюу 05-ны үеэр Баян-Овоо сумын харъяат *******ын хамтаар хүний мотоциклиор Жинст, Богд сумын нутаг руу явсан. Бид хоёр давхисаар "Холбоож нуурын ард очсон, тэнд адуун сүрэг бэлчээрлэж байсан, тэр сүрэг адууны захаас 8 тооны адуу тасдаж хөөсөн. Адууг тасдаж хөөгөөд тууж яваад Жинст сумын Хавцгай амны урд талаас эргүүлж алдчихсан.Тэгэхээр нь ******* бид хоёр гэх айлд унтаж амарчихаад маргааш өглөө нь айлаас гараад давхиж байхад шөнө адуу алдсан газрынхаа хажууханд 8 адуу идээшилж байсан. Тэгэхээр нь гол гаргаад туусаар Баян-Овоо сумын "Дунд байц" гэх *******ын нутаглаж байгаа газарт очсон. *******ын гэрийн гадаа хул морь, хонгор гүү, хүрэн гүү нийт гурван тооны адууг төхөөрсөн.Үлдсэн 5 адууг *******ын дээр үлдээсэн. Тэгсэн айлын адуутай туугдаад "Баян дөхөмийн нуруунд" очсон байсан. ******* бид хоёр үлдсэн 5 адууг буцааж олоод адууны эзнийх рүү нь чиглүүлээд орхисон. Бид хоёрын мотоцикль замдаа эвдрээд хүргэж өгч чадаагүй. Нядалсан 3 адуугаа дунд зах дээр нэг танихгүй улаан нөхөрт аваачиж өгсөн. Адууны махыг зараад 880000 орчим төгрөг болсон, мөнгөнөөс би 300000 төгрөгийг авч ******* 580000 орчмыг авсан. Хуль морь, зөв талын гуян дээрээ монгол 8-ын тоон тамгатай, хонгор гүү, хул морьтой адил, зээрд буюу хүрэн гүү мөн адил, хүрэн буюу зээрд унага, хээр унага, шар хээр даага, бас нэг хүрэн гүү /зээрд/ 2 , нийт 8 тооны адуу байсан. Нэг хээр унага, зөв талын гуян дээрээ нар саран тамгатай байсан, 8 адуунаас_3-ыг нядалж, үлдсэн 5- ыг гэр рүү нь дөхүүлж орхисон.  ******* бид хоёр адуу хулгайлах талаараа харилцан тохиролцсон. ******* адуужмаар байна адуунд явъя гээд тэгээд бид хоёр харилцан ярилцаад явсан. Бид хоёр том, жижиг нийлсэн нийт 8 тооны адуу хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 /

шүүгдэгч *******ын ...2017 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна би хөдөө гэртээ байж байтал аймгийн төвөөс ******* надруу утсаар яриад чи аймгийн төвд хүрээд ир хоёулаа адуунд яваад ирье гэсэн. Тэгээд би тэр өдрийнх нь маргааш өглөө өөрийнхөө Бонго маркийн авто машинтай аймгийн төвд *******ынд ирсэн чинь тэрээр манай хэдэн адуу Богд сумын нутагт байгаа хоёулаа яваад өгсөөгөөд ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр өдрийнхөө үдээс хойш *******ын ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор яваад Баянхонгор аймгийн Богд сумын Холбоолж нуурийн орчимд харанхуй болчихсон байхад очсон. Тэнд тал дээр олон тооны адуу байсан бөгөөд ******* захаас нь 8 тооны адуу тасдаад хойш нь хөөсөн бөгөөд Жинст сумын нутагруу ороод бид хоёр зогсож бие засчихаад буцаад гэрлээ асаагаад нөгөө адуугаа хөөх гэтэл алга байсан бөгөөд бид хоёр ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд тэндээс жоохон уруудаад *******ын таньдаг гэх гэж айлд очиж хоноод маргааш өглөө бид хоёр шөнө адуу алга болчихсон газарлуу явж байтал ойролцоо нөгөө 8 тооны адуу байж байсан. Тэгээд нөгөө адуугаа туугаад орой нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн Суурин гэх гэрийнхээ ойролцоо газар орхиод бид хоёр аймгийн төвд орж байж байгаад шөнийн 22-23 цагийн үед аймгийн төвөөс гарч нөгөө адуун дээрээ очоод 3 адууг нь тасдаж манай гэрийн ойролцоо очоод нядалсан. Тэгээд бид хоёр манайд хоноод маргааш өглөө нь аймгийн төв орж би машинаа аваад нөгөө нядалсан адууныхаа махыг авч аймгийн төвд оруулж ирээд *******ын хашаанд буулгачихаад би өвс ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд 2 хоногийн дараа би аймгийн төв орж ирэхэд ******* 300000 гаран төгрөг өгсөн. Би нөгөө үлдсэн 5 адуу нь алга болчихсон байхаар нь *******од хэлсэн чинь тэрээр хүмүүсээс сурагласан чинь Жинст сумын Баян дөхөмийн нуруунд байна гэж сураг гаргасан гээд бид хоёр бараг сар гарангийн дараа буюу 2017 оны 12 дугаар сар гарчихсан байхад нөгөө адуунуудыг хайгаад Баян дөхөмийн нуруу орсон чинь 5 адуу нь 4 болчихсон байж байсан. Тэгээд бид хоёр уг адуунуудыг туугаад анх тасалж авсан газрын ойролцоо очоод чиглүүлээд орхисон. ******* нь анх хэлэхдээ миний хэдэн адуу Богд сумын нутагт байгаа хоёулаа яваад аваадахъя гэхээр нь би түүнтэй хамт явсан. Түүнийг анхандаа бусдын адууг хулгайлж байгаа талаар мэдээгүй. Адуу тасдах үед ******* мотоцикль жолоодож явсан бөгөөд тухайн үед харанхуй шөнө байсан болохоор би анх яг хэдэн тооны адуу тасдсаныг мэдээгүй. Маргааш өглөө нь ямар ч байсан 8 тооны адуу байсан... гэх мэдүүлэг /1- р хх-ийн 134-136 дугаар тал/

хохирогч ын ...тухайн үед манайх зөв талын гуяндаа долоогийн тоо тамгатай нас гүйцсэн зээрд зүсмийн гүү, зөв талын гуяндаа наймын тоо тамгатай шар хээр зүсмийн охин даага, эм тамгагүй зээрд зүсмийн охин унага зэрэг нийт 3 тооны адуу алдсан. Манай алдсан 3 тооны адуу нь Рээбуу гэх айлын 7 тооны адуутай хамт байж байгаад бүгд алдагдсан. Тэгэхээр нийтдээ 10 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 223-225/,

хохирогч гийн ... Тухайн үед манайх зөв талын гуяндаа босоо Монгол наймын тоо тамгатай нас гүйцсэн хүрэн зүсмийн гүү, зөв талын гуяндаа босоо монгол наймын тоо тамгатай нас гүйцсэн хонгор зүсмийн гүү, зөв талын гуяндаа босоо монгол тамгатай нас гүйцсэн зээрд зүсмийн гүү, зөв талын гуяндаа босоо монгол наймын тоо тамгатай нас гүйцсэн хул зүсмийн морь, зөв талын гуяндаа нар, саран тамгатай хээр зүсмийн охин унага, эм тамгагүй зээрд зүсмийн охин 2 унага зэрэг нийт 7 тооны адуу алдсан. Адуу алдагдсанаас 10 гаруй хоногийн дараа хүрэн гүү нь буцаад гүйгээд ирэхээр нь  хээр хаягдсан юм байх гэж бодоод алдсан адуунуудад оруулж үнэлүүлээгүй юм. Яагаад өөр өөрөөр мэдүүлээд байсан гэхээр миний хувьд 7 тооны адуу алдсан. Харин ын 3 адуутай нийлэхээр 10 болоод миний гүйж ирсэн хүрэн гүүг хасахаар 9 болоод айлын адуунд байсан хээр унагыг хасахаар 8 болоод байгаа юм. Тиймээс намайг өөр өөрөөр мэдүүлсэн гээд байгаа байх. Түүнээс манай 7, ын 3 гээд нийт 10 тооны адуу алдагдсан… гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 218-220 /,

гэрч ын...Адуу алдахын урьд өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үдээс хойш 15-16 цагийн үед Гоёот гэх нэртэй газар байх худгаас адуугаа услаад Холбоолж нуурын хойд тал руу бэлчээрт нь гаргасан. Тэгэхэд манай 7, ын 3 тооны нийт 10 адуу бүгдээрээ хамт гарсан. Тэгээд нөгөөдөр нь усанд орж ирэх ёстой адуу орж ирээгүй. Тэгээд хайгаад олоогүй. Манайхны адуу салж явдаггүй байнга цуг явсаар байгаад ижил дасал болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227 /,

гэрч *******гийн ...2017 оны 11 дүгээр сард манайх өвөлжөөндөө орчихсон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг “Дунд байдас” гэх газар ганц гэрээрээ байсан, би яг өдрийг нь санахгүй байна, манайх ямар ч байсан өвөлжөөндөө орчихсон байхад ******* нь танайд ганцаараа ирээд *******ыг дагуулаад явсан, тэгээд би тэд нарыг хаачих гэж байгаа юм гэхэд тэр 2 аймгийн төв явчихаад ирье гээд явсан, тэгээд ганц нэг хоносон санагдаж байгаа, ******* нь *******ыг хүргэж ирчихээд яваад өгсөн гэх мэдүүлэг /1- р хх-ийн 44-46 /

Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 тоот “хулгайд алдсан гэх 9 тооны адуу нь зах зээлийн ханшаар нийт 2600000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / 1-р хх-ийн 188-189 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 241 тоот “хулгайд алдсан гэх 1 тооны гүү нь зах зээлийн ханшаар нийт 500000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт/ 1-р хх-ийн 234-235/,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 255 тоот “яллагдагч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаар 150000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон... дүгнэлт/ 2-р хх-ийн 19-20 /, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн  12-9 тоот хашаанд байх Р.Энхжаргалын гэрт хүч хрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 шуудай 21 кг борцыг байсныг авч улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь  шууд санаатай, шунахай сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч ын 3 тооны адуу, 7 тооны адуу буюу нийт 10 тооны адууг буюу 3100000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч *******, ******* нар нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Хохирогч нь 3 адуугаа буцаан авсан, шүүгдэгч *******, ******* нараас бэлнээр нийт 2500000 төгрөгийг өгсөн буюу хохирогч нь хохирогч ын болон миний хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буву шунахайн сэдэлтээр дээр хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан тэдгээрийн хувийн байдал болон холбогдсон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэмж нэгтгэн 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоо байсан Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******, ******* нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Уг хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Мөн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... нокиа маркийн гар утас нэг ширхэг, таван ханатай монгол гэр нэг ширхэг...”, шүүгдэгч *******ын эзэмшлийн “...80-83 БНА улсын дугаартай Бонго жи-2 маркийн авто машин...”-ыг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******, ******* нарт буцаан олгож, шүүгдэгч *******ын гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоцикль буюу үнэлгээ бүхий 150000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч н , шүүгдэгч ******* ******* ******* нарыг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч *******ыг хоёр жил, хоёр сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр жил, хоёр сарын хугацаагаар, шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил, хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын  цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Конгтон маркийн мотоциклийн буву үнэ бүхий 150000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын  эзэмшлийн “... нокиа маркийн гар утас нэг ширхэг, таван ханатай монгол гэр нэг ширхэг...”, шүүгдэгч *******ын эзэмшлийн “...80-83 БНА улсын дугаартай Бонго жи-2 маркийн авто машин...”-ыг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******, ******* нарт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА