| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0308/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/301 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг /19/ арван есөн жил /10/ арван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 3-т заасныг журамлан шүүгдэгч Х.*******ад Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан /300/ гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний эдлээгүй үлдсэн /280/ хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, / 1 / нэг сар / 5 / тав хоногийн хугацагаар хорих ял дээр, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан хүнд ял болох /19/ арван есөн жил /10/ арван сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг /19/ арван есөн жил /11/ арван нэгэн сар /5/ тав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан 19/ арван есөн жил /11/ арван нэгэн сар /5/ тав хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон /96/ ерэн зургаа хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD хоёр ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, хөр өнгийн өмд нэг ширхэг, LD нэртэй гурван ширхэг тамхитай тамхины хайрцаг, таван хэсэг болж тасарсан утасны чихэвч, хэргийн газраас авсан цусны дээж, цэнхэр өнгийн хөхний даруулга нэг ширхэг, шаргал өнгийн хөхний даруулга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэг, ногоон өнгийн бариултай заазуур нэг ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.*******ын эзэмшлийн 4 ханатай гэр эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж хохиролд тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 7945500 / долоон сая есөн зуун дөчин таван мянга таван зуун / төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжэлийн шаардлага болох эцэг байх эрхийг хязгаарлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг хуваалгах, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******ын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Р.Алтанцэцэг
Х.Отгонжаргал