| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0315/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/306 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/306
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч Э.,
Нарийн бичгийн дарга *******-Оргил,
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814002880290 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, овогт Лхагвын , / /
2.Монгол улсын иргэн, ******* овогт Гантулгын //
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутагт 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр санаатай хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутагт 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатан өгсөн
...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бид нар архи ууж байгаад би *******тай маргалдаад нэг удаа цохиход Т******* салгаад намайг гэрээс гаргасан. Би хашаанаас гараад толгойн хажууд сууж байхад *******, ******* нар ирээд өшиглөж унагаагаад дээрээс дэвсээд цохисон. Тэгээд тэр хоёрыг явсны дараа гар эвгүй болоод даагдахгүй болсон. Тэгээд Гантулгынд ороод Цэрэнтогтохыг дагуулж явах гээд ортол баруун талын орон дээр унтаад сэрэхгүй болохоор нь нөгөө талын орон дээр унтаж байгаа хүнийг өшиглөөд автал нөгөө хүн намайг барьж аваад дарахад нь би ухарч байх үедээ эрэгнэг дээрх эд зүйлийг унагаасан. Тэгээд Гантулгын гэрээс гараад алхаж байх үед араас толгой руу тас хийгээд юмаар цохиж авах шиг болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 28-32, 67-69 /,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манайд хүмүүс ирээд архидаад байхаар нь би маргааш хичээлтэй та нар гарцгаа гэхэд тэд нар гараад манай хажуу айлын Мягмардоржийнд орсон. Би гэртээ унтаж байхад шөнө 2 цагийн үед та нарыг бүгдийг чинь ална гээд хүн орилоод байхаар нь сэрээд гэрлээ асаатал ******* хутга бариад зогсож байхаар нь айсандаа гэрээс гарч гүйгээд БУндрах хутга барьсан байна хүн аллаа гэж орилоход Т.оржнямбуу гадаа зогсож байгаад бид 2 *******ыг гаргахгүй гээд гэрийн хаалгыг гаднаас нь дартал ******* манай гэрийн хаалгыг өшиглөөд байхаар нь эвдчих байх гэж бодоод хаалга онгойлгоод ард нь нуугдахад ******* хутга бариад манай гэрээс гараад Мягмардоржийн гэр лүү явахаар нь гарт таарсан зүйлийг аваад *******ын араас шидээд араас нь тэвэрч аваад гарт нь байсан хутгыг булаан авсан. Би Ундрахын араас 40-ийн битоны таг аваад шидсэн байсан. Би *******ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 111-116 /
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн
.. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр айлд хүмүүстэй архи ууж байгаад ******* нь хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд ******* руу дайрахаар нь би боль гэтэл ******* над руу дайраад миний шанаанд нэг удаа цохиод авсан. Мягмардорж уурлаад бид нарыг гэрээсээ яв гэхэд ******* түрүүлээд гараад явсан. Отгонбат бид 2 гэрээс гараад мотоцикль руугаа явж байхад ******* нь хамар толгой дээрээс ******* ахаа гээд сууж байхаар нь *******ын хамт очоод би Т.Мягмардоржийн гэрт *******ад цохиулсан уурандаа түүнийг барьж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохиод газар унагааж дээрээс нь 2-3 удаа дэвссэн. Тэр үед ******* 2 гараараа нүүрэн тус газраа дараад хамгаалсан. Би тэр үед нь гаран дээр нь дэвсээд хугалсан юм шиг байна. Би *******ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 124-126 /
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
..*******, ******* нар хоорондоо маргалдаад ******* нь *******ы шанаа руу цохиход Доржнямбуу салгасан. ******* нь хүмүүс рүү дайрч байгаад гэрээс гараад явахад араас нь *******,******* нар гараад явсан. Тэдний араас мөн Т******* гараад явсан. Намайг Мягмардоржийн сууж байхад ******* ******* нар орж ирээд ******* нь Ундрахыг яв гээд ахархаад 2 алгадчихаад ирлээ гэж байсан. Тэгээд бид нарыг Мягмардоржийнд байж байхад хаалгаар ******* шагайгаад *******ыг аваач ээ энэ чинь хамаг юм эвдээд хутга бариад сайна гэхэд гэрт байсан хүмүүс гараагүй үүдэнд сууж байсан Т******* цаашаа гараад явсан удалгүй *******ыг гэрт Дашдаваа, *******, Т******* нар оруупж ирэхэд толгой нь хагарсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /
Гэрч Т*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... бид нар архи ууж байгаад ******* ******* нар маргалдаад ******* нь *******ыг шанаанд нь цохиод авахаар нь салгаад *******ыг гаргасан. Тэгээд би жаахан байж байгаад гэрээс гартал хашааны гадаа ******* нь алнаа чамайг гээд *******ыг зодоод байх шиг байхаар нь очоод та яаж байгаа юм гэхэд ******* нь би алгадчихлаа гэж байсан. Тэгээд бид нарыг Мягмардоржийн байж байхад ******* энийгээ аваач гээд орилохоор нь гараад очтол ******* шалдан гараад ирсэн хамаг юм буулгаад хутга шөвөг ирээд байна гэхээр нь бид 2 гэрийн хаалгыг дарсан байхад дотроос нь ******* 2 удаа өшиглөхөөр нь онгойлгоод хаалганы ард нуугдахад ******* шууд Мягмардоржийн гэр лүү явахад ******* нь араас нь очоод цохих шиг болоход ******* газар унасан...гэх мэдүүлэг / хх-ийн 39-42, 61-62, 73-75 /
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Манай хүү ******* надад хэлэхдээ манайд хүмүүс архи уухаар нь урлаад хүмүүсийг гэрээс хөөгөөд гаргачихаад унтаж байхад нь хүн орж ирээд эрэг дээрх эд зүйлийг унагааж эвдээд байхаар нь гэрлээ асаахад ******* гэдэг залуу согтуу хутга барьсан байхаар нь хаалганы ард нуугдах үед нь ******* нь хутга бариад Мягмардоржийнх руу явах үед нь араас битоны таг шидэж тэвэрч авч хутгыг нь авсан гэж ярьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 /
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Тэр шөнө ******* нь *******, ******* нар луу хэрүүл хийж дайрч байгаад *******ы шанаанд нь цохиод авахад нь Т******* салгахад ******* нь Т*******тай маргалдаад барилцаад авахаар нь би салгасан. Тэр үед *******ыг зодсон зүйл байхгүй. Тэгээд хашаанаас гараад хамар толгой дээр зодоон болсон гэсэн. ******* нь гаднаас орж ирэхдээ *******ыг 2 алгадчихлаа миний үгэнд ордог юм явсан байх гээд ороод ирсэн. Түүний дараа гэрийн гадаа *******ыг хэвтээ байхад нь очиход толгой нь хагарсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53, 81-83 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
… шөнө 24 цагийн үед гудамжинд ******* ахтай таараад айл хүмүүс дуулалдаад байхаар нь ортол тэнд ******* хүмүүстэй архи ууж байсан. Тэнд ******* хүмүүстэй хэрүүл маргаан хийж байгаад гарч яваад хашааны гадаа сууж байхад нь ******* араас нь очоод *******ыг унагаагаад 2-3 удаа цохих үед нь би салгаж авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн № 338 дугаар шинжээчийн
1.*******ын биед баруун шуу ясны далд хугарал, тархи доргилт, зулайд шарх, дух, хамарт зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 90-91/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн № 434 дугаар нэмэлт шинжээчийн
1.*******ын биед учирсан баруун шуу ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Харин тархи доргилт, зулайн шарх, дух, хамрын зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2018.05.17-ны өдөр учирсан байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно... гэх дүгнэлт / хх-ийн 90-99/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 12, 107,120/, Эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл / хх-ийн 8-10/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 14-25/ , урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-136/
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутагт 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр санаатай хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутагт 2018 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
хохирогч *******ын...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бид нар архи ууж байгаад би *******тай маргалдаад нэг удаа цохиход Т******* салгаад намайг гэрээс гаргасан. Би хашаанаас гараад толгойн хажууд сууж байхад *******, ******* нар ирээд өшиглөж унагаагаад дээрээс дэвсээд цохисон. ... нөгөө талын орон дээр унтаж байгаа хүнийг өшиглөөд автал нөгөө хүн намайг барьж аваад дарахад нь би ухарч байх үедээ эрэгнэг дээрх эд зүйлийг унагаасан. Тэгээд Гантулгын гэрээс гараад алхаж байх үед араас толгой руу тас хийгээд юмаар цохиж авах шиг болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 28-32, 67-69 /,
шүүгдэгч *******ын ... Би гэртээ унтаж байхад шөнө 2 цагийн үед та нарыг бүгдийг чинь ална гээд хүн орилоод байхаар нь сэрээд гэрлээ асаатал ******* хутга бариад зогсож байхаар нь айсандаа гэрээс гарч гүйгээд ******* хутга барьсан байна хүн аллаа гэж орилоход Т******* гадаа зогсож байгаад бид 2 *******ыг гаргахгүй гээд гэрийн хаалгыг гаднаас нь дартал ******* манай гэрийн хаалгыг өшиглөөд байхаар нь эвдчих байх гэж бодоод хаалга онгойлгоод ард нь нуугдахад ******* хутга бариад манай гэрээс гараад Мягмардоржийн гэр лүү явахаар нь гарт таарсан зүйлийг аваад *******ын араас шидээд араас нь тэвэрч аваад гарт нь байсан хутгыг булаан авсан. Би Ундрахын араас 40-ийн битоны таг аваад шидсэн байсан. Би *******ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 111-116 /
шүүгдэгч *******ы ... би Т.Мягмардоржийн гэрт *******ад цохиулсан уурандаа түүнийг барьж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохиод газар унагааж дээрээс нь 2-3 удаа дэвссэн. Тэр үед ******* 2 гараараа нүүрэн тус газраа дараад хамгаалсан. Би тэр үед нь гаран дээр нь дэвсээд хугалсан юм шиг байна. Би *******ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 124-126 /
гэрч *******гийн …*******, ******* нар хоорондоо маргалдаад ******* нь *******ы шанаа руу цохиход Доржнямбуу салгасан. ******* нь хүмүүс рүү дайрч байгаад гэрээс гараад явахад араас нь *******,******* нар гараад явсан. Тэгээд бид нарыг Мягмардоржийнд байж байхад хаалгаар ******* шагайгаад *******ыг аваач ээ энэ чинь хамаг юм эвдээд хутга бариад байна гэхэд гэрт байсан хүмүүс гараагүй үүдэнд сууж байсан Т******* цаашаа гараад явсан удалгүй *******ыг гэрт Дашдаваа, *******, Т******* нар оруулж ирэхэд толгой нь хагарсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /
гэрч Т*******гийн ... бид нар архи ууж байгаад ******* ******* нар маргалдаад ******* нь *******ыг шанаанд нь цохиод авахаар нь салгаад *******ыг гаргасан. Тэгээд би жаахан байж байгаад гэрээс гартал хашааны гадаа ******* нь алнаа чамайг гээд *******ыг зодоод байх шиг байхаар нь очоод та яаж байгаа юм гэхэд ******* нь би алгадчихлаа гэж байсан. Тэгээд бид нарыг Мягмардоржийн байж байхад ******* энийгээ аваач гээд орилохоор нь гараад очтол ******* шалдан гараад ирсэн хамаг юм буулгаад хутга шөвөг ирээд байна гэхээр нь бид 2 гэрийн хаалгыг дарсан байхад дотроос нь ******* 2 удаа өшиглөхөөр нь онгойлгоод хаалганы ард нуугдахад ******* шууд Мягмардоржийн гэр лүү явахад ******* нь араас нь очоод цохих шиг болоход ******* газар унасан...гэх мэдүүлэг / хх-ийн 39-42, 61-62, 73-75 /
гэрч *******ийн ...Манай хүү ******* надад хэлэхдээ манайд хүмүүс архи уухаар нь урлаад хүмүүсийг гэрээс хөөгөөд гаргачихаад унтаж байхад нь хүн орж ирээд эрэг дээрх эд зүйлийг унагааж эвдээд байхаар нь гэрлээ асаахад ******* гэдэг залуу согтуу хутга барьсан байхаар нь хаалганы ард нуугдах үед нь ******* нь хутга бариад Мягмардоржийнх руу явах үед нь араас битоны таг шидэж тэвэрч авч хутгыг нь авсан гэж ярьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 /
гэрч *******гийн ...Тэр шөнө ******* нь *******, ******* нар луу хэрүүл хийж дайрч байгаад *******ы шанаанд нь цохиод авахад нь Т******* салгахад ******* нь Т*******тай маргалдаад барилцаад авахаар нь би салгасан. ******* нь гаднаас орж ирэхдээ *******ыг 2 алгадчихлаа миний үгэнд ордог юм явсан байх гээд ороод ирсэн. Түүний дараа гэрийн гадаа *******ыг хэвтээд байхад нь очиход толгой нь хагарсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53, 81-83 /
гэрч *******ын…шөнө 24 цагийн үед гудамжинд ******* ахтай таараад айл хүмүүс дуулалдаад байхаар нь ортол тэнд ******* хүмүүстэй архи ууж байсан. Тэнд ******* хүмүүстэй хэрүүл маргаан хийж байгаад гарч яваад хашааны гадаа сууж байхад нь ******* араас нь очоод *******ыг унагаагаад 2-3 удаа цохих үед нь би салгаж авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн № 338 дугаар “...*******ын биед баруун шуу ясны далд хугарал, тархи доргилт, зулайд шарх, дух, хамарт зулгаралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.. гэх дүгнэлт / хх-ийн 90-91/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө / зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийнн эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******; буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй дурдав.
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Гантулгын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч овогт агийн г хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, -д зааснаар шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “самсунг маркийн гар утас...”-ыг, шүүгдэгч *******ы эзэмшлийн “...мустанг-5 маркийн мотоцикль”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******, ******* нарт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэг, 40-ын битоны таг нэг ширхэгийн устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлсүгэй..
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА