Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/311

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч:Э.Гантулга

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагч *******д холбогдох эрүүгийн 1814005940338 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаал

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* / ВН 94080705/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ны орой би орон доо орчихсон унтах гэж байхад гадаа хүмүүс орилолдоод байсан ба хадам аав хаалга нүдсэн. Тэгээд манай нөхөр босож гарч хадам аавыг өөрийнх нь гэрт оруулсан. Би удалгүй араас нь гарахад цагдаа ирээд хадам аавыг согтуу байна гээд аваад явах гэхээр нь би цагдаад нь наад хүн чинь тахир дутуу бид амраачихъя гэж хэлэхэд тэгвэл аавыгаа аваад ор бид авч явахгүй гэсэн. Тэгээд би гэр рүүгээ ороход араас Цэрэн орж ирээд намайг элдэв нэгээр хэлээд би бас урдаас нь хэрэлдсэн. Тэгтэл Цэрэн намайг үсдээд авахаар нь би бас үсдэлцээд галын хайч ойрхон байхаар нь би галын хайч аваад Цэрэнгийн толгойг цохисон. Тэгэхэд манай нөхөр Бямбадорж ороод ирчихсэн байсан ба гэрт өөр хүн байхгүй байсан. Манай нөхөр надаас галын хайч авсан. Сүүлд нь Цэрэн бас галын хайчаар намайг цохих гэж байхад цагдаа орж ирээд галын хайчийг нь аваад Цэрэнг манай гэрээс гаргасан. Одоо Цэрэн бид 2 эвлэрсэн. Цэрэн багана мөргөж толгойгоо хагалаагүй. Би галын хайчаар цохисоноос болж Цэрэнгийн толгой хагарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 69-70 /

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хадам аав архи уусан байсан. М. ******* нь хадам аавыгаа цагдаад өгч явуулахгүй гэж хэрүүл хийж байхдаа намайг доромжилж миний гар луу цохиж элдэв нэгээр хэлсэн. Тэгээд хэрүүл хийж байхдаа галын хайчаар миний толгойд цохиж цус гаргасан. ******* миний толгой руу галын хайчаар цохисоны улмаас хагарсан. ******* бид 2 үсдэлцээд зууралдаж байхад ******* нь багана мөргөсөн байх. Би бол *******г цохиогүй. Үсдэж зууралдсан нь үнэн...гэх мэдүүлэг / хх-ийн 25-31 /

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эргүүлд гарч байгаад дуудлаганд 4-06-12 тоотод очсон. Тэгээд ороход хашаанд 4 гэр байсан Түмэндэмбэрэлийнд ороход Түмэндэмбэрэл гэртээ согтуу байсан ба зөрчил гаргаагүй байсан учир эхнэрт нь хэлээд амраахаар болсон. Тэгээд гэрээс нь гараад ирэхэд хажуугийн гэрт 2 хүүхэн хоорондоо хэрэлдээд орилоод байхаар нь яваад ороход нэг эмэгтэйгийнх нь толгойноос цус гарчихсан нөгөө эмэгтэй нь галын хайч барьсан байсан. Тэгэхэд нэгнийх нь нөхөр нь бололтой эрэгтэй хүн гэрт нь байсан. Толгойгоо цохиулсан эмэгтэйн толгойноос бага зэрэг цус гарч байсан. Намайг ороход нэг нь нөгөөгөө галын хайчаар цохисон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

...аавыг гэр рүү нь оруулаад гэрт нь тамхи ороож байхад цагдаа ирсэн. Хэн дуудлага өгсөнийг мэдээгүй. Эхнэр маань уг гэртээ үлдсэн юм. Цэрэн тэгэхэд гадаа орилоод манай эхнэр гарч Цэрэнтэй маргасан. Тэгээд би эхнэрээ гэр рүүгээ оруулсан чинь Цэрэн араас нь гүйж орсон. Тэгэхэд цагдаа хашааны гадаа байсан. Тэнд байсан согтуу хүн авч явах гэснээ больсон. Би тэгээд гэр рүүгээ ороход Цэрэн Хоролмоо хоёр үсдэлцсэн байсан. тэр 2 зуухны хажууд ноцолдож байсан. Тэгээд Цэрэн дөврөлжнөөс галын хайч шүүрч аваад манай эхнэрийг цохиосон. Тэгэхээр нь би галын хайчийг нь шүүрч авсан чинь надаас манай эхнэр галын хайч шүүрч аваад Цэрэнгийн чих, толгой орчимд цохисон. Тэгэхээр нь би хайчаа булааж авсан. Тэгээд Цэрэн надаас хайч авах гээд үзүүрээс зулгаасан байсан. Тэгтэл цагдаа орж ирээд хайч тавиулсан. Тэрнээс хойш зодолдоогүй. Цэрэнгийн толгой руу ******* хайчаар цохиод дараа нь Цэрэн надтай галын хайч авах гээд булаалцаж тонгойход нь Цэрэнгийн толгойноос цус гарч байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Тэр өдөр би Цэрэнгийн өмнөөс цагдаад дуудлага өгсөн \ Учир нь Ганхуяг ах архи уучихсан байсан. Тэгээд маргаж байхад цагдаа нар ирээд Ганхуягийг авч явах гэж байгаад больсон. Тэгтэл Цэрэн *******гийнх руу яваад орсон. *******гийнхоос гарч ирэхдээ Цэрэнгийн толгой нь хагарсан ******* Цэрэн 2 хоорондоо маргалдсан байх. Цэрэн нь “******* галын хайчаар миний толгойг хагалчихлаа” гэж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 дугаар тал/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 621 дугаартай

1. *******гийн биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 46-47 / зэрэг нотлох баримтууд тус тус болно

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 65-66/, эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлэлт / хх-ийн 14-16/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 18-22/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 91/ шүүгдэгч *******гийн  хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 61/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 88/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.          

Хохирогч,  гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******гийн ...Тэгээд би гэр рүүгээ ороход араас Цэрэн орж ирээд намайг элдэв нэгээр хэлээд би бас урдаас нь хэрэлдсэн. Тэгтэл Цэрэн намайг үсдээд авахаар нь би бас үсдэлцээд галын хайч ойрхон байхаар нь би галын хайч аваад Цэрэнгийн толгойг цохисон. Тэгэхэд манай нөхөр Бямбадорж ороод ирчихсэн байсан ба гэрт өөр хүн байхгүй байсан. Манай нөхөр надаас галын хайч авсан. Сүүлд нь Цэрэн бас галын хайчаар намайг цохих гэж байхад цагдаа орж ирээд галын хайчийг нь аваад Цэрэнг манай гэрээс гаргасан. Одоо Цэрэн бид 2 эвлэрсэн. Цэрэн багана мөргөж толгойгоо хагалаагүй. Би галын хайчаар цохисоноос болж Цэрэнгийн толгой хагарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 69-70 /

хохирогч *******гийн ...Тэгээд хэрүүл хийж байхдаа галын хайчаар миний толгойд цохиж цус гаргасан. ******* миний толгой руу галын хайчаар цохисоны улмаас хагарсан. ******* бид 2 үсдэлцээд зууралдаж байхад ******* нь багана мөргөсөн байх. Би бол *******г цохиогүй. Үсдэж зууралдсан нь үнэн...гэх мэдүүлэг / хх-ийн 25-31 /

гэрч *******ийн ... Тэгээд гэрээс нь гараад ирэхэд хажуугийн гэрт 2 хүүхэн хоорондоо хэрэлдээд орилоод байхаар нь яваад ороход нэг эмэгтэйгийнх нь толгойноос цус гарчихсан нөгөө эмэгтэй нь галын хайч барьсан байсан. Тэгэхэд нэгнийх нь нөхөр нь бололтой эрэгтэй хүн гэрт нь байсан. Толгойгоо цохиулсан эмэгтэйн толгойноос бага зэрэг цус гарч байсан. Намайг ороход нэг нь нөгөөгөө галын хайчаар цохисон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /

гэрч *******ийн ... Би тэгээд гэр рүүгээ ороход Цэрэн Хоролмоо хоёр үсдэлцсэн байсан. тэр 2 зуухны хажууд ноцолдож байсан. Тэгээд Цэрэн дөврөлжнөөс галын хайч шүүрч аваад манай эхнэрийг цохиосон. Тэгэхээр нь би галын хайчийг нь шүүрч авсан чинь надаас манай эхнэр галын хайч шүүрч аваад Цэрэнгийн чих, толгой орчимд цохисон. Тэгэхээр нь би хайчаа булааж авсан. Тэгээд Цэрэн надаас хайч авах гээд үзүүрээс зулгаасан байсан. Тэгтэл цагдаа орж ирээд хайч тавиулсан. Тэрнээс хойш зодолдоогүй. Цэрэнгийн толгой руу ******* хайчаар цохиод дараа нь Цэрэн надтай галын хайч авах гээд булаалцаж тонгойход нь Цэрэнгийн толгойноос цус гарч байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /

гэрч *******ын ...*******гийнхоос гарч ирэхдээ Цэрэнгийн толгой нь хагарсан ******* Цэрэн 2 хоорондоо маргалдсан байх. Цэрэн нь “******* галын хайчаар миний толгойг хагалчихлаа” гэж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 дугаар тал/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 621 дугаартай “...*******гийн биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт / хавтаст хэргийн 46-47 дугаар тал /зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө /хх-ийн 61/ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийнн эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д  буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй дурдав.

Шүүгдэгч  ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан  ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,  1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавар зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу М.Hkjklbgg; буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын хайч нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА