Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00063

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                          С.Баянжаргал

 Улсын яллагч                                        Э.Ариунболд

 Шүүгдэгч                                                  Н.Мөнх-Учрал нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мөнх-Учралд холбогдох 201618020088 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 413 дугаар ангид ял эдэлж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 3 удаагийн ял шийтгэлтэй.

-2002 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 457 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил 6 cap хорих, 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 217 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 148.1, 149.1, 181.2, 126.1, 261.1 дэх хэеэгт зааснаар 6 жил 4 cap хорих, 2013 оны 05 дугаар сарын 09- ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 312А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хорих ялаар шийтгэгдэн ялаа эдэлж байгаа,

 

Боржигон овгийн Намсрайжавын Мөнх-Учрал РД:/ЙС85092215/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 413 дугаар ангид ял эдэлж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хорих ангийн ялтны амьдралын бүсэд ялтан Б.Бат-Оршихтой бие засах газрыг онгойлгож өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар зүүн гараараа Бат-Оршихын баруун шанаа тус газар нэг удаа цохиж эрүүг нь хугалан бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Мөнх-Учрал мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн орчим би Бат-Оршихоос очиж ОО-н түлхүүрийг гуйсан. Тэгсэн өгөхгүй гэхэд нь өгчихөөч дээ, хурдан ороод ирье гэсэн. Гэтэл чи бага хоногтой, намайг их хоногтой болохоор оролдоод байна уу гэсэн. Тэгээд ам руу салаавч өгөхөөр нь би цохьчихсон юм...” гэв.

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бат-Орших мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 16-нд төлөөлөгч Баяртулга намайг тус хорих анги дотор байдаг 4 дүгээр хэсгийн бие засах газрын цэвэрлэгээний ажлыг хий гэсэн үүрэг заалт өгсөн юм. Ингээд би заалтын дагуу тус бие засах газарт ялтнуудыг цагийн хуваарийн дагуу оруулж дотор орчны цэвэрлэгээг хийж ажиллаж байсан юм. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн үед ялтан Мөнх-Учрал хүрч ирээд Бие засах газрын түлхүүрээ өгч бай гэхээр нь зөвхөн цагийн хуваарЛйн дагуу оруулах ёстой гэхдээ одоо барилга дээр ажиллаж байсан 2 ялтан ирж цэвэрлэгээ хийнэ гэсэн, чи тэр хоёртой бие засах газар руу нэг мөсөн орчихоо гэж хэлсэн чинь чи зүгээр түлхүүрээ өгчихөөч гэхээр нь болохгүй ээ, дараа над дээр асуудал үүснэ гэж хэлсэн чинь ер нь үл ойлгосон байдалтайгаар чам дээр асуудал үүсээд байх юу байдаг юм алив түлхүүрээ өг гээд байхаар “ээ чи одоо намайг бодолдоо олон жилийн ялтай намайг ажлын заалт аваад байж байхад чи ингээд байх юм гэж хэлээд бие засах газрын хаалгыг онгойлгож өгсөн. Тэгсэн чинь Мөнх-Учрал бие засах газар луу оронгуутаа намайг ороод ир хаалгаа дотроос нь түгжчих гэхээр нь хэлснээр нь болсон. Мөнх-Учрал миний хувцасны энгэрээс зуурч авснаа “Чи ер нь яагаад байгаа юм бэ, хоёулаа хэн нь дийлэхээ үзэх үү” гэхээр нь би гарыг нь тавиулаад өөрийг түлхсэн. Яг энэ үед Мөнх-Учрал зүүн талынхаа гараараа миний баруун талын шанаа руу нэг удаа хүчтэй цохьсон. Миний амнаас цус гараад эрүүгээ дарж үзсэн чинь эрүү хугарчихсан бололтой сул хөдөлж байсан. Энэ үед Мөнх-Учрал яваад өгсөн байсан. Тухайн өдрийн невал Мөнхбат орж ирчихсэн “та нар юу болоод байгаа юм бэ” гэж хэлж байсан. Мөнх-Учралд цохиулсанаас шалтгаалж эрүүний яс хугарч хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт нэг cap гаран хэвтэн эмчлүүлж байна ...одоо биеийн байдал сайжирч байна ...ер нь гомдол санал юу байхав дээ ...хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн ...уг эмчилгээнд хэдэн төгрөгний зардал гардагийг мэдэхгүй байна, хэрэв төлбөр гарвал Мөнх-Учралын ар гэрийнхэн төлөх байлгүй дээ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-11-р хуудас/

              

          Мөрдөн байцаалтанд гэрч Р.Мөнхбат мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Намайг өрөөндеө байж байхад Хорих ангийн хашаан дотор барилгын засварын ажил хийж байсан Сэргэлэнбаатар, Шинэбаяр гэдэг ялтнууд бие засах газрын дотор байдаг угаалгын өрөөнд орж цэвэрлэгээ хийх гэж ирлээ гээд хүрч ирэхээр нь би бие засах газрыг онгойлгож өгөхөөр тэр хоёрыг дагуулаад очсон чинь дотроосоо түгжээтэй байсан.Тэгэхээр нь гайхаад дээд талын шагайвчаар харахад дотор нь ялтан Бат-орших хаалганы хажууд зогсож байсан ба хамгийн цаад талын угаалтуурын хажууд ялтан Мөнх-Учрал зогсож байсан. Би тэдэнд "хаалгаа онгойлго" гэсэн чинь онгойлгохгүй байхаар нь хурдан онгойлго хэлж байж онгойлгуулсан. Мөнх-Учрал надтай зөрөөд гарсан. Харин Бат-орших үлдсэн. Яг тэр үед алба хаагч Очирсүх хүрч ирсэн. Тэр үед гараад явсан. Би Бат-орших, Мөнх- Учрал хоёрыг хоорондоо хэрэлдэж байхыг нь сонссон. Яг юунаас болсон, яасныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг очиход тэр хоёрын аль аль нь надад юу ч хэлээгүй, зөрөөд зөрөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

 

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Очирсүх мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 09:00 цагт ялтнуудыг тоолж хүлээж аваад бүртгэл хөтлөөд сууж байсан чинь хойно буюу ялтны байранд байдаг бие засах газрын орчимд "Хөөе хаалгаа онгойлгооч" гэж хүн хашгирсан юм. Тэгэхээр нь юу болоод байгааг шалгахаар очтол бие засах газар руу ялтан невал Мөнхбат барилгын ажпаас буусан 2 хоригдолын хамт орж таарсан. Тэгээд харахад бие засах газар дотор ялтан Мөнх-Учрал, Бат-орших 2 ямар нэгэн зерчил гаргасан шинжгүй бие засах газрын 2 талд зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад ялтнуудад хяналт тавихаар хэсгийн өрөө хооронд явж байхад ялтан Мөнх-Учрал өрөөндөө орсон. Удалгүй араас ялтан Бат-орших Мөнх- Учрал дээр хүрч ирээд " чи яагаад миний эрүүг гэмтээчихэж байгаа юм бэ" зууралцаад авахаар нь би салгасан. Би тэр үед л тэр хоёрыг бие засах газар дотор маргалдаж Мөнх-Учрал нь Бат-оршихыгоо цохиж гэмтээсэн юм байна, тэгээд невал Мөнхбат тэр хоёрт хандаж бие засах газрын хаалгыг онгойлго гэж хашгирсан юм байна гэдгийг ойлгосон юм.Тэгээд тэр хоёрыг авч яваад шалганы жижүүр дээр авчирч илтгээд хүлээлгэн егсен юм. Менх-Учралтай маргалдах үед Бат-оршихын амнаас нь бага зэрэг цус гарсан байгаа нь ажиглагдаж байсан. Би тэр хоёроос яагаад маргалдаж зодолдоод байгаа юм бэ гэсэн чинь Бат-орших нь "наадах чинь түрүүн бие газарт байхад намайг цохиод эрүү гэмтээчихсэн юм" гэж тайлбарлаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Шинэбаяр мэдүүлэхдээ: “...Тухайн өглөө би ялтан Сэргэлэнбаатарын хамт Хорих ангийн барилгын дотор засварын ажил хийж байгаад ажпаас бууж 4-р хэсгийнхээ бие засах газар буюу ариун цэврийн өрөө рүү очиход бие засах газрын хаалга дотроосоо түгжээстэй дотор нь тур тар хийгээд зодоон болоод байх шиг чимээ гараад байсан. Яг тэр үед тухайн өдрийн невал Мөнхбат гуйж ирээд "хаалгаа онгойлго, битгий наанаа ноцолдоод бай" гэж хашгирсан чииь хаалга онгойсон. Тэгээд ороход ялтан Б.Бат-орших угаалтуурын хажууд зогсоод усаар амаа угаагаад байж байсан. Харин ялтан Н.Мөнх-Учрал бидний хажуугаар зөрөөд гараад явсан. Невал Мөнхбат бие засах газар дотор " та хоёр юу болоод байгаа юм бэ" гэж асуухад Бат-орших " энэ муу Мөнх-Учрал ямар овоо А... вэ" гэж хараал хэлээд Мөнх-Учралын араас гараад явсан. Би нүүр гараа цэвэрлээд бие засах газраас гараад явж байсан чинь Мөнх-Учралын байдаг 8-р өрөөнд Бат-орших, Мөнх-Учрал хоёр маргалдаад байгаа бололтой чимээ шуугиан гараад байсан. Тэр үед харуулын ажилтнууд Мөнх-Учрал, Бат-орших 2-ыг өрөөнөөс аваад гарч яваа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Дорждагва мэдүүлэхдээ: “...Би Бат-Оршихыг Улсын нэгдсэн төв эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын зөвлөх эмч Ж.Одхүүд үзүүлэхэд түүний эрүү 2 хэсэг газарт хугаралттай байсан. Ингээд эрүүг нь хадуулах, чиг тавих, эрүүний дэлгэмэл рентгэн зураг авахуулах шаардлагатай болсон. Бат-Оршихыг цохиж гэмтээсэн ялтны ар гэрийн хүмүүс дээрх шинжилгээ, эмчилгээнд шаардлагатай 650000 төгрөгийг төлсөн. Бат-Оршихын эрүүнд хагалгаа хийгдээд одоогоор түүний биеийн байдал тогтвортой хэвийн байгаа болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

5. Шинжээчийн 82 тоот дүгнэлт:

1. Бат-Оршихын биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /хх-ийн 20-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 413 дугаар ангид ял эдэлж байх хугацаандаа буюу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хорих ангийн ялтны амьдралын бүсэд ялтан Б.Бат-Оршихтой бие засах газрыг онгойлгож өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар зүүн гараараа Бат-Оршихын баруун шанаа тус газар нэг удаа цохиж эрүүг нь хугалан бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Н.Мөнх-Учралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.  Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  56.1.12-д заасан ялтай буюу хорих ял эдэлж байхдаа бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсаныг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 650.000 төгрөг төлсөн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгааг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцов. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь хорих 413 дугаар ангидаа ялаа эдэлж байгаад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгчийн цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох  зэргийг тогтоолд тусгаж, шүүгдэгч  Н.Мөнх-Учралд ялтай буюу ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Намсрайжавын Мөнх-Учрал бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 хоногийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 312А тогтоолоор оногдуулсан 03 жил 10 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ялын бүгдийг нь нэмж нэгтгэн Н.Мөнх-Учралын нийт эдлэх ялыг 01 жил 01 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Н.Мөнх-Учралд оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Учралын цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  5. Шүүгдэгч Н.Мөнх-Учрал нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

 

7.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол  гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.                          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ