| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0317/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/308 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1714002790283 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт ын , / /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Хоолтын ам гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн хюндэй портер маркийн 99-82 УБС улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дүгээр зүйлд заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэх заалтын зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж киа бонго маркийн 75-47 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тухайн автотээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалты журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Хохирогч Ц.Бямбацогтын мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бөмбөгөр сум руу идэш хоолонд явах гээд өөрийн эзэмшлийн бонго жи 2 маркийн цагаан өнгийн 75-47 БНА улсын дугаартай автмашиныг би унаад миний машинд аав Баднаанямбуу, ээж Сэргэлэн нар суусан. Хоолтын гарам гараад явж байсан ба тоос болсон 4 портер урдаас ирж байхаар нь би баруун талын зам руу шилжин орсон чинь 2 портер өнгөрөөд явсан 3 дахь портертой мөргөлдөхөө алдаад баруун тийшээ дарсан чинь 4 дэх портер их хурдтай ирж байсан бөгөөд намайг мөргөөд хойш нь түрсэн тэгтэл миний хажууд сууж явсан ээж Сэргэлэн нь цонхоор шидэгдээд гараад явсан. Аав Баднаанямбуу нь урд хэсэгт мөргүүлсэн байсан. Харин портерын жолооч нь ганцаараа явж байсан бөгөөд гэмтэл аваагүй бид нарыг машинаас гаргаарай гэсэн Батболд, Мөнхзориг нар нь буцаж ирээд намайг машинаас гаргасан ээж Сэргэлэн нь нилээн гэмтсэн. Ээжийг аав Баднаанямбуу тэврээд сууж байсан хүргэн Батболд ирээд аймгийн цагдаагийн газарт болон түргэн тусламжинд дуудлага өгсөн. Миний биед баруун эгэмний зөрөөтэй хугарал, эрүүний зүүн хэсгийн булчинийн зөөлөн эдэд цус хуралт гэмтэл авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-55 /
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...тухайн зам тээврийн ослоос болж миний биед 4 хавирга хугарсан байсан. Харин манай хүү Бямбацогтын биед эгэм хугарч хөлийн булчингийн мах нь тасарсан, хэрлэг яс хугарсан байсан. Харин эхнэр Сэргэлэнгийн толгойны хуйх нь хууларч тархины ясанд 3 цууралт үүссэн, мөн 3 шүд хугарч дунд чөмөг хугарсан энд тэндгүй шалбархай үүссэн гэмтэлтэй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 /
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...тус ослоос болж толгой тархиндаа хүнд гэмтэл авсан. Зүүн талын гуяны дунд чөмөг хугарсан хацар хэсэгт гэмтэл учирсан байсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-65 /
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Цагаан өнгийн портер машинтай манай машин мөргөлдөхөө алдаад баруун тийш замаас гарч машинтай зөрөөд зам руу ороод явж байтал арын машин ирэхгүй болохоор нь буцаад эргээд хартал хар утаа гараад байхаар нь буцаад яваад очтол 2 машин хоорондоо мөргөлдсөн байсан. Бямбацогт ахын унаж явсан бонго жи 2 машинтай бид нар гаргаж авсан. Харин нөгөө машины жолооч нь утсаар яриад зогсож байсан. Тэгэхээр нь түргэн дуудсан юм уу гэхэд гэрлүүгээ ярьсан байсан. Батболд ах аймгийн Цагдаагийн газар болон түргэн дуудсан...Манай ээж Сэргэлэн нь мөргөлдөх явцад цонхоор шидэгдэж толгойндоо хүнд гэмтэл авсан, мөн дунд чөмөг нь хугарсан байсан. Аав Баднаанямбуугийн биед зүүн талын хавирга хугарсан байсан харин Бямбацогт ахын биед эгэм нь хугарч эрүү нь цуурсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69- 71 /,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Бямбацогт ахын унаж явсан бонго машинтай сүүлд явсан цагаан портер 2 мөргөлдсөн байсан бөгөөд хадам ээж машины цонхоор шидэгдсэн байсан. Ээжийг аав тэврээд сууж байсан. Харин Бямбацогт ах машин дотроо үрүүлэндээ хавчигдсан гарч чадахгүй сууж байхаар нь бид нар машинаас гаргаж авсан. Тэгтэл нь гэрийнхээ хүмүүс рүү утсаар ярьсан байх тул Батболд цагдаа эмнэлэг рүү дуудлага өгсөн хадам ээж, аав , Бямбацогт нар нь нилээн хүнд гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...Бямбацогт хадам ээж, аав ирсэн тэгээд цаашаа хөдлөөд түрүүлээд явж байсан чинь урдаас нүүрс ачсан 4 портер гарч ирээд бид нартай зөрөөд явсан. Тухайн 4 портер нилээн хурдтай явж байхаар нь замаас гарч өнгөрүүлсэн. Цаашаа явж байтал араас явж байгаа машин ирэхгүй байхаар нь эргээд хартал утаа гараад байхаар нь яваад очтол Бямбацогтын унаж явсан бонго жи-2 маркийн машинтай бид нартай зөрсөн 1 портер машин нь мөргөлдсөн байсан. Хадам ээж Сэргэлэн цонхоор шидэгдсэн хадам аав тэврээд сууж байсан. Бямбацогт нь машинд дотроо хавчуулагдсан машинаас гарч чадахгүй сууж байхаар нь бид нар гаргаж авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-77/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 619 дугаар
1.*******ын биед баруун эгэмний зөрөөтэй хугарал, эрүүний зүүн хэсгийн булчин, зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 106-107 /,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02- ны өдрийн 605 дугаар
1.*******гийн биед зүүн чамархай яснаас дээш титэм заадас дагуу зүүн дух, зулай яс руу үргэлжүүлэн шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, гавлын хөндийд хий хуралт, зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн хацар ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын сул саа гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.20-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 110-111 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 618 дугаар
1.*******гийн биед баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 189-190 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар
1.*******гийн биед зүүн XI хавирганы хугарал, тархи доргилт, дух зовхи, чамархай, чих, хацар, гарт зулгаралт, аюулхайд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 195-196 /
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техник, замын хяналтын хэлтсийн шинжээчдийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 284 ' дугаар“...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн Нийтлэг үндэслэлд Зам тээврийн хэрэгслээр зорчиход зурвас газар, Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Зорчих хэсэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан замын хэсэг, зам нь тусгаарлах зурвсаар хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно. Х.Портер маркийн 99-82 УБС улсын дугаартай автомашины жолооч ын нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 Эгнээний тоог зорчих дээрх тэмдэглэл буюу 5.10а,б, 5.11 а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаснаар /х-6/ замын нийт өргөн 7.7 метр гэсэн нь тухайн шороон зорчих хэсгийг эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих боломжтой зам гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 Тэвэрийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан. Шинжилгээний явцад уг зам тэвэрийн осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226-228 /,
Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар “...*******гийн эзэмшлийн 75-47 БНА улсын дугаартай KIG BONGO маркийн суудлын автомашинд учирсан зах зээлийн бодит хохирлыг 2580000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ / хх-ийн 238-239/,
Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 151 дугаар “...*******ын эзэмшлийн 99-82 УБС улсын дугаартай Портер маркийн суудлын автомашинд учирсан зах зээлийн бодит хохирлыг 3480000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ / хх-ийн 242-243/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 19-26, /, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 30-35/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-46/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар / 2-р хх-ийн 9/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-хх-ийн 14/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / 2-р хх-ийн 16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ 2-р хх-ийн 8/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Хоолтын ам гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн хюндэй портер маркийн 99-82 УБС улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дүгээр зүйлд заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэх заалтын зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж киа бонго маркийн 75-47 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тухайн автотээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалты журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Ц.Бямбацогтын ...баруун тийшээ дарсан чинь 4 дэх портер их хурдтай ирж байсан бөгөөд намайг мөргөөд хойш нь түрсэн тэгтэл миний хажууд сууж явсан ээж Сэргэлэн нь цонхоор шидэгдээд гараад явсан. Аав Баднаанямбуу нь урд хэсэгт мөргүүлсэн байсан. Ээжийг аав Баднаанямбуу тэврээд сууж байсан хүргэн Батболд ирээд аймгийн цагдаагийн газарт болон түргэн тусламжинд дуудлага өгсөн. Миний биед баруун эгэмний зөрөөтэй хугарал, эрүүний зүүн хэсгийн булчинийн зөөлөн эдэд цус хуралт гэмтэл авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-55 /
хохирогч *******гийн ...тухайн зам тээврийн ослоос болж миний биед 4 хавирга хугарсан байсан. Харин манай хүү Бямбацогтын биед эгэм хугарч хөлийн булчингийн мах нь тасарсан, хэрлэг яс хугарсан байсан. Харин эхнэр Сэргэлэнгийн толгойны хуйх нь хууларч тархины ясанд 3 цууралт үүссэн, мөн 3 шүд хугарч дунд чөмөг хугарсан энд тэндгүй шалбархай үүссэн гэмтэлтэй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 /
хохирогч *******гийн ...тус ослоос болж толгой тархиндаа хүнд гэмтэл авсан. Зүүн талын гуяны дунд чөмөг хугарсан хацар хэсэгт гэмтэл учирсан байсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-65 /
гэрч *******ийн ...Цагаан өнгийн портер машинтай манай машин мөргөлдөхөө алдаад баруун тийш замаас гарч машинтай зөрөөд зам руу ороод явж байтал арын машин ирэхгүй болохоор нь буцаад эргээд хартал хар утаа гараад байхаар нь буцаад яваад очтол 2 машин хоорондоо мөргөлдсөн байсан. Бямбацогт ахын унаж явсан бонго жи 2 машинтай бид нар гаргаж авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69- 71 /,
гэрч *******ийн ...Бямбацогт ахын унаж явсан бонго машинтай сүүлд явсан цагаан портер 2 мөргөлдсөн байсан бөгөөд хадам ээж машины цонхоор шидэгдсэн байсан. Ээжийг аав тэврээд сууж байсан. Харин Бямбацогт ах машин дотроо үрүүлэндээ хавчигдсан гарч чадахгүй сууж байхаар нь бид нар машинаас гаргаж авсан. Тэгтэл нь гэрийнхээ хүмүүс рүү утсаар ярьсан байх тул Батболд цагдаа эмнэлэг рүү дуудлага өгсөн хадам ээж, аав , Бямбацогт нар нь нилээн хүнд гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 /
гэрч *******ын ...Бямбацогт хадам ээж, аав ирсэн тэгээд цаашаа хөдлөөд түрүүлээд явж байсан чинь урдаас нүүрс ачсан 4 портер гарч ирээд бид нартай зөрөөд явсан. Тухайн 4 портер нилээн хурдтай явж байхаар нь замаас гарч өнгөрүүлсэн. Цаашаа явж байтал араас явж байгаа машин ирэхгүй байхаар нь эргээд хартал утаа гараад байхаар нь яваад очтол Бямбацогтын унаж явсан бонго жи-2 маркийн машинтай бид нартай зөрсөн 1 портер машин нь мөргөлдсөн байсан. Хадам ээж Сэргэлэн цонхоор шидэгдсэн хадам аав тэврээд сууж байсан.Бямбацогт нь машинд дотроо хавчуулагдсан машинаас гарч чадахгүй сууж байхаар нь бид нар гаргаж авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-77/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 619 дугаар “...*******ын биед баруун эгэмний зөрөөтэй хугарал, эрүүний зүүн хэсгийн булчин, зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 106-107 /,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02- ны өдрийн 605 дугаар “...*******гийн биед зүүн чамархай яснаас дээш титэм заадас дагуу зүүн дух, зулай яс руу үргэлжүүлэн шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, гавлын хөндийд хий хуралт, зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн хацар ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын сул саа гэмтэл тогтоогдоо...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 110-111 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 618 дугаар “...*******гийн биед баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 189-190 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар “...*******гийн биед зүүн XI хавирганы хугарал, тархи доргилт, дух зовхи, чамархай, чих, хацар, гарт зулгаралт, аюулхайд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 195-196 /
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техник, замын хяналтын хэлтсийн шинжээчдийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 284 ' дугаар“...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн Нийтлэг үндэслэлд Зам тээврийн хэрэгслээр зорчиход зурвас газар, Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Зорчих хэсэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан замын хэсэг, зам нь тусгаарлах зурвсаар хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно. Х.Портер маркийн 99-82 УБС улсын дугаартай автомашины жолооч ын нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 Эгнээний тоог зорчих дээрх тэмдэглэл буюу 5.10а,б, 5.11 а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаснаар /х-6/ замын нийт өргөн 7.7 метр гэсэн нь тухайн шороон зорчих хэсгийг эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих боломжтой зам гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 Тэвэрийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан. Шинжилгээний явцад уг зам тэвэрийн осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226-228 /,
Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар “...*******гийн эзэмшлийн 75-47 БНА улсын дугаартай KIG BONGO маркийн суудлын автомашинд учирсан зах зээлийн бодит хохирлыг 2580000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ / хх-ийн 238-239/,
Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 151 дугаар “...*******ын эзэмшлийн 99-82 УБС улсын дугаартай Портер маркийн суудлын автомашинд учирсан зах зээлийн бодит хохирлыг 3480000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ / хх-ийн 242-243/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйлбаримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 619, 605, 618, 18 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 110-111, 189-190, 195-196 /, техникийн шинжээчийн 284 дугаартай дүгнэлт /хх-ийн 226-228/, зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг нь тоолох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүдэгч Б.Ганбаярын 1129590 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ын г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 -д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******гаас 17273410 төгрөг гаргуулж, хохирогч *******д 290000 төгрөг, хохирогч Сэргэлэнд 13668416, хохирогч Бямбацогтод 3314994 төгрөг тус тус олгож, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан 5800000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүдэгч *******гийн 572992 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт, 40-63 УБУ тээврийн хэрэгслийн гэрчилгээг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 40-63 УБУ улсын дугаартай битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА,