Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2022/0155/Э |
Дугаар | 2022/ШЦТ/167 |
Огноо | 2022-08-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Д: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 45 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах захын түүхий эд авдаг газар иргэн *******г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022оны 06 дугаар сарын 27-ны өдөр зах дээр ажил дээрээ байж байгаад архи уугаад хамт олон жил ажиллаж байгаа д уусан архинаасаа амсуулах гээд уг нь дуудсан тэгсэн ирэхгүй болохоор нь архиныхаа халуунд түүнийг зодсон байна лээ. Би түүнийг зодсоноо санахгүй байгаад байгаа тасарсан байсан. Маргааш эрүүл болоод эхнэр дуулсан ажлынхан мөн надад өчигдөр та ахыг зодсон таны руу аргаа бараад ус цацсан гэсэн. Тэр ус цацсаныг бол би санаад байгаа тэгэхэд л би сэргэсэн тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учир хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед захын түүхий эд авдаг хэсэг дээр машинтай очоод, машинаасаа буугаад зогсож байтал тухайн газар нэг дор түүхий эд авдаг ******* над дээр согтуу ирээд зүүн гараараа намайг эхлээд хүзүүдэж авах гэж байгаа юм шиг болсон. Тэгэхээр нь согтуурхаад хүзүүдэж авах гэж байгаа юм байна гэж бодоод зогсож байтал зүүн гараараа намайг хүзүүдэж авах гэж байгаа байдал харуулаад баруун гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохиод, дахиад хамар руу нэг удаа цохиод, би өнхрөөд очсон. Тэгсэн тэнд байсан намайг салгаад цааш болонгуут нь би машин тойроод зугтаасан. Тэгээд цагдаа руу өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Миний баруун нүд хөхөрсөн, хамар бага зэрэг хавдсан, байна, өөрөөр бол өвдөөд байх зүйл алга...гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /,
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Миний харснаар ойролцоогоор 16 цагийн үед байсан байх, Дэлгүүр орчхоод гараад иртэл ******* г газар унагаасан, дээр нь гараад суусан нүүр руу нь цохиод байсан. Тэгээд салгаад хартал гийн баруун нүд хөхөрсөн, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд салгахад г дахиж зодох гээд хөөгөөд байсан, тэгээд байж байтал цагдаа ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 19 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байсан байх ******* ах архи уусан байсан. Миний хажууханд байж байтал хажуу талд машинтайгаа ирээд зогссон. Тэгсэн ******* ах ахыг "уулзъя" гэтэл "ингээд уулзчихъя" гээд хэлсэн. Тэгсэн ******* ах "чи яаж уулздаг гэнээ" гэж очоод гараараа баруун нүдний дээд тал руу цохиод газар унагаагаад өшигчсөн. Тэгэхээр нь наанаас нь "болиоч" гээд салгатал ах хойшоогоо зугтаагаад контейнер руу явтал араас нь очоод унагаагаад дээр нь гарсан л зодоод байсан. Тэгээд салгах гээд дийлдэхгүй нэг гарыг нь бариад авахаар нь ганц хойшоо татаад болиулчихна, тэгж ингэж байгаад салсан...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 07 сарын 01-ны өдрийн 483 дугаартай шинжээч эмчийн:
1.2. *******ы биед баруун нүдний дээд, доод зовхины, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
7. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 32-33 /,
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 27-ны
өдрийн 16 цаг 45 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “” захын түүхий эд авдаг газар иргэн *******г шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон шинжээчийн 483 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ