Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч:

Нарийн бичгийн дарга:

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч , нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох  эрүүгийн  дугаартай хэргийг 2022 оны  08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогтой ийн ,  / РД: /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын   1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ " гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Hyundai 300 маркийн экскаватор, Hyundai 500 маркийн экскаватор, усан буу буюу 60 скурбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 1900 м2 талбайд үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 470,446 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл миний үйл
ажиллагаа явуулж байсан 2 экскаваторын 1 буюу Hyundai 5000 маркийн экскаватор нь талбайн гадна эвдэрсэн үйл ажиллагаа явуулаагүй зогсож байсан. Экскаватор нь очоод ямар ч үйл ажиллагаа явуулаагүй эвдэрсэн байсан болохоор би экскаваторынхаа сэлбэгийг баатар хот руу цахисан байсан. Би сумын засаг даргатай гэрээ хийх гэж холбогдох бүх бичиг баримтыг бүртгүүлсэн сумын засаг даргат үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа хэлж мэдэгдсэн байсан. Техник хэрэгслээ гаргаад үйл ажиллагаа хэвийн болохоор нь гэрээ хэлцлээ хийх гэж байсан юм аа.Тэгээд миний үйл ажиллагаа явуулах гэж түрээсэлж авсан техник хэрэгслүүд нь эвдрээд сэлбэгийг нь баатар хот руу захиалсан байсан. Тэгээд техник хэрэгслээ засаж янзлаад үйл ажиллагаа хэвийн болохоор сумын засаг даргатай уулзаж гэрээ хийх гэж байсан юм аа.Би 2018 оноос хойш сумын үе үеийн засаг дарга нарт биечлэн гэх газарт нөхөн сэргээлтээр үйл ажиллагаа явуулах гэж хүсэлт удаа дараа гаргаж байсан. Тэгээд миний хүсэлтийн дагуу сумын засаг дарга нь аймгийн засаг дарга руу дүгнэлт гаргахаар хүсэлт явуул ж байсан. Тэрний дагуу 2021 оны Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар аймгийн тусгай хэрэгцээнд гэх газрыг тусгай хэрэгцээнд авсан байсан.Баянхонгор аймгийн тусгай хэрэгцээнд авагдсан газар байсан болохоор би сумтай гэрээ хийж үйл ажиллагаа явуулахаар болсон байсан. Тэгээд гэрээгээ хийж амжаагүй байсан.Би гэрээ хийхээр сумын засаг даргатай гэрээ хийх гэж очсон боловч засаг дарга нь байхгүй байсан тэгээд засаг даргатай гэрээ хийхээр хоног товлосон байсан тэгтэл тэрнээс өмнө цагдаа нарын шалгалт ирсэн.Тэгээд сумын 1 дүгээр багийн нутаг " " гэх газарт өмнө нь эвдэгдсэн байсан бүх газарт техникийн нөхөн сэргээлт хийгээд үйл ажиллагааг зогсоож буусан....гэх мэдүүлэг / хх-ийн 156-157 /,     

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Миний бие өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүсэж байна,  Хэргийн газарт техник хэрэгслүүдээ байршуулаад зарим техник хэрэгслүүд нь эвдэрсэн тул ажиллаж эхлээгүй байсан. Өмнө нь алтны нинжа нар ухаад эвдсэн газар байсан. Тэгээд уг талбайг нөхөн сэргээх талаар 2020 онд Баянхонгор аймгийн Засаг даргад хүсэлт тавьж дүгнэлт гаргуулж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Иргэдийн хурлаар хэлэлцэж орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бичиг баримтыг нь бүрдүүлж орон нутагтай гэрээ байгуулж ажиллах бичиг баримтыг нь бүрдүүлсэн байсан. Тэгээд гэрээ байгуулж амжаагүй байх үедээ уг нөхөн сэргээлт хийх талбай дээр техник хэрэгслүүдээ буулгасандаа буруутан болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт ямар нэгэн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл дүгнэлт байхгүй. ******* гэх хүн манай сумтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар нь өмнө эвдэгдсэн газар байсан. Өмнө нь хууль бусаар иргэд буюу нинжа нар үйл ажиллагаа явуулж байсан газар байгаа юм аа. Яг тогтоогдсон, нөхөрлөл компани байхгүй. Мэргэжлийн байгууллагын тогтоосон зардлыг нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63- 64 /,

4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар иргэн ******* нь хууль бусаар явуулсан үйл ажиллагаанаас болж мэргэжлийн байгууллагын тогтоосон 1900 м2 талбайд биологийн нөхөн сэргээлтийн зардал 470,446 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 /,

5. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би Баянхонгор аймгийн “Шунхлай Трейдинг" шатахуун түгээх станцын 1, 2-
н эрхлэгч хийдэг. Энэ ажлаа хийгээд нийт 10 жил болж байна. УН, УН улсын дугаартай тээврийн хэрэгслүүд манай төв компанийн нэр дээр байдаг техник хэрэгсэл байгаа юм. Манай төвөөс гэх хүнтэй техник түрээслэх гэрээ хийж тухайн хүнд 2 техникээ түрээслүүлсэн гэсэн. Манай байгууллага техникт хэрэгслээ бүрэн бүтэн буцааж авмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 117-118 /,

6. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... гэх хүн надаас усан буу буюу 60 скүрбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг түрээсэлсэн. бид хоёр үнэ тохироогүй байсан. Эхлээд засвар үйлчилгээ хийчхээд, тэгээд ажиллаж эхлээд мөнгө өгнө... гэж ярьсан... Тус техникүүдийг 3 жилийн өмнө бүгдийг нь нийлүүлээд... 4,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. гэх хүн нь надаас усан буу, усан буу буюу 60 скүрбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг уурхайгаар үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн... Би усан буу буюу 60 скүрбер, усны насос, цэнхэр өнгийн дизель мотор зэргийг би авсан үнэ болох 4,000,000 төгрөгөөр зараад явуулсан... надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 /,

7. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

....Би гэх зүс танина. Манай 22-н товчооны техникийг хашаанаас экскаваторыг чинь түрээсэлье гэж гэрээ хийсэн хүн байгаа юм. Өнгөрсөн 2021 оны 09 дүгээр сарын дундуур түрээсийн гэрээ хийсэн. Тухайн үедээ Баянхонгор аймаг руу алтны уурхайд ажиллуулна гэж хэлж байсан. Сарын 45,000,000 төгрөгөөр тохиролцож 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Би Huyndai маркийн экскаваторыг... 85,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Хаан банкны барьцаанд байгаа юм... түрээсийн гэрээгээ хийгээд урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгөөд аваад явсан.Би өөрийнхөө Hyundai маркийн экскаваторыг одоогийн ханшаар 80,000,000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 125 /,

8. Иргэний нЭхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн:

.... Би 2021 оны 09 дүгээр сард фейсбүүк групп дээр “Экскаватор” түрээсэлж газар шорооны ажил хийнэ” гэж зар оруулсан. Уг зарын дагуу ******* гэх залуу надтай холбогдож уулзаад Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт алтны уурхайд 1 сарын хугацаатай "Экскаватор" түрээсэлж газар шорооны ажил хийлгэмээр байна гэж хүсэлт тавьсан. Би ******* гэх залуугаас тухайн уурхайн зөвшөөрөл бичиг баримт нь гарсан бүрэн эсэх талаар тодруулахад надад зөвшөөрөл бичиг баримт нь бүрэн гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Хюндай маркийн Экскаватороо 1 сарын хугацаатай өдрийн 20 цаг газар шорооны ажил хийх нөхцөлтэйгөөр 26,000,000 төгрөгөөр түрээслэхээр бичгээр гэрээ байгуулж, гэрээний заалтад заасны дагуу урьдчилгаа 50 хувь буюу 13,000,000 төгрөгийг би өөрийн "” дугаартай дансаар авсан. Миний Хюндай маркийн Экскаватор Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийгээд 3 хонож байхад Экскаватор эвдэрсэн... би өөрийн Экскаватороо 2021 оны 10 дугаар сарын сүүлээр очиж авсан. *******т түрээсэлсэн гэх Хюндай маркийн Экскаватор 2021 онд Монгол улсад орж ирсэн. Миний өөрийн эзэмшлийн техник хэрэгсэл байгаа юм аа. Уг Хюндай маркийн Экскаватороо оруулж ирэхэд бүх зардал нь 50,000,000 төгрөг болсон. Одоо Экскаватороо 50,000,000 төгрөгөөр үнэлж байна. Хюндай маркийн Экскаватор миний эзэмшлийнх гэдгийг гаалийн бичиг байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь авч амжаагүй байна... би өөрөө тухайн ажил хийж байсан газарт нь огт очиж үзээгүй. Надад одоо ямар нэгэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 129 /,

9. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

...2021 оны 10 дугаар сарын 09-нд манай найз ******* яриад манайх сумын 1 дүгээр багийн нутаг “ “ гэх газар уурхай гаргаж байна. Мотор асаагаад өгөө гээд би энд ирсэн. Зөвшөөрөл байгаа эсэхийг би сайн мэдэхгүй.Би 10 сарын 09-ний орой ирээд 5 дахь хоногтоо ажиллаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 /,

10. Гэрч  *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

Би баатар хотоос ирээд 2 хоног ажиллаж байна. энд техник түрээсэлдэг хүнийг таньдаг. Миний хуурай ах байгаа юм аа. Намайг 10 хоног ажиллаад өгөөч гэхээр нь би энд ирсэн... Техник энэ тэр нь эвдрээд сэлбэг захиж авхуулаад байж байна... Намайг баатар хотоос ирэхээс өмнө 2-3 хоног ажиллаж байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /,

11. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

... Би 2020 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн, экологийн асуудал хариуцсан байцаагчаар томилогдсон. Одоо нийт 1 жил 10 сар ажиллаж байна. Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3/6 дугаартай Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоолын дагуу Баянхонгор аймгийн сумын засаг дарга нартай гэрээ хэлцэл хийж нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гарсан байсан нөлөөллүүдийн үйл ажиллагааг зогсоож, эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийг нэн даруй хийлгэх шаардлагаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан 5 байцаагч, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч аар ахлуулсан алба хаагчид явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 14-нийг хүртэл сумуудтай гэрээ хийж үйл ажиллагаа явуулж байгаа нөлөөллүүдийг буулгаж эвдэгдсэн газарт нь нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор явж байгаад Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар хууль бусаар үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлж хэргийн газрын үзлэг хийсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/

12. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/111 дугаартай шинжээчийн:

1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар, бичил уурхайн зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна.

2. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй байсан учраас хөрс, ургамлын бүрхэвчийн хохирол тооцох боломжгүй, шинжилгээ хийх үед булж тэгшилсэн байдалтай байснаас гадна хэргийн үзлэгийн тэмдэглэлд ухагдсан нүхний гүний хэмжилт авагдаагүй тул газрын хэвлий, усан орчинд хохирол тооцох боломжгүй байна.

3. Тухайн газар булж тэгшилсэн байдалтай байсан тул хохирлын үнэлгээ тооцох боломжгүй байна. Тухайн газар булж тэгшилсэн байдалтай байсан тул техникийн нөхөн сэргээлтийн зардал тооцох боломжгүй, 1900 м2 талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 470,446 төгрөг болж байна.

4. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 89 /,

13. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/92 дугаартай шинжээчийн:

1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай
газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар, бичил
уурхайн зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна.

2. Тухайн газар булж тэгшилсэн байдалтай байсан тул хохирлын үнэлгээ
тооцох боломжгүй байна. Зургийг хавсаргав.

3. Тухайн газар булж тэгшилсэн байдалтай байсан тул техникийн нөхөн
сэргээлтийн зардал тооцох боломжгүй, 1900м² талбайд биологийн нөхөн
сэргээлт хийх ажлын зардал нь 470446 төгрөг болж байна.

4. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна....гэх дүгнэлт / хх-ийн 35 /
14. Энх-Нахиа ХХК-ийн  2021 оны 12 дугаар  сарын 08-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн:

1. Хюндай 5000 экскаватор 1 ширхэг 31.333.000 төгрөг,

2. Хюндай 3000 экскаватор 1 ширхэг 25.600.000 төгрөг,

3. Усан буу 1 ширхэг 2.030.000 төгрөг,

4. Дизель мотор1 ширхэг 610.000 төгрөг,

5. Усны насос 1 ширхэг 610.000 төгрөг

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 60,183,000 /Жаран сая нэг зуун наян гурван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 94 /

15. Хос итгэл ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн дахин дүгнэлт гаргасан шинжээчийн:

Хюндай-3000 экскаватор 7.200.000 төгрөг гэх дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-15 /, Бичил уурхайн зориулалтаар Аймгийн тусгай хэрэгцээнд авах сумын 1 дүгээр багийн нутагт орших “ ” нэртэй 2.3 га талбайн зураг, тодорхойлолт /хх-ийн 44-45 /, машин механизмын түрээсийн гэрээ / хх-ийн 47 /, Нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 88/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 / болон шинээр Хос Итгэл Төгс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 8 хуудсыг шүүхийн хэлэлцүүлэгт хавсарган, улсын яллагч 6 хуудас болтох баримт 1 ширхэг СД, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж   хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.          

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс шүүхэд  “Хюндай-3000” маркийн экскаваторын үнийг дахин тогтоолгох талаар хүсэлтийг ирүүлсэнийг шүүх хангаж шийдвэрлэж “Хос итгэл” ХХК-г дахин шинжээчээр томилсон бөгөөд үнэлгээний компани нь “Хюндай-3000” экскаваторын үнийг 7.200.000 төгрөгөөр  үнэлж ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Энх-нахиа” үнэлгээний компани нь ”Hyundai-3000 “ экскаваторыг  25.600.000  төгрөгөөр үнэлж ирүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж “Хос итгэл” ХХК-ийн экскаваторуудыг үнэлсэн үнэлгээг нотлох баримтаар үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин “Энх-Нахиа” ХХК-ийн Скрубер 2030.000 төгрөг, Цахилгаан мотор 610.000 төгрөг, усны насос 610.000 төгрөг зэргээр үнэлсэн үнэлгээг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч *******, иргэний нэхэмжлэгч *******, *******, *******, *******,болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Д.Цэдэнбалын “...2021 оны 10 дугаар сарын 09-нд манай найз ******* яриад манайх сумын 1 дүгээр багийн нутаг “ “ гэх газар уурхай гаргаж байна. Мотор асаагаад өгөө гээд би энд ирсэн. Зөвшөөрөл байгаа эсэхийг би сайн мэдэхгүй. Би 10 сарын 09-ний орой ирээд 5 дахь хоногтоо ажиллаж байна...”  мэдүүлэг, гэрч  *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би баатар хотоос ирээд 2 хоног ажиллаж байна. энд техник түрээсэлдэг хүнийг таньдаг. Миний хуурай ах байгаа юм аа. Намайг 10 хоног ажиллаад өгөөч гэхээр нь би энд ирсэн... Техник энэ тэр нь эвдрээд сэлбэг захиж авхуулаад байж байна... Намайг баатар хотоос ирэхээс өмнө 2-3 хоног ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг болон Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 364,  “Хос итгэл” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн шинжээчийн дахин дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоолцоо.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.5-д "ашигт малтмал эрэх" гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг..”

4.1.6-д "ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг..” хэлнэ гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь ашигт малтмал буюу алт олох зорилгоор хуучин ухсан талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэх, мөн хуримтлалын байршлыг тогтоох зорилгоор газрыг дахин ухсан нь тогтоогдсон тул түүнийг ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж  дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3/6 дугаар тогтоолын дагуу Баянхонгор аймгийн сумын засаг даргатай гэрээ байгуулах гэж байсан талаар мэдүүлж байгаа боловч Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дээрх тогтоол нь Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолыг зөрчсөн шийдвэр болсон талаар Байгаль Орчин аялал Жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/3185 дугаар албан бичигт дурдаж тус аймгийн Иргэдийн хурал нь өөрийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Шүүгдэгчийн хувьд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолыг илт зөрчсөн шийдвэр тул түүнийг дагуу ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэх нь түүнийг хөнгөрүүлэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч нь байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргах боломжгүй харин нөхөн сэргээлтийн зардалд  явцад шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал нийт 470.446 төгрөгийн зардал гарах талаар дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь нөхөн сэргээлтийн зардал 470.446 төгрөгийг  төлж барагдуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар” зэргийг харгалзан үзэж хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч нь  “...  Хэргийн газарт техник хэрэгслүүдээ байршуулаад зарим техник хэрэгслүүд нь эвдэрсэн тул ажиллаж эхлээгүй байсан...” гэж мэдүүлж байгаа тул түүнийг гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэл байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хюндай-3000 маркийн экскаваторын үнэ 7.200.000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 2030.000 төгрөг, цахилгаан үүсгүүрийн үнэ 610.000 төгрөг, усны насос 610.000  нийт 10.450.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Мөн уг хэрэгт “Хюндай-5000” маркийн экскаватор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн байх бөгөөд тэдгээрийн үнийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч ******* нь “Хюндай-5000” маркийн экскаваторыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь нотлогдоогүй бөгөөд уг экскаватор нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй байсан нь тогтоогдсон байна. Уг техникийг ашигласан гэх нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй, нотолж чадаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Хюндай-5000 экскаватор, иргэний нэхэмжлэгч “Хюндай-3000” экскаватор, иргэний нэхэмжлэгч *******ын усны насос, усан буу, цахилгаан үүсгүүр  зэргийг  мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг зөрчиж шүүхийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн техник хэрэгслийг эзэмшигч нарт нь урьдчилан буцаан олгосон байна.

Энэ үйлдэл нь мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил гэж дүгнэж байна. Иймд шүүх техник хэрэгслийг буцаан олгосоныг дурдаж шийдвэрлэв..

Хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгийг бичиж СД буулгасан 1 ширхэг СД-ийг улсын яллагчийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн тул уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэг хавсаргаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв..

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ийн ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг  / 01 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар шүүгдэгч *******аас Хюндай-3000 экскаваторын үнэ 7.200.000 төгрөг, усан буу 2030.000 төгрөг, усны насос 610.000 төгрөг, цахилгаан үүсгүүр 610.000 төгрөг нийт 10.450.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хюндай-3000, Хюндай-5000 экскаваторууд, усан буу, усны насос, цахилгаан үүсгүүр зэргийг иргэний нэхэмжлэгч нарт нь буцаан олгосон болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхэд шинээр гаргаж өгсөн СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ