| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0149/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/170 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: ,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: ******* / өөрийгөө өмгөөлж / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******н , / / ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 00 минут орчимд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газарт “Тоёота Приүс” маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон зорчигч зорчигч *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Би 2022 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын сургалтанд ирж оролцоод нисэх онгоцоор буцах гэж байсан боловч Говь-Алтай аймаг руу явах автомашин байна уу? гэсэн зар тавихад гээд залуу надтай холбогдоод тоёота приус 20 маркийн автомашинаар явна таныг очиж авъя гэж хэлээд 2022.01.14-ний өглөө 06:00 цагийн үед Өгөөмөр захын тэндээс зээ хүү Төгөлдөрийн хамт суусан. Тэгээд 3-лаа Улаанбаатар хотоос гарч явсаар Лүнгийн наана Атарын цайны газруудын тэндээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг суулгаад 5-лаа цааш яваад Өвөрхангай аймагт очиж хоол унд идэж уучихаад цаашаа хөдөлж яваад 100 гаруй км явах үед жолооч залуу зүүрмэглээд замын хажууд зогсоод цасаар нүүрээ угаагаад байхаар нь "Миний дуу нойр нь хүрээд байгаа бол эгч нь машиныг чинь бариад жаахан явах уу?" гэж асуухад зөвшөөрч надад машинаа бариулаад өөрөө жолоочийн хажууд талын урд суудалд суугаад явсан. Би машиныг жолоодон цааш 100 гаруй км орчим явж байтал замын бага зэрэг эргэлт байсныг анзаараагүй эргэлттэй хэсэг ороод ирэхээр нь замаа дагаад эргэх гэсэн боловч гулгаатай зам байсан болохоор жолоодлого алдаж замын зүүн тал руу ороод машин оволзож байгааг санаж байна гэсэн хугацааны дараа толгой өвдөөд цус гоожиж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 209-210 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байгаа, Миний бие 1 сарын 06-ны өдөр өглөөний 6 цагт гэдэг хүний машинд сууж явсан. Манай зээ бид гурав замдаа ороод явж байтал замаа буруу сонгоод Дарханы замаар орсон байдаг. Тэгээд зээ бид 5 цаашаа явсан. Бид хэд Өвөрхангай аймагт хоол идье гээд Номины 2 давхарт хоолонд орсон. Цаашаа явахад манай жолооч 2,3 удаа машинаас бууж нүүрээ цасаар угаасан. Замын тухайд бол замын хажуу тал руу цастай байсан болохоос засмал зам дээр бол цасгүй байсан. Би ийг үүргэлээд байхаар нь эгч нь жоохон бариад газар хороох уу гэж асуухад тэг тэг гэсэн тэгээд би жолоо бариад цааш явсан. Өвөрхангайгаас гараад нэлээн явж байгаад машины хурд бол 40-50 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд ийн цаад талын хөтөл рүү өгсөх гээд явж байтал замын тэмдэглэгээ сайн харагдахгүй байсан тэгээд замын хажуу тал руу дөнгөж дархад машин салгалаад үрүүл булаасан тэгээд би ээжээ гэж орилтол 2 талаас 2 гар орж ирээд нэг нь баруун тийшээ нэг нь зүүн тийшээ дараад орсон замын хөлдсөн хөлдүүс дээр хальтарч орсон юм байна гэж үзсэн. Миний бие Баянхонгор аймгийн сэхэн амьдруулах тасагт нэг хоносон. Эмнэлгийн түргэний тэргээр бид хоёрыг авч яваад гэмтэл согог үндэсний төвд 20 хоносон. Мөн би гэрээрээ 3 мар хэвтэрт байсан. Нийтдээ 6 сар эмчилгээ хийлгээд ирсэн. Хохирогчдын хохирлыг барагдуулна гэв.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Говь- Алтай аймаг руу явахаар болж зар тавьж хамт явах 4 хүн авч 06 цагт Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн УНК улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд 14 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн гарахдаа машинаа барьж явж байгаад Өвөрхангай аймгийн нутаг Гарьд хадны орчимд миний бие нозоороод байсан ба хамт явсан зорчигчид бүгд унтацгаасан байсан. Тэгээд би машинаа зогсоогоод бууж цасаар толгойгоо угаагаад машинд орж ирэх үед эгч сэрж миний дүүгийн нойр хүрээд байгаа юм уу эгч нь жоохон барьж гар салгах үү гэж хэлсэн. Би зөвшөөрч тэгье гэж хэлээд жолоо шилжүүлж урд талын хажуугийн суудалд суусан. эгч машиныг болих сайхан 40-45км/ цаг хурдтай үсрээд 50км/цаг хурдтай их тохитой яваад байхаар надад итгэж унтаад өгсөн. Унтаж байгаад нарийн гээл ороход зөөлөн явж байгаа харагдсан. Тэгээд би ахиж зүүрмэглэж унтсан байсан. Тэгтэл хун орилж намайг сэрэхэд машин гулгаж ганхаж байсан, би тэр үед замын уулзварын эсрэг тал руу дарж барьж авахад машин эрчээрээ гулгаж замын зүүн тал руу өндөр жалга руу унасан.....намайг рүлэнд хүрэх үед машин хоёр тийш хөдөлж байхаар нь би рулийг хөдөлгөөнгүй барьсан тэгтэл рүлэнд өөрчлөлт ороогүй шууд гулгаж явсаар байгаад осолд орчихсон......замын нөхцөл муутай голдоо халцгайтай цасан бүрхүүлтэй гөлөөн үүссэн тийм зам байсан...гэх мэдүүлэг, /xx-ийн 17-18 /
...надад эрүүл мэндийн зардал болон тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: / онлайнаар / : Би 2022 оны 1 сарын 06-ны өдөр хотоос зар тавиад 4 хүн авч явсан. Тэгээд Өвөрхангай аймгаас цааш яваад нойр хүрээд байхаар нь бууж нүүрээ цасаар угаагаад эргээд суусан чинь гэдэг хүн эгч жоохон гарын амраах уу гэж хэлсэн тэгээд би жоохон нойр хүрээд байсан болохоор жолоо шилжүүлсэн. Тэгээд дараа нь би юу хийж байна гээд эгчийг жолоо барьж байгаа байдлыг харахад 40-50 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд боломжийн явж байна гэж бодоод буцаад унтаад өгсөн байна лээ. Хамгийн гол нь тэр зам огцом эргэлттэй юм байна лээ. Огцом эргэлт дээр дархаар шарвалт үүсэн юм байна гэж үзэж байгаа. эгч сая мэдүүлэг өгөхдөө 2 гар орж ирсэн гэж ярьж байна. Би бол бодохдоо миний гар л орсон гэж бодож байгаа. эгч айх юм уу сандрахдаа хаазаа юм уу тооромзоо аль нэгийг гишгэсэн байх бусдаар бол үрүүл булааж ямар нэгэн чиглэл өөрчлөгдөөгүй гэж бодож байгаа. Миний машин бүрэн даатгалтай байсан би даатгалын газраас асуусан. Даатгалын мөнгөө олоод өгчих юм сан гээд явахад даатгалын газар хэлэхдээ шүүх хурлын шийдвэр юу гэж гарах нуу бид түүнийг харна гэж хэлсэн. Надаас бол машины засварын мөнгө өөрсөө гаргасан. Одоо бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байгаа. Одоо бол даатгал гаргуулж өгнө гэх юм бол даатгалаас 5 сая хүртэлх мөнгө гарах юм байна. Тийм учраас нэг нэгэндээ хүндрэл учруулахгүй шийдвэрлүүлье гэв.
5. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн зарын групп дээр 08-09 цагийн хооронд 2 хүн аваад Улаанбаатараас-Говь-Алтай чиглэлд явна гэсэн зарын дагуу холбогдож эхнэрийн хамт тухай машинд суусан. Өвөрхангай аймаг дээр 13 цагт орж ирээд Номин нэртэй газарт хоол идсэн. Тэгээд тэндээсээ хөдөлсөн. Баянхонгор аймгийн хуучин пост буюу цагаан хөтөл нэртэй газарт осол болсон. Тухайн үед арын суудал дээр унтаж явсан болохоор осол болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед гуай машиныг жолоодож явсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ / онлайнаар / : жолоочтой хамт эхнэртэйгээ хамт хотоос гараад Өвөрхангай аймгийн Номинд хоолонд ороод наашаа явсан тэгээд замдаа бууж би нэг тамхи татсан. Хойд суудалд манай эхнэр гуйн ач хойд суудалд сууж явсан урд суудалд эгч явсан. Тэгээд унтаад явж байтал эмэгтэй хүн чанга орилсон тэгээд сэртэл машин тоглоод үрүүлээ дарж байхад би 2 удаа хамаагүй дарж болохгүй гэж орилсон тэгээд цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Тэгээд жолоочийн хажууд сууж байсан зүүн гар нь билүү баруун гар нь билүү орж ирээд үрүүл барьж байсан гэв.
7. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би 2022 оны 01 сарын 14-ний өдөр ийн хамт Говь-Алтай аймаг руу гэр рүүгээ явахаар фейсбүүкийн зараар унаа хайж, нэг Приүс машинтай хүнтэй явахаар болсон. Өвөрхангай аймгаас гарч хэсэг явж байгаад жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй эгч жолоочтой байраа сольж жолоо барьсан. Нэг мэдсэн чинь жолооч барьж явсан эмэгтэй чанга орилсон, цааш нь юу болсныг бүү мэд, тухайн үед машин хэд өнхөрснийг мэдээгүй 20 орчим минутын дараа хүн орилох чимээгээр сэрээд машин эвгүйтчихлээ гэж дотроо бодоод машин 4 дугуй дээрээ байх үед манай нөхөр намайг гараад ир гэж хэлсэн...гэх мэдүүлэг, /xx-ийн 41-42 /
8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: / онлайнаар / : 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хот ороод иргээд орон нутаг руу явахдаа гэдэг хүний машинд сууж явсан. Тэгээд өдөр Өвөрхангай аймгийн Номингийн 2 давхарт ороод хоол идсэн. Тэгээд жолооч солигдсон байсан тэгээд гэнэт эмэгтэй хүн орилсон. Тэр үед юу болсныг сайн мэдээгүй. Машин 4 дугуйн нь дээшээ харсан байсан. Манай нөхөр алив чи буугаадах гээд намайг татсан буух гэсэн бууж чадахгүй байсан. Бөгсөөрөө гулгасаар байгаад машинаас буусан. Цаашаа сумын эрүүл мэндийн төв дээр очоод өвчин намдаах тариа хийлгэсэн. Тэгээд Баянхонгор аймгийн төв эмнэлэг дээр очиж зураг авхуулсан. Босож болохгүй та гэмтэлтэй байна гэсэн. Баянхонгор аймагт нэг хоноод хотод очиж гэмтэл согог үндэсний төвд очиж хэвтээд тэндээсээ хагалгаанд ороод 12 хоног хэвтээд эмчийн хяналтад 6 сар байсан гэв.
9. Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.. овогтой нь 2021 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 36 сарын хугацаатай сарын 2.7 хувийн хүүтэй 13.650.000 төгрөгийг дугаар зээлийн гэрээ байгуулан манай байгууллагаас зээл авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож УНК улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг манай байгууллагын өмчлөлд мөн дугаартай эд хөрөнгө, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 65 /
10. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ / онлайнаар / : Манай банк бус санхүүгийн байгууллага ийн хүү О.д уг машиныг худалдсан.Одоо машинаа буцааж авах хүсэлтэй байна гэв.
11. Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос 06 цагийн үед Говь-Алтай аймаг явахаар эмээ ын хамт Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд замдаа явж өдөр Өвөрхангай аймаг орж хоол идээд тэгээд цааш явсан тэр үед би унтаад өгсөн. Тэгтэл эмээ ээжээ гэж орилсон би сэрэхэд миний сууж явсан машин зүүн талаараа эргэж хөрвөөж тогтож зогссон. Намайг унтаж байгаад сэрэхэд эмээ жолоодож явсан...гэх мэдүүлэг, / xx-ийн 76-77 /
12. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2171 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед хүзүүний 6 дугаар нугалмын баруун талын ламина сэлтэрсэн, баруун талын үений сэртэн дайрсан бяцарсан хугарал, зүүн талын хөндлөн сэртэн дайрсан бяцарсан хугарал, зүүн талын хөндлөн сэртэнгийн
нүх дайрсан хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын гулсалт, зүүн чамархайд шарх, 2 нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт, /xx-ийн 113-114 /,
13. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 2172 дугаартай шинжээчийн:
1. *******-н биед сээрний 4,5-р нугаламын их биеийн бяцарсан хугарал, хүзүүний 6-р нугалмын баруун талын ламина сэлтэрсэн, үений сэртэн дайрсан бяцарсан хугарал, хүзүүний 6-р нугаламын гулсалт, сээрний 4,5,6-р нугалмын 2 талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, баруун 2,3,4,5-р хавирга хоёрлосон хугарал, зүүн 1-р хавирга үеэр салсан, 2,3,6-р хавирга зөрүүтэй хугарал, зулайд шарх, 2 нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 120-121 /,
14. Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2146 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед зүүн зулайд урагдсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-ийн 138-139/
15. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:
...Тухайн зам тээврийн осол болох үед Prius маркийн 7УНК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******н // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг
зөрчсний улмаас тухайн зам тээврийн осол үйлдэгдсэн байна.
2. Ослын газрын зурагаас харахад Prius маркийн 7УНК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******н // нь замын огцом уруу, хурдны хязгаарлал, огцом эргэлтыг заасан анхааруулах тэмдгүүдийн заалтыг зөрчсөн, замын гадаргуугийн нөхцөл байдлыг тооцоолоогүй явсан нь осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байна.
3. Тухайн замын нөхцөл байдал нь тухайн зам тээврийн осол гарахад үед зорчих хэсгийн гадаргуу цастай, халтиргаатай байсан нь нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
4. Prius маркийн 7УНК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх ын // нь 2005 оны 03 дугаар сарын 31-ны өдөр олгосон дугаартай "ВС" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, тухайн зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******н // нь 2005 оны 12 дугаар сарын 05- ны өдөр олгосон дугаартай "В" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 106-107 /,
16. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн:
1. *******ийн биед зүүн дал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсонэ гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно...гэх дүгнэлт /хх-ийн 125-126/,
17. Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн:
..Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 19.500.000 төгрөг,
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 19.500.000 /Арван ес сая таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 96 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 00 минут орчимд Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газарт “Тоёота Приүс” маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас замаас гарч онхолдон машинд зорчиж явсан зорчигч *******, ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон болох нь хохирогч *******, *******, *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2171, 2172, 2146, 124 дугаар дүгнэлтүүд, Замын цагдаагийн шинжээчийн04 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар, иргэний нэхэмжлэгч ******* нь хохирогч *******ээс авто машинаа буцааж авах талаар мэдүүлсэн, хохирогч ******* нь эмчилгээний зардал 4.249.243 төгрөг, хохирогч ******* нь 1.542.248 төгрөг нэхэмжлэх талаар тус тус мэдүүлсэн бөгөөд шүүх хохирогч *******, ******* нарын эмчилгээний талаарх хэрэгт хавсаргасан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч *******аас 1018000 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд, мөн шүүгдэгч *******аас 4.249.243 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Харин иргэний нэхэмжлэгч ******* нь “Жи Эс Би Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр авсан 7607 УНК улсын дугаартай Приус авто машиныг хохирогч *******ийн хүү О. нь лизингээр худалдаж авсан бөгөөд уг авто машиныг буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд энэ үйл баримтад хохирогч ******* нь буруутай нь тогтоогдсон зүйлгүй тул шүүх иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг уг хэрэгт хамтад шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хохирогч *******ээс нэхэмжлэх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* болон иргэний нэхэмжлэгч ******* нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1018000 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд, 4.249.243 төгрөгийг гаргуулж хохирогч *******д тус тус олгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарт тус тус төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ