Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: ,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1, 2.-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ы , / регистрийн дугаар /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс мөн 2021 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг “ 13-н тоот хашаанд байх иргэн *******гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд болон тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт тус тус нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу лапатикаар цоожийг нь эвдэж, М1 гэсэн бичигтэй 180 паачиг тамхи, 20 хурганы элдсэн арьс, гөлөмгүй мөнгөн даруулгатай эмээл, ёслол архи 1 ширхэг, эвок архи 1 ширхэг, жако печений цуглуулга, 0.35 граммтай “Хараа”, 0.5 граммтай “Хараа”, 0.5 граммтай “Соёрхол” нэртэй архи тус тус 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******- .819.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 02-ноос мөн сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоот хашаанд бай иргэн *******ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтэрч 5 килограмм хонь, ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч *******өд 28.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр баг тоотод байх иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтэрч ширхэг мөнгө- аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, *******ад 1,860,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 13-наас -нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг халуу- усны хашаанаас иргэн *******ын Dayun-150 гэх мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.ад 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 31-ний өдөр цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсийн дугаар гудамжны тоотод байрлаж иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд ариун цэврийн өрөөний цонхоор нэвтэрч 2 ширхэг хонины махыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 382.500 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг гэх газарт байх иргэн ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмрөөр цонхны хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч байшин дотор байсан Ддиш станц 1 ширхэг, 25 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч ад 330.001 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсийн дугаар гудамжны тоот хашаа байх иргэн *******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цүүг гараараа татан нэвтэрч, 32 инчийн зурагт ' ширхэг, 0 литрийн бетон 1 ширхэг, Монгол сатын хүлээн авагч 1 ширхэг, шинэ цагийн 3 хос мөнгөн ээмэг, зүүлт, мөнгөн эдлэл, дээл 1 ширхэг, гар утас 1 ширхгийн тавгийн идээ, архи 2 ширхэг, АК бууны хутга 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******ад 1.25.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт  хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны дугаар сард яг өдрийг нь санахгүй байна. Баянхонгор сумын дүгээр баг 3 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын дээр явж байтал гудамжны ийн дэлгүүрээс хөгшин эрэгтэй хүн гараад ирэхээр нь би түүнийг дуудаж уулзаад Надад ганц шил архи байна, та 100 татах уу гэхэд тэрээр зөвшөөрсөн. Тэгээд Баянхонгор сумын дүгээр баг 2 дугаар гудамжинд байх тэр хөгшин ахын таньдаг айлд нь очиж 1 шил архиа хувааж уучхаад хөгшин ахтай хамт гараад уг 2 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын /гол талын/ т байх дэлгүүрт орж 1 шил архи аваад Баянхонгор сумын дүгээр баг 2 дугаар гудамжны 23 тоотод байх тэр ахын гэрт нь очиж архиа хувааж уусан. Тэгтэл нөгөө хөгшин ах 10 мянгатад манай ах дүүс байдаг, хоёулаа хамт явъя гээд бид хоёр Баянхонгор сумын 3 дугаар баг 10 мянгат руу явсан бөгөөд хөгшин ах 10 мянгатад байдаг хамаатны хүн гэх айлын дэлгүүрээс 1 шил архи аваад бид хоёр Баянхонгор сумын 3 дугаар багт байх дүгээр 10 жилийн сургуулийн ар талд нөгөө архиа хуваасан. Тэгтэл хөгшин ах Хөх толгойд бас манай хамаатны айл байдаг гээд хамт Хөх толгой явсан бөгөөд тэр ах Хөх толгойд байх 1 дэлгүүр лүү ороод гарч ирэхгүй алга болчихоор нь Баянхонгор сумын дүгээр баг 2 дугаар гудамж 23 тоотод байх нөгөө ахын гэрт очсон. Гэрт нь ямар нэгэн хүн байхгүй байсан бөгөөд тэр ахыг хаалга үүдээ цоожлоогүй явсныг мэдсэн болохоор би буцаж очсон юм. Тэгээд гэрийнх нь аяга тавгийн саванд байсан ширхэг мөнгөн аягыг аваад урьд нь архи авч байсан Баянхонгор сумын дүгээр баг 2 дугаар гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын т /гол талын/ байх дэлгүүрт мөнгө аягануудыг 0.000 төгрөгөөр зарсан. Би анх өөрт байсан 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй бүтэн шил архийг хөгшин ахын таньдаг гэх айлд очоод айлын хөгшин бид 3 хувааж уусан, түүний дараа хөгшин ах бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи авч тэдний гэрт хоёулаа хувааж уусан. Дараа нь хөгшин ахын 10 мянгатын дэлгүүрээс авсан 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи мөн хоёулаа хувааж уусан. Миний хувьд жоохон согтох нь согтсон гэхдээ болж байгаа зүйлийг бүрэн мэдэж байсан. Мөнгө аягануудыг аваад дэлгүүрт орсон чинь 0-50 орчим насны бор царайтай ах байсан бөгөөд би түүнд-Та эд сонирхох уу гэхэд тэрээр Юу юм гэхээр нь хүн рүү утсаар залгасан чинь удаагүй, дэлгүүрийнх нь арын өрөөнөөс нэг эмэгтэй хүн би ширхэг мөнгө аяга гээд аягануудыг үзүүлээд зарчихмаар байна гэсэн чинь тэр ах гарч ирсэн бөгөөд тэр хоёр хэдэд зарах гэж байгаа юм гэхээр нь би 0.000 төгрөгөөр зарна гэхэд эрэгтэй ах хойд өрөө рүүгээ орсноо 0.000 төгрөг өгсөн, тэгээд би 1 тамхи өгчих гэсэн чинь надад 1 хайрцаг тамхи өгөөд аягануудыг  авсан. Аягануудыг аваад дэлгүүрийн бараа өрчихсөн байдаг тавиур дээрээ тавьж байсан....гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 1-11 /,

....Би тухайн байшин руу орохдоо ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэглээгүй, вакум цонхны салхивчийг түлхэж онгойлгоод орсон. Тэгээд ариун цэврийн өрөөнд байсан 2 цагаан өнгийн ууттай махыг авч Шинэ мах худалдааны төв дээр аваачиж 1 кг-ийг 500 төгрөгөөр буюу нийт 382.500 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг архи авч уугаад дуусгасан. Би уг айлын гэрийн цоожийг тэр хашаанд байсан машины амортизаторын төмрөөр цохиж онгойлгосон.Тэгээд уг төмрийг авч явж байгаад хаячихсан гудамжинд хаячихсан. Би уг айлын орны урд цагаан өнгийн 2 шуудайнд хийсэн хонь, ямааны махыг авч Баянхонгор сумын 9 дүгээр баг Доод зах дээр явж байгаад нэг танихгүй хүнд 200.000 гаран төгрөгөөр зарсан. Одоо яг хэдэн төгрөгөөр зарж байснаа санахгүй байна. Мөнгийг мөн архи, идэж, уух юм аваад дуусгасан. Би уг байшингийн хаалганы цоожийг лапатикаар онгойлгосон.Тэгээд байшингаас бол эд зүйл аваагүй. Харин амбаарын хаалгыг мөн лапатикаар онгойлгоод дотроос эмээл, тамхинуудыг авсан. Уг лапатик нь надад байсан бөгөөд тэд айлаас эд зүйл авсныхаа дараа гудамжинд явж байгаад хаячихсан. Тамхи нь 2 том цаасан хайрцагтай пачигтэй тамхинууд байсан бөгөөд 10 пачиг тамхийг Алзахгүй дэлгүүр 50.000 төгрөгний идэж, уух зүйл, архи аваад өгчихсөн. Эмээлийн модыг Баянхонгор сумын 5 дугаар баг Амчуулын цагаан идээний захын орчим хөдөөний бололтой танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Харин бусад тамхийг согтуудаа яасан болохоо мэдэхгүй байгаа юм. Мөнгийг мөн архи, идэж уух зүйл аваад дуусгасан. Би уг айлын гэрийн хаалганы цоожийг гараараа татсан чинь цүүтэйгээ гараад ирсэн юм. Тэгээд ороод зурагт, хүлээн авагч, 0 литрийн бетон, хутга, мөнгөн зүүлт, мөнгөн бугуйвчны тасархай хэсгүүд, гоёлын ээмэгнүүд, улаан цоохор өнгийн дээл, gmobile-ийн жижиг хар өнгийн гар утас, 1 шил архи зэрэг эд зүйлийг авсан. Тавгийн идээ, мөн 1 шил архийг авсан эсээ санахгүй байна. Зурагт хүлээн авагчийг Баянхонгор сумын дүгээр багт байх гэх хүний ээжид 0.000 төгрөгөөр зарсан, д 2 ширхэг ээмгийг зүгээр өгсөн. Бусад мөнгөн бугуйвч, зүүлтүүдийг тасархай зэрэг мөнгөн эд зүйлийг Баянхонгор сумын 9 дүгээр багт байх Доод зах дээр явж байгаад танихгүй хунд 25.000 төгрөгөөр зарсан. 0 литрийн бетоныг гэх айлд 30.000 төгрөгөөр зарсан. Мөнгөнүүдийг мөн л архи, идэж уух зүйл аваад дуусгасан. Харин хутгыг согтуудаа яасан болохыг мэдэхгүй байгаа юм. Би иргэн *******ын мотоциклийг авсан нь үнэн. Би гэрийнх нь гаднаас мотоциклийг түрж хашаанаас гаргаад түлхүүр нь зоолттой байсан болохоор агаад авч явсан. Тэгээд маргааш өдөр нь Баянхонгор сумын 5 дугаар баг Тумбааш дэлгүүрийн урдхан талд тавьчхаад танихгүй 2 залуугийн хамт явж 3 шил архи авч уучхаад мотоцикл дээрээ эргээд ирсэн чинь алга болчихсон байсан...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 1- /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй , нартай өмнө нь нэг газарт хамт ажиллаж байсан болохоор танина, Цаашдаа ногоо тарьж, мал маллаж амьдрах болно. Дахиж хулгайлах гэмт хэрэгт холбогдохгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2021 оны 10 дугаар сарын 2-ний өдөр сумын төв рүү барилгын ажил хийхээр яваад гэрт манай хүү үлдээд маргааш нь хот руу явж ламын зиндааны шалгалт өгөхөөр явахдаа над руу яриад “гэрийн хаалгаа сайн түгжсэн” гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд шалгалтаа өгчихөөд гэртээ очиход нь гэрийн цоож болон амбаарын хаалганы цоожнуудыг бүгдийг нь эвдэлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би сумаас гэртээ очиж үзэхэд манай байшингийн гаднах модон хаалганы цоож эвдэрсэн, дотор хаалганы цоожийг эвдэлсэн, амбаарын цоожийг эвдэлсэн байсан. Тэгээд алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд М1 гэсэн бичигтэй 180 паачиг тамхи, 20 хурганы элдсэн арьс, гөлөмгүй мөнгөн даруулгатай эмээл, ёслол архи 1 ширхэг, эвок архи 1 ширхэг зэрэг алга болсон бөгөөд авдрын дотор байсан жако печений цуглуулга, 0.35 граммтай “Хараа”, 0.5 граммтай “Хараа”, 0.5 граммтай “Соёрхол” зэргийг идэж, ууж хэрэглэсэн байсан. Мөн гэрт улаан өнгийн кимчи гэсэн бичигтэй бэлэн хоол идсэн хайрцаг, хөргөгчид байсан яс болон хонины тойгийг гаргаж ирж чанаж идсэн, гэрийн үүдэнд байсан аккумляторыг машины ард аваачиж тавьсан байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3-38-р тал/,

. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Тухайн үед миний бие суманд ажиллаж байсан бөгөөд хүүхдүүд маань баатар хот руу явсан байсан. Тэр үеэр ******* нь манай гэрт нэвтэрч эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс алдагдсан эмээлийг зах зээлийн үнээс доогуур үнээр үнэлсэн байсан бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* эмээлийг хэнд зарсан болохоо мэдэж байх ёстой. Иймд уг эмээл нь аав ээжээс өв дамжиж надад ирсэн тул модыг нь ч болтугай олж авмаар байна. Бусад хохирлоо барагдуулах хүсэлтэй. Мөн баатар хотоос уг хулгайд алдагдсан тамхийг зараад өгөөч гэж явуулсан байсан тул тамхины эзэн гар утсаар байнга намайг дарамталж байна, Одоогоор ,819000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн шинжилгээ хийлгэх үед шинжилгээний үнэлгээний зардал болох 50,000 төгрөгийг миний бие өөрөөсөө гаргасан гэв.

5. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

......Би 2021 оны дугаар сарын 09- ний өглөө 10 цаг 30 минутад гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгэхэд манай гэрт хадам аав манай 2 хүүхдийг хараад үлдсэн. Тэгээд манай ах, эгч хоёр миний утас руу залгаад “гэрт чинь 2 хүүхэд чинь байна. Өөр хүн байхгүй байна” гэж ярьсан. Тэгээд манай ах, ээж хоёр манай 2 хүүхдийг аваад “манай гэрийг онгорхой орхиод явлаа. Хадам аав чинь ирэх байх” гэж хэлхээр нь би онгорхой үлдээчих гэж хэлсэн. Тухайн үед манай ээж 2 хүүхдээс “өвөө чинь хаачсан юм бэ” гэхэд “дэлгүүр явсан” гэж хэлсэн учир би гэрээ онгорхой үлдээчих гэсэн юм. Тэгээд би ажлаа тараад 2 хүүхдээ аваад орой 11 цагийн үед гэртээ ирэхэд манай хадам аав байхгүй, гэр онгорхой байсан. Тухайн өдөр би гэрээс эд зүйл алга болсон талаар мэдээгүй. Хоёр хоногийн дараа манай гэрт байсан ширхэг мөнгөн аяга алга болсон байсныг мэдсэн юм. Манай хадам аав одоо Баянцагаан суманд байгаа. Би мөнгөн аяга алга болсон талаар асуухад аав нь мэдэхгүй, дэлгүүр дээр ийн гэх хүн таараад бид хоёр тухайн айлд 1 шил архи хамт уугаад тэр хүнтэйгээ танайд очиж хоол хийж идээд гарсан. Тэр хүнтэйгээ хамт Хөх толгойд байх хамаатныхаа айлд орохдоо тухайн хүнээ гадаа үлдээгээд орж 1 шил архи уучихаад гараад ирсэн. Тухайн хүн алга болсон байсан гэж надад хэлсэн. Хэмжээ нь долоотой аяга 1 ширхэг, зургаатай аяга 6 ширхэг байсан. Намайг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуримаа хийхэд манай найзууд бэлэглэж байсан. Шинэ цагийн мөнгөн аяга байгаа юм. Зургаатай мөнгөн аягаа тус бүрийг нь 25,000 төгрөг, долоотой мөнгөн аягаа 300,000 төгрөгөөр үнэлнэ. Манай хадам аав тай хамт архи уусан гэх хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн -8-р тал/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2021 оны дугаар сарын 08-ны өдөр мөнгөн аягануудыг алга болсныг мэдсэн. Тэгээд хадам ааваас лавлаж асуухад *******той хамт архи уусан гэж надад хэлсэн. Тэгээд энэ ******* гэх хүн манай гэрээс уг мөнгөн аягануудыг хулгайлсан байсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын - тоотод байх гэрийн гал тогооны тавиур дээрээс хулгайд алдагдсан мөнгөн аягыг хулгайд алдагдсан. Шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн 1860,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэв.

. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 2019 оноос одоог хүртэл халуун усны газар манаачаар ажиллан тухайн халуун усны газрын хашаанд гэр барин амьдарч байна. 2021 оны дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед уурын зуухныхаа галыг түлчхээд гэртээ орж орондоо орсон. 23 цагийн үед миний мотоцикл гэрийн үүд хэсэгт данхардсан байдалтай байсан. Би өглөө 05 цагийн үед босоод гэрээсээ гараад хартал миний мотоцикл байхгүй байсан. Миний мотоцикл -9 улсын дугаартай. Миний алдсан мотоцикл нь ногоон өнгийн Dayun маркийн 155сс мотортой, мотоциклийн гар хэсэгт цацрагтай, хүрэн өнгийн одъяал суудал дээгүүр нь тохсон, улаан бүтээлэгтэй мотоцикл байгаа юм. Би өчигдөр орой мотоциклоо унаад айлд оччихоод гэртээ ирэхдээ кондуктор нь түлхүүр зоолттой үлдээсэн байсан. Би гэж хүнийг сэжиглэж байгаа. 20 хоногийн өмнө манайд ирээд хоноод явахдаа миний бүс гутлыг аваад явсан байсан. Би утсаар залгаад гутал бүс авч ирж өг гэж хэлэхэд удахгүй аваачиж өгнө гэж хэлээд алга болсон. Манайд хонохдоо таны мотоциклийг би худалдаж авна гээд байсан. нь өмнө халуун усанд 10 орчим хоног ажиллаж байсан. Энэ хавийг сайн мэдэх хүн байгаа юм...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 29-31 /

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2021 оны дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны дугаар -ний өдрийг шилжих шөнө миний мотоцикл алга болсон. Өмнө нь ******* надад мотоциклоо зарвал надад зараарай гэж хэлж байсан тул *******ыг хулгайлсан юм байна гэж мэдсэн. Өмнө нь бас хулгай хийдгийг нь мэддэг байсан, Ногоон өнгийн “Даюун 150” маркийн мотоциклыг хулгайд алдсан гэв.

9. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2021 оны дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр багийн тоот хашаандаа 1 цагийн үед очтол манай хашааны дотор буюу гэрийн хойно саравчийн дотор үл таних эрэгтэй хүн унтаж байсан. Тэгээд сэргээгээд утасны дугаарыг нь авахад 883328 гэсэн дугаартай байсан. Би маргааш нь тухайн гэртээ ортол хүн тооноор нь ороод унтаад буцаж тооноор гарсан байдалтай байсан. Тэгээд өмнөх өдрийн залуугийн гутлын мөр байхаар нь буцаж ирээд хоноод явсан байна гэж бодоод гэрийнхээ эд зүйлийг шалгахад бүрэн байсан. Тэгээд Гантулга 2021 оны дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн үед залгаад “танай гэр лүү хулгай орсон байна. Намайг сая ирсэн чинь гэрийн чинь хаалга онгорхой байна. Гэрийн чинь хаалганы цүүг суга татаад онгойлгосон байна.” гэж яриад гэрийнхээ эд хогшлыг шалгуултал хүнсэндээ хэрэглэхээр эвдээд шуудайлсан байсан хоёр ямаа, нэг хонины мах алга болсон байсан.. Би эхнэр. нарын хамт Шаргалжуутаас хоёр ямаа, нэг хонь авч ирээд гийн хашаанд нэг хонь, хоёр ямаагаа төхөөрүүлсэн. Тэгээд шуудайнд хийгээд 3 богийн махаа 9- тоот хашаанд байх гэртээ ын хамт аваачиж тавьсан гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 190-193-р тал/,

10. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... “...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой шинэ суурьшлын бүсэд байх гэртээ очиж эргэхэд манай байшингийн ариун цэврийн өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд ариун цэврийн өрөөнд байсан 2 шуудайтай махаа үзэхэд алга болсон байсан. Ууцны 2 эр хонь байсан. Хэдэн килограмм байсныг сайн мэдэхгүй байна. Алдсан гэх 2 хонины мах ойролцоогоор 50 кг байсан. Хоёулаа цагаан өнгийн шуудайтай байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 13-138-р тал/,

11. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн шинэ суурьшлын бүсийн - тоотод байх хүүхдийнхээ гэрийг иргэхээр очтол нойлын өрөөнийх нь цонх онгорхой байсан бөгөөд өрөөнд байсан хонины мах байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан, Одоо Хоёр хонины махны үнэ болох 382,500 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө цагийн орчимд сумын 5 дугаар багийн гэдэг газарт байх Чацарганы талбай дээр гэртээ гэр бүлийнхэнтэйгээ ирсэн. Хашааны хаалгыг онголгоод гэрийн үүдэнд очсон чинь гэрийн цоожийг эвдээд буцаагаад зүүсэн байсан. Тэгээд юу болов гээд байшин руугаа очиж үзэхэд байшингийн хаалганы хаалтны цоожийг эвдсэн байсан. Дотор хаалгыг эвдэж орж чадаагүй байсан. Тэгээд байшин дотор орж чадаагүй юм байна гэж ойлгоод оргодол юм орогносон байж магадгүй гээд аймгийн Цагдаагийн газар хандсан. Тэгээд сумын цагдаа нар ирээд газар дээр нь үзлэг хийгээд байшинд ороход цонхны хаалтыг эвдээд салхивчаар байшин руу орсон болох нь тогтоогдсон. Тэгээд байшинд байсан Ддиш хүлээн авагч, 25 литрийн бетон зэрэг эд зүйл алга болсон байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11- цагийн хооронд очиж үхрийн мах аваачиж тавихад зүгээр байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 28-29-р тал/,

13. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай гэр Баянхонгор аймгийн Шинэ суурийн  бүсэд байдаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эхнэр Янжинлхам болон 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн сум руу аав ээждээ золгохоор явсан Явахдаа гэрээ цоожлоод эзэнгүй үлдээгээд явсан. 2022 оны 02 дугаар сарь - 0-ний өглөө 0 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Манай хашааны том хаалга онгорхой байсан. Би машинаа хашаандаа оруулаад гэртээ орох гэтэл манай гэрийн хаалганы цүүг мултлан цоожийг зүүсэн байдалтай байсан. Би гэртээ ортол зурагт 0 литрийн бетон, Монгол сатын станц зэрэг байхгүй байсан. Цагдаа нар ирсний дараа гэрийн эд зүйлсээ бүртгэж үзтэл Акм бууны хутга, авдарт байсан эхнэрийн зүүдэг мөнгөн ээмэг, бугуйвч миний цуглуулж байсан мөнгөн эдлэл, бурхад зассан жижиг тавгийн идээ, 0.5 литрийн “Еden” нэртэй архи 1 ширхэг, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 ширхэг тус тус алга болсон байсан. Би гэртээ алдагдсан зүйлээ ахин бүртгэхэд жи мобайлын гар утас алга болсон. Мөн миний шоотой хээтэй хүрэн өнгийн нимгэн дээл алга болсон байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 1-181 /,

. Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр “Алзахгүй” хүнсний дэлгүүр дээр сууж байхад ******* гэх залуу орж ирснээ эгчтэй ярьсан юм. Энэ тамхийг өгөх гээд гэхээр нь би залгаад асуугаадахъя гээд залгаад авахгүй болохоор нь утсаа гэх залууд за чи өөрөө яриадах гээд өгсөн чинь би ярьчихлаа тэг гэж байна гэхээр нь М1 гэсэн 10 паанчиг буюу 100 ширхэг тамхийг 500.000 төгрөгөөр өгнө гэж хэлэхээр нь дараа тооцоог нь хийнэ гэж хэлсэн чинь хүнсний юм аваад үлдэгдэл нь та бензиний мөнгө өгөөч гээд гуйгаад байхаар нь 20.000 төгрөг бэлэн өгөөд 30.000 төгрөгт хүнсний юм өгсөн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6- /,

15. Иргэний нэхэмжлэгч *******хүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Мөрдөгчийн надад нэг хүний зургийг харуулсан тухайн зурагт байх хүн нь манайд ирж зурагт зарсан хүн яг мөн байсан. Би хулгай хийсэн хүний зурагтыг мэдэлгүй авснаас болж надад мөнгөн хохирол учирсан тул би надад учирсан 0.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 193-19 /,

16. Иргэний нэхэмжлэгч *******хүү мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

.....2022 оны 01 дүгээр сарын 2-ны үед манай охин над руу утсаар яриад “манайд нэг хүн зурагт зарна гээд аваад ирсэн байна. Таны зурагт гарахгүй байгаа юм чинь та зурагт авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “юун зурагт юм” гэж асуухад “ сумын хүн юм байна. Энэ зарах гэж байгаа зурагтаа ахындаа зартал мөнгийг нь өгөхгүй байхаар нь аваад ирсэн юм гэнэ” гэж хэлсэн. Би “арай хулгайн юм биш биз дээ” гээд асуутал цаанаас нь нөгөө хүн нь “юу гэж хулгайн юм байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аваад ир” гэтэл удалгүй нөгөө залуу зурагт болон Монгол сатын хүлээн авагч аваад ирснээ манай гэрт оруулан зурагтыг асааж өгсөн. Би 0.000 төгрөг өгтөл шууд гараад явсан. хүрэн дээлтэй, хар ноосон малгай өмссөн, намхандуу нуруутай, дундаж махлаг, монхор хамартай хүн байсан. Саарал хүрээтэй, зурагтны баруун дээд хэсэгт цуурсан 32 инчийн хятад бичигтэй зурагт байсан. Монгол сатын хүлээн авагч нь хар өнгөтэй байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 20-209 /,

1. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2021 оны дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн үед *******ийн 9- тоотод байх адуундаа ус өгөхөөр очтол хашаан дотор байх гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэрийн эзэд нь буюу Баянмөнх ахыг ирсэн байна гэж бодоод очтол хүнгүй байсан. Тэгээд *******өөс “та гэртээ ирсэн юм уу хаалга чинь онгорхой байна” гэтэл “Хүрээмарал суманд байна” гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгчих гэсэн. ******* налтай утсаа яриад гэрийн эд зүйлүүдээ бүртгүүлээд “орны урд байсан шуудайтай мах алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199-200-р тал/,

18. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би өдрийг сайн саахгүй байна. Хоёр ач хүүгээ харж байгаад элсэн чихэр авах гээд “Ихэр булаг” Амьчуулын гол талдаа дүгээр багийн 2 дугаар гудамжны өнцөг дээр байдаг дэлгүүр орж элсэн чихрээ аваад дэлгүүрээс гарч ирээд гудамжны өнцөг дээр 160 орчим см өндөртэй, хөх дээлтэй, 30 гаран насны залуу намайг дуудахаар нь яваад очиход тал шил архи байна. Хуваагаад уучихъя гээд дүгээр багийн 2 дугаар гудамжны гол талаасаа 3 дахь хашаанд ороход дотор нь 3-н монгол гэр байсан. Тэр гэрийн зүүн талын цэнхэр хаалгатай гэрт дагуулж ороход тэр айлд ийнх гээд гээд нэг хөгшин байсан.Тэгээд бид гурав тал шил архийг нь хувааж уугаад гарч ирэхэд тухайн залуу энэ миний юм байгаа гээд өврөөсөө даралтны аппарат гаргаж ирээд “Амьчуул” байдаг айлд очиж нэг хөгшинд зарсан /хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй/. Тэгээд бид хоёр “Ихэр булаг” гэх дэлгүүрээс 1 шил 0.5 литртэй “Ерөөл” нэртэй архи, нэг тамхи аваад манай хүргэнийд очиж хоол хийж идэнгээ архиа хувааж уусан. Тэгээд тухайн архиа хувааж уучхаад би хамаатныхаа айл руу дагуулж яваад Хөх толгойд айлд очсон.Тэр айлд тэр залуу ороогүй. Би орчоод гараад ирэхэд тухайн залуу байхгүй байсан. Тэгээд би гэртээ буюу хүргэн ынд ирж хоносон. Тухайн үед би сумынх Бөмбөгөрт айлын мал маллаж байгаад хөлсөө өгөхгүй байхаар нь хүрээд ирсэн гэж надад хэлсэн. Манай хүргэнийд ширхэг мөнгөн аяга байдаг юм. Аяганууд гал тогооны тавилгын дээр байдаг шилэн саванд байдаг гаднаасаа харагддаг..., ...Би тухайн хүнийг харвал танина. *******ын зургийг харлаа тухайн этгээд мөн байна.Тухайн үед хүрэн дээлтэй явж байсан санагдаж байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ дээлийнх нь өнгийг нь андуурч мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 81, 8-р тал/,

19. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... нь Баян-Өндөр сумын харьяат хүн байгаа юм. Ажилд орсон цагаасаа хойш итгэл дааж ажилласан тул би 2020 оны 11 дүгээр сард Баруун бүсийн худалдааны төвийн мотоциклийн худалдааны хэсгээс 2.350.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан юм. 2021 оны дугаар сарын -ний өглөө ******* над руу утсаар яриад “миний мотоцикл алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. бид 2 гэх хүнийг сэжиглэж байгаа яагаад гэвэл нь манай халуун усны газар галчаар ажиллаж байсан тухайн үед бид нарт өөрийгөө гэж худал танилцуулсан. Мотоцикл алдагдахаас өмнө ынд ирж хонохдоо мотоциклийг нь “авч унаад хөдөө явчихаад ирье” гэж хэлсэн байсан. Мөн нь ынд хоноод явахдаа гутлыг нь хулгайлаад өмсөөд явсан байсан. Манай ажлыг маш сайн мэддэг. Ер нь их хулгайч хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 3-38-р тал/,

20. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...******* нь 2021 оны дугаар сарын 10- ны үед ирж . 5 хоноод явсан. Нэг өглөө би босоод хартал манай хашаанд ногоон өнгийн мотоцикл байсан. Тэгээд би хүүгээсээ “энэ хэний мотоцикл вэ” гэж асуутал “ мотоциклоо аваад ирсэн “хямдхан зарна гэсэн би авчих уу” гэхээр нь “битгий дэмий юм яриад байгаарай” гэж хэлсэн. Манай хүү хүнд зодуулсны улмаас тархи толгойны өвчтэй болсон юм. Орон гаран зүйл ярьдаг. Тухайн мотоцикл ногоон өнгөтэй, шинэ гэмээр мотоцикл байсан. Суудлыг нь бор цоохор өнгийн зүйлээр бүтээсэн гэмээр байсан. Өглөө намайг сэрээд харахад хашаанд байсан. Тэр өдрийнхөө орой нөгөө мотоциклийг унаад явсан. ******* тухайн мотоциклийг “100.000 төгрөгөөр зарна” гэж манай хүүд хэлсэн байсан. Шинэ мотоцикл 100.000 төгрөгт зарна гэхээр нь надад сэжигтэй санагдаад байсан. Мотоциклоо унаж явчихаад 2 хоногийн дараа мотоциклгүй ирсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 1-3-р тал/,

21. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би өдөр тутамд хүмүүсээс мах авдаг тул өдрийг нь сайн нарийн мэдэхгүй байна. Надад дугаар сарын сүүлээр хүрэн өнгийн дээлтэй, намхан эрэгтэй хүн нэг том, нэг жижиг хонины мах өгсөн. Тус махыг 1 килограммыг нь .500 төгрөгөөр авсан. Надад өгсөн хонины махны килограммыг нь сайн санахгүй байна. Тус 2 хонины мах нь хөлдөөсөн том, жижиг байсан бөгөөд тус тусад нь цагаан өнгийн шуудайд хийсэн байсан. Мөрдөгч надад зураг үзүүлэхэд 3 номертой залуу надад мах өгсөн залуу яг мөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн -5-р тал/,

22. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр байх өглөө 08 цаг өнгөрч байсан. Манай нөхөр орноосоо босчихсон байж байтал гадаа хүн орилоод байсан. Тэгээд манай нөхөр гарсан. Удалгүй нэг танихгүй залуу цуг ороод ирсэн. Тэгсэн тэр залуу “хөдөө мотоцикл эвдрээд баахан алхаж яваад ирлээ ам цангаад байна ус байвал өгөөч” гэсэн. Манай нөхөр 2 аяга ус хийж өгсөн. Тэгээд манай нөхөр хүүхдээ сургууль руу хүргэж өгөхөөр гараад явсан. Тэр залуу манай нөхрийн араас гараад явсан ба орноосоо босоод жаахан байж байгаад араас нь гарч харахад нөгөө танихгүй залуу ганцаараа цагаан шуудайтай юм үүрчихсэн хойшоо авто машины зам руу явж байсан. Тэгээд 11- цагийн үед ганцаараа манайд эргэж ирээд дээлнийхээ өвөр дотроос 5-тай Хараа архи гаргаж ирээд “та хоёрт баярласан шүү” гэсэн. Манай нөхөр бид гурав нөгөө архиа хувааж уугаад дууссаны дараа өвөр дотроосоо жижиг хар өнгөтэй Ддэшийн станц гаргаж ирээд “танайх энэ станцыг авах уу” гэхээр нь “манайх өөрөө Ддэштэй авахгүй” гэсэн чинь “дүүд нь мөнгөний хэрэг гараад байна та зараад өгөөч” гэхээр нь би “хэдэн төгрөгөнд зарах гээд байгаа юм” гэхэд “0.000 төгрөгт зарна” гэсэн. Би фэйсбүүк рүү ороод Ддэш-ийн станц авна гэсэн зар байхаар нь тэр дугаар руу ярьсан. Тэгээд фэйсбүүк дээр байсан зарын дугаар луу залгаад 0.000 төгрөгт зарсан. Манайд долоо хоногийн дараа эргэж ирээд хоноход нь гэдэг нэртэй гэдгийг нь иргэний үнэмлэх дээрээс нь мэдсэн. Ддэшийн станц жижиг хар өнгөтэй, ардаа жижиг хар өнгийг кино хураадаг плаштай байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 3-36-р тал/,

...2022 оны 01 дүгээр сарын 20-ны үед өглөө хүрэн дээлтэй, арзгар гуталтай, улаандуу шар царайтай хүн манай гадаа “хүн байна уу” гэж дуудсан. Манай нөхөр гэрээс гарч уулзтал “ам цангаад байна ус байна уу. Духаа гэж айл хаан вэ би мотоциклоо эвдчихээд хээр хоноод явж байна” гэж хэлээд ороод ирсэн. Манайд 2 аяга ус уучихаад гараад явсан. Тэр өдрөө цагийн үед эргэж ирээд “та 2-т их баярлалаа” гээд 1 шил 0,5 литрийн Хараа архи аваад ороод ирсэн. Авч орж ирсэн архиа уучихаад гараад явсан. 2022 оны 02 дугаар сарын 2- нд шөнө манайд ирээд хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлготол 1 зурагт, Монгол сатын хүлээн авагч 2 ширхэг удирдлага бариад ороод ирсэн. “энэ зурагт, Монгол сатыг зарчихмаар байна манай ах худалдаж авна гээд авснаа мөнгөө өгөхгүй байхаар нь аваад ирлээ” гэж хэлсэн. “Энэ зурагтыг танайх худалдаад авчих” гээд, эсхүл “надад мөнгөний хэрэг байна. Эхнэртээ эм авах гэсэн юм” гээд шалаад суугаад байсан. Тухайн үед манай ээж зурагтгүй байсан болохоор нь би гэх хүний дэргэд ээж рүүгээ утсаар залгаад чанга яригч дээр нь тавиад ярьтал манай ээж “наад зарах гээд байгаа юмнууд чинь хулгайн юм биш байгаадаа” гэж хэлхээр нь би гэх хүнээс “энэ чинийх юм байгаа биз дээ хулгайн эд зүйл биш биз” гэж асуухад “би хулгай хийдэг хүн биш юу гэж хулгайн юм зардаг юм” гэж хэлхээр нь итгээд гэх залууд ээж гийн хаягийг зааж өгөөд явуулсан. Ээж тухайн Монгол саатын төхөөрөмж, удирдлагыг 0.000 төгрөгөөр авсан байна. Нөгөө гэх залуу буцаж манайд ирээд “эхнэрийнхээ эмнүүдийг авчихлаа” гээд 2 шил Хараа архи барьсан, манай хүүхдүүдэд 2 уут боорцог аваад ороод ирсэн. Бас надад 2 хос ээмэг өгсөн. Тэр шөнөө архиа ууж согтож манайд хоночихоод яваад өгсөн... Хамгийн эхэнд ирээд явахад нь би араас нь хартал цагаан юм үүрчихсэн явж байгаа харагдсан. Дараа нь би нөхрөөсөө асуухад “25 литрийн бидон барьчихсан явж байсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 19-198-р тал/,

23. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 01 дүгээр сарын 20-дын үед өглөө манайд “мотоцикль эвдэрчихлээ ус байна уу” гээд танихгүй хүн ирсэн. Манайд ус уучихаад гэрээс гарсан. Би хашаанаас гаргаж өгөх гээд гартал гэнэт бетон үүрээд гараад ирсэн. Би “юун бетон бэ” гэж асуухад “айлд өгөх гэж яваа бетон байгаа юм” гэж хэлээд дээшээ өгсөөд алхсан. 2022 оны 02 дугаар сарын 2-ны үед шөнө манайд ирээд хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгож өгөөгүй. Маргааш өглөө нь эрт манай хаалгыг нүдээд байхаар нь онгойлготол 1 зурагт, Монгол сатын хүлээн авагч, 2 ширхэг удирдлага бариад ороод ирсэн. “Эхнэртээ эм авах шаардлага гараад байна. Энэ зурагт, Монгол сатыг зарчихмаар байна. Та 2 туслаач” гээд байсан. Тэгээд манай хадам ээж тухайн зурагт, Монгол сатыг авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 202-20-р тал/,

2. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 01 дүгээр сарын 29-нд би ажлаасаа буугаад гэртээ иртэл манай гэрт 0 литрийн бидон байсан. Би эхнэрээсээ “юун бидон байгаа” талаар асуухад “танай дүү гэх залуу өгсөн” гэж хэлсэн. Дараагаар нь манайд ирэхээр нь би “бидоноо аваад яв” гэж хэлсэн. Тэгтэл надад “наад бидоныг чинь зармаар байна” гэхээр нь би 30.000 төгрөгөөр тус бидоныг авсан юм гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 2-213-р тал/,

25. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар шинжээчийн:

1. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан А хэмжээтэй 2 ширхэг цаасны ар, өвөр талд, наалдамхай туузаар нааж, бэхжүүлэн авсан 1-ээс 20 хүртэл дугаарласан гарын мөрүүдээс 3, , 5, 6, , 9, 10, 11, 13 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэмцэх мөрүүдийг папилон салбар станцад 2021-032 БНХ /3, , 5, 6, , 9, 10, 11, 13 / гэсэн кодоор  кодлон хайлт хийхэд  “2021-032 БНХ 3, 5, 10” дугаартай мөрүүд нь Папилон санд MN0038100052 дугаараар бүртгэгдсэн овогтой ын зүүн гарын долоовор, зүүн гарын эрхий, зүүн гарын ядам хуруунуудын дардастай, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн / 2021-032-БНХ , 6, 11 / дугаараар кодлогдсон мөрүүд нь санд байгаа хүмүүсийн гарын дардсууд, эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 101-102 /,

26. “Энх нахиа” ХХК-ын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 332 дугаартай шинжээчийн:

...М1 тамхи 1 ширхэг 2000 төгрөг, нийт 1800 ширхэг нийт 3.600.000 төгрөг,

Хурганы арьс 1 ширхэг 600.000 төгрөг,

Эмээл 1 1 ширхэг 600.000 төгрөг,

Архи 50 гр 1 ширхэг 1.000 төгрөг,

Архи 50 гр Эвок 1 ширхэг 50.000 төгрөг,

Архи 500 гр 300 гр Хараа 2 ширхэг 16.500 төгрөг,

Архи 500 гр соёрхол .500 төгрөг,

Stelar 1 ширхэг 3.500 төгрөг,

Хятад цоож хуучин 1 ширхэг 5000 төгрөг,

Цоож шинэ 1 ширхэг  2.500 төгрөг,

Нууц цоож 10.000 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ .819.000 /Дөрвөн сая найман зуун арван есөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 95 /

2. “Энх нахиа” ХХК-ын 2021 оны дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн:

...Эр ямааны мах 1 кг 500 төгрөг, 18 кг 135.000 төгрөг

Эм ямааны мах 1 кг 500 төгрөг, 13 кг 9.000 төгрөг

Эр хонины мах 1 кг 8500 төгрөг, 23 кг 195.000 төгрөг,

Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 28.000 /Дөрвөн зуун хорин найман мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 22 /,

28. “Энх нахиа” ХХК-ын 2021 оны дугаар сарын 20-ны өдрийн 386 дугаартай шинжээчийн:

...Мотоцикл 1.880.000 төгрөг,

Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 1.880.000 / Нэг сая найман зуун наян мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 3-р хх-ийн 5 /

29. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн:

...Хонины мах 1 кг 500 төгрөг, 51 кг 382.500 төгрөг,

Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 382.500 / Гурван зуун наян хоёр мянга таван зуун / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 155 /

30. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн:

...ДДиш тв-ийн хүлээн авагч 1 ширхэг 180.000,

25 литрийн битон 1 ширхэг 150.000 төгрөг,

Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 382.500 / Гурван зуун гучин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 21 /

31. Энх нахиа” ХХК-ын 2021 оны дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн:

...Мөнгөн аяга 1  ширхэг 300000 төгрөг,

Мөнгөн аяга 1 ширхэг 260000 төгрөг, нийт 6 ширхэг 1.560.000 төгрөг

Үнэлгээ хийж эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1.860.000 /Нэг сая найман зуун жаран мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 93/

32. “Энх нахиа” ХХК-ын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн:

32 инчийн зурагт 1 ширхэг 250.000 төгрөг,

0 литрийн бидон 1 ширхэг 0.000 төгрөг,

Монгол сатын хүлээн авагч 1 ширхэг 0.000 төгрөг,

Шинэ цагийн 3 хос мөнгөн ээмэг, зүүлт 210.000 төгрөг,

Цуглуулж байсан мөнгөн эдлэл 300.000 төгрөг,

Дээл 1 ширхэг 100.000 төгрөг,

Гар утас 1 ширхэг 80.000 төгрөг,

Тавгийн идээ 10.000 төгрөг,

Архи /Эден / 35.000 төгрөг,

АК бууны хутга 1 ширхэг 60.000 төгрөг,

Архи /Ерөөл/ 1 ширхэг 10.000 төгрөг

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн байдлаар 1.25.000 /Нэг сая хоёр зуун дөчин таван мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /2-р хх-ийн 236 / болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 09-16 /, Эд зүйл / баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-г хавтаст хэрэгт тусгах мөрдөгчийн тогтоол,  эд зүйл / эд мөрийн баримт /-г хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол / 2-р хх-ийн 28-33 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2-р хх-ийн 6-151 /, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 158 /, Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн /, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3-р хх-ийн /, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 152-156 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс мөн 2021 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг “ 13-н тоот хашаанд байх иргэн *******гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд болон тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарт тус тус нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу лапатикаар цоожийг нь эвдэж, М1 гэсэн бичигтэй 180 паачиг тамхи, 20 хурганы элдсэн арьс, гөлөмгүй мөнгөн даруулгатай эмээл, ёслол архи 1 ширхэг, эвок архи 1 ширхэг, жако печений цуглуулга, 0.35 граммтай “Хараа”, 0.5 граммтай “Хараа”, 0.5 граммтай “Соёрхол” нэртэй архи тус тус 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******- .819.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 02-ноос мөн сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоот хашаанд байх иргэн *******ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтэрч 5 килограмм хонь, ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч *******өд 28.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр баг тоотод байх иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтэрч ширхэг мөнгө- аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, *******ад 1,860,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 13-наас -нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг халуу- усны хашаанаас иргэн *******ын Dayun-150 гэх мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.ад 1.880.000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны дугаар сарын 31-ний өдөр цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсийн дугаар гудамжны тоотод байрлаж иргэн гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд ариун цэврийн өрөөний цонхоор нэвтэрч 2 ширхэг хонины махыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 382.500 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн нутаг гэх газарт байх иргэн ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмрөөр цонхны хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч байшин дотор байсан Ддиш станц 1 ширхэг, 25 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч ад 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсийн дугаар гудамжны тоот хашаа байх иргэн *******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цүүг гараараа татан нэвтэрч, 32 инчийн зурагт ' ширхэг, 0 литрийн бетон 1 ширхэг, Монгол сатын хүлээн авагч 1 ширхэг, шинэ цагийн 3 хос мөнгөн ээмэг, зүүлт, мөнгөн эдлэл, дээл 1 ширхэг, гар утас 1 ширхгийн тавгийн идээ, архи 2 ширхэг, АК бууны хутга 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******ад 1.25.000 төгрөгийн хохирол, нийт иргэдэд 10.9.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тус тус болсон байна.

Уг үйл баримт болсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч *******, *******, *******, Д., , , ******* , иргэний нэхэмжлэгч , *******хүү, гэрч , , ,,, ******* ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албан 1 дугаартай шинжээчийн дүгнэлт, Энх-нахиа ХХК-ийн 332, 38, 386, 29, 1, 86 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1, 2.-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл -н удаагийн үйлдлээр иргэний эд хөрөнгийг хулгайлж 10.9.500 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийг улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлж аваагүй гэж мэдүүлж байгаа тул шүүгдэгч *******оос 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч ад, 1.860.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 28.000 төгрөг гаргуулж хохирогч *******өд, .801.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 1.880.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 615.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 0.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******* нарт тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь алдагдсан эд зүйлсийн үнийг шинжээчээр тогтоолгохдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 50.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******оос алдагдсан эд зүйлийн төлөгдөөгүй байгаа зардал .801.000 төгрөг дээр нэмж 50.000 төгрөгийг нийт .851.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй гэж ойлговол зохино.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн алдсан гэх Т-1 гэсэн бичигтэй 9 ширхэг тамхи үнэ 18000 төгрөг, хохирогч *******ын алдсан гэх 32 инчийн зурагт 1 ширхэг үнэ 250.000 төгрөг, Монгол сат 1 ширхэг 0.000 төгрөг, ээмэг зүүлт ширхэг үнэ 210.000 төгрөг, дээл 1 ширхэг үнэ 100.000 төгрөг зэрэг эд зүйлсийг шүүгдэгч *******оос эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд хохирогч нар нь дээрх зүйлсийг буцаан авахаа илэрхийлсэн тул хохирогч *******гийн хохирлоос 18000 төгрөгийг хасаж, хохирогч *******ын хохирлоос 630.000 төгрөгийг хасаж тооцлоо.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь үнэлгээний хөлс 50.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 50.000 төгрөгийг нэмж гаргуулж нийт .801.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь  тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс удаа үйлдсэн”-нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэлийг оногдууллаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар М-1 бичигтэй тамхи 9 ширхэг, Монгол сат төхөөрөмж 1, 32 инчийн зурагт 1, хүрэн өнгийн дээл 1, ээмэг  зүүлт ширхэг, Жак печенийн хайрцаг 1, 0.35, 0.5 граммын Хараа архины шил тус бүр 1, соёрхол архины шил 1, ногоон өнгийн пивоны сав 1, бэлэн хоолны сав 1, Сантио цоож 1, даруулга 1, М-1 тамхины иш , Майлд тамхины иш 2, Вест тамхины  иш 1, ягаан өнгийн шүдний сойз 1, мотоцикль хулгайлсан үйл баримт бүхий бичлэгийг хуулбарласан СД 1 зэргийг хуран авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож М-1 бичигтэй тамхи 9 ширхэгийг эзэмшигч *******д,  Монгол сат төхөөрөмж 1, 32 инчийн зурагт 1, хүрэн өнгийн дээл 1, ээмэг  зүүлт ширхэг зэргийг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлсийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн -н ханатай гэрийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын энэ хэргийн учир 130 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон            

ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч  овогт ы ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1, 2.-д зааснаар шүүгдэгч   овогт  ы ыг гурван жил зургаан / 03 жил 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, -д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  гурван жил зургаан / 03 жил 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир 130 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч ад, 1.860.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 28.000 төгрөг гаргуулж хохирогч *******өд, .801.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 1.880.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 615.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 0.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******* нарт тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан М-1 бичигтэй тамхи 9 ширхэгийг эзэмшигч *******д,  Монгол сат төхөөрөмж 1, 32 инчийн зурагт 1, хүрэн өнгийн дээл 1, ээмэг  зүүлт ширхэг зэргийг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Жак печенийн хайрцаг 1, 0.35, 0.5 граммын Хараа архины шил тус бүр 1, соёрхол архины шил 1, ногоон өнгийн пивоны сав 1, бэлэн хоолны сав 1, Сантио цоож 1, даруулга 1, М-1 тамхины иш , Майлд тамхины иш 2, Вест тамхины  иш 1, ягаан өнгийн шүдний сойз 1, мотоцикль хулгайлсан үйл баримт бүхий бичлэгийг хуулбарласан СД 1 зэргийг хуран авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж эд мөрийн баримтаар тооцсон бусад зүйлсийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

,8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн -н ханатай гэрийг битүүмжилсэн Прокурорын тогтоолын хэвээр үлдээж уг гэрийг хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11. дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******оос 50.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар  даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн -д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ