Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,

Өсвөр насны шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д  тус тус зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000042 тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  овогт гийн , / Регистрийн дугаар: /,

2. Өсвөр насны шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын , / Регистрийн дугаар: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч *******, өсвөр насны яллагдагч ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн *******, ******* нарт хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөх байдлаар биед нь халдан довтолж, хүч хэрэглэхээр заналхийлж “гар утсаа гаргаад ир” хэмээн тулган иргэн *******гийн гар утсыг дээрэмдэж 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн *******, ******* нарыг дээрэмдэх явцдаа иргэн *******гийн биед хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2021 оны 11 сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад *******ын хамт үеэлтэй уулзах гээд 23 цагийн үед 2-р багийн заалны зүүн талын үзүүр дээрээ гражтай гудамжаар ороод явж байтал урдаас согтуу бололтой 2 ах ирж харагдсан, тэгтэл ******* гэх ах зөрөхдөө ах нь тойроод гарах уу, ахын 2 дүү тойроод гарах уу гэж хэлээд *******ыг ******* барьж аваад, намайг ******* барьж аваад хойд талын онгорхой хаалгатай хашаа руу бид 2 ноцолдож ороод би *******г тонгорч унагаахад, миний зүүн талын шанаа руу цохихоор нь нүүр лүү нь эргүүлээд 1 удаа алгадаад бид 2 салаад, цуг хашаанаас гарч ирэхэд ******* нь *******ыг алгадаад авахад, ******* зөрүүлээд гэдэс хавьцаа цохитол газар суусан тэгтэл ******* хашаанаас гарч ирээд 10 жилийн бацаануудад дээрэлхүүлнэ гэж юу байсан юм гээд куртикээ тайлж шидээд *******ын урдаас очиход 1 удаа алгадтал, газар суусан тэгтэд ******* босоод гэр лүүгээ гүйхээр нь би араас гүйхэд гүйцээгүй, хашаа руу орохоор эргээд *******, ******* нар дээр очих гээд явж байхад зам дээр цагаан өнгийн утас байхаар нь аваад ******* дээр очоод, шууд гүйгээд *******ын хамаатан гэх айлд очиж хоноод, өглөө нь *******ад зам дээр хэвтэж байсан утсыг авсан талаар хэлж, үзүүлээд, утсыг зарахаар болж ярилцаад ******* сумынхаа нэг ахад зарсан юм, тухайн үйл явдлаас 5-6 хоногийн дараа ******* бид 2, хөх толгойн голоор уруудаад явж байхад ******* гэх ах машинтай явж байхад нь таарсан тэгээд машинд *******ийн гэрт очиж уулзаад, утсыг нь 340.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 171-172 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч . мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2021 оны 11 сарын 18-ны өдөр 23-н цагийн найз *******ын хамт 2-р багийн заалны зүүн талын гудамжаар ороод явж байхад танихгүй 2 ах дуудахаар нь эргэж харахад, тухайн 2 залуу, 2 ах нь тойрч гарах уу, ахын 2 дүү тойрч гарах уу гэж хэлээд намхан буюу ******* гэх ах нь найз *******ыг заамдаж авахаар нь би салгах гэхэд өндөр нь буюу ******* намайг заамдаж авсан тэгтэл М.Элбэгбаян, ******* нар хаалга нь онгорхой хашаа руу яваад орсон тэр хооронд ******* намайг 1 удаа алгадаж авахаар нь би хавирч унагаагаад 2-3 удаа нурууруу нь өшиглөсөн тэгтэл хашаанаас М.Элбэгбаян, ******* нар гарч иртэл, М.Элбэгбаян нь 2-уулаа 10-н жилийн бацаан нарт зодуулчихлаа гээд *******ийг бос гэж хэлээд куртикээ тайлаад над руу гүйж ирэхээр нь би түлхэхэд унасан, тэгтэл ******* намайг хутгаа гаргаад ир гэхээр нь М.Элбэгбаянд хутга байгаа шүү гэж хэлээд кармаанаасаа гараа гаргаж ирсэн тэгтэл ******* нь гудамж уруудаад гүйтэл араас ******* гүйгээд явахаар нь би *******ыг явъя гэж дуудахад эргээд ирэхээр нь цуг бид 2 зугтааж яваад н. гэх хамаатны хүнийд очсон юм тэгтэл ******* *******гийн утсыг авсан гээд гаргаад ирсэн тэгээд бид 2 ярилцаж байгаад утсыг зарсан, тухайн үйл явдлаас хойш 4-5 хоногийн дараа хөх толгойд зам уруудаад явж байтал М.Элбэгбаян машинтай явж байгаад таараад намайг машиндаа суулгаад *******ийн гэрт очиж уулзахад, бид 2-г цагдаад өгнө гээд байхаар нь утсыг чинь авч өгье гэж гуйж байгаад, маргааш нь 340.000 төгрөгөөр утсыг авч өгсөн юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 183-185 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгч Өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой найз Элбэгбуянгийн хамт... дэлгүүрээс пиво авах гээд манай гэрээс гараад, гудамж өгсөөд явж байхад 2 залуу дээрээс гудамж уруудаад ирж байсан. Нэг нь урд нь гарсан. Нөгөө нь ард талд нь явж байсан. Урд явж байсан залуу нь хажуугаар өнгөрөхдөө миний гарнаас татахаар нь тухайн залуу руу харах гээд эргэтэл миний нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад тонгойход миний толгой руу өшиглөхөөр нь би нүүрээ дараад газар хэвтэхэд миний цээж толгой руу өшиглөөд байсан.... Тэгээд зодуулж байхад “гар утсаа гаргаад ир, мөнгөө гаргаад ир” гээд орилоод байхаар нь би “мөнгө, утас байхгүй, би гэртээ ороод аваад ирье” гэхэд “чи гэрээсээ хэнийг ч дагуулаад ирэх юм билээ, би яаж мэдэхийн” гээд зодоод байсан. Тэгж байгаад манай найз Элбэгсайхан дээр 2-лаа очихоор нь би босоод гэр лүүгээ зугтаахад нэг залуу нь миний араас манай хашааны хаалга хүртэл хөөсөн. Би шууд хашаа руугаа ороод гэр лүүгээ гүйж ороод эхнэртээ хэлээд... гараад ирэхэд тухайн 2 залуу зугтаагаад явсан байсан. Би яг хутга гаргаж ирж байхыг нь хараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22, 36 /,

6. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой найз *******ийн гэрт очоод...Батмөнхийн гэрээс гараад гудамж өгсөөд явж байхад 2 залуу дээрээс гудамж уруудаад ирж байсан. Тэгээд бид хоёрын хажуугаар өнгөрөх шиг болсон. Тэгтэл нэг нь шууд миний нүүрэн тус газар цохиход нөгөөдөх нь Батмөнхийг цохиж авч байгаа харагдсан... Намайг хавирч унагаад намайг өшиглөж эхэлсэн... Тэгээд нэг харсан Батмөнх гэр лүүгээ гүйж байсан. Тухайн 2 залуугийн нэг нь Батмөнхийн араас гүйсэн юм. Тэгэхэд нөгөө залуу дахин зодож эхлэхэд Батмөнхийн араас гүйсэн залуу ирээд 2-лаа намайг өшиглөж эхэлсэн. Тэгээд “утсаа гаргаад ир” гээд байхаар нь би утсаа өгөхөд ирсэн зүг рүүгээ гудамж өгсөөд зутаасан. Тэгэхээр нь би босож гүйгээд найзынхаа гэр лүү орсон юм...Тухайн үед би айсан байсан болохоор хутга байсан гэж буруу харсан юм байна лээ. Хэрэг гарах үед *******, ******* нар нь хутга бол бариагүй байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 27-29, 39 /,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...23 цагийн үед гэртээ орж ирэхэд манай нөхөр Батмөнх, найз Элбэгбуянгийн хамт... “пиво авна” гээд дэлгүүр яваад 20 орчим минутын дараа манай нөхөр *******ийн нүүр нь цус болчихсон байдалтай орж ирээд намайг “цагдаад дуудлага өгөөрэй, хүнд зодуулчихлаа, чи гараад цагдаа дуудлаа шүү” гээд хэлээдэх гэхээр нь би хашааны үүдэнд гарахад манай нөхрийн найз Элбэгбуян манай гудамжны дээд талаас гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би гэртээ оруулж ирээд юу болсон талаар нь асуухад “намайг зодоод байхаар нь би гар утсаа өгсөн чинь гүйгээд яваад өгсөн" гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Надад хэлэхдээ “ямар нэг хүнтэй маргалдаагүй. Гудамжинд 2 залуутай таараад шууд цохиж зодсон” гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг / хх-ийн 42-43   /,

8. Шинжээч *******гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Олон тооны гэмтэл байгаа учраас тийм дүгнэлт гарсан. 1 дэх хэсэгт 2 нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цээжний язарсан шарх баруун шанаа, зүүн чамархайн хуйх, мөрний зулгаралт гээд олон тооны гэмтэл байгаа юм. Тухай бүрдээ уг гэмтлүүд 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нийтдээ болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлүүд юм...гэх мэдүүлэг / хх-ийн 76-77 /

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 533 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цээжний язарсан шарх, баруун шанаа, зүүн чамархайн хуйх, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт / хх-ийн 65- 66 /,

10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн:

1. *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт / хх-ийн 70-71 /

11. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн:

1. Самсунги А20 гар утас 300,000 төгрөгөөр үнэлсэн....гэх дүгнэлт / хх-ийн 86 /, өсвөр насны шүүгдэгч *******ын төрсний гэрчилгээний хуулбар, насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 145-146/

12. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 03 дугаартай шинжээч нарын:

1. Оролцогч *******ын нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

2. Сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй.

3. Одоо сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, урьд өмнө нь өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй байна.

4. Оролцогч *******ын нь урьд өмнө нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаагүй.

5. Оролцогч *******ын нь тухайн хэрэг үйл явдал болсноос хойш сэтгэл мэдрэлийн өөрчлөлтгүй байна. Энэ нь тухайн хэрэг болсон орон зай цаг хугацаа, үйл явдлыг дэс дараатайгаар тайван сууж ярина...гэх дүгнэлт / хх-ийн 103 /

13. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 04 дугаартай шинжээч нарын:

1. Оролцогч гийн нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

2. Сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй.

3. Одоо сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, урьд өмнө нь өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй байна.

4. Оролцогч гийн нь урьд өмнө нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаагүй.

5. Оролцогч гийн нь тухайн хэрэг үйл явдал болсноос хойш сэтгэл мэдрэлийн өөрчлөлтгүй байна. Энэ нь тухайн хэрэг болсон орон зай цаг хугацаа, үйл явдлыг дэс дараатайгаар тайван сууж ярина...гэх дүгнэлт / хх-ийн 94 /

Юнител ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №05-01/6892 дугаартай албан бичиг “356035102852734 имэйл кодтой утсанд 89215108 дугаарыг 2021 оны 11 сарын 19-нд, 86155756 дугаарыг сарын 21-ний өдрөөс тус тус хийж ашигласан байна” гэх лавлагаа / хх-ийн 140 /, шинээр өмгөөлөгч Б.Бурмаа нэг хуудас өмгөөлөгч Ц.Баярмаа 3 хуудас материал гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн *******, ******* нарт хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөх байдлаар биед нь халдан довтолж, хүч хэрэглэхээр заналхийлж “гар утсаа гаргаад ир” хэмээн тулган иргэн *******гийн гар утсыг дээрэмдэж 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр насны шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13 дугаар гудамжаар явж байсан иргэн *******, ******* нарт хүч хэрэглэх явцдаа *******гийн Самсунг А-20 гар утсыг дээрэмдсэн явцдаа иргэн *******гийн биед бүлэглэн хүч хэрэглэж буюу цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, *******, гэрч ******* нарын мэдүүлэг, дээрэмдсэн гар утасны үнэлгээг тогтоосон шинжээчийн 37 дугаартай дүгнэлт, хохирогч *******гийн биед шинжилгээ хийсэн шинжээчийн 533 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн,

Мөн бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

 Дээрх үйл баримт шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* гар утасны үнэ 300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар нь хохирогч *******гийн гар утасны үнийг төлсөн талаарх банкны орлогын мэдүүлгийг гаргаж өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүх шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг хохирогч нарт  төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол улсын нэгдсэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцын 37 дугаар зүйлийн б-д заасан “Хүүхдийг...хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх..”, мөн С-д заасан “....онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд гэр бүлтэйгээ харилцаатай байх ...боломжоор хангах...” гэсэн зарчмыг баримтлах Учир нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдсэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан тул шүүх Хүүхдийн эрхийн нэгдэн орсон конвенцын заалтыг баримтлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримталж шүүгдэгч *******ыг энэ бүлэгт хамааруулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн сэтгэцийн дүгнэлтэд түүнийг “...20 орчим настай,... “ хэрэг холбогдлын талаар ярьсан хэсэгт “....2 согтуу ах дуудаад эргээд харахад бид 2 луу ах нь тойрч гарах уу та нар бид хоёрыг тойрч гарах уу гээд нэг нь намайг алгадаад авсан тэгээд зодолдсон...” гэж мэдүүлсэн мэдүүлгийг дүгнэсэн байх бөгөөд энэ дүгнэлт нь түүний оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд сэтгэж байгаа, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул учир хүний зодоход гэмтэнэ, хүний эд зүйлсийг авч болохгүй гэж ухамсар сэтгэхүй сул гэж дүгнэгдэхээр байна.

Шүүгдэгч ******* нь 2003 оны 06 дугаар сарын 29-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 4 сартай, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед 18 нас 11 сарын настай байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан бүлэгт хамааруулж үзэх боломжтой гэж үзлээ.

Мөн өсвөр насны шүүгдэгч ******* нь 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед 16 нас 8 сарын настай байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж дүгнэгдэхээр байна.

Харин шүүгдэгч болон өсвөр насны  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4, 5-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй, ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж тус тус хуульчилсан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар тогтоосон....гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан заалтад хамаарч байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д  хорих ял оногдуулж уг ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1 жилийн хугацаагаар хорих ял гэж тогтоох хэсэгт бичлээ.

 Учир нь тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг оногдуулж дараа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлах шаардлагагүй хуулийг хэрхэн яаж бичиж хэрэглэх нь шүүхийнх эрх хэмжээний асуудал гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож арван тав хоногийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил 15 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жил 15 хоногийн ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт даалгаж шийдвэрлэв..

Харин тэдэнд шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан тул гэм бурууг ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   овогт гийн , өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн,

Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.5  дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч овогт  гийн , өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт  гийн ,  өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын нарыг нэг зуун хорин  / 120 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож арван тав хоногийг нэмж нэгтгэн тэдний эдлэх нийт ялыг нэг жил / 01 / арван тав / 15 / хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4, 5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг жил арван тав хоногийн ял оногдуулахыг тэнсэж, нэг / 01 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар  , шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүрийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт даалгасугай.

9. шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч  шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ