Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогтой *******ийн *******, / /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогтой ын , / /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын хугацаанд Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн гэх газарт байх иргэн ийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны банз модыг учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн машин механизм болох хөх өнгийн, Хюндай портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын хугацаанд Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн гэх газарт байх иргэн ийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны хугацаанд Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн гэх газарт банз модыг учрах саадыг арилгах зорилгоор *******ын эзэмшлийн машин механизм болох хөх өнгийн, “Хюндай портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Миний зүгээс ахын хавтангаас авсан болохыг түүнд хэлэх гэсэн боловч цаг явсан хэлж яах юм бэ хоёулаа ямар эвдээд хаясан биш хашаандаа байлгаж бай завтай болохоор торон хашаанд нь аваачиж хаячихья гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш зав гараагүй болохоор аваачиж өгч чадаагүй. бид хоёр хохирогч ид 2 метрийн урттай шонгийн мод авч өгсөн. Хохирлоо барагдуулж өгье гэж ярьсан чинь ах банзны мөнгөөр бодож шонгийн мод авахуулсан. Надад яг одоо хавтангаас илүү шонгийн мод хэрэгтэй байна гэхээр нь түүнд шонгийн мод авч өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 143 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 12 сарын 25,26-ны үеэр гэх айлын хашаан дээрээс 6ш хавтан тай нийлж авсан нь үнэн сум руу өвс авах гээд явах замдаа өндөрлөгөө байхгүй  портертой явсан бөгөөд хавтан аваад 2 талаар нь дэвсээд өндөрлөгөө хийвэл их өвс ачигдан гэж бодоод гэдэг айлын гаднаас хавтан авсан тэгээд сум руу ороод хэлэх гээд дэлгүүр дээр очиход дэлгүүр нь цоожтой байсан дараа нь хэлнэ  гэсэн боловч ковид хөл хорио гээд хэлж амжаагүй юмаа. Маргааш нь бид 2 буцаж сум руу явах замдаа 3ш хавтанг авсан. Эднийх дээрээс нь нэмээд баахан юм алдчихсан гээд хэлбэл хоёулаа баахан юмны хэрэгт уначих юм байна гээд айгаад хэлээгүй юмаа гэв.

3. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... гэх хүний хавтанг авсан асуудал үнэн. Мөн хавтангийн хан хохирлыг барагдуулж өгсөн. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 137 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 12 сарын 25-ны өдөр ******* бид хоёр сум руу өвс ачих гэж явж байгаад ******* хоёулаа портертоо өндөрлөгөө хийвэл илүү их өвс ачих гээд сум руу явах зам дагуу байдаг ахын хашаа нь дээрээс 6ш хавтанг авсан юмаа эхний өдөр 3 ширхэг хавтанг авч  явсан дараа сум руу буцаж явах замдаа нь үлдсэн 3ш хавтанг авсан, бид 2 тэр өдрөө  хэлэх гээд дэлгүүр дээр нь очсон боловч  дэлгүүр нь хаалттай байсан. Ямар нэгэн хулгайлах санаа зорилго байгаагүй гэв .

 5. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

......Баянхонгор аймгийн сумын6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед малын 4 метрийн банзаар хийсэн 10 ширхэг хавтан алдагдсан байсан. Нэг хавтан нь 5-7 ширхэг банзаар хийж байсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын эхээр тус газар очиход Зил 130 гэсэн нэртэй машины  2 ширхэг хойд дугуйг нь алга болчихсон байсан. Тухайн үед тэнд байсан хашаа бүтнээрээ байсан. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр очиход хашаан 90 ширхэг шон хугалж аваад тэнд байсан 500 метр орчим тор, мөн давхар татсан байсан. Туулайн тор дээгүүр нь татахаар авсан байсан нэг боодол нь 300 метртэй 600 боодол өргөстэй тор, 25 диаметртэй 50 метр ус соруулах шланк дагалдах хэрэгслийн хамт зэрэг алга болсон байсан. 4 метртэй 70 ширхэг банз байсан.Манай ногооны талбайгаас 4-5 км зайд ******* гэх айл өвөлжсөн байсан. Тухайн үед цаг хэцүү байсан. Мөн авсан хүн нь хавар авчраад өгөх байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй. Одоо миний хохирлыг хашааны банз авсан хүмүүс нь барагдуулсан....гэх мэдүүлэг/ хх-ийн 7-8, 27-28, 18-20 /,

6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2021 он гараад 1 сарын сүүл 2 дугаар сарын эхээр манай нөхөр ******* нь өвс ачиж ирэх замдаа гэх айлын хаваржаанаас 3 ширхэг 4 метртэй хавтан ачаад ирлээ гэж хэлэхээр нь би буцаад аваачиж тавиарай гэсэн боловч тавиагүй мөн эзэнд нь хэлээгүй өдийг хүрсэн. Тухайн үед манай нөхөртэй Пүрэвсүрэн гэх залуу цуг явж байсан. Портер машинаар ачиж ирсэн. *******ын эзэмшлийн машин байсан. Машинаа Баянхонгор аймаг руу зарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /,

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би *******тай 2021 он гараад уулзсан. Манайд ноолуураа тушаахад нь хашааныхаа тухай асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Мөн дараа нь эхнэр хүүхэдтэйгээ орж ирээд үйлчлүүлэхэд мөн асуухад мэдэхгүй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /,

8. Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх сумаас 50километр зайтай тариалангийн талбай эрхэлдэг 2020 онд байгалийн гамшгийн улмаас отор нүүдэл хийсэн тэгээд отор нүүдэлд явж байгаад ирэхэд бол хашаа болон тариалангийн талбай маань бүрэн бүтэн байсан хавар 4 сард очиход тариалангийн талбайн сургаагууд байхгүй хавтангууд байхгүй мөн малын хашаа маань байхгүй байсан  мөн торнууд ус зөөдөг машины 2 дугуй байхгүй байсан тэр хавиарах айлууд авсан юм болов уу гээд хэд хоног ажсан тэгсэн манай нөхөр очиж үзээд хашааны хавтан байгүй байна гэхээр нь сумын цагдаад мэдэгдсэн, 7 хоногийн дараа сумын цагдаагийн тасагт санал хүсэлтээ гаргаад тэр хооронд ******* гэдэг айл танай энэ хавиар өвөлжсөн тэдний гадаа банзнууд хураалттай байна лээ тэднийд очиж үзээч гэж хүн надад хэлсэн тэгээд очоод үзтэл бүгдийн зөөсөн байсан хаагуур нутгалдаг газрыг судалж үзэж байгаад өөрсдөө явж үзтэл банзнуудыг өөр газар буулгасан байсан харин *******ын сумын төвийн хашаанд манай хашааны банзнууд хураалттай байсан. Тийм  учраас бид ******* авсан юм байна гээд гомдол гаргасан гэв.

9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... нь сүүлийн 2-3 жил манайхтай хамт өвөлжиж байгаа ба манайхтай өвөлжиж байхдаа хашааны банз болон шонгийн мод аваачсан. Энэ өвөл 12 дугаар сарын сүүлээр намайг аймаг яваад ирсэн хойгуур 4 метрийн 3 ширхэг хавтан авч ирээд өвс хашчихсан байсан. Би хаанаас юун хавтан аваад ирсэн юм гэхэд *******ынхаас авчирсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 /,

10. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

..... ахын тариалангийн талбай нь багийн гэдэг газар байдаг. Талбай дотор нь усалгааны материал, тор, Зил-130 машин зэрэг байдаг. Хаваржаа нь болохоор тариалангийн талбайгаас 2-3 км зайд байдаг. Модон банзаар хашаа барьсан байсан. ах хулгайд эд зүйлээ алдсаныг 2021 оны 07 дугаар сард мэдсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 79-80 /,

11. “Энх нахиа” ХХК-ын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн:

...Банз 1 ширхэг 15.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөг,

Модон шон 9.000 төгрөг, нийт 810.000 төгрөг,

Өргөсгүй тор 370.000 төгрөг, нийт 1.110.000 төгрөг,

Өргөстэй тор 180.000 төгрөг, 900.000 төгрөг,

Туулайн тор 100.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 4.870.000 төгрөг /Дөчин сая намайн зуун далан мянган / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 89/ болон төрийн банк, голомт банк,  хаан банк, хас банк нарын тодорхойлолт /хх-ийн 109-112 /, *******, ******* нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 113-114 /, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн тодорхойлолт, лавлагаа / хх-ийн 116-117 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  *******, ******* нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын хугацаанд Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн “” гэх газарт байх иргэн ийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны банз модыг учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн машин механизм болох хөх өнгийн, Хюндай портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь  хохирогч гэрч , , , нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлахдаа машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн яллах дүгнэлт хэргийг шилжүүлсэн байна.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судалахад шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хийхдээ Хюндай портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлдэж зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас Баянхонгор аймгийн сумын төвөөс өвс ачиж авчрах зорилгоор явж байгаад замдаа хохирогч ийн өвөлжөөнөөс банзыг тэвшин дээр өндөрлөгөө хийх зорилгоор авч явсан санаа зорилго нь тогтоогдсон байна.

Түүнээс биш авто машиныг хохирогч ийн хашааны банзыг хулгайлах зорилгоор зориуд урьдчилан бэлдээгүй байх тул шүүгдэгч нарыг машин механизм ашигласан гэж зүйлчлэлийг хүндрүүлэн ирүүлснийг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь  нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч ид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэж, зан үйлээ засах сургалтад тэнссэн хугацаатай адил хугацаагаар хамрагдах  нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-д заасан хулгайлах Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-дэх заалт гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг,  шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор хуульчилсан байна.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна эгж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь оногдуулах ялыг хөнгөрүүлнэ гэж шүүх дүгнэж шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүй болно.

Энэ хэргийн учир  шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2,  34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогтой *******ийн *******, овогтой ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 2. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******, овогтой ын нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч  ******* овогтой *******ийн *******, овогтой ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  нэг  / 01 / жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус  хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ийн *******, овогтой ын нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ