Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 01553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Т.Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

                             

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Шалба нь Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 50 мянгат, 28-30 тоот орон сууцыг 2013 оны 7 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/1 тоот тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 150/2 тоот тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохиролцсон үнэлгээ болох 150 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааг явуулсан боловч борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг үндэслэн 2017 оны 3 сарын 24-нд 2 дахь албадан дуудлага худалдааг явуулжээ. Нийслэлийн Шалбаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 3 сарын 9-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/20 тоот тогтоолоор Т.Тийн эзэмшлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг 2017 оны 4 сарын 18-нд олж мэдсэн. Уг тогтоолын 2 дахь хэсэгт тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч надад хүргүүлэхийг даалгасан байсан. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа болсноос хойш 25 хоногийн дараа, тогтоол гарснаас хойш 40 хоногийн дараа олж мэдээд 2017 оны 4 сарын 19-нд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан. Миний энэ гомдлын хариу болох 2017 оны 4 сарын 25-ны 3/372 тоот хариу мэдэгдэх хуудсанд ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу 2017 оны 3 сарын 17-нд баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч хуулийн энэ заалтад сум, хорооны засаг даргаар гарын үсэг зуруулж хүргүүлэхээр заасан байна. Сүхбаатар дүүргийн 5-р хорооны утас болох 11320901, 99161789 дугаарт залгаж асууж лавлахад Т.Т миний нэр дээр ямар ч баталгаат шуудан ирээгүй байсан. Энэ хугацаанд миний утасны дугаар болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дугаарт мэдэгдээгүй, ямар ч шуудан илгээгээгүй, мэдэгдэл гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа тухай дээрх тогтоол мэдэгдлийг шажиллагааны тал болох надад боон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг явуулсан байна.

Гэтэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заахдаа үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь ингэж өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр эд хөрөнгө борлуулах дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь Т.Тийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Мөн Шүүхийн штухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдэж хүргүүлэхээр хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн штухай хуулийн 44.3-т заасан ажиллагааг ИХШХШТХуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримталж явуулаагүйгээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Иймд Иргэний хууль болон Шүүхийн штухай хуулийг зөрчиж явуулсан Т.Тийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 50 мянгатын 28-30 тоот орон сууцанд хамаарах НШГА-ны 2017 оны 03 сарын 24-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шбайгууллага үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахдаа дуудлага худалдааг ор нэр төдий зохиосон болоод дараагийн санал болгох хурлаараа төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх гээд байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв. 

 

          Хариуцагч Нийслэлийн шүүхийн шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр Тамирын Тээс 22646 ам доллар буюу 34.168.820 төгрөгийг гаргуулж, “Есөн дэлбээ” ХЗХоршоонд олгохоор шийдвэрлэсний дагуу 2013 оны 05 сарын 08-ны өдөр шажиллагааг үүсгэсэн.

          Шажиллагаагаар төлбөр төлөгч Т.Тийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003765 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 50 мянгат, 28-30 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2013 оны 7 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/1 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 150/2 тоот тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад 150 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон.

          Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй ба төлбөр төлөгч Т.Тээс шажиллагаанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1698 дугаар магадлалаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг шүүгчийн захирамжаар шажиллагааг түдгэлзүүлсэн байхад зохион байгуулсан гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулахаар нийтэд зарлаж, албадан дуудлага худалдааны 3/8099 дугаартай мэдэгдлийг, 3/20 дугаартай тогтоолын хамт Шүүхийн штухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, ИХШХШТ Хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу төлбөр төлөгчийн оршин суух хаяг Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 28 дугаар байр 30 тоот хаягаар 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэлгээ 150 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 75 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2017/13410 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Тийн нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тамирт олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, 2014 оноос хойш шажиллагаанд холбогдуулан удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож, шажиллагааг удаашруулж байх ба барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

          Нэхэмжлэгч талын гаргасан шуудангийн баримт нь ИХШХШТХ 37-р зүйл, 38-р зүйлд зааснаар хуулбар хувь нь нотлох чадвараа алдана гэсний дагуу нотлох баримтаас хасах ёстой гэж үзэж байна. Хаягаар нь мэдэгдэл хүргүүлэхэд гэртээ байгаагүй хөдөө байсан гэдэг боловч тэр талаараа нотлож чадаагүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тал санаатайгаар шууданг аваагүй гэж үзэж байна. Үнэхээр гэртээ байгаагүй талаараа шуудан зөөгчийг гэрчээр асуулгах ч юм уу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломж нь байсан. Энэ хэрэг зээл аваад 9 жил, шүүхийн Н газарт ирээд 9 жил болж байна. Энэ нөхцөл байдлыг харахаар нэхэмжлэгч тал хугацаа авч байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                                                                                     

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Н газарт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н газар нь үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа гэж маргасан.

 

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Т.Тийн өмгөөлөгч Б.Баяржаргалд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэгт утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Тийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолоор Т.Тээс 22646/хорин хоёр мянга зургаан зуун дөчин зургаа/ ам.доллар, 34 168 820/гучин дөрвөн сая нэг зуун жаран найман мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулан “Есөн дэлбээ” ХЗХ-д олгохоор, Т.Т төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203003765 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 50 мянгат, 28-р байр, 30 тоот, 2 өрөө орон сууц/цаашид “Орон сууц” гэх/-ыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 3631 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 341 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 393 дугаар тогтоолоор шажиллагаа үүсгэгдсэн болох 1597 дугаар шийдвэрийн, 854 дугаар магадлалын, 97 дугаар тогтоолын хуулбар, 3631 дугаар шүүгчийн захирамжийн болон 341 дугаар гүйцэтгэх хуудсын, 393 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн штухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.

 

Шүүхийн штухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр битүүмжилж, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хураасан болох нь Эд хөрөнгийг битүүмжлэх тухай 150/1 дугаар тогтоолын болон Эд хөрөнгийг хураасан 150/02 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн штухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.3-т “Мэдэгдэх хуудсыг ... баталгаат шуудангаар хүргүүлж болно.”, 20.4-т “Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална.”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Албадан дуудлага худалдаанд ... дараахь этгээд оролцож болно:”, 47.2.2-т “... үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч ... гуравдагч этгээд;” гэж заасан.

 

Хариуцагчийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай №3/20 тогтоол гаргасан болох нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №3/20 тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн штухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №3/20 тогтоол болон Орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн № 3/8099 мэдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №3/20 тогтоолын, № 3/8099 мэдэгдлийн болон 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн штухай хуулийн/2002 он/ 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид албадан дуудлага худалдаанд оролцох эрхээ эдлэх боломжоор хангасан байна.

 

Зохигчид нэхэмжлэгчийн оршин суугаа хаяг өөрчлөгдөөгүй талаар маргахгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн оршин суугаа хаягаар 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №3/20 тогтоол болон 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн № 3/8099 мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн штухай хуульд/2002 он/ нийцсэн байна.

 

Улсын бүртгэлийн Ү-2203003765 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 50 мянгат, 28-р байр, 30 тоот, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн штухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шгазрын үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Т.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Шүүхийн штухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шгазрын үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Т.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ