Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч ,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын багийн тоот хашааны гадна талд иргэн ******* нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нурууны зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын   багийн тоот хашааны гадна талд иргэн ******* нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нурууны зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь ...Хохирогч ******* ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой би гэртээ байж байсан чинь манай хамт ажилладаг , гэх хүн дуудсан. Тэгээд би гэх айлд 0.5 литртэй “Соёрхол” нэртэй архи авч очсон. Тэгээд тэр архийг уугаад с.у- байсан чинь ынд гаднаас гэх залуу нэг хүнтэй хамт орж ирсэн орон дээрээ согтсон унтаж байсан юм. Тэгсэн чинь гэх залуу ыг очоод хувцаснаас нь татсан чинь уурлаж босож ирээд г “чи хэн юм” гээд тэр хоёр гэрээс хоорондоо барьцалдаад гарсан. Тэгээд би араас нь гараад гадаа байж байсан чинь ******* гэх хүн намайг шууд ирээд нүүрэн хэсэгт цохисон. Тэгээд намайг ******* цохисон чинь нь *******ыг аваад яваад өгсөн. Тэгээд би цагдаа дээр ирсэн ******* гэх хүн нь миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. ******* гэх залуу намайг ганцаараа зодсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12 /,

Гэрч ******* ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын   багийн тоотод байрлах гэх найзындаа *******, , бид дөрөв хамт архи ууж байгаад ******* ыг нэг удаа цохисон. Хашааны гадаа байх үед ыг ******* нэг удаа цохисон. нүүрээ дараад суусан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/,

Шүүгдэгч *******ын ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой гэх хүний гэрт , , ах бид дөрөв архи ууж байсан юм аа. Тэгээд архи ууж байгаад би гэр лүүгээ явах гэж байсан чинь намайг явуулахгүй байсан. Тэгээд миний араас татаад намайг явуулахгүй байхаар нь би гэх хүнийг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгээд ах намайг салгаж аваад бид хоёр явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 529 дугаартай шинжээчийн ...******* биед хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нурууны зулгаралт гэмтэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтэл 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 34-35/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ******* хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь харилцан тохиролцон хохирол барагдуулсан талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ГЭРЭЛМАА