| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2018/00386/И |
| Дугаар | 00388 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 00388
| 2018 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2018/00388 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Г холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Н , хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Н нь 2008 онд Г.Г-ттой танилцаж 2009 онд албан ёсоор гэр бүл болж, 2010 онд охин Г.Н төрсөн. Г.Г-ттой амьдарч байх хугацаанд архи ууж, агсам тавьж, муухай ааш гаргаж, зоддог байсан. Энэ нь бидний салах шалтгаан болсон. Бид тусдаа амьдраад 4 жил болж байна. Иймд миний бие Г.Г-ттой цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Г.Н-г өөрийн асрамжинд авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Г.Г-т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Н тай хамтран амьдрахгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Г.Намуундарийг ээж С.Н гийн асрамжинд байлгаж, тэтгэлэгийг нь өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Г.Г-тод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрлэгчид 2008 оноос эхлэн хамтран амьдарч, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Н төрсөн нь зохигчдын тайлбар, 0 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа, зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан гэрлэгчидэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагч маргаагүй, мөн хүүхэд ээжийнхээ асрамжид байна гэсэн тайлбар өгсөн, хүүхдийн насны байдал зэргийг харгалзан насанд хүрээгүй Г.Намуундарийг эх С.Н гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь охин Г.Намуундарьд хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн тул хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдын дунд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн асуудлаар маргаангүй гэснийг дурьдав.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 1 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул түүний 1 жилийн хугацаанд төлөх тэтгэлэгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 29 534 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н , хариуцагч Г.Г-т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Г.Н-г эх С.Н гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Г.Намуундарийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Г.Г-тоос гаргуулан нэхэмжлэгч С.Н д олгосугай.
4.Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 534 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА