Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0003 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/077

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Ж.Энхбат,

Шүүгдэгч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр “Бүрдэн” гэх газраас иргэн ******* 1 тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******ид 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... Манай тэмээ энэ жил Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Бүрдэн" гэх газар идээшиж байгаа. Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тэмээгээ "Бүрдэн” гэх газар очиж харсан чинь манай тэмээнүүд бүрэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 25-ны үеэр очиход манай ланзан тамгатай, зөв талын чихэндээ шар өнгийн сүйхтэй, ногоон зүсмийн 1 тооны тэмээ бэлчээрээсээ алга болсон байхаар нь тухайн үед мөрийг хоёр өдөр хөөгөөд сумын төв рүү мөрийг нь оруулсан, Тэгээд хүнээс асуухад айлын хашаа руу 1 тооны тэмээ тууж аваачаад уяж хоноод маргааш нь төхөөрсөн гэж сонссон мотоциклтой хүн туусан бололтой мөр байсан Тухайн мөр нь зам руу ороод алга болсон. Манай тэмээ нь алга болсон тэмээ нь 4 шүдтэй хээлтэй ингэ байсан... Б.*******ийн 6 ийн тоо тамгатай улаан зүсмийн тэмээ манай тэмээнд
орж ирээгүй. 3 жилийн өмнө манай тэмээн дотор ногоон ингэ орж ирсэн. Энэ жил
манайх тэмээнүүдээ ард өвөлжүүлэх гээд гарч ирсэн. Тухайн үед манай тэмээн
дотор орж ирсэн ногоон ингэ хоёр эзэн гэрч ирээд байсан. Тэгээд би тухайн хоёр
хүнийг "очиж үз, хэнийх байна” гэж цаг тухай үед хэлж байсан. Тэгээд манай тэмээн
дотор байсан ногоон ингэ нь ланзан тамгатай Галаа гэх залуугийн ингэ байсан
Тэгээд тэр ингээ Баянмөнх гэдэг хүнд хүнсэнд өгөх гэж байсныг нь би тэмээгээр
сольж авсан. Тэгээд би тухайн ингийг сольж аваад 5 хоногийн дараа хулгайд
алдсан. ******* нь 2 жилийн өмнө “G-ийн тоо тамгатай, шар сүйхтэй тэмээ
үзэгдвэл хэлээрэй" гэж байсан. Тухайн үед би хоёр эзэнтэй тэмээ байна гэж
*******ийн аавд нь хэлж байсан. *******ид хэлж байгаагүй. Манайхтай
саахалт байдаг айл байгаа юм. Манай тэмээг үзэх боломжтой...
...Би 2021 оны 10 сарын сүүл, 11 сарын эхээр байж магадгүй, цаг хугацааг нь санахгүй байна, ингээ тууж яваад Б.Бямбаа гуйн өвөлжөөний доор уулзсан юм. Уулзаад Б.Бямбаа гуайд "танай хүү******* надад тэмээ захиж байсан, манай тэмээнд нэг тэмээ байгаа, 2 эзэнтэй тэмээ байгаа юм. Галаа бас миний тэмээ гээд байгаа юм,*******ийг очиж үзээрэй" гээд хэлчхээд явсан юм. Миний хувьд  *******ийн тэмээ байгаа юм, очиж аваарай гэж бол хэлээгүй, мөн
******* нь аавтай нь уулзсанаас хойш надтай ирж уулзаагүй юм. Тухайн тэмээ
2018 оны 10 сарын үед Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Дамбын худаг гэх
газар нийлсэн тэмээ байгаа юм. Тухайн үед шилбэ байсан байх. Тухайн тэмээ нь
ногоон зүсмийн, зөв талын гуянд ланзан тамгатай, зөв талын шар сүйх буюу шар даавуутай, 4 шүдтэй, ингэ байгаа юм. Ногоон тэмээ гэж завсрын өнгөтэй тэмээг
хэлээд байгаа. Бор биш, хар биш тэмээг хэлээд байгаа юм. Тэмээний хувьд тарга
авахаараа зүс нь өөрчлөгддөг амьтан байгаа юм. 2019 оны зун санагдаж байна.
Б.*******той таарахад "Буян ахын тамгатай буюу 6 тоо тамгатай 1 тооны
шилбэ алга болсон, урагшаа явсан байж магадгүй, харж байгаарай” гэж захихаар нь
манай тэмээнд шар сүйхтэй тэмээ байгаа, өөрөө үзээрэй гэж хэлсэн. Мөн 2021 оны
хавар 5 сарын сүүлээр, манайх Баян-Өндөр сумаас баруун урагшаа 4-р багийн нутаг
Голын ам гэх газар нутаглаж байхад******* ирээд торомтой ингэ сурахаар
нь үзээгүй гэж хэлсэн. Мөн чамайг өмнө тэмээ сурахад хэлсэн шар сүйхтэй тэмээ
одоо манай тэмээнд байгаа үзээрэй гэж хэлсэн юм, тэрнээс биш яг чиний алдсан
тэмээ гэж хэлээгүй мөн Галаа гэх эзэн гарч ирсэн талаар хэлээгүй юм.
тэмээ гэдгийг мэдсэн нь болохоор 2021 оны 12 сард Төрсайхан ах тухайн тэмээний
тамгыг үзээд ланзан тамга байна гэж хэлэхээр нь мэдсэн. Мөн 2021
оны 12 сард Т.Галхүү тэмээгээ хүнд зарсан байсан, тэмээ авсан Ж.Баярмөнх гэх хүн
манай тэмээн дээр ирсэн Т.Галхүүгийн тэмээг барьсан байхад уулзсан тэгтэл Ж.Баярмөнх гэх хүн жижиг тэмээ байна, эзэнтэй нь ярьж үнэ хөлсийг нь буулгана Т.Галхүүтэй утсаар яриад 1.000.000 төгрөг болгочихлоо гэхээр нь энэ тэмээ чинь эм юм чинь би өсгөе, танд би эр тэмээ өгөөд нэмээд 100.000 төгрөг өгье гээд тэмээг сольж аваад өөрийнхөө тэмээнээс 4 настай эр тэмээ өгсөн, тэр доор нь гаргаж нядлаад аваад явсан юм тэмээг Ж.Баярмөнх очиж авахад нь тэмээний тамгыг үзэхэд зөв талын гуянд ланзан тамгатай, шар сүйхтэй тэмээ байсан учир Т.Галхүүгийн тэмээ гэж баттай мэдсэн юм... ...Төрсайхан ах манай тэмээнд байсан тэмээний тамгыг үзээд ланзан тамгатай юм байна Т.Галхүүгийн тэмээ гэхээр нь Галхүүг тэмээгээ очиж аваарай гэж хэлэх гээд утасны дугаар нь олдохгүй байхаар Хувшар гэдэг хүнээс Т.Галхүүгийн утсыг асуухад утасгүй гэхээр нь Т.Галхүүг Эмээгээ очиж аваарай гэж Хувшараар хэлүүлсэн юм... ...2018 оны 10 сар санагдаж байна Ж.Төрсайхан ах над руу залгаад*******ийн шар зүүлттэй тэмээ, Т.Гарьдын ногоон зүүлттэй тормыг сурч байсан. Тухайн үед нь шар сүйхтэй тэмээ болон хүүгийнхэн тором байгаа талаар хэлсэн. Тэгэхдээ*******ийн тэмээ гэдгийг нь хэлээгүй, шар сүйхтэй тэмээ л гэж хэлсэн байх мөн Ж.Төрсайхан ах тухайн 2 тэмээг харж байгаарай гэж надад захиж хэлсэн юм. Ж. Төрсайхан ахын хувьд надаас тэмээ сурч ярьж байдаг хүн байгаа юм, ер нь хүмүүс Тэмээ сурахаар нь тэмээний тамга, сүйх, зүсийг нь хэлдэг тэрнээс биш тэр хүний тэмээ гэдгийг нь нээх хэлээд байдаггүй, урд говьд маш олон тэмээ, янз бүрийн сүйх, тамгатай, Тэмээнүүд байдаг тэмээг 5 сард ноосолж тавиад намар 10-н сард нэг цуглуулдаг юм. Зарим жил бол тэмээнийхээ барааг ч олж хардаггүй, дараа жил нь олох явдал байдаг юм... ...Миний алдсан тэмээ нь 2020 онд сувай байсан болохоор 2021 онд хээлтэй байсан байх гэж бодоод өмнө мэдүүлэг өгөхдөө хээлтэй байсан байх гэж бодоод хээлтэй гэж мэдүүлсэн юм. Гаргасан хүмүүс нь мэдэж байгаа байх.******* ирж уулзахдаа таны тэмээг андуурч авсан талаар ярьж байсан, өөр зүйл яриагүй юм... ...Миний санаж байгаагаар 2019 оны зун*******той таарахад Буян ахын тамгатай буюу 6 тоо тамгатай, 1 тооны шилбэ алга болсон, урагшаа явсан байж магадгүй харж байгаарай гэж захихаар нь манай тэмээнд шар сүйхтэй тэмээ байгаа өрөө үзээрэй гэж хэлсэн мөн 2021 оны хавар 5 сарын сүүлээр, манайх Баян-Өндөр сумаас баруун урагшаа 4-р багийн нутаг Голын ам гэх газар нутаглаж байхад Тэмээ сурахад хэлсэн шар сүйхтэй тэмээ одоо манай тэмээнд байгаа үзээрэй гэж хэлсэн юм, тэрнээс биш 2018 оны 1 сар болон 2019 оны 10 сарын 28-ны үеэр уулзсанаа санахгүй байна...  гэсэн мэдүүлэг / хх-ийн 11-12, 38-39, 73-77/, 

 

Иргэний нэхэмжлэгч Г.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр яг хэдний өдөр санахгүй байна. Тухайн өдрийн орой 17 цагийн үед буюу нар шингэх дөхөж байсан. Цайвар бор зүсмийн ингэн тэмээ авчирсан, ямар эм, тамгатай байсан талаар мэдэхгүй байна.******* тууж авчраад “одоо гаргах уу, би гаргалцаад өгье” гэхээр нь орой болчихлоо, чи ажлаа бод, бид нар маргааш гаргачихна” гэж хэлээд явуулаад маргааш нь өглөө хашааны хойд талын энгэрт гаргасан юм, миний хувьд тэмээг гаргасан байхад очиж гэдсийг арилгасан. Тэмээг гаргаснаас хойш 4-5 хоногийн дараа ******* аав Жаргал гэх хүн утсаар залгаад “танайх тэмээн хүнсээ авсан уу, хэнээс авсан” гэж асуухаар нь*******оос авсан талаар хэлэхэд арьс, шир нь байгаа юу гэж асуухаар нь байгаа ирээд үз гэж хэлэхэд арьс шир нь байгаа юу гэж асуухаар нь байгаа ирээд үз гэж хэлэхэд удалгүй ирээд тэмээний арьсыг үзээд манайд орж ирээд манай тэмээ мөн байна. Манайх тэмээгээ алдсан юм, мөрийг нь хөөгөөд ирлээ. ******* хэргээ хүлээсэн талаараа  ярьж байгаад явсан юм. Тухайн тэмээ ямар нэгэн хээлгүй байсан. Бид гэдсийг нь гаргасан болохоор сайн мэдэж байна. Гаргасан тэмээ 2 шүд нь гарсан 4 настай эм тэмээ байсан. 2021 оны 12 сарын эхээр санагдаж байна. Яг хэдний уу гэж асуухаар нь авна, хүнс байна уу гэж хэлэхэд "атан тэмээ ч байгаа, ингэн тэмээ ч байгаа алыг нь авах уу гэхэд атан тэмээ хэд гэж байгаа гэхэд 1.500.000 төгрөг, ингэн тэмээ нь 1.200.000 төгрөг гэж хэлэхээр нь 2 айл авах юм чинь атан тэмээг нь авъя” гэхэд "бэл буюу Баянсайрын аманд байх Батсайхан ахын гадаа байгаа атыг өгье гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 10-ны үеэр би Баянхонгор аймагт явж байхад******* над руу утсаар залгаад Бэл буюу Баянсайрын аманд байх Батсайханы гадаа атан тэмээ уячихлаа тэрийг аваарай гэхээр нь би аймагт явж байна одоо авах боломжгүй байна. Чи тууж авчраад өгөх боломж байна уу" гэхэд, "надад боломж алга, тэнд очоод гаргаад авчих, тэнд хүмүүс байгаа гэж хэлэхээр нь би хүн бүл байхгүй очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл утсаар ярьснаас хойш 2 хоногийн дараа*******, манай хүргэн Бямба-Очир руу утсаар залгаад нөгөө авах тэмээг Баянцагааны тэмээ туусан хүнд туулгаад явуулчихлаа аваарай гэсэн байсан. Тэгээд тэмээ нь ирэхгүй болохоор нь******* руу манай хүргэн залгаад “нөгөө явуулсан тэмээ ирсэнгүй" гэж хэлэхэд "замаас нь айлд өгчихлөө, дараа танайд ингэн тэмээ өгнө гэж хэлсэн гэсэн.  Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа******* залгаад Бор үзүүрийн талд ингэн тэмээ байгаа тэрийг очоод авчих боломж байна уу? Очоод авчих гэхээр нь очиж хээр гаргана гэж байхгүй. Сумын төвд авч ирвэл авна гэж хэлэхэд та тэмээнийхээ тал мөнгийг өгчих, би өвөлжөө авах гэж байна гэхээр нь дансаар нь явуулъя гэхэд надад бэлэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би банк орох зав алга гэхэд, за тань руу данс явуулъя гээд над руу дансаа, данс эзэмшигчийн нэрийг мессежээр явуулсан. Тухайн данс руу нь 600.000 төгрөг хийсэн. Данс эзэмшигчийн нэр нь Бямбаа Дашдорж гэсэн нэртэй байсан. Мөнгө хийснээс хоёр хоногийн дараа 2 хоногийн дараа "тэмээ юу болсон талаар асуухад" "та тэмээгээ очоод авчих юм уу” гэхээр нь "надад хүн бүл байхгүй, чи яасан сонин хүүхэд вэ”  гэхэд "за за би авчраад өгье” гээд тэмээг авчирч өгсөн юм,*******ийг анх тэмээ зарна гэж орж ирэхэд эхлээд тэмээ авбал эхлээд тал мөнгийг нь өгөөд сүүлд нь тал мөнгийг өгөх талаар хэлсэн мөн тэмээг авчрахад хэлж байсан юм. Тэмээний ширийг арьс нэхий авдаг, Г.Түвшинбатад 10.000 төгрөгөөр тушаасан. Арьсыг Улаанбаатар хот руу ачаад явсан, шир авсан хүн нь манай манай хүү байгаа юм. Өөрөө ирж ачаад явсан юм. ******* надад цайвар бор зүсмийн, хээлгүй ингэн тэмээ авчирч өгсөн. харахад цайвар зүсмийн ингэн тэмээ байсан. Ингэн тэмээ байсан. Чихний сүйх болон тамгыг хараагүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-83/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр би колонк дээр бензин өгч байсан чинь нохойн шандын хошуугаар мотоциклтой нэг хүн 1 тооны тэмээ туугаад сум руу ирж байсан. Удалгүй нөгөө тэмээг Энхсайханы хашаа руу тууж оруулсан. Тэгээд хоёр хоногийн дараа Мөлөөн надаас “тэмээ туусан мотоциклтой хүн орж ирсэн үү” гэж асуухаар нь би тэр тэмээг Энхсайхан гэх айлын хашаа руу тууж оруулсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-20/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг өнгөрч байхад цайвар зүсмийн ингэн тэмээг мотоциклоор тууж ирээд манай хашаанд оруулаад Тухайн тэмээг тууж ирсэн өдөр болон гарахад эм тамгыг хараагүй эм тамга, тэмдэгтэй байсан талаар мэдэхгүй. Тэмээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өглөө Бат-Эрдэнэ, Ганбаатар, Нямдорж нарын хамт гаргасан. Тэмээний шүдийг би үзээгүй, мэдэхгүй, тэмээ хээлгүй байсан. Ямар ч байсан ингэн тэмээ байсан.******* 2021 оны 12 дугаар сарын эхээр манай хадам ээж Г.Энхсайханд тэмээ зарах талаар ярьсан байсан. Тэгээд би хадам ээжээс*******ийн дугаарыг аваад ярихад “Баянсайрын аманд хөдөө байгаа, очоод авчих” гэж хэлэхээр нь “очоод авч чадахгүй гэж хэлсэн. Тэр үед яг хэдэнд байсныг санахгүй байна. Тэрнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 12-ны үеэр байх, цаг хугацааг тодорхой хэлж чадахгүй байна.******* залгаад “Баян сайрт” байсан тэмээг хүнээр туулгаад явуулчихлаа замаас нь очоод авчих, тууж яваа хүн нь сум руу ороод залгана” гэж хэлсэн боловч тэмээ тууж явсан хүн нь залгахгүй байхаар нь тэр шөнө******* руу утсаар залгаад “тэмээгээ яасан вэ” гэхэд “тэмээг өөр хүнд зарчихлаа, өөр тэмээ авчирч өгнө, миний нэг тэмээ Бүрдэн гэх газар байгаа авчирч өгнө” гэж хэлсэн тэрнээс хойш******* чимээгүй байхаар нь тэмээ авчирч өгөх талаар асуухад “удахгүй авчирч өгнө, тэмээнд явж чадахгүй байна” гэж хэлж байсан мөн манай хадам ээжээс тэмээний үнэ болох тал нь 600.000 төгрөг авсан байсан. Тэгж байгаад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тэмээ авчирч өгөх талаар*******той утсаар ярихад “өнөөдөр яваад тэмээгээ туугаад аваад ирье” гэсэн боловч ирэхгүй алга болохоор нь шөнө дахин утсаар залгахад “мотоцикл эвдрээд буцаад ирлээ, маргааш яг туугаад ирье” гэж хэлээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 16 цагийн үед тэмээг туугаад ирсэн юм.******* Бүрдэн гэх газар миний тэмээ байгаа авчирч өгнө гэж хэлснээс ******* тэмээнд тэмээ байгаа талаар ямар нэг зүйл ярьж байгаагүй юм... гэсэн мэдүүлэг / хх-ийн 86-88/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр санагдаж байна. Г.Энхсайхан маргааш тэмээ гаргаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр малаа туугаад явж байхад тэмээгээ гаргаж байхаар нь очиж цуг гаргалцсан. Намайг очиход тэмээг нугаслаад, газар унагаад  усалсан байсан юм. Миний харснаар хар ногоон зүстэй, эм ноостой хэсгээр буюу гэдэс, хэвлий, гуя, хааны хэсгээр бор шаргал, цээжний зогдор байдаг хэсэг буюу эр ноос байдаг хэсэг, бөхний дээд хэсгээр хар харагдсан. Эм тамгыг хараагүй. Мөн чихэнд нь сүй байсныг анзаарч хараагүй. Толгойны хэлбэрийг харахад 2 шүд гарсан илгэн тэмээ харагдаж байсан. шүдийг нь хараагүй юм... гэсэн мэдүүлэг / хх-ийн 96-97/, 

 

Гэрч Н.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай найз Д.Бямба-Очир 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө “тэмээ” гаргаад өгөөч ээ, миний хөл бэртсэн байна” гэж хэлэхээр нь гэрт очиход бор хүрэн зүсмийн ингэ хашаанд уяатай байхаар нь хашаанаас зүүн хойш гаргаж уулын энгэрт аваачаад гаргаж төхөөрсөн юм. Бор хүрэн зүсмийн ингэ байсан. шүдийг нь үзээгүй нэлээн догшин, эмнэг гэмээр, хээлгүй ингэ байсан. Эм тамга болон чихэнд ямар сүй тэмдэг байсныг анзаарч хараагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... ******* манай тэмээнд шар сүйхтэй тэмээ ирсэн талаар хэлж байхаар нь 2021 оны 12 сарын үед санагдаж байна, яг хэд дэх өдрийг нь сайн мэдэхгүй байна. Өөрөө очиж үзэхэд зөв талын чихэнд шар сүйхтэй, зөв талын гуянд ланзан тамгатай, бор хүрэн тэмээ байхаар нь тэмээ байна гэдгийг мэдээд *******ид хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 15-ны үеэр Б.Галхүү хүргэн ах хув шар буюу Г.Алтангэрэлийн хамт ирээд ******* тэмээнд байсан шар сүйтэй тэмээг асуухаар “чиний тэмээ мөн байна лээ” гэх хэлэхэд өөрөө тэмээгээ үзэлгүй шууд сум руу явсан. Тэр үед Б.Галхүү “тухай- тэмээг зарвал танд утсаар хэлнэ, та заагаад өгөөрэй гэж хэлсэн. Харин зарахгүй’ бол хавар хүртэл хараад өгөөрэй. гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Тэгтэл 2-3 хоногийн дараа санагдаж байна Б.Галхүү залгаад “нөгөө тэмээг Ж.Баярмөнх гэдэг хүнд зарсан, та заагаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэр өдөр Ж.Баярмөнх ирэхээр нь ******* тэмээнд байсан тэмээг би зааж барилцаж өгсөн Тэгтэл Ж.Баярмөнх жижиг биетэй юм гэж голоод Б.Галхүүтэй утсаар ярьж байсан. Тэгтэл ******* тэмээн дээрээ иртэл Ж.Баярмөнх “солих тэмээ байна уу” гэж ярилцаж байгаад тухайн тэмээг атан тэмээгээр солиод, сольсон тэмээгээ тэр доор нь гаргаад төхөөрч янзлаад аваад явсан юм.Би тухайн тэмээг тэмээ байна, чиний тэмээ биш гэдгийг*******ид хэлээгүй,******* ч надаас тэмээний талаар асуугаагүй юм. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бага зэрэг андуурч хэлсэн байна. *******оос би*******ийн шар сүйхтэй тормыг асуухад “манай тэмээнд танай хүү Гарьдын тором мөн шар сүйхтэй шилбэ байна” гэх хэлэхээр нь*******ийн шилбэ байна гэж бодоод “харж байгаарай, тэмээгээ гаргахаар цуг гаргаад ирээрэй” гэж хэлсэн юм. Тухайн тэмээний тамгыг ******* хэлээгүй мөн би очиж тэмээг хараагүй юм. Харин*******ид ******* тэмээнд шар сүйхтэй шилбэ байна, чиний тэмээ мөн байх гэж бодоод, *******ид тэмээг чинь захиж хэлсэн талаараа хэлсэн юм. Харин ******* хувьд шар сүйхтэй шилбэ байна гэж хэлснээс биш тухайн шилбийг*******ийн шилбэ байна гэж надад хэлээгүй юм, нэг ёсондоо би*******ийн захисан шар сүйхтэй шилбийг *******оос асуухад манай тэмээнд шар сүйхтэй шилбэ байгаа талаар асуухаар нь*******ийн алдсан шилбэ мөн байна гэж бодоод*******ид хэлсэн юм мөн хувьд 2020 оноос шар сүйхтэй шилбэ алдсан талаар надад сурч захиж байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-93/,

 

Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 10 сарын сүүлээр санагдаж байна. Манай намаржааны урдуур ******* тэмээгээ туугаад явж байхаар нь би хонио хариулж байгаад очиж уулзсан, уулзаад “манай хүү*******ийн тэмээ байна уу” гэж асуухад ******* танай хүүгийн тэмээ манайд нэлээд удаж байна, нэг хазгар ботго гараад ижил гүйцэхгүй явж байгаад үхсэн, Төрсайхан гуай захиж хэлсэн, одоо манай тэмээнд байгаа, өөр зүс буруу тэмээ байхгүй, ганц тэмээ, чихэндээ шар даавуутай, энэ тууж яваа тэмээнд байгаа” гэж хэлсэн тухайн үед нь би үзээгүй юм тэгээд хүү*******ид ирээд “чиний тэмээ байгаа гэнэ, олон жил маллалаа, бензин, маслоны мөнгийг нь өгөөд аваарай гэж хэлсэн юм. Өөр *******той уулзаж, тэмээний талаар яриагүй юм.*******ид Буян гэх хадмын талынхан хүн айл гэр болоход тэмээ өгч байсан гэсэн. Тэр 2 өгсөн тэмээний 1 нь ******* тэмээнд орсон талаар Төрсайхан гуай манай хүүд хэлсэн байсан учир би *******той очиж уулзсан.*******ид өгсөн 2 тэмээний зүс болон эм тамгыг бол мэдэхгүй. Манай хүү******* надад *******той /Мөлөөнтэй/ уулзсан. Миний тэмээ байгаа гэж хэлсэн гэж надад ярьж байсан, он, сарыг нь сайн санахгүй байна, ямар байсан би *******той уулзсаны дараахан тэгж ярьж байсан юм, тэгж ярихад чи тэмээгээ борлуулаарай, хариулж чадахгүй гэж хэлсэн юм. *******той уулзахад надад 2 эзэнтэй тэмээ байна гэж хэлээгүй хэрэв тэгж хэлсэн бол би тэмээн дээр нь очоод үзээдэхье гээд үзэх байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-106/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 10 сарын сүүлээр санагдаж байна, яг хэдний өдрийг нь байна. Манай нөхөр хониндоо явж байгаад ирсэн, ирэхдээ *******той тэмээгээ туугаад явж байхад нь таарлаа. ******* танай алга болсон тэмээ, манай тэмээнд байгаа гэж хэллээ гэж ярьсан, өөр зүйл яриагүй юм. 2018 оны өвөл золголтоор манай аавын төрсөн ах Буян гэх хүнийд очиход манайд 2 тооны тором өгч байсан юм. Тэгээд тормоо удалгүй очиж авсан тэр үед манайх “Бүрдэн” гэх газар нутаглаж байсан 2 тэмээ нэг хэсэг гэрийнхээ ойролцоо байдаг байсан тэгж байгаад алга болсон юм. Манай нөхөр 2021 оны 11 сард ******* тэмээнд байгаа тэмээгээ Энхсайхан гэх хүнд зарах талаар ярьж байсан тэгээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр тэмээгээ авчирна гээд өглөө тэмээндээ яваад, орой 17 цагийн үед тэмээгээ Энхсайхан гэх хүнд өгчихлөө гээд хүрээд ирсэн. Харин тэмээний тал мөнгийг тэмээг аваачиж өгөхөөс өмнө дүүгийнхээ дансаар дамжуулж авсан юм. Би тэмээний зүс сайн мэдэхгүй, миний харснаар 1 тором нь хүрэн, 1 тором нь шар зүстэй байсан, 6 тоо тамгатай, нэг гуяндаа аль гуяндаа байсныг мэдэхгүй байна, манай нөхөр өөрөө чихэнд нь шар сийлкэн даавуу хийлээ гэж ярьж аль чихэнд хийснийг мэдэхгүй байна. Буян ахын өгсөн 2 тормыг хоёуланг нь алдаад нэгийг нь олсон. Буян ахын тэмээнд байгаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-111/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...*******ийн эхнэр болон эхнэрийнхэн эгчид тус бүр 1 тором өгч байсан юм. Миний санаж байгаагаар 2018 онд санагдаж байна. 2018 оны хавар надаас 2 тооны тормыг******* очиж авч байсан юм.*******ийн эхнэрийн эгчид өгсөн тэмээг*******ийнх авсан гээд цуг аваад явсан, 1 тором нь улаан хүрэн, 1 тором нь шар зүсмийн байсан санагдаж байна. Хоёулаа зөв талын ташаан 6-ийн тоо тамгатай, 2 чихний оройгоос цагаан даавууг тонож зүүсэн зүүлттэй байсан юм. Авч явсан намраа тэмээнүүдээ Бүрдэн гэх газраас алдсан талаар хэлж байсан. Намайг сураглаарай гэж ярьж байсан юм, би 2021 онд тэмээгээ Тариат гэх газраас тэмээгээ туугаад баруун гол, 4-р багийн нутагт ирэхэд*******ид өгсөн улаан хүрэн тором нь манай тэмээнд хүрээд ирсэн, ирэхдээ хар хүрэн зүстэй ингэн тэмээ ирсэн, одоо манай тэмээнд байгаа юм. Харин нөгөө тэмээ нь хаашаа явсан, алдсан талаар мэдэхгүй байна.******* алдсан тэмээгээ ******* тэмээнд байгаа талаар надад ямар нэг зүйл хэлж байгаагүй юм. Ногоон тэмээ гэж хар биш, хүрэн биш нэг ёсондоо хүрэн, шар 2-ын завсрын тэмээг хэлээд байх шиг байгаа юм. Сүүлийн үед л ногоон тэмээ гэж ярьдаг болсон, намайг тэмээ маллаж байхад ногоон тэмээ гэж хэлдэггүй байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү ******* тэмээндээ яваад ирсэн, ирэхдээ “манай нэг тэмээ алга байна, бэлчээрээс мөрийг нь хөөсөн боловч олсонгүй” гэхээр нь мөрийг нь маргааш нь хүүгийн хамт тэмээний мөрийг нь хөөхөд үзэгдэв үү” гэж асуухад мотоциклтой хүн тэмээ туугаад Г.Энхсайханы хашаа руу орсон гэхээр нь Г.Энхсайханы утсаар залгаад “чи хэнээс тэмээ авсан вэ” гэж асуухад “Монхоон буюу*******оос тэмээ авсан, тэмээгээ төхөөрсөн, арьс нь байна ирээд үзээ” гэж хэлэхээр нь арьсыг очиж үзэхэд манай тэмээ мөн байсан. Хүрэн зүсмийн, баруун талын гуяндаа ланзан тамгатай, зөв талын чихэндээ жижиг шар даавуутай, нас гүйцэж байгаа ингэн тэмээ байгаа юм. Манай тэмээ 2018 зун Баян-Өндөр сумын Бүрдэн гэх газар гарч ирж идээшилж явж байгаа. 2018 онь намар 10 сарын үеэр Баян-Өндөр сумын 4-р багийн нутаг Идрэнгийн нуруунд тэмээгээ гаргасан тэр үед л нийлсэн тэмээ юм шиг байна лээ. Тэгээд манай тэмээнд байж байгаад 2021 оны намар 11 сард тэмээгээ Идрэнгийн доод бэлээс Баян-Өндөр сумын зүүн хойд Бүрдэн гэх газар руу гаргаж ирээд байж байхад тэмээ алга болсон юм. Манай хүү 2019 оны үед тухайн тэмээг 2 эзэнтэй юм байгаа юм, эзэн нь ирж үзээд таниад авна биз гэж ярьж байсан. Хүн нь идшинд хэрэглэх бол солиод авчхаарай гэж хэлж байсан учир манай хүү тэмээний эзэн Галхүү гэх хүнд эр тэмээн дээр 100.000 төгрөг өгөөд авсан гэж хэлсэн. Тухайн тэмээг би ботголоход нь усалж байсан болохоор ааш зан болон тамга тэмдгийг нь сайн мэдэж байгаа юм. Манай тэмээнд 2019 онд ботголсон болохоор 3-4 настай тэмээ ирсэн гэсэн үг. Тухайн тэмээ бие жижигтэй тэмээ байсан юм. Тухайн тэмээ нь зөв талын гуянд Ланзан буюу Ж үсэг шиг тамгатай, зөв талын чихэнд шар даавуутай байсан. Өөр ямар нэгэн тэмдэг байхгүй байсан.*******ийг би танихгүй, надаас тэмээ алдсан талаараа асууж сураглаж байгаагүй, тэмээг авсныхаа дараа манай хүүтэй ирж уулзахад харсан, миний хувьд сургамжийн хэдэн үг хэлсэн, тэмээг авсан талаараа юм ярихгүй, тонгойгоод суугаад байсан юм. Би бол хүрэн тэмээ гэж зүсэлж хэлнэ сүүлийн үед хүмүүс бор хүрэн тэмээг ногоон тэмээ гэж хэлээд байгаа болохоор манай хүү ногоон тэмээ гэж хэлсэн байх, миний үеийнхэн ногоо тэмээ гэж ярьдаггүй байсан сүүлийн үед л хүрэн бор тэмээг ногоон тэмээ гээд байгаа, тэмээ жил, жилийн байдлаас болон хүч таргаасаа шалтгаалж зүсээ солиод байдаг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Манай 2020 онд мал тооллогоор 5 тооны тэмээ тоолуулсан. Ланз буюу сарвагар Ж үсэг шиг тамгатай, зарим нь Ө үсгэн хэлбэртэй, загасан тамгатай тэмээ байгаа. Би 1 тооны ланз тамгатай тэмээ 2019 онд Баян-Өндөр сумын “Хөөврийн хоолой” гэх газар орчмоос алдсан. Тэгээд сураглаад байсан чинь Мөлөөн гэх тэмээнд байгааг гэх сураг гарсан. Тэгээд тухайн тэмээгээ Мөлөөнийхөөс авч чадахгүй байж байгаад 2021 оны 12 сарын 10-ны үед Мөлөөнтэй тэмээгээр сольж хүнсэнд хийсэн... ... Би 2018 онд хүрэн зүсмийн зөв талын гуянд ланзан тамгатай, зөв талын чихэнд шар даавуун зүүлттэй буюу 3 настай шилбэ алдсан юм. Тэмээний сураг ******* тэмээнд  байгаа сураг гарахаар нь 2019 оны 10 сард *******той сумын төвд таараад танай тэмээнд манай нэг алдсан тэмээний сураг гарч байна” гэж асуухад “зөв талын чихэнд шар зүүлттэй, ланзан тамгатай тэмээ байгаа” гэхээр нь “манай тэмээ байгаа юм, харж байгаарай, тэгж байгаад авна, явах зав гарахгүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд дараа нь буюу 2020 оны намар 08 сарын үед ******* тэмээгээ аваарай, тэмээ дээшээ Бүрдэн рүү гараад ирсэн гэж хүнээр хэлүүлсэн байсан. Би тухайн үед нь очиж авч чадаагүй тэгээд 2021 оны 12 сарын 20-ны үеэр ******* тэмээнд байсан тэмээг би Ж.Баярмөнх гэх хүнд зарахаар ярьсан тэмээг ******* тэмээнд байгаа та очиж үзээд авчих гэж хэлсэн. Ж.Баярмөнх 2021 оны 12 сарын 20-ны үеэр ******* дээр очиж уулзсан юм байна лээ. Тэгээд миний тэмээг хараад бие бага байхаар нь над руу утсаар залгаад “чиний тэмээ бие бага юм” гэж хэлэхээр нь би “тав, арван цаас татаад өгье” гэж хэлсэн тэгээд утсаа тасалсан юм. Тэгтэл Ж.Баярмөнх, *******той миний тэмээний бие бага байна, сольчих. тэмээ 5 байна уу гэхэд ******* сольё гээд миний тэмээг сольж аваад, сольсон.Тэмээг тэр доор нь гаргаж нядлаад авсан байсан. Тэр орой нь У.Баярмөнхийн гэрт очиход чиний тэмээг солиод авсан гэж хэлээд байж байсан юм. Баярмөнхөд тэмээгээ 1.000.000 төгрөгөөр зарсан юм. Би тэмээгээ алдсанаас хойш үзээгүй, мөн ******* тэмээнд байхад нь хүртэл очиж үзээгүй юм, сургаар нь ******* тэмээнд байгаа гэдгийг мэдсэн юм, тэмээг алдах жил манайх 8 тэмээтэй байсан, одоо 4 тэмээтэй байгаа, манай тэмээ зөв талын гуянд ланз буюу том Ж үсгэн тамгатай, зөв талын чих шар зүүлттэй, манай тэмээний тамга болон шар зүүлтийг ойр хавийнхан нутаг усныхан бүгд мэднэ. Тухайн тэмээг 2018 оны намар 09 сард тэмээгээ цуглуулахад тэмээ алга болсон байсан. Өмнө мэдүүлэг өгөхдөө 2019 он гэж андуурч хэлсэн байна. Миний тэмээ хүрэн зүсмийн тэмээ байгаа юм, тэмээ таргалахаараа зүс нь хувирдаг тал байдаг, ногоон тэмээ гэж хүрэн, шар тэмээний зүс холилдохыг хэлээд байх шиг байгаа юм, хүн бүр нь янз бүрээр тэмээний зүсээд хэлээд байгаа юм... ... *******ийг тэмээ очиж үзээрэй гэж хэлснээс хойш 2021 оны 12 сарын 15-ны үеэр санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, хүргэн ах Г.Алтангэрэл буюу Хувшарын хамт ******* тэмээнд очиж тэмээгээ үзэх гээд явж байгаад Ж.Төрсайхан ахынд очоод “******* тэмээнд тэмээгээ үзэх гээд явж байна, тухайн тэмээ ямаршуу тамгатай тэмээ байна” гэж асуухад Ж.Төрсайхан ах, зөв талын чихэндээ шар зүүлттэй, зөв гуяндаа ланзан тамгатай тэмээ байна лээ, тэр тэмээ танай тэмээ мөн байх шиг байна гэж хэлэхээр нь тэмээгээ очиж үзээгүй мөн орой болж байсан болохоор буцаад сум руу явсан юм тухайн үед Ж.Төрсайхан ахад тухайн тэмээг зарвал би тань руу яръя, зарахгүй бол та харж байгаарай” гэж хэлэхэд “зарахгүй бол ах нь хавар болтол харж байгаад өгье” гэж хэлсэн тэгээд маргааш нь Ж.Баярмөнх ах манайд ирж “чи тэмээ зарах сураг байна, тэмээ зарах уу” гэхээр нь зарна гэж хэлэхэд “ах нь авъя” гэж хэлэхэд нь би Ж.Баярмөнх ахад та Ж.Төрсайхан ахтай очиж уулзаад авчих гэж хэлсэн Ж.Баярмөнх ах тэмээ авдаг өглөө Ж.Төрсайхан ахад утсаар нь Ж.Баярмөнхийг тэмээ очиж авах талаар хэлсэн юм. Тэгтэл 2021 оны 12 дугаар сарын 25-ны үед ******* над руу утсаар залгаад “чамаас авсан буюу Ж.Баярмөнхтэй соль авсан тэмээ алга байна, танай хүргэн ах буюу Г.Алтангэрэлд зарна гэдгээ хэлсэн юм уу, мэдээгүй туугаад явсан юм биш биз” гэж асуухаар нь зарсан талаар хэлсэн мэдэж байгаа гэхэд ******* за гээд хүргэн ах Г.Алтангэрэлийн дугаарыг авсан юм тэгээд Г.Алтангэрэлтэй ярьсан юм шиг байна лээ, юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-123, 126-127, 155-156/,

 

Гэрч А.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... Б.******* тэмээ авсныхаа дараа манай нөхөртэй ирж уулзсан Тэрнээс өмнө надтай уулзаагүй, таараагүй юм.******* манай нөхрийг манай тэмээ танай тэмээнд байгаа гэж хэлэхээр нь андуураад тэмээг аваад зарсан талаан ярьж байсан. Өөр зүйл ярихгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-131/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Манай ээж Г.Энхсайхан 2021 оны 12 сарын 21-ний үеэр******* гэх хүнээс тэмээ худалдаж авсан, тал мөнгийг нь хавар өгөх талаах ярьж байсан юм миний хувьд малын түүхий эд авч борлуулдаг юм. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Багцаагаар 2022 оны 01 сарын 10-ны үеэр ээжийнхээсээ очиж тэмээний ширийг авч ачсан. Тэмээний шир хүрэндүү өнгөтэй байсан байх, сайн санахгүй байна. Эвхэж хөлдөөсөн байсныг ачаад бусад арьс, ширнүүдтэй нийлүүлж ачаад Улаанбаатар хотын эмээлт зах дээр хүнд өгсөн. Тэмээний шир ямар тамгатай содон шинж тэмдэгтэй байсныг мэдэхгүй байна. Тэмээний шир байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-135/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 12 дугаар сарын дунд үед Б.Галхүү гэгчтэй сумын төвд тэмээ хүнс худалдан авах талаар уулзсан чинь Б.Галхүү нь ******* тэмээнд тэмээг авах гэтэл ******* надад Галхүүгийн тэмээ номхон юм байна. Би танд өөрөөсөө өөр тэмээ солиод өгье гээд нэг тэмээ барьж өгөхөөр тухайн тэмээ барьж өгсөн тэмээг тэр доор нь төхөөрөөд явсан. Тухайн үед надад зарна гэсэн тэмээг Ж.Төрсайхан бугуйлдаад энэ тэмээ байгаа юм гэж хэлсэн. Тухайн тэмээг би зайнаас харсан учир тамга тэмдгийг нь сайн ажаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-143/,

 

Гэрч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* утсаар “та тэмээг туугаад явсан уу” гэж асуухаар нь “би юу гэж тууж явдаг юм бэ” гэж хэлсэн. Б.Галхүү надтай уулзаад миний нэг тэмээ “Бүрдэн” гэх газар Мөлөөн буюу ******* тэмээтэй ирсэн байна, хоёулаа хамт очоод үзчихвэл сайн байна гэж хэлсэн. Тэгээд Б.Галхүү хоёр Ж.Төрсайхан ахынд очиж асуусан чинь Б.Галхүүд “чиний тэмээ мөн байна лээ. Ланзан тамгатай юм байна лээ” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148/,

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...******* нь надаас Чимэддоржийн болон тэмээ авах талаар асууж сураглаж байгаагүй. Хэрэг болохоос өмнө 12 дугаар сард манайхаар орж гараад айраг аваад яваад л байсан. Тэгэхдээ Чимэддоржийн болон тэмээ авах талаар асууж сурч байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-152/,

 

Яллагдагч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Баян-Өндөр сумын 1-р багийн нутаг Бүрдэн гэх газраас ******* тэмээн дотроос 1 тооны тэмээг туугаад үдээс хойш 17 цагийн үед сумын төв ороод Г.Энхсайхан гэх хүнд 1.200.000 төгрөгөөр зараад, тэмээгээ үлдээгээд явсан юм. Тэмээний үнэ болох 600.000 төгрөгийг дүү Б.Дашдоржийн дансаар шилжүүлж аваад, үлдэгдэл мөнгийг аваагүй байсан. Манайх 2018 оны 08 сарын үед Баян-Өндөр сумын 1-р багийн нутаг Бүрдэн гэх газраас Улаан зүсмийн, зөв талын чихэнд шар зүүлттэй, шилбэ буюу 3 настай тэмээ алдсан тэгээд сураглаж байтал Төрсайхан гэх хүн “чиний тэмээ Чимэддоржийн тэмээнд Гарьд гэх хүний торомтой нийлсэн байсан, яг мөн байсан. *******ид танай тэмээ болон Гарьдын торомтой хамт захисан” талаар!хэлж байсан. Тэгээд би 2018 оны 11 сарын орчим сумын төвд таараад тэмээгээ *******оос асуухад “манай тэмээнд улаан зүсмийн тэмээ болон торомтой очиж нийлсэн, Төрсайхан гуай захиж хэлсэн” талаар хэлэхээр нь “манай тэмээг харж байгаарай” гэж хэлэхэд “байж байх, байхаа харж байя" гэж хэлсэн юм. Дараа 2019 оны 10 сарын 28-ны үеэр болсон ноолуурын дуудлага *******оос “манай тэмээ байгаа юу” гэж асуухад “тэмээ байгаа” гэж хэлэхээр нь “танай тэмээг дээшээ Бүрдэн рүү гарч ирэхээр нь авъя" гэж хэлсэн тухайн үед ******* тэмээ доод говьд байсан юм. Тэгээд 2021 оны 07 сард Төрсайхан гуай манай хөдөө гэрт, гэр барьж байхад мотоциклдоо бензин ганзагалсан ирэхээр нь би “тэмээ мал таних биш, 2-уулаа цуг явъя” гэхэд чиний тэмээ ******* тэмээнд байгаа, захисан юм чинь хаачих вэ” гэж хэлсэн боловч бид 2 явж чадаагүй тэгтэл 2021 оны 10 сарын үед манай аавтай ******* тэмээгээ тууж явж байгаад таараад уулзахад “ах танай хүүхдийн тэмээ манай тэмээнд 2,3 жил болсон би харсаар байгаад тэмээтэйгээ хамт Бүрдэн рүү гаргаад ирсэн, аваарай” гэж хэлсэн байсан, 2021 оны 10 сарын 20-ны үеэр Баян-Өндөр сумын 1-р баг манай өвөлжөөний урд Хөх бууц гэх газар хонио хариулаад 12 цагийн үед явж байтал ******* ингээ туусан явж байхад нь таарахад “танай ингэ гараад ирсэн шүү аваарай” гэж хэлсэн. Тухайн үед нь авч чадаагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* тэмээн дээр очиж тэмээгээ аваад Энхсайхан гэдэг хүнд зарсан юм. Тэгтэл 2021 оны 12 сарын 26-ны өдөр ******* над руу утсаар яриад “чи Г.Энхсайхан эгчид тэмээ авчирч өгсөн үү” гэхээр нь “танайх тэмээгээ аваарай гэж хэлэхээр нь танай тэмээнд байсан шар зүүлттэй тэмээ өөрийн тэмээ гэж бодоод авчирч өгсөн” гэж хэлэхэд би хүнээс худалдаж аваад хонож байгаа, би их үнэтэй авсан тэмээ, миний тэмээ, чи одоо миний хохирогч маргаашийн дотор барагдуулж өгөө, тэгвэл цагдаад хэлэхгүй” гэж хэлэхээр нь 2022 оны 12 дугаар 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг *******той гэрт нь уулзахад “уучлаарай андуурсан байна” гэж хэлээд данс руу шилжүүлж өгөхөд, “ах нь гомдол санал байхгүй, цагдаад өгөхгүй” гэж хэлж байсан юм. Миний хувьд хүнд хийгээгүй, тэмээгээ ******* тэмээнээс өөрийнхөө тэмээг авч байна гэж бодоод андуурч тэмээг авч зарсан юм, би хулгай хийх байсан бол өдрийн цагаан тэмээг сумын төвд тууж оруулж ирж өгөхгүй, мөн миний тэмээг Баян-Өндөр сумын Олон нийтийн цагдаа болон ээж нарт зарсан юм. Тэмээний мөнгө болох 600.000 төгрөгийг Г.Энхсайхан эгч өгсөн харин үлдэгдлийг олон нийтийн цагдаа Бямба-Очир хавар өгөх байсан юм. Тэмээг тууж аваачихад Г.Энхсайханы эгч, хүү Бямба-Очир нар байсан юм. *******оос тэмээгээ авах гээд дүү Энхмаагаас асуухад байхгүй, говь руу явсан гэж хэлэхээр нь хэлээгүй. ******* өөрөө тэмээгээ аваарай гэж хэлэхээр нь тэмээн дээр нь очиход миний алдсан тэмээтэй адилхан зүстэй, адилхан өнгийн чихэндээ даавуутай тэмээ байхаар нь ав гэсэн юм чинь мөн л юм байгаа биз гэж бодоод тэмээг авсан юм. Харин авсан тэмээний эмийг хараагүй миний алдсан тэмээ ямар нэг эмгүй, чихэндээ шар дурдан даавуутай байсан юм 2021 оны 10 сарын 20-ны үеэр Баян-Өндөр сумын 1-р баг манай өвөлжөөний урд Хөх бууц гэх газар хонио хариулаад 12 цагийн үед явж байтал ******* улаан шар өнгийн мотоцикл унасан ингээ туусан явж байхдаа надтай таараад тэмээгээ аваарай гэж хэлсэн. Мөн ингээ Ганзориг гэх айлд саалгана, уяуулна гэж хэлээд туугаад явж байсан. Би тухайн үед хонио хариулаад цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан, бид хоёрыг таарахыг харсан, үзсэн хүн байхгүй. Харин таарсан талаар аав болон эхнэртээ хэлсэн юм. ******* 2021 оны 10 сарын 20-ны үеэр тэмээгээ аваарай гэж хэлэхээр нь Г.Энхсайхан эгчид “******* тэмээнд миний нэг тэмээ байгаа, наашаа гараад ирсэн байна, тэрийг зарна” гэж ярьж байгаад 2021 оны 12 сарын 19-ны өдөр 600.000 төгрөгийг дүүгийнхээр дансаар дамжуулж авсан юм ...Би тэмээний нас сайн мэдэхгүй, одоо манай тэмээ ингэ болсон байх ёстой... гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69/,

 

Хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/,

Эд зүйлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 30-33/,

Хохирогч ******* 2020, 2021 оны мал тооллогын баримт /хх-ийн  48/,

Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 67 тоот шинжээчийн...4 шүдтэй, хээлгүй, ингэн тэмээний үнэлгээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.600.000 төгрөг болохыг тодорхойлов... гэсэн дүгнэлт /хх-ийн 172/

 

Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 44 тоот шинжээчийн...Мустанг-200 маркийн мотоциклийн үнэлгээ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 600.000 төгрөг болохыг тодорхойлов... гэсэн дүгнэлт /хх-ийн 165/

 

Шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 45-45, 176-204/,

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр “Бүрдэн” гэх газраас иргэн ******* 1 тооны тэмээг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******ид 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Г.Энхтүвшин, Д.Бямба-Очир, Б.Бат-Эрдэнэ, Н.Нямдорж, Ж.Төрсайхан, Б.Бямбаа, Ц.Нармандах, И.Буян, Б.Жаргал, Б.Галхүү, А.Насанжаргал, Г.Түвшинбат, Ж.Баярмөнх, Г.Алтангэрэл, Ж.Энхмаа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 67, 44 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас шүүгдэгч*******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч******* нь бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч *******ид хохиролд 2.000.000 төгрөг шүүгдэгч******* төлсөн болох нь хохирогчийн гомдол саналгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хохирогч ******* хохиролд нийт 2.000.000 төгрөг төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хэрэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

Шүүгдэгч*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.  

 

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч*******ийн эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-200 маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул уг мотоциклийг хурааж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч******* нь энэ хэргийн хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч*******ид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй цэнхэр өнгийн Мустанг-200 маркийн мотоциклыг шүүгдэгч Б.*******оос гаргуулж улсын орлого болгосугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, бусдад илүү төлсөн гэх хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА