| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0115/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/105 |
| Огноо | 2017-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/105
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг
улсын яллагч Б.Ботакөз
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр
шүүгдэгч Т.A нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Т.Aд холбогдох 1713000000019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1988 оны 00 дугаар сарын 00-ны
өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, эцэг эхийн
хамт Баян-Өлгий аймгийн Н сумын ** дугаар багт оршин суудаг, хэрэг
хариуцах чадвартай, урьд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015
оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны
Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт
зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ж Т
овогт ТA РД:00000.
Шүүгдэгч Т.Aын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.A нь 2017 оны 08 дугаар 06-наас 07-д шилжих шөнө Н
сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ш” гэх газарт иргэн Ш.Бердиханы
гэрийн гадаа чөдөрлөж тавьсан Бугат сумын 2 дугаар багийн иргэн Д.Хий хар
хөх зүсмийн морийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.A нь 2017 оны 08 дугаар сарын 06-наас 07-д шилжих шөнө БаянӨлгий аймгийн Н сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ш” гэх
газарт чөдөрлөж тавьсан иргэн Д.Хий хар хөх зүсмийн нас бие гүйцсэн,
800000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг морийг “Мустанг-5” маркийн мотоцикл ашиглан
санаатайгаар хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч Т.Aын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх
хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
- Хохирогч Д.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн
22-25-р хуудас/
- Гэрч Ш.Бердиханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р
хуудас/
- Гэрч Х.Хасымханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-31-р
хуудас/
- Морийг нядалсан гэх хашаа, амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт /хх-ийн 8-14-р хуудас/
- Мал хулгайлах үед унаж явсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16-р хуудас/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 17-20-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож
байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу
цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар
давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх
үнэллээ.
Шүүгдэгч Т.Aын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн
хангаж байх тул уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх
дүгнэлээ.
Хохирогчийн мэдүүлгээр хулгайд алдагдсан морийг 800000 төгрөгөөр худалдаж
авсан гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг харгалзан уг гэмт хэргийн улмаас
800000 төгрөгийн буюу “баг хэмжээний хохирол”-оос дээш хэмжээний хохирол учирсан
байна, хохирол хор уршгийг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж
барагдуулсан байна “хх-89х”, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж
үзлээ.
Шүүгдэгч Т.A нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шөнийн цагаар,
нууцаар бусдын малыг хулгайлж, түүнийгээ нядлан, махыг нь бусдад худалдан
борлуулсан байна. Энэ гэмт үйлдэлдээ 10-аад км газар өөрийн “Мустанг-5” маркиын
мотоциклийг ашиглан хулгайлж буй морийг хөтөлж явсан байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч
Т.Aд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх,
ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж түүнийг нийгэмшүүлэх зорилгоор түүний
эд хөрөнгө, ажил эрхлэлт, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, нас зэрэг
хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг
барагдуулсан зэргийг харгалзан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиснийг Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу
ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг
харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж
үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... Шүүгдэгч нь
төлөв даруу томоотой, сахилга хүмүүжил сайтай,...удахгүй эхнэр авч, Казакстан улсад
амьдрахаар эцэг эхтэйгээ тохирсон,...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон
шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7
дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар...3 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын
арга хэмжээ авч өгнө үү, ...шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй
гэж баталж байна..” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...3 жилийн тэнсэнгийн
хугацаанд шүүгдэгч Казакстан улс руу явж чадахгүй, учир нь цагдаагийн хяналтанд
байдаг, шүүгдэгч тэнсэнгийн хугцаанд дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй тул 1 жилийн
хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэв
Шүүгдэгч нь урьд нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж байсан, өөрт нь мал
хөрөнгө байсаар байтал бусдын малыг хулгайлж, хөдөлмөрлөхгүйгээр, амар хялбар
аргаар мөнгөжих санаа зорилготой, урьд үйлдсэн гэмт хэрэгтээ авсан ял шийтгэлээс
сургамж аваагүй зэргийг харгалзан түүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэн, нийгэмшүүлж,
ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд нийтэд тустай ажил
хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ санаатайгаар төлөвлөж үйлдэж байгаа нь,
урьд нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж байсан зэргийг харгалзан “тохиолдлын шинжтэй
нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага
хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу
шүүгдэгч Т.Aыг ахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх, дээрх ялын зорилгыг хангах
зорилгоор түүнд тодорхой хугацаагаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин
явахдаа хяналт тавьж эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга
хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай
ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
анхааруулах нь зүйтэй.
Баян-Өлгий аймгийн Н сумын Чихтэй багийн засаг даргын шүүгдэгчийн
хувийн байдлыг тодорхойлсон “мал хөрөнгөгүй, ам бүл 1” гэх баримт нь үнэнд
нийцэхгүй болох нь шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэгт “эцэг эхийн хамт
амьдардаг, малтай” гэх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикл нь
өөрийнх нь зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасны дагуу шүүгдэгчийг ахин
гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зорилгоор түүний гэмт хэрэг
үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй
мотоциклыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.A нь бусдад төлөх төлбөргүй,
баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,
түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж
байна.
Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин
төгөлдөр болтол хэвээр нь үлдээж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Т.Aын иргэний
үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10
дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ж Т овогт ТAыг мал хулгайлах гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Т.Aыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-
д зааснаар шүүгдэгч Т.Aд 3 жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажлаа
өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг
хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Т.Aд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар
тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Т.A нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих
ялаар солихыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан
хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д
зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Т.Aын өмчлөлийн “Мустанг-5”
маркийн мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч
Т.Aаас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагад даалгасугай.
8. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан
олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Aд урьд авсан хувийн
баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас
хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих
эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ