Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/117

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж

нарийн бичгийн дарга Ц.С

улсын яллагч Б.Б

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А

шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Секел овогт Хын Жд холбогдох 1713000940061 дугаартай эрүүгийн

хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1991 оны 04 дүгээр сарын 05-ны

өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн

тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын

дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Секел овогт Хын Ж РД:БЮ00000.

Шүүгдэгч Х.Жы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Залуучуудын ордон” соёл үйлчилгээний төвийн хажууд 2017 оны 09 дүгээр 24-25-нд шилжих шөнийн 00 цаг 16 минутын үед согтуугаар А.Еыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багийн нутаг

дэвсгэрт байрлах “Залуучуудын ордон” соёл үйлчилгээний төвийн хажууд 2017 оны 09

дүгээр 24-өөс 25-нд шилжих шөнийн 00 цаг 16 минутаас 00 цаг 21 миниутын хооронд,

согтуугаар А.Еын нүүрэн тус газар нь өшиглөж, гараа цохиж зодон эрүүл мэндэд

нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох

- Шүүгдэгч Х.Жы шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх

хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч А.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-

11-р хуудас/

- Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14-р

хуудас/

- Гэрч Р.Гүлнурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р

хуудас/

- Гэрч К.Армангүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р

хуудас/

- Гэрч А.Бахытбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р

хуудас/

- Цагдаагийн газрын телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий сиди

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09

дүгээр сарын 26-ны өдрийн 368 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ болон

хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт

авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар

нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Е нь мөрдөн байцаалтын шатанд өөрт

учирсан хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул хохирогч нь шүүгдэгчээс

нэхэмжлэх зүйлгүй гэж үзэж, хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох

баримтыг бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй

байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан

шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч

Х.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн

гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу

эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх

нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр

зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.Жы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг

үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн

хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан түүнийг

хөдөлмөрөөр хүмүүжүүлэн нийгэмшүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан

сэргийлэх, үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлэл хүлээлгэх зорилгоор Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх

эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай

ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй,

энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг

хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг CDийг хэргийн хамт хадгалж, хохирогч А.Еын 1 ширхэг рентрен зургийг түүнд

хэрэгцээтэй гэж үзэн өөрт нь буцааж олгож, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх

төлбөр байхгүй байх тул шүүгдэгчийн өмчлөлийн Нокиа-1660 маркийн гар утсыг

битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Жы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь

зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Секел овогт Хын Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.Жыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.Жд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих

ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг

хэргийн хамт хадгалж, хохирогч А.Еын 1 ширхэг рентрен зургийг өөрт нь буцааж

олгож, шүүгдэгчийн өмчлөлийн Нокиа-1660 маркийн гар утсыг битүүмжилсэн

прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь уг хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, уг хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болхыг,

хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Жы эрүүл мэндийн

даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Жд урьд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,

хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан

өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл

бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ