| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0128/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/119 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/119
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,
орчуулагч А.Е,
улсын яллагч М.О,
насанд хүрээгүй хохирогч А.Б,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Т.Бахыт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,
шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны
танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт
үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Сд холбогдох
1713000100026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: М овгийн Бгийн С, Монгол Улсын иргэн,
1993 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд
төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс тува, дээд боловсролтой, биеийн тамирын
багш мэргэжилтэй, малчин, Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багт
оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг
хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:00.
Шүүгдэгч Б.Сын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Снь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр БаянӨлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Аы 2 Бийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт
хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Снь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр БаянӨлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хар бөөрөг” гэх
газарт хадам ах Б.Чыг зодож зугтаасан хүмүүсийг хөөж, хариу авах
зорилгоор өс хонзонгийн сэдэлттэйгээр, санаатайгаар чулуу авч шидэн
А.Бий толгойн тус газар нь онож, түүний дагзыг цөмөлсөн, биед нь хүнд
гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч Б.Сын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг
/шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-ийн
61 дүгээр хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч А.Бий шүүх хуралдааны
хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн
байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Аы шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн
мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
/хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Гэрч Б.Маадырын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-
33 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч А.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч А.Нуртилекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт
/хх-ийн 50 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-8-13 дугаар хуудас/,
- Өвчний түүх /хх-ийн 94-103 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад
баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох
баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч
3
байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж шүүх үнэллээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт “ Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх,...хэргийн байдлыг нотлох
үүрэг хүлээхгүй” гэсний дагуу хавтаст хэргийн 59-60 дугаар хуудсанд авагдсан
шүүгдэгч Б.Сыг гэрчээр асуусан мэдүүлгийг үнэлэхээс татгалзаж хойшид
энэхүү алдааг давтан гаргахгүй байхыг, албан хэрэг хөтлөлтийн стандартыг
баримтлан, монгол хэлний бичгийн чадварыг сайжруулахыг мөрдөгч нарт
анхааруулж байна.
Шүүгдэгч Б.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул
түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Бий толгойн
дагзны яс цөмөрч, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, хойшид эмчилгээ хийлгэх
шаардлагатай, гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан нийт
зардал 2900000 төгрөг болсныг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд
3900000 төгрөг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх
төлбөргүй гэж үзлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан
бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага
хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид
шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөхцөл
байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт
хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.6 мөн зүйлийн 3 дахь хэсэгт
заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл
байдалгүйг харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч нь хадам ах Б.Чыг
зодсон хүнийг андуурч, мөн насанд хүрсэн залуу гэж нөхцөл байдлыг буруугаар
төсөөлсөн байна. Харин гэмт хэрэг гарахад нөлөөлсөн М.Жын
Б.Чыг зодсон хууль бус үйлдлийг шалгаж холбогдох хуульд зааснаар
хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
4
Иймд шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор
уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх
нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө орлого, учруулсан хохирлоо
төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг сонгон
эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хуулийн тусгай
ангид зааснаас хөнгөрүүлэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр
шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Снь баривчлагдаж, цагдан
хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 3900000
төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А шүүгдэгчээс
нэхэмжилсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй
болохын тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас хойшид учирсан
хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй
болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувийн бичиг
баримтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь бусдад
төлөх төлбөргүй байх тул түүний өмчлөлийн хээр зүсмийн гүү 1, хээр зүсмийн
унага 1, хээр зүсмийн нас гүйцсэн морь 1-ийг тус тус битүүмжилсэн прокурорын
тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,
эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7,
36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч М овогт Бгийн Сыг “Хүний эрүүл мэндэд
хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг
журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Сыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих
ялаар шийтгэсүгэй.
5
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс
гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн
баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувийн
бичиг баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, түүнийг өмчлөлийн
хээр зүсмийн гүү 1, хээр зүсмийн унага 1, хээр зүсмийн нас гүйцсэн морь 1-ийг тус
тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Б.Снь хохирогчид 3900000 төгрөг төлсөн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А нь шүүгдэгчээс өөр нэхэмжилсэн
зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг
дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас хойшид учирсан хохирлоо Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан
хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн
тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан
авснаас өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ