| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0130/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/120 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/120
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
улсын яллагч М.О,
хохирогч М.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч И.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн М хул овогт Иийн Кт холбогдох 1713000000058
дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1963 оны 03 дугаар сарын
20-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн
Ө сумын дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял
шийтгүүлж байгаагүй, М хул овогт Иийн К РД:.
Шүүгдэгч И.Кт холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.К нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10
дугаар сарын 10-ны өдөр Ө сумын 9-р багийн нутагт байрлах гэртээ хэрүүл
маргаан үүсгэн эхнэр А.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол
учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт
холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.К нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10
дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 9-р багийн нутагт
байрлах гэртээ хэрүүл маргаан үүсгэн, агсан тавьж эхнэр А.Хыг үсдэн
чирч, аманд нь архи цутгаж, газар унаган цээж, нуруун тус газар нь хөлөөрөө
өшиглөж, нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол
учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч И.Кийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх
хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
- Хохирогч М.Хын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг
/шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг
/хх-ийн 20-21, 55-56 дугаар хуудас/,
- Гэрч Е.Асугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58
дугаар хуудас/,
- Гэрч А.Адигүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 60
дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017
оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 393 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар
хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох
баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч
байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч И.Кийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг
“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд
тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Хын эрүүл мэндэд хөнгөн
гэмтэл учирсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг
тогтоох боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс
хохирол нэхэмжлээгүй байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй
гэж үзлээ.
3
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан
шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч
И.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн
гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял
хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан
үзлээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4
дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь
зүйтэй.
Иймд шүүгдэгч И.Кийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал,
шүүгдэгчийн ажил эрхлэлт, нас, хөдөлмөрийн чадвар алдалт, хөрөнгө, орлого
зэрэг хувийн байдалыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 460
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр
шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000
төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460000 төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг
харгалзан шүүхээс оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд
хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй
бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.К нь баривчлагдаж, цагдан
хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон
битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Шүүгдэгч И.Кт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
авсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр
үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь
буцаан олгохоор шийдвэрлэв.
4
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,
36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч М хул овогт Иийн Кийг “Гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч И.Кийг 460 “дөрвөн зуун жаран” нэгжтэй тэнцэх хэмжээний
буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч И.Кт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч И.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд
биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс
гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Кт урьд
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Кийн эрүүл
мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан
авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор
эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ