Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                        Б.Цагаанцоож 

             Улсын яллагч                                      Д.Уранчимэг

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Х.Сэргэлэнбат

             Хохирогч                                              Ц.Цэдэндамба

               Хохирогчийн өмгөөлөгч                     Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                                   Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр нарт холбогдох 201618020031 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 38 найз, найзын аавын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 38-1-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй,

Боржигон овогт Энхбаярын Батхуяг /РД:М3:95021315/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Баруунтүрүүн суманд төрсөн, баяд, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж эгч, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулагийн А-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй,

Цагаагчууд овогт Далайн Балдорж /РД:ОА:96022437/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан уул аймгийн Шарын гол суманд төрсөн, халх, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, найзын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 38-1-03 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө өмнө нь  2012-11-15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 2-р шүүхийн 106-р тогтоолоор ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан,

Боржигон овогт Баярмагнайн Золтөгс /РД:ТЯ:94052313/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 аав, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Ширхэнцэгийн 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Баянзулын Энхбаяр /РД:И3:95051631/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг 3 дугаар 12 жилийн сургуулийн хойд талын гудамжинд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг “Аварга” хотхоны 02 тоотод оршин суух иргэн Ц.Цэдэндамбааг ямар ч шалтаг шалтгаангүйгээр догшин авирлаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш багш дээр очоогүй учраас очихоор болоод багш дээр очиж сургууль дээр уулзацгаасан. Сургуулиас гараад 17 цагийн үе “Ноёд” гэх бааранд орсон. Бид нар дээр Балдорж, Мягмарсүрэн нар нэмэгдэж ирсэн. Тэндээсээ гарч караокед ороод “Айриш” орж бүжиглэцгээсэн. Орой 23 цагийн үед харихаар Золтөгс, Балдорж, Батхуяг, Өгөөдэй, бид тав эмнэлгийн дундуур явж байтал бид нарын урд явж байсан согтуу хүнийг Өгөөдэй та хаа хүрэх юм бэ бид нар хүргээд өгье гээд бид нарт энэ хүн манай багш байна гэсэн. Өгөөдэй, Нямбаатар хоёр тэр хүнийг сугадаад явж байсан. Балдорж хүүхэдтэй уулзаад ирье гээд яваад өгсөн. Батхуяг, Золтөгс, бид гурав араас нь хоорондоо юм яриад инээлдээд явж байсан чинь Цэдэндамбаа багш юундаа хүн шоолоод байгаа юм бэ гээд хүрч ирээд уусан идсэнээ зөв шингээж чадахгүй бацаанууд гэсэн. Цэдэндамбаа багш Батхуягийг бариад авсан. Би Батхуягийг хальтарсан ч унасан гэдгийг нь мэдэхгүй хохирогч надтай үзэлцэх юм уу гэхээр нь би хавирч унагаасан. Өгөөдэй хохирогчийг босоод 3 дугаар сургуулийн хашаа руу аваад явсан. Батхуяг, Золтөгс бид гурав юм яриад сууж байсан чинь наашаа хүрээд ир үзэлцэе та нар шиг нусгай бацаанууд намайг яах юм бэ гэхээр нь би очоод хавирч унагаад толгой дээр нь 2 удаа дэвссэн. Өгөөдэй намайг болиоч гэж татаж байгаад өөрөө уначихсан. Нямбаатар, Өгөөдэйг унагасан гээ надтай маргалдаад байж байтал Батхуяг, Золтөгс, Балдорж нар ирсэн гэв.Хохиролд нийтдээ 800000 төгрөг нийлээд төлсөн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батхуяг мэдүүлэхдээ: … 2015 оын 12 дугаар сарын 26-ны өдөр арван жилийн багштайгаа ангиараа уулзсан. Сургуулиас гараад 19 цагийн үед караоке орж дуулж байгаад бөөнөөрөө бүжиглэе гээд “Айриш” гэдэг баар орсон. Нэг шил архи уугаад тэндээсээ 23 цагийн үед гарч харих гэж явж байтал Өгөөдэй гэх найз маань Цэдэндамбаа багшийг таньдаг юм байна лээ. Өгөөдэйг Цэдэндамбаа багштай юм яриад явж байхад бид нар араас нь хоорондоо юм яриад алхаад явж байсан. Гэтэл Цэдэндамба багш орилоод намайг хальт түлхээд өвөл цастай хальтаргаатай байсан болохоор би хальтарч унасан. Би босож ирээд Цэдэндамбаа багшийг уурандаа гуя руу нь өшиглөсөн.Харанхуй байсан болохоор сайн мэдэхгүй байна.Өгөөдэй намайг яах гээд байгаа юм бэ. Наадах хүн чинь манай багш гээд намайг болиулсан. Тэгээд бид нар явцгаасан гэв.хохиролд 800000 төгрөг төлсөн.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Золтөгс мэдүүлэхдээ: … 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр намайг “Айриш” пабад сууж байхад Батхуяг, Балдорж, Энхбаяр нар орж ирээд тэндээс гараад эмнэлгийн голоор явж байгаад Өгөөдэй энэ хүнийг манай багш гээд Өгөөдэй, Энхбаяр хоёр тэр багшийг сугадаад аваад явсан. Бид гурав хойноос нь юм яриад инээж явсан чинь хохирогч та нар намайг шооллоо гээд муусайн хогийн банди нар уусан идсэнээ зөв шингээж чадахгүй, муусайн бацаанууд гээд элдвээр хараасан. Батхуягийг түлхэж унагахад Энхбаяр хавирч унагаад би нуруу руу нь хоёр удаа өшиглөсөн. Шанаа руу нь нэг удаа өшиглөсөн гэв.Хохиролд 800000 төгрөг төлсөн.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Балдорж мэдүүлэхдээ: … 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай ангийнхан ангийн багш дээр очих болоод би спиртэд ажилтай байж байгаад орой 19  цагийн үед “Ноёд” караокед очиход манай ангийнхан  дуулаад сууж байсан. “Ноёд” караокенээс гараад 21 цагийн үед “Айреш” гэдэг пабад орсон. Тэндээсээ 22 цаг өнгөрөөд гарч хойшоо түнэл орох гээд бөөнөөрөө явж байсан. Эмнэлгийн дундуур гараад явж байхад манай найз Өгөөдэй нэг хүн дээр очоод энэ хүн манай багш гэсэн. Тэгээд би Мягмарсүрэнтэй уулзах гээд явчихсан байсан. Намайг Мягмарсүрэнтэй уулзаад зогсож байтал 3 дугаар сургуулийн хашаан дотор хүмүүс орилолдох чимээ гараад байхаар нь би танай хэд орилж байна гэж бодоод гүйгээд очиход газар нэг хүн уначихсан байсан. Энхбаяр,  Нямбаатар хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Газар хэвтэж байсан хүнийг би өшиглөсөн Мягмарсүрэн намайг татаж аваад. Бид хоёр түнэл дээрээс такси бариад гэрлүүгээ харьсан. Хохирол төлбөрт 200000 төгрөг төлсөн, нийтдээ 800000 төгрөг өгсөн гэв.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цэдэндамба мэдүүлэхдээ: … 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод найзуудтайгаа хамт жаахан ууж байгаад орой ээжийгээ гэртээ авчрах гээд явж байгаад зүс таних Б.Энхбаяр, Э.Батхуяг, Б.Золтөгс, Д.Балдорж нартай таарч тэнд намайг нийлээд зодсон. Миний 2 шүд унаж, 1 шүд хөдөлсөн. Манай дүү Өгөөдэй гэх залуутай хамт намайг очиж авсан. Балдоржийн аав, ээж хоёр надтай ирж уулзсан. Дараа нь Балдорж аавтайгаа хамт ирсэн. Батхуяг их хэнэггүй надтай ерөөсөө уулзаагүй, би прокурор дээр л харсан. Поркурорын шатанд дээрч 2, 3 удаа ирээгүй асуудал байгаа. Намайг Батхуягийг заамдсан гэлээ тийм асуудал байхгүй. Энхбаяр над дээр Өгөөдэйтэй хамт ирж уулзсан. 10 гаран жил сургуульд багшлахдаа би сургуулийн  хүүхдүүдэд зодуулж үзээгүй. Томчуудтай мууталцах асуудал байсан. Анх Энхбаяр надад би танийг ганцаараа зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдийгээр би согтуу байсан ч гэсэн чам шиг хүүхдээр зодуулахгүй гэж хэлсэн. Манай эхнэр дээр Энхбаяр ирж уулзсан байсан. Энхбаяр намайг анх хавсарч унагасан. Золтөгс надаас уучлалт гуйгаагүй, би хараа ч үгүй. Хохирол төлбөрт нийт 1003000 болсон. Энэ залуучууд гадуур намайг их мөнгө нэхсэн гэж намайг доромжилж ярьж байна гэсэн. Гэтэл би найз нөхөд ажлынхандаа ч энэ тухай нэг ч зүйл хэлээгүй. Хэдийгээр эмчилгээний зардлыг төлсөн ч гэсэн. Би бүтэн шүдтэй байсан. Юм ярихад надад хүндрэлтэй байна. Цаашид шүд хийлгэхэд 3703000 төгрөг хэрэгтэй учраас цаашид энэ зардлыг иргэний журмаар нэхэмжилж байна. Гомдолтой байна, шүүх шийднэ байх гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цэдэндамба мэдүүлэхдээ: ... Би 2015.12.26-ны өдөр манай хүү Анандын төрсөн өдөр болоод өөрийн найзуудтайгаа хамт гэртээ хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд нэг шил архи гурвуулаа хувааж уучихаад 21 цагийн орчим манай найзууд харихаар манай гэрээс гараад явсан юм. Найзууд явсны дараа өөрийн төрсөн эх Цэрэнпагам болон дүү Баасандолгор нарыг гэрээс нь өөрийнхөө гэрт авч ирж цай уулгахаар болоод би 22 цагийн орчим Аварга хотхоноос гараад Ахуйн үйлчилгээний байранд байдаг гэр лүү нь явсан юм. Явахдаа би ганцаараа явсан. Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хашаагаар дамжаад моорогийн урдуур гараад зүүн хойд талын хаалгаар нь гарах гээд явж байтал хажуугаас харанхуйд нэг хүүхэд гарч ирээд “сайн байна уу та, та нэлээд муу байна уу үгүй юу таныг дөхүүлээд өгөх үү гэхээр нь би өө тэг тэг гээд хойшоогоо ээжийнхээ гэр лүү хамт тэр залууг дагуулаад явж байтал араас тэр залуутай хамт явж байгаа бололтой хэдэн залуучууд араас дагаад инээлдээд намайг шоолоод байхаар нь би эргэж хараад уусан идсэнээ шингээж чадахгүй яагаад маяглаад байгаа юм бэ гэж хэлээд урагшаа хараад явж байтал араас нэг залуу хавсарч унагаагаад дээрээс хажуугаас нэг залуу сугадаж өргөөд Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн хашаа руу ороод дахиж хавсарч унагаагаад толгой руу өшиглөж, тэнд хамт явж байсан залуучууд бүгдээрээ нийлээд толгой руу өшиглөөд байсан. Тэгтэл миний үүдэн хоёр шүд унасан, нэг шүд маш их хөдөлгөөнтэй хажуугийн шүдэндээ бэхэлгээ хийчихээд байна. Доод талын үүдэн 4 шүд маш их хөдөлгөөнтэй бүгд бэхэлгээ хийчихсэн байна.... ямар ч байсан хохирлоо барагдуулаад авчихвал хүүхдүүдийг бас ял авахуулчихмааргүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/

 

 


Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: ... Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хойд талын гудамжинд манай ангийн Билгүүн найз охин Болороотойгоо болон Балдоржтой хамт зогсож байхаар нь явъяа гээд зогсож байхад цаана Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн арын харанхуй хэсэгт нэг хүн орилох чимээ гарсан тэгтэл Балдорж Энхбаяр орилоод байна гэж хэлээд намайг орхиод тэр зүг гүйгээд явчихсан юм. Би араас нь гүйгээд очиход Нямбаатар, Энхбаяр хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан, тэр хоёрын хажууд нэг эрэгтэй хүн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн зүг толгой нь харчихсан хөдлөхгүй хэвтээд байсан, Золтөгс, Өгөөдэй, Батхуяг нар байсан тэгтэл Балдорж гүйж очоод тэр газарт унасан эрэгтэй хүний нүүр рүү нь нэг өшиглөсөн, тэр хүний толгой арагшаагаа нэг удаа өшиглөсний улмаас хөдөлсөн дуу нь гарахгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/

 

         Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Баасандолгор мэдүүлэхдээ: ... Би 2015.12.26-ны өдөр өөрийн гэртээ эмээ Цэрэнпагамтай хамт байхад миний төрсөн ах Цэдэндамбын эхнэр Оюунцэцэг 22 цаг өнгөрч байхад утасдаад Цэдэндамба ах чинь танай гэр лүү явлаа архи уучихсан явж байгаа шүү гэж хэлэхээр нь би ахыг гэртээ хүлээгээд байхад ирэхгүй удаад байхаар нь гэрээсээ гараад урдаас нь явсан юм. Тэгтэл нэг эмэгтэй хүн 3 дугаар сургуулийн арын хашаан дотор “та нар болиочээ ямар хэрцгий юм бэ, хүн аллаа шүү дээ” гэх чимээ харанхуй дундаас сонсогдоод байсан юм .Би тэр зүг рүү явж байхад Цэдэндамба ахын дуу сонсогдоод байхаар нь тэр 3 дугаар сургуулийн арын хашаанаас гараад явж байгаа нэг эмэгтэй гурван эрэгтэй хүний зүг гүйж очоод “та нар яагаад манай ахыг зодож байгаа юм бэ” гэж асуухад нэг охин нь бид нар танай ахыг зодоогүй шүү дээ, чи андуураад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3 дугаар сургуулийн арын хашаанд яваад очиход Өгөөдэй манай ах Цэдэндамбыu босгох гээд байхаар нь би хамт эмнэлэг авч яваад үзүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/

        Мөрдөн байцаалтанд гэрч З.Өгөөдэй мэдүүлэхдээ: ... Би Цэдэндамба багшийг сугадаад моорогийн арын хаалгаар гараад Спиртийн байрны зүг явж байхад манай Нямбаатар, Энхбаяр, Батхуяг, Золтөгс нар багш бид хоёрын араас явж байсан. Тэгтэл манай хэд ард инээлдээд юм яриад явж байхад манай багш Цэдэндамба “муу бааснууд намайг доромжлоод байна уу“ гээд байхаар нь би үгүй, үгүй багшаа тантай юм яриагүй гээд дагуулаад явж байхад Энхбаяр араас ирээд Цэдэндамба багшийг хавсраад унагаачихаар нь би Энхбаярыг чи боль боль  гээд Цэдэндамба багшийг өргөж босгоод байж байтал Нямбаатар ирээд хамт босгоод Нямбаатар бид хоёр Цэдэндамба багшийг хоёр талаас нь бариад явж байхад Цэдэндамба багш 3 дугаар сургуулийн хашаа руу орьё гээд байсан тэгээд Цэдэндамба багш сургуулийн хашаа руу оронгуутаа Золтөгс, Энхбаяр Батхуяг нарыг “хөөе алалцьяа хүрээд ир чацгануудаа” гэж хашгираад байсан чинь эхлээд Энхбаяр гүйж ирээд 3 дугаар сургуулийн хашаан дотор Цэдэндамба багшийг хавирч унагаагаад дээрээс нь нүүр лүү нь хэд хэд өшиглөсөн тэгэхээр нь би Энхбаярыг барьж аваад чи одоо яагаад байгаа юм бэ тэнэг юм уу манай багш гэж хэлээд байхад гэж хэлээд байж байтал Энхбаяр надтай ноцолдож байгаад би арагшаа халтирч унасан чинь Нямбаатар намайг өмөөрөөд Энхбаяртай зодолдож эхэлсэн тэр хооронд Золтөгс, Батхуяг хоёр ирчихсэн Цэдэндамба багшийг газарт унагаачихсан өшиглөж байхаар нь би очоод Золтөгс, Батхуяг хоёрыг болиулаад цааш нь түлхээд байж байтал ардуур Балдорж цаанаас гүйж ирээд Цэдэндамба багшийг газарт байхад нүүр лүү нь нэг удаа л өшиглөсөн тэгтэл найз охин Мягмарсүрэн нь ирээд аваад явсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд гэрч Н.Нямбаатар мэдүүлэхдээ: ... Өгөөдэй нэг ахтай таараад “сайн байна уу багшаа” гэж мэндэлсэн нөгөө багш гээд байгаа ах нь архи уучихсан согтуу байсан. Би тэр үед моорогийн хажуу талд очиж шээгээд зогсож байтал Энхбаяр тэг согтуу багшийг нь газар унагаачихсан зодоод байсан тэгтэл Өгөөдэй хажуугаас нь очоод “хөөш Энхбаяраа чи яаж байгаа юм бэ манай багш гэж хэлээ биз дээ гэж хэлээд тэр хоёр маргалдаад зогсож байхаар нь би очоод Энхбаярыг би, чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгээд Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн арын хашаанд ороод байж байтал Золтөгс, Батхуяг хоёр хашаанд орж ирээд тэр багшийг газарт уначихсан байхад өшиглөөд байсан тэгтэл Өгөөдэй, Золтөгс, Батхуяг хоёрыг салгаад байж байтал хажуугаас нь Энхбаяр орж ирээд нөгөө газарт уначихсан байгаа багшийг өшиглөж цохиод байсан гэх мэдүүлэг  /ХХ-ийн 24-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Энхбаяр мэдүүлэхдээ: ... Би хүлээн зөвшөөрч байна, миний хийсэн хэрэгтэй тохирч байна /ХХ-ийн 53-р хуудас/

              Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д.Балдорж мэдүүлэхдээ: ... Би Ц.Цэдэндамба багшийг ганцхан удаа л өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-р хуудас/

                Шүүгдэгч  Б.Золтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Ц.Цэдэндамба багшийг газарт уначихсан байхад нь гурван удаа л өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-р хуудас/

Шүгдэгч Э.Батхуяг мөрдөн байцаалтанд  мэдүүлэхдээ: ... Би Цэдэндамба багшийг газарт уначихсан байхад нь хоёр удаа л өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-р хуудас/

            Мэдүүлгийг    газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 15-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-р хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 47

          1. Цэдэндамбын биед зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун дээд 1,2-р шүд, баруун доод 1,2-р шүд, зүүн доод 1-р шүд хөдөлгөөн орсон, дух урууланд язарсан шарх, зүүн хөмсгөнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /ХХ-ийн 26-р хуудас зэрэг болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд: Б.Энхбаярын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 73 дугаар хуудас/, Э.Батхуягийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 72 дугаар хуудас/, Д.Балдоржийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/, 2016 ны 02 дугаар сарын 15-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 71 дүгээр хуудас/, Б.Золтөгсийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 61-62 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 106 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж 02 тэнсэн харгалзсан гэх тэмдэглэл /ХХ-ийн 65-70 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг 3 дугаар 12 жилийн сургуулийн хойд талын гудамжинд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг “Аварга” хотхоны 02 тоотод оршин суух иргэн Ц.Цэдэндамбааг ямар ч шалтаг шалтгаангүйгээр догшин авирлаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуулинд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр нар нь нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин ямар ч шалтгаангүйгээр танхайрах явцдаа  бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь догшин авирласан гэж үзэх үндэслэл болох ба энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, хангаж байх тул яллах дүгнэлтэнтийн хүрээнд  шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй ба тэдэнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн, гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний ар гэрийн амьдрал, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Цэдэндамба нь цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Батхуягын цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, шүүгдэгч Б.Энхбаяр,  Д.Балдорж, Б.Золтөгс нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баянзулын Энхбаяр, Цагаагчууд овогт Далайн Балдорж, Боржигон овогт Энхбаярын Батхуяг, Боржигон овогт Баярмагнайн Золтөгс нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам зөрчин ямар ч шалтгаангүйгээр догшин авирлаж, бүлэглэж танхайрч бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Балдоржид 3 жил 05 хоногийн, Э.Батхуягт 3 жил 05 хоногийн, Б.Золтөгсд 3 жил 05 хоногийн, Б.Энхбаярт нарыг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр нарт оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Балдорж, Б.Золтөгс, Б.Энхбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, Э.Батхуягийн цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх нь ялд нь оруулан тооцох, шүүгдэч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр  нарт оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүр 02 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.    

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Цэдэндамба нь цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Балдорж, Э.Батхуяг, Б.Золтөгс, Б.Энхбаяр нарт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ.