Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/122

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн ШТ овогт Оы Нд холбогдох

1713000000066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Упсын иргэн, ШТ овгийн Оы Н,

1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах,

бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б сумын

4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:000.

Шүүгдэгч О.Н холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өлгий сумын 4

дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Еыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч О.Н нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах

ундааны зүйл хэргэлсэн үедээ Баян-өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн

нутаг дэвсгэрт иргэн Ж.Еыг архинаас үүдэлтэй маргааны улмаас зодож эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд

болох 

- Шүүгдэгч О.Нн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх

хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Ж.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн

16-17, 18,19 дүгээр хуудас/,

- Гэрч С.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22

дугаар хуудас/,

- Гэрч О.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн

23-24 дүгээр хуудас/,

- Гэрч М.Даулетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-

26 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч

К.Хын 398 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон хэрэгт

авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох

баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч

байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд

хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О.Нн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм

буруутайд тооцлоо.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Еы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл

учруулсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс хохиролд

200000 төгрөг авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн

шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нь өөр зүйл

 

нэхэмжлээгүй байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж

үзлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан

шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч

О.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм

буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар

зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл

байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч О.Нн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг

үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал,

шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг

сонгон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага

хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000

төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг

харгалзан шүүхээс оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд

хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй

бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Н нь баривчлагдаж, цагдан

хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй

болохыг тус тус дурдаж, торгох ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч

О.Нн эзэмшлийн LG F-200 маркын гар утсыг битүүмжилсэн прокурорын

тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр

үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь

буцаан олгохоор шийдвэрлэв.

4

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ШТ овогт Оы Нг “Хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Оы Нг 460 “дөрвөн зуун жар” нэгжтэй тэнцэх

хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд

хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд

биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь

цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нд урьд авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Нгийн эрүүл

мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож, түүний эзэмшлийн LG F-200

маркын гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,

хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан

авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ