| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0213/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/232 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсыняллагч:В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга: Х.Ундрах-Оргил,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр
Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: ************/
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, ******* овогт *******гийн ******* / Регистрийн дугаар:************** /,
Шүүгдэгч Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын дарга ажилтай ******* нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын албан хэрэгцээнд зориулан “Лос монголиа” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын цэргийн штабт суудлын автомашин нийлүүлэхээр захиалагч, нийлүүлэгчийн хооронд байгуулсан шууд гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн *******- 44 БНР улсын дугаартай зах зээлд 35 000 000 төгрөгийн үнэ бүхий хаммер эйч-3 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч өөртөө давуу байдал бий болгож төрд 4 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч******* нь 2018 онд цэрэг татлагад тэнцсэн байсныг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын дарга ажилтай ******* нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан хахууль өгөгч*******ийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн цэргийн албанаас чөлөөлж 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын жолооч Б.гийн нэр дээрх Хаан банкны дугаарын дансаар 1 500 000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч******* нь 2018 онд цэрэг татлагад тэнцсэнийх төлөө Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын дарга ажилтай *******т өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу цэргийн албанаас чөлөөлөгдөхөөр *******ын ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын жолооч Б.гийн нэр дээрх Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн 1 500 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжпэн судалж, хэргийг шу-үх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Миний бие 2018, 2019 оны 10 дугаар Улсын хэмжээнд зохион байгуулагдсан цэрэг татлагад Баянхонгор аймгаас хамрагдсан.2018 онд цэрэг татлагад хамрагдаад ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн, 2019 онд комиссоор ороод дахин ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн тухайн жилүүдэд манай эхнэр жирэмсэн байж байгаад 2 удаа зулбасан энэ шалтгаанаар ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн. Тиймээ би энэ мөнгийг шилжүүлсэн нь үнэн. Би 2018 онд цэрэг татлагын комиссоор ороод тэнцээд Өвөрхангай аймаг руу цэргийн ангид хуваарилагдахаар болсон юм тэгээд эхнэр Оюунчимэгтэй ярилцаж байгаад Цэргийн штабын даргатай өрөөнд нь орж уулзаад "Манай эхнэр дутуу төрөх гээд байна, жирэмсэн юм, ар гэрийн гачигдлаар чөлөөлөөд өгөөч" гэж хүсэлт гаргаад 1.500.000 төгрөгийг танд өгье та тус болооч гэж хэлсэн тэгэхэд ******* дарга тэгье гэж зөвшөөрөөд надад дээрх хаан банкны дансыг өгсөн юм. Тэгээд намайг цэрэг татлагаас чөлөөлж өгсөн тул би түүний өгсөн Хаан банкны данс руу 800,000 төгрөгөөр 1 удаа, 700,000 төгрөгөөр 1 удаа нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ дансны эзэмшигчийг хэн гэдгийг мэдээгүй, ******* даргын өа.-« дансанд мөнгийг шилжүүлсэн юм...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-42, 3-р хх-ийн 84 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би өөрийн өмгөөлөгч П.Өлзийбаярыг оролцуулан Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн 2020 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 132 дугаартай намайг яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг миний тухайд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдуүлэг өгөхөд энэ удаа татгалзах зүйл байхгүй. Авто машины тухайд тухайн авто машин нь миний хувийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч манай албанд бол шаардлага хангасан авто машины хэрэгцээ байсан, тухайн авто машиныг хувьд байхад нь өөрийн албан хэрэгцээнд 1 жил орчим унаж хэрэглэж байсан бөгөөд, нэгэнт албаны хэрэгцээнд унаж ашиглаж байгаа юм чинь, албаны хэрэгцээнд нь шилжүүлчихье гэдэг байдлаар, хуульд зааснаар аймгийн Засаг даргын тамгын газраас худалдан авах ажиллагаа явуулж зохих шаардлагыг нь хангаад, зарлагдсан тендерт миний машинаас өөр шаардлага хангах тээврийн хэрэгсэл орж ирээгүй тул тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр тухайн авто машиныг манай албан хэрэгцээнд нийлүүлж болно гэдэг шийдвэр гарсан. Авто машины тухайд төр болон аймгийн ЗДТГ болон Цэргийн штаб хохирсон зүйл байхгүй, 40,000,000 төгрөгөөр би хувьдаа худалдаж аваад дандаа албан хэрэгцээнд унаж 1 жил шахам унаж ашиглаж байгаад албандаа авсан машин байгаа. Машины тухайд бусад ижил туулах чадвартай машинуудтай харьцуулахад үйлдвэрлэсэн машинуудтай харьцуулахад харьцангуй он залуу машин байгаа. 2006 онд үйлдвэрлэсэн 2015 онд Монгол Улсад импортоор орж ирсэн авто машин байгаа. Моторын багтаамж бага, сэлбэг хямд, тэгсэн хэр нь Лексус 470, Ланд круйзер 'авто машинуудыг бодвол бензин бага иднэ, туулах чадвар сайтай , давуу талуудтай. Манай албан жилд хөдөө хээрээр их явдаг, явуулын ажил их байдаг тул ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдлыг бодож, цаашдаа энэ албанд 10 жил орчим санаа амар хэрэглэгдэнэ, дараа дараагийн дарга , албан хаагчдад үлдэнэ гэдэг байдлаар уг нь авсан юм. Авто машины үнэлгээний тухайд 35,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь өнөөгийн ханшаар үнэлсэн байх гэж бодож байна. Элэгдэл хорогдол тооцоод гаргасан байх. Тухайн үед бол би 40,000,000 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Механик Эйч 3 машин ховор байдаг. Мөн япон улсаас орж ирсэн, давуу тал ихтэй машин байгаа юм. гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 73-75 /,
...,,.*******ийн тухайд энэ хүнийг сүүлийн үед таньж мэдэх болсон.*******ээс мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Цэрэг татлагаар тухайн этгээд нэг удаа орж байсан гэдэг. Би тухайн үед нь анзаарч хараагүй. Олон залуучууд ордог. Ар гэрийн гачигдал, өвчнөөр, цэргийн албанд явахад нас хүрэхгүй байгаа, гадаадад суралцаж, амьдарч байгаа, цэргийн хяналтын тоо биелсэн гэх шалтгаануудаар хүмүүс чөлөөлөгддөг юм. Цэргийн татлага жил жилдээ тооны хязгаартай байдаг юм. Зарлан очсон бүх хүмүүс тухайн жилдээ цэрэгт явна гэсэн ойлголт байхгүй. Тухайн үед бол******* өөрөө хүсэлт гаргаад нэг айлын төрсөн ах дүү 2 цэргийн албанд тэнцсэн. Тэр нь 2018 оны 05 дугаар сарын цэрэг татлагаар дээрх 2 хүн тэнцсэн санагдаж байна. Тэгээд тухайн үед ******* дүүгийн хамт надтай уулзаад бид 2 хоёулаа тэнцсэн гээд манай эхнэр жирэмсэн гээд том гэдэстэй эмэгтэй дагуулаад явж байсан бөгөөд ******* нь намайг энэ удаагийн цэргийн албанаас чөлөөлж өгөөч гэдэг хүсэлт тавиад, тэр хүсэлтийг нь харгалзаж үзээд цэргийн албанаас түр чөлөөлсөн зүйл байгаа. Өөрөө мөнгө төгрөг өгсөн , авсан зүйл байхгүй. Тухайн үед миний жолоочоор гэдэг залуу ажиллаж байсан. Тухайн залуу нэг өдөр надад хэлэхдээ танд хүн мөнгө өгөх ёстой байсан уу, миний дансыг аваад нэг намхавтар бор залуу Мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Би тухайн үед мөн д хэлсэн. Надад мөнгө төгрөг өгөх, авах өглөг авлагатай хүн байхгүй чи юу яриад байна гээд жолоочоо загнаж байсан. тэр мөнгийг хэн ямар зорилгоор шилжүүлсэн гэдгийг би мэдэхгүй байгаа юм. Жолоочид би наад мөнгө төгрөгийг тэр шилжүүлсэн хүндээ буцааж өгөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед цэрэг татлага гээд нэлээд ажилтай байсан. Тэр явдлаас хойш 10 орчим хоногийн дараа настайвтар эмэгтэй хүн миний 9999тэй дугаар руу билүү дугаар руу билүу залгаад би *******ийн ээж байна гэхээр нь ямар ******* юм ' бол гэхэд тэр хүн манай хүү ******* танд 1,500,000 төгрөг өгсөн гэсэн цэргийн албаны асуудал нь юу болж байгаа юм бол гэхээр нь манай жолооч руу мөнгө шилжүүлсэн хүн олдохгүй байсан тул тэр ******* мөнгө шилжүүлсэн юм байна гэж ойлгоод танай хүү хаана байна, танай хүүгээс мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, х^үгээ яаралтай ирж уулз гэж хэлээ гэдгийг хэлсэн. Би *******ийг таньж мэдэхгүй. Тэр ярианаас хойш ******* нь манай албан өрөөнд 2-3 хоногийн дараа манай ажил дээр ******* ирж уулзсан. Манай жолооч мөн хамт манай өрөөнд орж ирсэн. Тэгээд би *******д чи ямар санаа зорилготой манай жолоочийн данс руу дураараа мөнгө төгрөг хийсэн юм бэ гэж хэлээд, чиний өөрийн гаргасан хүсэлтийн дагуу цэргийн албанаас түр чөлөөлсөн, тэрний хариуд мөнгө төгрөг чамаас нэхэж аваагүй, чи над руу ингэж мөнгө төгрөг өгөх ёс байхгүй, энэ мөнгөө буцааж ав гэдэг зүйл хэлээд жолооч гийн данснаас нь *******ийн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд л явсан. Тэрнээс хойш ийм асуудал болоод байгаа юм. Мөнх-Очир, ******* нар нь миний ойлгож байгаагаар 1994 оны залуучууд болж таарч байна. Тэгэхээр цэргийн алба хаах насны дээд хязгаар нь энэ жил өнгөрсөн байна. Энэ жил Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах тухай тогтоол гарсан бөгөөд энэ тогтоолын дагуу 1994 онд төрсөн залуучуудын тухайд мөнгөн төлбөр нь тогтоогдсон байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн анкет нь цэрэгт татагдагчдын анкет, материал дотор байхгүй, цэрэгт татах нас хэтэрсэн тул мөнгөн төлбөр төлөх иргэдийн материалд шилжсэн манай байгууллага дээр хадгалагдаж байгаа. 1 жил унаж ашигласан учраас элэгдэл хорогдлыг нь тооцож дээрх үнээр санал болгосон юм. Миний тухайд Монголын төрд 27 жил зүтгэж, ар гэр, ахуй амьдралаа орхиж өдий болтол зүтгэсэн, миний тухайд энэ төрийг ямар щ' байдлаар хохироочихъё, хэн нэгнээс авлигал хээл хахууль авчихъя гэдэг үзэл бодолтой хүн бишээ, би яагаад ч тийм зүйл хийх хүн бишээ, одоо ингээд яллагдагчаар татагдчихаад сууж байгаадаа өөртөө бас харамсаж байна, энэ асуудлыг эерэг өнцгөөс нь харж, үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж найдаж байна гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 73- 75 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
........... Миний бие 2018, 2019 оны 10 дугаар сард Улсын хэмжээнд зохион
байгуулагдсан цэрэг татлагад Баянхонгор аймгаас хамрагдсан. Би 2018 онд ^эрэг татлагын комиссоор ороод тэнцээд Өвөрхангай аймаг руу цэргийн ангид хуваарилагдахаар болсон юм тэгээд эхнэр Оюунчимэгтэй ярилцаж байгаад Цэргийн штабын даргатай өрөөнд нь орж уулзаад манай эхнэр дутуу төрөх гээд байна, жирэмсэн юм, ар гэрийн гачигдлаар чөлөөлөөд өгөөч гэж хүсэлт гаргаад 1.500.000 төгрөгийг танд өгье та тус болооч гэж хэлсэн тэгэхэд ******* дарга тэгьё сэ|к зөвшөөрөөд надад дээрх хаан банкны дансыг өгсөн юм. Тэгээд намайг цэрэг татлагаас чөлөөлж өгсөн тул би түүний өгсөн Хаан банкны данс руу 800.000 төгрөгөөр 1 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн,..гэх мэдүүлэг/1-р хх- ийн 40-42, 53-54/
6. Гэрч Н.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Тухайн сонгон шалгаруулалтад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар оролцсон. Тухайн автомашины нийлүүлэх үнэ нь 39 сая төгрөг байсан ба босго үнийг даваагүй учир хуулийн дагуу харьцуулалтын аргаар тендерийг зохион байгуулахаар болсон. Тэгээд тендерийн шаардлагатай материалуудыг бэлдсэн, техникийн тодорхойлолт гэх мэт бүх шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн Төрийн худалдан V авах ажиллагааны цахим систем болох ш\д/ууЛепс1ег.доу.тп сайтад өөрийн эрхээр нэвтэрч тендерийг зарласан. Тэгтэл тендер нээх хугацаанд ямар ч аж ахуй нэгж сонгон шалгаруулалтад тендерийн материал ирүүлээгүй. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Дагуу шууд гэрээ байгуулах тухай зөвлөмжийг Засаг даргад хүргүүлсэн. Уг зөвлөмж дээр Засаг дарга цохолт хийгээд цохолт хийгдсэн албан тушаалтан нь шууд гэрээг байгуулна. Шууд гэрээ байгуулахаар цохолт хийгдсэн албан тушаалтан нь 3 аж ахуй нэгж рүү техникийн тодорхойлолтоо үнийн санал авахаар албан бичиг хүргүүлээд аль бага санал ирүүлсэн аж ахуй нэгжтэй нь гэрээ байгуулах ёстой...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 28 /,
7. Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Уг нийлүүлэгчийг сонгох асуудлыг Цэргийн штаб хариуцаж гэрээгээ боловсруулж ирсэн. Би гэрээг үзээд материалын бүрдлийг хангасан байх гэж бодоод гарын үсэг зурсан юм...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 29 /,
8. Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би бол гэрээний нийлүүлэгч тал нь ямар хүн бэ, түүнийг хэрхэн сонгосныг бол хянадаггүй. Зөвхөн гэрээг хууль журмыг зөв баримталж гэрээний загварыг үлдэж байгуулж байна уу, гэрээнд тусгагдах ёстой зүйлүүд байна уу гэдгийг хуулийн талаас нь хянадаг юм. Тухайн гэрээ бол байгуулагдахад гэрээнд заагдах ёстой зүйлүүд тусгагдсан байсан учраас хянасан гэж гарын үсэг зурсан.
Засаг дарга Цэргийн штабт шууд гэрээ байгуулах эрх олгосон учраас цэргийн штабаас гэрээний нийлүүлэгчийг олж сонгосон байгаа...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30 /,
9. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
...Би 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл Баянхонгор аймгийн Цэргийн штабын жолоочоор ажилласан. Би 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл Баянхонгор аймгийн Цэргийн штабын жолоочоор ажилласан. Манай дарга Хаан банкны картгүй байдаг байсан учраас миний данс руу мөнгө шилжүүлээд бэлнээр авах эсвэл эхнэр хүүхэд рүүгээ явуулах бусад шаардлагатай зүйлд зарцуулах, өөр хүн рүү шилжүүлэх гэх мэтээр миний дансыг ашигладаг байсан. 2018.10.06-ны өдөр орсон 2,000,000 төгрөг бол манай дарга ******* Хас банкны доор фитнес ажиллуулдаг Ш.Сэдэд гэдэг хүнээс 2,000,000 төгрөг зээлж байгаа юм данс руу орно шүү гэж хэлсэн. Тэгээд миний данс руу тэр хүнээс 2,000,000 төгрөг орж ирсэн. Дарга данс өгөөд тэр данс руу нь 500,000 төгрөгөөр 4 удаа шилжүүлсэн.
2018.10.07-ны өдөр орсон 1,250,000 төгрөг бол энэ мөнгийг бол сайн санахгүй байна дарга луу орж ирсэн мөнгө байх, 2018.10.12-ны өдөр орсон 1 сая төгрөг бол дарга нэг хүнд мөнгө зээлүүлсэн тэр мөнгөө авч байгаа гээд мөнгө орж ирсэн тэр мөнгө нь байж магадгүй бас сайн санахгүй байна,-2018.10.17-ны өдөр орсон 1,500,000 төгрөг бол ажлынхаа үүдэнд байж байхад нэг залуу над дээр ирснээ -даргад чинь мөнгө өгөх ёстой юм, дансаа өгчих гэж хэлэхээр нь би дансаа өгсөн юм тэгсэн чинь 1,500,000 төгрөг орж ирсэн. Тэгээд энэ талаар даргадаа хэлсэн чинь -надад хүнээс авах мөнгө байхгүй дээ, би бодоодохъё гээд хэдэн хоногийн дараа дарга тэр хүнийг өрөөндөө дуудаад -би мөнгөн төлбөрийн мөнгийг өөр дээрээ авдаггүй, чи энэ мөнгөө буцаагаад ав гээд тэр хүн рүү буцаагаад мөнгийг нь шилжүүлж байсан тэгэхээр нь би нөгөө хүн нь андуурсан юм байна даа л гэж бодож байсан. Яг юу гэж ярилцсан талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 33-34 /,
10. Гэрч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...*******ын ******* /РД:ВТ94101414/, Нэргүйн Мөнх-Очир /РД:ВГ94010610/ нар цэрэг татлагад оролцож байсан талаар би санаж байна. Гэхдээ яагаад анкетууд нь байхгүй байгаа талаар би мэдэхгүй байна.
Анкетуудыг жилд хоёр удаа цэрэг татлага, цэргийн бүртгэл болдог энэ үеэр сум дууд руу явуулдаг, тэгээд буцааж авдаг. Ингэж сум дууд руу явах явцад алга болсон байж магадгүй гэж бодож байна. Сумдуудын Засаг даргын тамгын газрын даргад хүлээлгэн өгдөг. Хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн бүртгэл хөтөлдөггүй ээ, зүгээр багцаар нь хайрцагтай өгөөд буцаагаад хайрцагтайгаараа авдаг. Сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар нь цэргийн бүртгэл хийж анкетыг баяжуулчхаад буцааж өгдөг. *******ын ******* /РД: ВТ94101414/, Нэргүйн Мөнх-Очир/РД:ВГ94010610/мр нь тэнцэж байсан. Тэгээд ар гэрийн гачигдлаар гэсэн заалтаар цэрэг татлагад явааг/й гэж би бодож байна. Анкет нь байхгүй болохоор яг нарийн зүйлүүдийг харж болохгүй байна. Анкет дээр нь яагаад тэнцээгүй шалтгааныг биччихсэн байгаа. Над дээр бол тийм зүйл ирээгүй. Би бол тэр хоёрыг тэнцсэн талаар санаж байна. Энэ хоёр нь хүн нь 1994 онд төрсөн учраас 2018 онд хамгийн сүүлийн цэрэг татлагын үзлэгт оролцсон. 2019 оноос эхлэн цэрэгт татагдах хугацаа өнгөрсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 37-38/,
11. Гэрч Ж.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тухайн үед би “Лос монголиа” ХХК-ны захирлаар ажиллаж байсан тэгээд манай компанийг асууж байгаад би Баянхонгор аймгийн Цэргийн штабын дарга Эхбаатар гэж хүнтэй үерхдэг юм. Тэр өөрийнхөө ажилдаа өөрийн хэрэгцээнд унадаг машинаа Цэргийн штабт зарж борлуулах гэж байгаа юм. Тийм болохоор автомашин нийлүүлэх гэрээ байгуулна бэлдүүлээд аваад ирнэ. Харин танай компанийг дансэ^' мөнгийг нь шилжүүлээд авчихъя гэхээр тэг болно гээд зөвшөөрсөн юм. Ингээд хэд хоногийн дараа бэлдсэн гэрээ тамга тэмдэг авчраад миний бие бэлэн гэрээн дээр гарын зуруулаад компанийн тамга тэмдгийг даруулаад авч явсан. Тухайн гэрээнд хаммер Н-3 автомашиныг 30 гаруй сая төгрөг нийлүүлэхээр тусгасан байсан. Данс ашиглуулсан гээд 1 0 сая төгрөг өгсөн... дээрх мөнгө орж ирсэн өдөр нь Должинсүрэн эгчид бүгдийг нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 57-59 /, I
12. Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2020.*******.07-ны өдрийн 197 дугаартай:
1. Худалдан авсан гэх машины зах зээлийн үнэлгээ буюу тухайн машин худалдан авсан гэх цаг хугацаанд 30 900 000 төгрөг болохыг тогтоосон...гэх дүгнэлт /1-р хх-ийн 54 / болон 1-р хх-ийн 20, 3-р хх-ийн 1-27 дугаар хуудсанд авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 1-р хх-ийн 192-224 дүгээр хуудсанд авагдсан Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас 2018 оны 05 дугаар сард хугацаа дуусаж цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан түрүүч, байлдагч нарыг Баянхонгор аймагт хүргүүлсэн бүртгэл, 1-р хх-ийн 39-43 дугаар хуудсанд авагдсан орон нутагт шалгагдаж байгаа хэрэгт Улаанбаатар хотод ажиллагаа хийлгүүлэх тухай мөрдөгчийн даалгавар, 1-г хх- ийн 64-65 дугаар хуудсанд авагдсан нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийн хүсэлт, хх-ийн 66-70 дугаар хуудсанд авагдсан цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам, 1-р хх-ийн 72-73 дугаар хуудсанд авагдсан Монгол улсын Засгийн газрын тогтоолын хуулбар, 1-р хх-ийн 92-93 дугаар хуудсанд авагдсан тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн, цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалт, 1-р хх-ийн 96-99 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас 2017 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчийн анкет, 1-р хх-ийн 105-115 дугаар хуудсанд авагдсан *******-44 БНР дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабт автомашин нийлүүлэх
нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг, 2-р хх-ийн 52-54 дугаар хуудсанд авагдсан төрийн албан хаагчийн анкет, 2-р хх-ийн 92-97 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа *******ын 2018 оны үр дүнгийн гэрээ, 3-р хх-ийн 93-94 дүгээр хуудсанд авагдсан*******ийн биеийн зураг, эрүүгийн хариуцлага хүлээж-байсан эсэхийг шалгах хуудас, 3-р хх-ийн 87, 89-90 дугаар хуудсанд авагдсан*******ийн хүсэлт, Улаанбаатар хотын Нийслэлийн Хан-Уул дүүргийн тодорхойлолт, хаан банкны дансны хуулга, 3-р хх-ийн 95 дугаар хуудсанд авагдсан Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн тодорхойлолтын хуулбар, 3-р хх-ийн 153 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, өмгөөлөгч Т.Пүрэвдаваа шинээр 14 хуудас, өмгөөлөгч П.Өлзийбаяр шинээр 1 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын дэргЬдэх Цэргийн штабын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хувийн эзэмшлийн 3763 УБД улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэсэн “Хаммер" маркийн цагаан өнгийн авто машиныг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын албан хэрэгцээнд зориулан нийлүүлэхээр “Лос монголиа” ХХК-тай Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын цэргийн штабт суудлын автомашин нийлүүлэхээр захиалагч, нийлүүлэгчийн хооронд хуурамч гэрээ байгуулсны үндсэн дээр зах зээлд 35.000.000 төгрөгийн үнэ бүхий “хаммер эйч-3” маркийн тээврийн хэрэгслийг 39.000.000 төгрөгөөр худалдан авч уг авто машиныг 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдөр *******44 БНР улсын дугаартай болгож Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын өмчлөлд шилжүүлж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож улсын төсөвт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэн^цогт сумын иргэн******* нь 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагад тэнцэж Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хуваарилагдсан байсныг хахууль өгөгч*******ийн ашиг сонирхлын үүднээс Баянхонгор аймгийн Засаг даргын Цэргийн штабын жолооч Б.гийн нэр дээрх Хаан банкны дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг хахуульд авч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, түүнийг цэргийн албанаас чөлөөлсөн үйл баримт тус тус болсон,
Шүүгдэгч******* нь 2018 оны 2 дугаар ээлжийн цэргийн албан татлагад тэнцэж улмаар 2018 оны 10 дугаар сарын 17, 18-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох буюу цэргийн албанаас чөлөөлөгдөх зорилгоор Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын дарга ажилтай *******т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу 1.500.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн штабын жолооч Б.гийн нэр дээрх Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн нийт 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт болсон нь гэрч Н.Энх-Амгалан, Д., Д.Уранчимэг, Б., Т.Мөнхбат, авто машины үнийн нэхэмжлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.гийн дансны хуулга,
Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан бичиг, авто тээврийн үндэсний төвийн албан бичиг, Ж.Жавхлантөгс нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-н шинжээчийн 197 дугаартай дүгнэлт, авто машины гэрчилгээ, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******, ******* нарын гэм буруугаа хүлээн. зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч *******аас хохирлоо нөхөн төлсөн баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд,
Мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хирк~эн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г. *******ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг, шүүгдэгч*******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Батлан хамгаалахын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/61 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 13.1|4- д заасан төрийн тусгай албан тушаалтанд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч *******ын дээрх гэмт үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр
гаргах,...... гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа
явуулахыг хориглоно.” Төрийн албаны тухай хуулийн 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн Авлигын эсрэг хуулийн .1.1-д зааснаар “авлига” буюу энэ хуулийн 4.1-д заасан этгээд болох төрийн тусгай албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох", мөн хуулийн 3.1.2,-д заасан “ашиг хонжоо” буюу энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг үүсгэх’’, 3.1,3-д заасан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” буюу албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн. эерэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, д заасан “давуу байдал” буюу энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн...д бий болох.... эдийн бус ашигтай байдлыг үүсгэж энэ хуулийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1,5-д заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах””, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан” зэрэг хориглосон үйлдлийг хийж дээрх хуулиудын заалтыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төр нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж........ эсхүл өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллргын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж их гэж шүүх үзсэн болно.
Хахууль авах гэмт хэргийн хувьд Төрийн үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн..,д тэгш шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул процессын явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгохыг амлаж, улмаар эд хөрөнгө олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдлийн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдагт орших юм.
Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт орших тул хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдлийг буруугаар ашигласан этгээдэд торгох ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд нийцэхгүй гэж шүүх үзсэнийг онцлон дурдвал зохино.
Харин шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар “лд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн
1гмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж түүнд торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч *******,******* нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус тус хоёр жилийн хугацаагаар хасаж шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын тоолох хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор, шүүгдэгч*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын тоолох хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр авто машины зөрүү 4 сая төгрөгийг төлж барагдуулсан талаар нотлох баримтыг шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч*******ээс авсан 1.500.000 төгрөгийг буцааж төлпон талаар шүүгдэгч нар нь мэдүүлж байх тул шүүгдэгч *******аас 1.500.Ш0 төгрөгийг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хоёр хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******,******* нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа 'Ул шийтгүүлж байсан гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч байгааг мэдүүлж илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, ^6.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд,
Мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлд /хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч - ******* овогт *******гийн *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хоёр хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
10. Д.*******ын эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга 'хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
| : |
|
|
|
|