Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч Д.Б

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Борнойн Энхбаярт холбогдох эрүүгийн 201719000281 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1978 оны 08 дугаар сарын 13-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, Зуунмод сум, Ланс 2 дугаар баг, Дэнжийн 11-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ________ дугаарын регисртэй, Э,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Э нь Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт сайжруулсан шороон зам дээр 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23-77 УНУ улсын дугаартай “Исузу Вигхорн” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7А “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1 “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга

 

хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Д.Б бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Эын:

Би 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр машин засаад нойргүй хоносон учраас 04 дүгээр сарын 22-нд гэртээ унтаж байсан. Тэр өдөр манайд Баярсайхан, Ц, Чинбаатар гурав надаар машин засуулах гээд ирсэн. Би ч машиныг нь засахыг зөвшөөрч бид дөрөв Дэнжийн 9 дүгээр гудамжинд байдаг дэлгүүрээс 1 шил архи авч Цыд очиж авсан архиа хувааж уусан. Ц нилээн согтчихоор нь Баярсайхан, Чинбаатар бид гурав ууж байсан тал шилтэй архиа аваад Баярсайханыд очсон. Баярсайхан гэрээсээ мөнгө аваад намайг гэрт хүргэхээр болсон. Замдаа дивизийн 3 давхраас 1 шил архи авсан. Баярсайхан, Чинбаатар бид гурав манайд ирж би машиныг нь янзалж өгөөд 1 шил архи хувааж уусан. Баярсайханыг согтчихоор нь би гэрт хүргэж өгөх гэж яваад зам тээврийн осол гаргасан. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Баярсайханы:

2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Эынд 2 найзын хамт машинаа янзлуулахаар очсон. Бид нар Б.Эынд очихдоо 20000 төгрөгөөр 1 шил архи авч очоод уусан. Мөн машин янзалж байхдаа дахин 1 шил архи уусан. Гэртээ харих гэж яваад осол болсон. Эмчилгээний төлбөрт 270000 төгрөг төлсөн. Машинд 3 сая төгрөгийн хохирол төлбөр учирсан. Б.Э надад машины хохирол төлбөрийг төлчихвөл түүнээс өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас яллах, өмгөөлөх тал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Б:

“...Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өглөө өөрийнхөө 23-77 УНУ улсын дугаартай “Исузу Вигхорн” маркын машинийг жолоодоод моторыг нь янзлуулахаар Э, Ч Ц нарын хамтаар очиход гэртээ унтаж байсан ингээд Энхбаярыг сэрээгээд машинаа засуулъяа гэж хэлэхэд за гэж хэлээд урд орой архи уугаад шартсан байна шар тайлаад өг гэж хэлээд бид хэд дэлгүүр ороод Энхбаярт би 20,000 мянган төгрөг авч өгөхөд өөрөө дэлгүүрээс 0,75 литрийн Соёрхол архи аваад Цыд очиж бүгдээрээ хувааж уугаад Ц согтоод үлдсэн. Чинбаатар бид хэд Энхбаярынд очоод машинаа янзалж байхдаа дундуур дахиад 0,75 литрийн Соёрхол архи авч өгөөд гурвуулаа хувааж уугаад машинаа янзалж дуусгаад шалгаж үзнэ гээд Энхбаяр миний машиныг жолоодоод би хажуу талд нь суугаад явсан Баянхошууны зам дээр явж байгаад замын хажуу руу онхолдоод нэг мэдэхэд машин

 

дээшээ хараад би хөлөө даруулчихсан байсан ингээд Онцгой байдлын газрын алба хаагч нар ирж намайг гаргаж аваад эмнэлэгт хүргэгдсэн. Машин замын тойрог дээрээс тормоз гишгэж дараад эргүүлээд дарахад замын хөвөөн дээрээс хойд тал руугаа уначихсан. Миний баруун хөлийн шагайгаар хавчаар яс хугарсан мөн баруун хөлийн шилбэний арын нарийн яс хугарсан гэмтэл авсан байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй байна...” /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Чинбаатарын:

...Би 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр найз Цынд хоноод 22-ны өглөө Цыд Баярсайхан машинтай ирээд машинаа янзлуулна гээд Ц бид гурав машинтай Энхбаярынд очсон. Ингээд Энхбаяр гарч ирээд дотор муу байна дотроо засая гэж хэлээд бид машинтай хөдлөөд дэлгүүрийн гадаа зогсоод Ц Энхбаярт 20 мянган төгрөг өгөөд Энхбаяр өөрөө дэлгүүр орж 0,75 литрийн соёрхол архи аваад Цыд очиж уугаад Баярсайхан бид хоёр Энхбаяртай цуг гэрт нь очоод дахиад 0.75 литрийн соёрхол архи аваад ууж байтал Отгонпүрэв ирсэн. Энхбаяр манай найз архи уудаггүй юм пивоны мөнгө байна уу гэхээр нь би 6000 төгрөг өгөөд Отгонпүрэв өөрөө явж 2 шил пиво авчраад байж байтал Энхбаяр машин янзлаад дууссан юм. Ингээд машинаа шалгаж үзнэ гээд байж байтал Ц ирээд бөөндөө машиндаа суугаад Энхбаяр машин жолоодоод хөдөлсөн. Ингээд 3 дугаар баг Баянхошууны сүмийн хажуу талаар сайжруулсан шороон замаар явж байгаад Энхбаяр хурдаа нэмээд ингэж хааз авч байна гээд хаазлахаар нь би зөөлөн зөөлөн гэж хэлэхэд замын хажуу руу жолоогоо дараад онхолдоод ойчсон. Ингээд би хэсэг хугацаанд ухаан алдаад сэрэхэд машин дээшээ хараад ойччихсон. Баярсайхан бид хоёр машинд хэвтэж байсан. Ингээд Онцгой байдлын алба хаагч нар ирж гаргаж өгөөд эмнэлэгт хүргэгдсэн. Миний бие гэмтсэн зүйлгүй эрүүл байна. Би эмчид үзүүлсэн байгаа намайг зүгээр гэсэн, би эм тариа эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй. Энхбаяр согтуу байсан учраас замын хажуу руу жолоогоо дарж анхаарал болгоомж алдсанаас болж онхолдсон, мөн хурдтай явсанаас болсон гэж бодож байна...” /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Цы:

“... Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ Чинбаатартай хамт байж байхад өглөө 09 цагийн үед Баярсайхан манайд машинтай ирээд Энхбаяр дээр очиж машинаа янзлуулна гээд Энхбаярынд очоод Энхбаярыг аваад манайд эргэж ирээд 1 шил 0,75 литрийн Соёрхол архи авч бид хэд хувааж уугаад машинаа янзлуулна гээд Энхбаярынх руу Чинбаатар, Баярсайхан, Энхбаяр гурав явсан. Би өмнөх өдөр нь архи уусан байсан учир согтоод гэртээ унтаад үлдсэн. Ингээд унтаж байгаад 13 цагийн үед сэрээд Энхбаярынд очиход тэр гурав дээр Отгонпүрэв нэмэгдчихсэн машинаа янзлаад дууссан одоо шалгаж үзэх гэж байна гээд хөдлөх гэж байхад нь би очиж машины арын суудалд голд нь орж суугаад Энхбаяр Баярсайханы машиныг жолоодоод хөдөлсөн. Ингээд Баянхошууны шороон зам дээр гараад Энхбаяр их хурдтай яваад байсан энэ үедээ хааз хир авч байгааг нь шалгаж үзнэ гээд хаазаа огцом гишгээд хурдаа нэмсэн энэ үед би зөөлхөн яваарай гээд анхааруулж хэлж

 

байсан. Энхбаяр хаазаа огцом нэмж хасаад хаазаа шалгаж үзэхэд машин хааз их сайн авч хааз гишгэхэд ухасхийж богино хугацаанд хурд авдаг болсон байсан. Ингээд гэнэт замын хажуу руу ойчоод би ухаан алдчихсан нэг сэрэхэд машин онхолдоод дээшээ харчихсан би машин дотор нүдээ нээгээд хажуу тийшээ харахад Отгонпүрэв машины гадаа хэвтэж байсан, Энхбаяр босоод хүзүүгээ бариад явж байсан. Баярсайханы хөл нь даруулаад хавчигдчихсан. Чинбаатар мөн машинд байсан. Ингээд Онцгой байдал ирж биднийг гаргаж авсан. Энхбаяр согтуу байсан болохоор анхаарал болгоомж алдаад замын хажуу руу рүлиэ дарчих шиг болсон. Ингээд л замын хажуу руу унаад би ухаан алдсан. Миний зүүн гарын шуу зүсэгдэж 2 оёдол тавиулсан, мөн машинд байсан аккумляторын шингэн асгарч нүүрний арьс түлэгдсэн. Одоо эдгээд гайгүй болсон миний бие зүгээр байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.О: “...2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед найз Энхбаярынд Төв

аймгийн Зуунмод сумын 2 дугаар багт байх хашаанд нь очиход Энхбаяр Баярсайхан Чинбаатар гурав гражийнхаа өмнө машин янзалж байгаа бололтой сууж байсан. Ингээд би очоод мэнд ус мэдэлцээд байж байтал Энхбаяр Чинбаатараас надад 6000 төгрөг гаргаж өгөөд би түүнийг нь авч яваад дэлгүүрээс 2 шил нийслэл пиво аваад эргээд ирэхэд тэр гурав машинаа янзлаад байж байсан. Ингээд би пиво уугаад хажууд нь байж байтал тэр хэд машинаа янзлаж дуусаад машинаа шалгаж үзье гээд Энхбаяр Байрсайханы машиныг жолоодоод хажуу талд нь Баярсайхан өөрөө суугаад ар талд нь Чинбаатар бид хоёр суугаад биднийг хөдлөх гэж байхад Ц ирээд мөн ард нь суугаад хөдөлсөн. Ингээд Баянхошууны сайжруулсан зам дээр гараад Энхбаяр их хурдтай давхиад байсан нэг мэдэхэд замын хажуу руу ороод онхолдсон. Би нэг сэрэхэд цонхоор шидэгдээд газар хэвтэж байгаад ухаан орж сэрээд эмнэлгийн машин ирээд биднийг аваад явсан. 1 шил 0,75 литрийн Соёрхол архи уусан юм шиг байна лээ намайг очиход гражид нь уусан бололтой шил нь байсан. Энхбаяр согтуу байсан, хурдтай явснаас болж анхаарал болгоомж алдаж замын хажуу руу онхолдсон. Тухайн үед толгой нуруунд зулгаралт үүссэн. Одоо зүгээр болж эдгэсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч Б.Эын:

“...Би тухайн үед надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлын талаар сэжигтнээр өгсөн байцаалтад мэдүүлсэн байгаа. Би шинжээчийн 49 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна...” /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

    1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн 232 дугаартай дүгнэлтэд:

“...1.Д.Баярсайханы биед баруун шилбэ ясанд хугарал, ууц, баруун гуя, баруун шагайнд зулгаралт, бүсэлхий нурууны зүүн тал, ууц, баруун гуя, баруун шагайн үеэнд

 

цус хуралт, бүсэлхий нурууны зүүн тал, баруун шагайн үеэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

      1. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
      2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

        1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

        1. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10, 11 дүгээр хуудас/,
        2. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Э, Б.Ц, Ц.Отгонпүрэв, Д.Чинбаатар нараас цус авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
        3. Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4322 дугаартай дүгнэлтэд:

“...шинжилгээнд ирүүлсэн Энхбаяр 39 н/эр гэсэн хаягтай цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...”, тус шинжилгээний зураг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

        1. Автотехникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3187 дугаартай дүгнэлтэд:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн “Исузу Вигхорн” маркийн 23-77 УНУ дугаартай автомашины жолооны механизм болон тоормосны системд эвдрэл гэмтэлгүй байна.

  1. Тоормос, жолооны механизм эвдрэл гэмтэлгүй тул зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй.
  2. Шинээр нөхцөл байдал илрээгүй...”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-60, 61-67 дугаар хуудас/,
        1. Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Э.Болдмандахын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00000049 дугаартай дүгнэлтэд:

“...1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 23-77 УНУ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Э нь МУ-н Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв.

  1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 23-77 УНУ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Э нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.А “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/. согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний
 

эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

  1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл шинээр илрээгүй гэж үзэв...” /хх-ийн 69 дүгээр хуудас/,
        1. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай Хохирлын үнэлгээгээр хохирогч Д.Баярсайханы эзэмшлийн “ISUZU BIGHORN” маркийн 23-77 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 76, 77, 79 дүгээр хуудас/,
        2. Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 88, 89, 90 дүгээр хуудас/,
        3. Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 677 тоот “тус багт оршин суудаг болохыг” тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт сайжруулсан шороон зам дээр Д.Баярсайханы эзэмшлийн “ISUZU BIGHORN” маркийн 23-77 УНУ улсын дугаартай тээврийн жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7А, 9.1,

    1. гэсэн зохих заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Баярсайханы бие махбодид баруун шилбэ ясанд хугарал, ууц, баруун гуя, баруун шагайнд зулгаралт, бүсэлхий нурууны зүүн тал, ууц, баруун гуя, баруун шагайн үеэнд цус хуралт, бүсэлхий нурууны зүүн тал, баруун шагайн үеэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Д.Баярсайханы ...өөрөө дэлгүүрээс 0,75 литрийн Соёрхол архи аваад Цыд очиж бүгдээрээ хувааж уугаад..., ...дахиад 0,75 литрийн Соёрхол архи авч өгөөд гурвуулаа хувааж уугаад..., ...машинаа шалгаж үзнэ гээд Энхбаяр миний машиныг жолоодоод би хажуу талд нь суугаад явсан. Баянхошууны зам дээр явж байгаад замын хажуу руу онхолдоод нэг мэдэхэд машин дээшээ хараад би хөлөө даруулчихсан байсан...,

иргэний нэхэмжлэгч Д.Чинбаатарын ...Энхбаяр согтуу байсан учраас замын хажуу руу жолоогоо дарж анхаарал болгоомж алдсанаас болж онхолдсон, мөн хурдтай явснаас болсон гэж бодож байна...,

иргэний нэхэмжлэгч Б.Цы ...Энхбаяр согтуу байсан болохоор анхаарал болгоомж алдаад замын хажуу руу хүрдээ дарчих шиг болсон. Ингээд л замын хажуу руу унаад би ухаан алдсан...,

иргэний нэхэмжлэгч Ц.Отгонпүрэвийн ...Энхбаяр согтуу байсан, хурдтай

 

явснаас болж анхаарал болгоомж алдаж замын хажуу руу онхолдсон...,

яллагдагч Б.Эын ...Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна... гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 232, 4322, 3187, 00000049 дугаартай дүгнэлтүүд, хохирлын үнэлгээ, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Эын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж, түүнийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Ганбаатар ...гэм буруугийн тал дээр бидний зүгээс маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын тал дээр Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү... гэх дүгнэлтийг гаргадаг ч шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байх тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь,

Ингэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хор уршгийг арилгах талаар давхар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь тус тус зүйтэй байна.

 

Гэвч шүүгдэгч Б.Э нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг,

мөн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял

 

оногдуулахыг тус тус дурдаад хяналт тавихыг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Эын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байна.

 

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохиролд 270.000 төгрөгийг төлж, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийсэнийг,

хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Эын 331024 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг,

хохирогч Д.Б эзэмшлийн “Isuzu Bighorn” маркийн 23-77 УНУ улсын дугаартай 01036436 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч Д.Баярсайханд буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Э согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

      1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд 3.453.000 /гурван сая дөрвөн зуун тавин гурав мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5, 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э нь 3.453.000

/гурван сая дөрвөн зуун тавин гурав мянга/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг, мөн үүрэг

 

хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, энэ талаар хяналт тавихыг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь ШШГАлбанд хариуцуулсугай.

 

      1. Шүүгдэгч Э цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохиролд 270.000 төгрөгийг төлж, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийсэнийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Эын 331024 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг,

Харин хохирогч Д.Б эзэмшлийн “Isuzu Bighorn” маркийн 23-77 УНУ улсын дугаартай 01036436 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч Төв аймаг Баян-Өнжүүл суманд 1978 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Хөтөл 6-3 тоотод оршин суух __________  дугаарын регистртэй, Д.Б буцаан олгохыг тус тус дурдсугай.

 

      1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

      1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН