Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/126

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч М.О

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн 1713001020070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овгийн Д овогтой

Б, 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс

казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Д сумын  дугаар баг С

гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

РД:.

Шүүгдэгч Д.Бын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь бэлчээрийн маргааны улмаас Б.Стыг зодсоны улмаас

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн

Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “К” гэх газарт бэлчээрийн маргааны

улмаас Б.Стыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн

болох нь:

- Шүүгдэгч Д.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Би гэмт хэрэг

үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би

хохирогчийг мориноос татаж унагаасан нь үнэн.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр

сарын 20-ны өдөр 14-15 цагийн орчимд Дэлүүн сумын 2 дугаар багийн “К” гэх

газарт мориор үхэр хайж байсан. Манай хаваржаанд Дын хүүхэд болох Б гэгч

хонь бэлчээж байсан. Би Д.Бад очиж “Чи яагаад манай хаваржаанд хонь

бэлчээгээд байгаа вэ” гээд хэлээд тэрний хонийг уул руу өгсүүлж тууж явж байсан.

Д.Б явган явж байсан ба тэр над руу гүйж ирээд “Хонийг яагаад туугаад байгаа вэ”

гээд миний дээлний хормойноос барьж татахад мориноос тонгорогдож газарт хүчтэй

унасан. Тэгээд Д.Б нь хэд хэдэн удаа өшиглөж “Хөгшин нохой чамайг моринд

чирүүлнэ шүү” гээд явчихсан. Тэгээд би гэртээ арай л гэж очиж түргэн дуудаж

сумын эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдрийн орой 19

цагийн орчимд Сгийн хүүхэд болох Д утсаар залгаж “аав өвдөж байна” гэсэн

дуудлагын дагуу их эмч М.Сыг авч түргэний машинаар очсон. ... Юу болсон

талаар асуухад нэг залуу мориноос татаж унагаасан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14

дүгээр хуудас/,

- Гэрч М.Сегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр түргэний

жолооч Д.Х надад утсаар залгаж “Б.С гэгч хүн хөдөө өвдөж байна гээд

дуудлага өгч байна” гэсэн. ... Оройн 20 цагт Б.Сгийн гэрт очиж Б.Сд юу болсон

талаар асуухад “Хонь хариулж байх үед Дын хүүхэд мориноос татаж унагаах үед

ухаан алдсан байна” гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/.

- Гэрч Х.Жамилашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр үдээс хойш

16 цагийн орчимд би гэртээ ганцаараа сууж байхад Б.С гэртээ орж ирээд

“Дын хүүхэд Б нь намайг мориноос татаж унагаасан, моринд арай л гэж унаж

аваад ирлээ, ташаа өвдөж байна” гээд хэвтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар

хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын

363 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... 1. Иргэн Б.Сгийн биед зүүн талын түнх

бүхэлдээ, зүүн гуяны дээд зүүн хажуу тал, зүүн талын өгзөгний зүүн талын хэсгийг

хамарсан 45х38см хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавдартай зэрэг зөөлөн

эдийн бэртэл гэмтэлтэй, зүүн талын түнхний үеийн хөдөлгөөн хязгаарлагдсан дунд

зэргийн, зүүн хөлний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь

хатуу мохоо зүйлийн 1 удаагийн давтамжтайгаар үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх

гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. 3. Иргэн Б.Сгийн биед үүссэн гэмтэл нь

эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар

хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй

бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож

байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул

түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм

буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар

зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч

байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан

журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан

шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бад

эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ

гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5

дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл

байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг

үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн

хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага

хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага

хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг

мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй

тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу

450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол

шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор

тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс

гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Д.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан

олгох нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол

учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс 68000 төгрөгийг

нэхэмжилснийг шүүгдэгч Баян-Өлгий аймгийн прокурорын байгууллагын хохирлын

нэгдсэн дансанд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9,

36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд

заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ж овгийн Дын Быг “Хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Быг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Бад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй

тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1

хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн

хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бад урьд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бын

В-01174408 дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх

зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс

зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ