Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/127

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч Х.Ө ,

хохирогч Б.Х, Б.Г,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн У овогт Хы Бөд холбогдох

17000000072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овгийн Хы Б,

1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс

У, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Н сумын ** дүгээр багт

оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:.

Шүүгдэгч Х.Бөд холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих

шөнө Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Х,

Б.Г нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

2

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих

шөнийн 01 цагийн үед Баян-өлгий аймгийнӨ сумын 3 дугаар багийн нутаг

дэвсгэрт, согтуугаар иргэн Б.Х, Б.Г нарыг “хоорондоо

зодолдлоо, архи хагаллаа” гэх шалтгаанаар Б.Хын аман тус газар нь 1

удаа мөргөж, Б.Гын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрх чөлөөнд халдан,

эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт

авагдсан нотлох баримтууд болох

- Шүүгдэгч Х.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг

/шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Б.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг

/шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн

17-20 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Хын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг

/шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн

22-25 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч

К.Хын 422, 423 дугаартай дүгнэлтүүд /ХХ-ийн 28, 32 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын

дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт

авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар

давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв

гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул

түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний биед хөнгөн хохирол

учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х, Б.Г нарын эрүүл

мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар нь

шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад

төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан

шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч

3

Х.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны

дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт

хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал,

шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэргийг харгалзан

түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

нийтэд тусгай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон

хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг

дурдаж, шүүгдэгч Х.Бийн өмчлөлийн “Samsung galagy s3” маркийн гар

утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр

үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь

буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч У овгийн Хы Бийг “Хүний эрүүл

мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Х. Бийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тусгай

ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Х. Бөд оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг

өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Х. Б нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй

тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь

цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4

6. Шүүгдэгч Х.Бийн өмчлөлийн “Samsung galagy s3” маркийн гар

утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүний хувийн бичиг

баримтыг өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х. Бөд урьд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,

хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан

авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ