Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/634

 

 

 

 

 

 

2022        07          26                                   2022/ШЦТ/634      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,   

Улсын яллагч: С.Солонго,

Шүүгдэгч: Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 2211007031256 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Б.А /РД:/, Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 22-231 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дакал фарм” эм ханган нийлүүлэх компанид жолоочоор ажиллах хугацаандаа “Дакал фарм” эм ханган нийлүүлэх компанийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эмийн төлбөр болох 3.470.834 төгрөгийг завшсан гэмт хэрэг холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211007031256 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт:Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Б.А өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай компанид Баяраа овогтой Б.А гэх хүн жолоочоор ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа харилцагч эмийн сангуудад эм түгээж өгөөд бэлнээр өгсөн орлогыг өөртөө аваад тухайн өдөр бүрд нь компанид тушаадаг байсан ба манай компани нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зуун наст эмийн сантай тооцоо нийлэхэд 300.000 төгрөг дутсан байдаг. Мөн дараа дараагийн эмийн сангуудтай тооцоо нийлэхэд мөнгө дутаад байхаар нь тооцоо дутаж байгаа эмийн сангуудаас асуухад жолоочид чинь бэлнээр өгөөд явуулсан гэдэг ба жолооч Б.А нь бэлнээр авсан орлогоо компанид тушаахдаа зарим нэг эмийн сангийн орлогыг тэр чигээр нь өөртөө аваад тооцооны хуудсыг нь компанид өгдөггүй байсан юм байна лээ. Тэгээд жолоочоос энэ талаар асуухад Б.А нь эмийн сангуудаас авсан орлогыг бүрэн гүйцэд компанид тушаадаггүй дундаас зарим нэг эмийн сангийн орлогыг бүгдийг нь авч хэрэглэдэг байсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч компанид бичиг бичиж өгсөн. Б.А нь 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажлаасаа гарсан байгаа. ...Б.А дутаасан дундаас нь завшсан компанийн орлогыг санхүүгийн баримттай нь тулгаж үзэхэд :

            2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Orange эмийн сангаас бэлнээр авсан 104,460 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зуун наст эмийн сангаас бэлнээр авсан 389,354 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зуун наст эмийн сангаас бэлнээр авсан 31,500 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Яагаан мүгз эмийн сангаас бэлнээр авсан 195,141 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Фарм Дайрект эмийн сангаас бэлнээр авсан 71,442 төгрөгийг орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Фарм Дайрект эмийн сангаас бэлнээр авсан 147,515 төгрөгийг орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Гурван төгөл эмийн сангаас бэлнээр авсан 183,600 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирмүүн Аз эмийн сангаас бэлнээр авсан 254,915 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

             2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хонгор-Алтай эмийн сангаас бэлнээр авсан 126,137 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

             2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Түмэн тун эмийн сангаас бэлнээр авсан 143,650 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөх дэгд эмийн сангаас бэлнээр авсан 424,715 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөх дэгд эмийн сангаас бэлнээр авсан 17,600 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Задь тун эмийн сангаас бэлнээр авсан 199,070 төгрөгийг өөртөө авсан.  

             2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Задь тун эмийн сангаас бэлнээр авсан 37,995 төгрөгийг өөртөө авсан.

             2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Шинэ даль эмийн сангаас бэлнээр авсан 79,126 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

             2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Авиченна эмийн сангаас бэлнээр авсан 92,480 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Буйлан нуур эмийн сангаас бэлнээр авсан 212,792 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 04 дүгээр сарын 02- ы өдөр Аньс фарм эмийн сангаас бэлнээр авсан 108,902 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ачлал эмийн сангаас бэлнээр авсан 129,025 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

             2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Фармалогик эмийн сангаас бэлнээр авсан 185,415 төгрөгийн орлогыг өөртөө авсан.

            2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт байх Монос Хөвсгөл эмийн сан руу хөдөө орон нутгийн унаанд хүргүүлэхээр өгсөн бараанаас 366.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дутаасан.

            Ингээд манай компанийн харилцагч нэр бүхий 20 эмийн сангаас 3.134.834 төгрөгийн орлогыг өөртөө авч 1 эмийн сан руу явуулах байсан 336.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, нийт 3.470.834 төгрөгийн бараа дутаасан...” гэх мэдүүлэг /хх- ийн 35-36 дугаар хуудас/

            Дакал фарм ХХК-ний нэхэмжлэл /хх-ийн 11-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дакал фарм” эм ханган нийлүүлэх компанид жолоочоор ажиллах хугацаандаа “Дакал фарм” эм ханган нийлүүлэх компаний итгэмжлэн хариуцуулж өгсөн эмийн төлбөр болох 3.470.834 төгрөгийг завшсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.А өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай компанид Баяраа овогтой Б.А гэх хүн жолоочоор ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа харилцагч эмийн сангуудад эм түгээж өгөөд бэлнээр өгсөн орлогыг өөртөө аваад тухайн өдөр бүрд нь компанид тушаадаг байсан ба манай компани нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зуун наст эмийн сантай тооцоо нийлэхэд 300.000 төгрөг дутсан байдаг. Мөн дараа дараагийн эмийн сангуудтай тооцоо нийлэхэд мөнгө дутаад байхаар нь тооцоо дутаж байгаа эмийн сангуудаас асуухад жолоочид чинь бэлнээр өгөөд явуулсан гэдэг ба жолооч Б.А нь бэлнээр авсан орлогоо компанид тушаахдаа зарим нэг эмийн сангийн орлогыг тэр чигээр нь өөртөө аваад тооцооны хуудсыг нь компанид өгдөггүй байсан юм байна лээ. Тэгээд жолоочоос энэ талаар асуухад Б.А нь эмийн сангуудаас авсан орлогыг бүрэн гүйцэд компанид тушаадаггүй дундаас зарим нэг эмийн сангийн орлогыг бүгдийг нь авч хэрэглэдэг байсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч компанид бичиг бичиж өгсөн. Б.А нь 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажлаасаа гарсан байгаа. ...Б.А дутаасан дундаас нь завшсан компанийн орлогыг санхүүгийн баримттай нь тулгаж үзэхэд : 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Orange эмийн сангаас бэлнээр авсан 104,460 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зуун наст эмийн сангаас бэлнээр авсан 389,354 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зуун наст эмийн сангаас бэлнээр авсан 31,500 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ягаан эмийн сангаас бэлнээр авсан 195,141 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Фарм Дайрект эмийн сангаас бэлнээр авсан 71,442 төгрөгийг орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Фарм Дайрект эмийн сангаас бэлнээр авсан 147,515 төгрөгийг орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Гурван төгөл эмийн сангаас бэлнээр авсан 183,600 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирмүүн Аз эмийн сангаас бэлнээр авсан 254,915 төгрөгийн орлогыг өөртөө авсан.  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хонгор-Алтай эмийн сангаас бэлнээр авсан 126,137 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Түмэн тун эмийн сангаас бэлнээр авсан 143,650 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөх дэгд эмийн сангаас бэлнээр авсан 424,715 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөх дэгд эмийн сангаас бэлнээр авсан 17,600 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Задь тун эмийн сангаас бэлнээр авсан 199,070 төгрөгийг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Задь тун эмийн сангаас бэлнээр авсан 37,995 төгрөгийг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Шинэ даль эмийн сангаас бэлнээр авсан 79,126 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Авиченна эмийн сангаас бэлнээр авсан 92,480 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Буйлан нуур эмийн сангаас бэлнээр авсан 212,792 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 04 дүгээр сарын 02- ы өдөр Аньс фарм эмийн сангаас бэлнээр авсан 108,902 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ачлал эмийн сангаас бэлнээр авсан 129,025 төгрөгийн орлогыг өөртөө авсан.  2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Фармалогик эмийн сангаас бэлнээр авсан 185,415 төгрөгийн орлогыг өөртөө авсан. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт байх Монос Хөвсгөл эмийн сан руу хөдөө орон нутгийн унаанд хүргүүлэхээр өгсөн бараанаас 366.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дутаасан. Ингээд манай компанийн харилцагч нэр бүхий 20 эмийн сангаас 3.134.834 төгрөгийн орлогыг өөртөө авч 1 эмийн сан руу явуулах байсан 336.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, нийт 3.470.834 төгрөгийн бараа дутаасан...” гэх мэдүүлэг /хх- ийн 35-36 дугаар хуудас/, Дакал фарм ХХК-ний нэхэмжлэл /хх-ийн 11-31 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Б.А үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Аюурзаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн 3.470.834 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б.А хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б.А дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.       

Шүүгдэгч Б.Аюурзаныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Аас нийт 3.470.834 төгрөг гаргуулан хохирогч А.Адалбект олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2,  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар итгэмжлэн хариуцуулсан эмийн төлбөрийг завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Б.А  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аас нийт 3.470.834 төгрөг гаргуулан хохирогч А.Адалбект олгосугай.

  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БА