| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 1713001290087 |
| Дугаар | 2017/ШЦТ/132 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/132
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.С
Улсын яллагч Х.Ө
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
С.Ад холбогдох 1713001290087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч И овгийн С А, Монгол Улсын иргэн, 1972 оны 02
дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн ,,, суманд төрсөн, 45 настай, эрэгтэй,
яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа бизнес
эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял
шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С А нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий
аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрүүл маргааны улмаас иргэн
К.Сийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт
холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч С А нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий
аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрүүл маргааны улмаас иргэн
К.Сыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох
нь:
- Хохирогч К.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Сн А
гэгч манай хүү Өийг 2016 онд өөрийн компанидаа жолоочоор ажиллуулж түүний
цалин хөлсийг тухайн үед өгөөгүй. Тэр үед Ө надтай хамт Таван толгой ХХК-нд
ажиллахаар явсан. Ө явсны дараа түүнийг С.А шүүхэд Өээс авах
авлагатай гэж нэхэмжлэл гаргасан байна. Би уг асуудлыг тодруулахаар тэдний хашааны
гадна машинтайгаа хүлээж байсан. Би түүнд “Болсон үйл явдлыг шүүх хуралдаанд үнэн
зөвөөр хэлж өгөөгүй юм бэ?” гэж хэлэхэд тэрээр надтай хэрэлдэж, С.А нударгаараа
намайг баруун талын нүд рүү хоёр удаа цохисон. ...Надад ямар нэгэн гомдол, санал
нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Нуржанатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би машинаа эргүүлж
тавих гэж байх үед С Аг гараараа зүүн нүүр рүү цохиж байсан. Дараа нь тэд
нэг нэгнээ цохиж байх шиг болсон. Бид машинаа эргүүлж машинаас буух хооронд тэд
газарт унасан байсан. Тэр үед А Сыг биений энэ тэнд цохиж, дараа нь
өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
- Гэрч М.Нурдосын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэд нэг нэгнээ гараараа
цохиж байсан. С газарт суусан байдалтай унасан байсан. Харин А түүний дээр
түүнийг гараараа цохиж, өшиглөж байсан гэх мэдүүлэг.” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч С.Ан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2017 оны 10
дугаар сарын 26-ний өдрийн өглөө бэр эгч нас барсан. Бэр эгчийн оршуулгын ажилд
оролцож гэр барьж байхад утсанд дуудлага ирсэн ба К.С залгасан байсан. Тэрээр
надад “Танай гэрийн үүдэнд байна” гэхээр нь би гэр рүүгээ явсан. К.Сийн хүүхэд
нь намайг шүүхэд гэрчээр оролцуулж байсан. Би шүүхийн өмнө мэдүүлгээ үнэн зөвөөр
өгсөн. Түүнээс болж ялагдсан юм шиг байна. К.С дээрх явдалд уурласан юм шиг
байна. Намайг гэртээ очоод машинаас бууж байхад К.С ирээд намайг нэг цохисон.
Би уураа барилгүй зодсондоо харамсаж байна. Би хохирогчийг зодсон нь үнэн. Би гэм
буруугаа ойлгож, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Хохирогч буруу ойлголттой
байсан байна. Би гэмшиж байна. Би Цагдаагийн газраас хуулийн зөвлөгөө авсан.
Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны
тэмдэглэл/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын
425 дугаартай “...1. Иргэн К.Сийн биед тархины /няцралттай/ доргилттой, баруун
нүдэнд битүү хавдартай, баруун доод зовхинд урагдсан шархтай, цус гарсан, хамрын
нуруунд хавдартай, хөх яагаан туяатай цус хуралттай, зулайд дунд хэсэгт хавдартай, цус
хуралттай, ар нурууны бүслүүр болон 8, 9, 10, 11, 12 хавирга орчмоор зөөлөн эдийн
бэртэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно.
4. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт
авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн,
хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг 2017
оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг
дэвсгэрт хэрүүл маргааны улмаас иргэн К.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл
оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар
зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч
байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан
журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан
шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ад
эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг
нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт
заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Ан үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн
нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн
байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр
шийдвэрлэв.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч С.А нь урьд ял шийтгүүлж
байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар
тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай
ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад
төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд
мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн С.А, К.С нарын эмчлүүлэгчийн карт, 3
ширхэг рентген зургийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй тул түүний “Samsung JT1200” маркийн гар утсыг битүүмжилсэн
прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д С.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь
зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9,
36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус
удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн С Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Аг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар
шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар
тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч С.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай
ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн С.А, К.С нарын
эмчлүүлэгчийн карт, 3 ширхэг рентген зургийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нь цагдан
хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч С.Ан “Samsung JT1200” маркийн гар утсыг битүүмжилсэн
прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй
болгосугай.
7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Ан 01175532
дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг шийтгэх
тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14
хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд
гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ