| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2017/0143/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/133 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/133
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.С
Орчуулагч А.Е
Улсын яллагч М.Ф
Хохирогч Х.Х
Хохирогчийн өмгөөлөгч К.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б
Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн С.Жт холбогдох 1713000000080 дугаартай эрүүгийн хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овгийн Салдатын Ж, 1993 оны
04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял
шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 0000
Шүүгдэгч С.Жын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өлгий сумын 5
дугаар багийн иргэн Х.Хн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж,
улмаар Х.Хы аман тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь
хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өлгий сумын 5
дугаар багийн иргэн Х.Хн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж,
улмаар Х.Хы аман тус газар гараараа цохиж зодсоны улмаас “Эрүүл мэндэд нь
хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч С.Жын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны
хэлэлцүүлэгт өгсөн: “Байрнаас болж маргаан гарсан. Хохирогч машинтай яваад эргэж
бууж ирээд намайг бооход эсэргүүцэхэд гар хүрсэн. Хохирлыг төлж өгсөн. Хийсэн
хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх
мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Х.Хы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны
хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зах дээр зуух хийж зардаг бөгөөд өнөөдөр захад очиж
зуухнуудаа гаргаад байж байтал хөрш залуу С.Ж ирж лангуунаас болж бид хоёр
хэрүүл маргаан үүсгэж зогсож байхад С.Ж нь миний нүүрэнд гараараа нэг удаа
цохиж авсан тул цагдаад дуудлага өгсөн. Миний ч буруу байгаа байх. Ямар ч гэсэн
хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа. Одоо надад нэхэх зүйл байхгүй...” гэх
мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Ш.Жанаргүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр захад
ирсэн чинь С.Ж ирээд өөрийн зуухаа гаргаж гадаа өөрийн газарт тавьж, мөн
Мырзабекийн газар луу шахаж, Мырзабек манай газар руу зуухаа шахаж тавьсан
байлаа. Тэгээд миний нөхөр Мырзабект хандаж “Та нар өөрсдийн газарт яагаад зуухаа
тавихгүй байгаа юм бэ?” гэж хэлсэн. Миний нөхөр машинаас бууж ирээд Жт “Чи
чаддаг юм бол надтай үз” гэж хэлээд Ж миний нөхрийг багалзуурдаж аваад
цаашаа чирээд авч явсан. Тэр үед М очоод салгаж авсан. Харин би айгаад
салгаж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Гэрч Х.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр захад
өөрийн газарт байсан. Хэрүүл маргаан юунаас болсныг сайн мэдэхгүй. Зарим үед
газраас болоод хэрүүл маргаан гарч л байдаг. Ж, Х хоёр нэг нэгийгээ
багалзуурдаж зууралдаж байсан. Тэр үед тэнд ийш тийшээ явсан хүмүүс тэр хоёрыг
салгахгүй байхаар нь би гүйгээд очиж салгаж авсан. Би гүйгээд очиход Хы нүүр
хэсгээс бага зэрэг цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10
дугаар сарын 30-ны өдрийн 436 дугаартай “...1. Иргэн Х.Хы биед тархины
доргилттой, тархины даралттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд шалбарсан, хамрын
нуруунд шархтай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь
хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн
чадварт нөлөөлөхгүй болно. 3. Иргэн Х.Хы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр
сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарах гэмтэл болно...“ гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу
цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй
бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож
байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.Жын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул
түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм
буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар
зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч
байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан
журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан
шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Жт
эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг
төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь
хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Жын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн
хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага
хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг
мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй
тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг
харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд
хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй,
түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн
баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч С.Жт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан
олгох нь зүйтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан
бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх
төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй тул түүний “Samsung S-4” маркийн гар утсыг битүүмжилсэн
прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9,
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд
заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овгийн Салдатын Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Жыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000
/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Жт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр
тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй
тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1
хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан
хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч С.Жын “Samsung S-4” маркийн гар утсыг битүүмжилсэн
прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй
болгосугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жт урьд
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Жын В00066309 дугаар бүхий эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх
зэргийг өөрт нь буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс
зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор
эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ