| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/630 |
| Огноо | 2022-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/630
2022 07 26 2022/ШЦТ/630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхим хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2203002540298 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б, /РД:/, Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Наран 17-51 тоотод оршин суудаг, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, уг ялаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлж дууссан, хэрэг хариуцах чадвартай гэх
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны 21 цаг 33 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжинд, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Toyota Sprinter” маркийн 43-97 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Оийг автомашины хойд хаалгыг онгойлгоод зогсож байхад нь хойшоо ухарч, хаалгаараа мөргөж, унагаан, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2203002540298 тоот эрүүгийн хэргээс:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 5 дугаар сарын 10-ны орой 2 охиноо дагуулан эхнэрээ авах зорилгоор О эгчийнд очсон. Тухайн үед эхнэртэйгээ гэр бүлийн маргаантай байсан. Яваад ортол О эгч байгаагүй бөгөөд түүний нөхөр, охин нь байсан. Эхнэрийг явъя гэтэл тухайн хүмүүс явуулахгүй байсан бөгөөд ноцолдож надаас цус гарсан. Үүнийг харсандаа уурлаж эхнэрээ авч гаран машины арын сандалд суулган давчуу гудамжинд нөгөө талынхаа толийг харан хөдлөхдөө О эгчийг хаалгаараа мөргөсөн гэв.
Хохирогч О “...согтуу байж машин барьж болохгүй, чамд энэ хүүхдийг өгч явуулахгүй гээд хашааны гадаа гарч ирээд машины хойд хаалга онгойлгоод зогсож байсан чинь жолооч нь шууд хойшоо ухраад намайг хаалгаараа мөргөж, унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Д “...4 жилийн өмнө бусдад худалдан борлуулж, худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн боловч авсан хүн нь өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан. ...надаас шалтгаалах ямар нэгэн зүйл байхгүй, би машинаа зарахдаа худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Б.О “...Мөнхзаяа ээжтэйгээ хамт гарч ирээд намайг явуулахгүй гэсэн чинь Б.Б намайг жолоочийн арын суудалд суулгаад хаалгаа хаагаад машиндаа сууж хойшоо ухрах үед миний хаалгыг Мөнхзаяагийн ээж О онгойлгосон чинь манай нөхөр тэр чигээрээ ухраад О эгчийг машинаараа шүргэж унагаад, хөл хэсгийг нь дайраад хойно байсан айлын хашааг мөргөөд зогссон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,
Гэрч Б.Б “...Манай хашаанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй, шон нь ховхорч унасан байсныг Бат-Эрдэнэ гэх жолооч янзалж өгсөн тул ямар нэгэн үнэлгээний байгууллагаар хохирлын үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Манай хашааны ослын үед нурсан хэсэг нь өмнө нь шороо нь нураад шон нь ховхорч унахад бэлэн болчихсон байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,
Гэрч Х.М “...манай ээж О гэрээсээ гарч ирээд машины хаалга онгойлгоод Отгонжаргалтай хамт явна гээд машинд суух гэж байсан чинь Бат-Эрдэнэ машинаа ухраагаад ээжийг унагаад бөгсөн биеэр нь дайраад хойшоо явсаар байгаад айлын хашаа мөргөөд зогссон. ...Тухайн үед Б.Б нь дунд зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 11-13/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...2022 оны 05 сарын 10-ны өдөр ...22 цаг 45 минут ...Бадамжав овогтой Бат- Эрдэнийг драйгер багаж ашиглан шалгахад 0,94% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 10/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7221 дугаартай “1. О биед зүүн талын сүүжний тогооны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн шилбэ, өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун мөр, гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн өгзөг, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх сүүж ясны тогооны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-55/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны 21 цаг 33 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжинд, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ, “Toyota Sprinter” маркийн 43-97 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Оийг автомашины хойд хаалгыг онгойлгоод зогсож байхад нь хойшоо ухарч, хаалгаараа мөргөж, унагаан, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 11-13 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...2022 оны 05 сарын 10-ны өдөр ...22 цаг 45 минут ...Бадамжав овогтой Бат- Эрдэнийг драйгер багаж ашиглан шалгахад 0,94% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, Хохирогч О “...согтуу байж машин барьж болохгүй, чамд энэ хүүхдийг өгч явуулахгүй гээд хашааны гадаа гарч ирээд машины хойд хаалга онгойлгоод зогсож байсан чинь жолооч нь шууд хойшоо ухраад намайг хаалгаараа мөргөж, унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Иргэний хариуцагч Д “...4 жилийн өмнө бусдад худалдан борлуулж, худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн боловч авсан хүн нь өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан. ...надаас шалтгаалах ямар нэгэн зүйл байхгүй, би машинаа зарахдаа худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Гэрч Б.О “...Мөнхзаяа ээжтэйгээ хамт гарч ирээд намайг явуулахгүй гэсэн чинь Б.Б намайг жолоочийн арын суудалд суулгаад хаалгаа хаагаад машиндаа сууж хойшоо ухрах үед миний хаалгыг Мөнхзаяагийн ээж О онгойлгосон чинь манай нөхөр тэр чигээрээ ухраад О эгчийг машинаараа шүргэж унагаад, хөл хэсгийг нь дайраад хойно байсан айлын хашааг мөргөөд зогссон..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар хуудас/, Гэрч Б.Б “...Манай хашаанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй, шон нь ховхорч унасан байсныг Бат-Эрдэнэ гэх жолооч янзалж өгсөн тул ямар нэгэн үнэлгээний байгууллагаар хохирлын үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Манай хашааны ослын үед нурсан хэсэг нь өмнө нь шороо нь нураад шон нь ховхорч унахад бэлэн болчихсон байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, Гэрч Х.М “...манай ээж О гэрээсээ гарч ирээд машины хаалга онгойлгоод Отгонжаргалтай хамт явна гээд машинд суух гэж байсан чинь Бат-Эрдэнэ машинаа ухраагаад ээжийг унагаад бөгсөн биеэр нь дайраад хойшоо явсаар байгаад айлын хашаа мөргөөд зогссон. ...Тухайн үед Б.Б нь дунд зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 47 дугаар хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7221 дугаартай “1. О биед зүүн талын сүүжний тогооны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн шилбэ, өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун мөр, гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн өгзөг, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх сүүж ясны тогооны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах хэсгүүдэд зааснаар согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч О нь хэрэгт баримтаар 1.790.060 төгрөг гаргаж өгснөөс шүүгдэгч Б.Б нь 500.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1.290.060 төгрөгийг шүүгдэгч Б.Бэс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч О нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний нэхэмжлэгч Ш.Адьяадулам, Б.Диедбадам, Б.Мөнгөнцэцэг нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Б нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нь эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах хэсгүүдэд зааснаар согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нь эрх бүхий байгууллагын хяналтан дор Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Хан-уул дүүргээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
7. Шүүгдэгч Б.Б “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай гүйцэтгэх хуудсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 1.290.060 төгрөг гаргуулан хохирогч От олгож, хохирогч нь цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэл