Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээрзүйлийн 1.8, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэжирүүлснийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Ц.*******ыг цагаатгасугай.

2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* ******* овогт , өсвөр насны шүүгдэгч овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлтүйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* ******* овогт , өсвөр насны шүүгдэгч овогт нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийнхуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч ******* овогт*******гийн *******, ******* ******* овогт нарыг нэг / 01 / жилийнхугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныгжурамлан өсвөр насны шүүгдэгч овогт д Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан ял оногдуулахыг тэнсэж нэг / 01 / жилийнхугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.*******, О. нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэйхорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-дзааснаар өсвөр насны шүүгдэгч Г.д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийгхүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газартдаалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгчГ. нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэншүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар өсвөр наснышүүгдэгч Г. нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатайгэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгожэнэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэгүйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан угалбадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр наснышүүгдэгч Г.д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгхэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн газарт даалгасугай.

11. Шүүгдэгч Н.*******, О., өсвөр насны шүүгдэгч Г. нар нь энэхэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тусдурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаарзүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.*******ын даюун маркийнмотоцикл, О.ын Мустанг маркийн мотоцикл, өсвөр насны шүүгдэгч Г.гийн мустангмаркийн мотоцикл зэргийг хураан авсан Прокурорын тогтоол, шүүгдэгч Ц.*******ынэзэмшлийн мустанг маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгождээрх мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь тус тус хэрэгцээнийдагуу буцаан олгож, хулгайлсан үхрийн шир 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон Прокурорынтогтоолыг хүчингүй болгож уг хоёр ширийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогцустгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснааршүүгдэгч , өсвөр насны шүүгдэгч Г. нарт авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.*******, О. нарт урьдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг цагдан хорьжэдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснааршийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхбүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснааршүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар ньхүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасананхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч шүүгдэгч , өсвөр наснышүүгдэгч Г. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.*******, О. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээрүргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ