Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/230

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл, Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Х.Бд холбогдох эрүүгийн 201719000118 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1972 оны 02 дугаар сарын 23- ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтТөв аймаг, Баянхангай сум, Найрамдал 1 дүгээр багт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ВМ72022311 дугаарын регистртэй, Боржигон овгийн Х.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Х.Б нь ялтай байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг ямаан хонь гэх газарт чөдөрлөж тавьсан Б.Бийн 1 тооны адууг хулгайлж, мөн сумын нутаг Бага элс гэх газарт бэлчээрлэж байсан Б.Аын адуунд байсан Б.Аын 7 тооны, Х.Ганзоригийн 3 тооны адуутай нийлүүлж нийт 11 тооны буюу бусдын олон тооны бод малыг хулгайлан, маллаж байгаад зарж борлуулан бусдад 5.800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Мөн эрүүгийн 201719000118 дугаартай хэрэгт шалгагдан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны хооронд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХнь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ бүгдийг нь үнэн зөвөөр өгсөн тул одоо нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Хавтаст хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас хэлэлцүүлж, судлуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Аын:

“...Миний адуу мал Төв аймгийн Лүн сумын “Цагаан Уул” багт аав Базаррагчаагийнд байдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр миний онгитой чойндон тамгатай хонгор азарга, зөв гуяндаа зүрхэн тамгатай 2 халиун байдас, зүрхэн тамгатай халтар байдас, зүрхэн тамгатай 2 зээрд байдас, хар ногоон байдас бас зүрхэн тамгатай ингээд нийт 7 тооны адууалдсан. Үүнээс гадна манай адуун дотор нийлж явдаг хүрүүндээ чөдөртэй хул хонгор морь, Баясаа гэдэг хүний хүрэн унагатай хээр гүү, Ганаа гэдэг хүний зээрд даага, адуунууд алга болсон тухай дуулсан тэгээд би Баян-Өнжүүл сумаас ирж адуунуудаа хайж байгаад ололгүй буцаад Баян-Өнжүүлд очоод байж байгаад 2016 оны 12 дугаар сард дахиад алдсан адуунуудаа хайж Малчин телевизээр алдсан малын зараар зарлуулж хайгаад нилээд явсан энэ хугацаандаа энэ Баяраа гэж хүнтэй 3 удаа уулзсан тэгэхэд Баяраа танай адуу энд байсан шуурганы үеэр нэг хөтөлгөө морьтой хүн уулан дээгүүр давуулаад хөөж явсан гэж хэлсэн тэгээд нэг удаад нь миний машинд Баяраа сууж яваад энэ ч хүнтэй уулзаж адууг чинь асууж өгье гээд хамт явж төөрөгдүүлж байтал 2017 оны 01 дүгээр сарын 03-ны үеэр Халзаа гэж хүн надтай утсаар холбогдоод /Бооёо гэж хүний малыг маллаж байсан/ адууны чинь сургыг гаргаж өгье гээд тэр хүнтэй Төв аймагт уулзсан чинь чиний алдсан адуунуудыг чинь Баяраа гэж хүн өөрийнхөө адуунуудтай цуг хариулж байгаад Баянцогтын тийшээ аваад явчихсан гэж хэлсэн. Гэхдээ би хөөж явахыг нь хараагүй яах аргагүй өөрийнхөө адуунуудтай гэрийнхээ ойролцоо маллаж байгаад хөөгөөд явсан тэгээд 3 хоногийн дараа ирэхдээ алаг азарга хөтөлчихсөн ирсэн. Та тэр хүнтэй уулзаж учраа ол гэсэн юм тэгээд би Лүнгийн урд талд “Амарын өвөлжөө” гэх газарт Баяраа адуутайгаа отороор ирчихсэн байх үеэр Баяраатай уулзсан би Баяраад шууд хэлсэн би адуугаа ирж хайж яваад эрэлийн үзүүр өөр дээр чинь ирлээ гэсэн чинь эхлээд хэлэхгүй гүрийж байгаад 11 тооны адууг зүсээр нь хэлээд хүзүүндээ чөдөртэй байсан морины чөдөрийг хүртэл өөрийнхөө гэрт байгаа гэж хэлээд адуунуудыг чинь бүгдийг нь би авч зарж үрээд махны ченж нар дуудаад өгчихсөн нэг ч адуу үлдээгүй төлбөрийг чинь барагдуулна гэж хэлсэн

 

тэгээд адууны төлбөрт 8 тооны адуу өгсөн 8 адуунаас тусдаа 3 унага дагалдаж ирсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Баярсайхантай урьд өмнө уулзаж байсан. Манай ах Атай айл байдаг манай адуунуудыг зүс тамгаар нь сайн мэднэ. Онгитой чойндон тамгатай хонгор азаргыг 5.000.000 сая төгрөгөөр, зөв гуяндаа зүрхэн тамгатай 2 халиун абдйас, зүрхэн тамгатай халтар байдас, зүрхэн тамгатай 2 зээрд байдас, хар ногоон байдас, бас зүрхэн тамгатай эдгээрийг нэг бүрийг зах зээлийн ханш болох 500.000 төгрөгөөр үнэлж байна. Азарга бол манай Баян-Өнжжүл сумын уяач Хүдэрбаатар гэдэг хүний ууган адуу Хүдэрбаатар гэж хүний адуунд хурдан удамтай уг азаргыг даага, шүдлэн насанд нь уясан у азарга нь эн жил хавчиг насны 2013 онд дааганд Баян-Өнжүүл сумын наадамд 6 дугаар байранд, мөн 2014 онд Баян-Өнжүүл сумын наадамд 7 дугаар байранд орж байсан хязаалан насандаа овооны наадмуудад айрагдаж байсан. Энэ Баярсайхан гэж хүн нь миний адууг мэдэхийн дээдээр мэдэж байж намайг ийш тийш явуулсан. А гэдэг нь миний төрсөн ах Баярсайхан энэ хоёр нэг айлын эгч дүү хоёртой суусан баз хүргэчүүд байгаа юм. Би хонгор азаргаа хүнээс уядаг морины оронд авч байсан юм миний морийг уяж байгаад үхүүлсэн юм түүнийхээ оронд хонгор азаргаа авч байсан юм. Баярсайханаас хохиролд авсан адуугаа нийт 4,000,000 сая төгрөгөөр тооцож авсан одоо миний азарганы үнэ 5,000,000 сая төгрөг, дээр нь адуугаа хайсан бензин тос зарцуулсан мөнгө гээд нэхэмжилнэ. Бензин тос зарцуулсан тухай баримт байхгүй одоо Баярсайханаас хонгор азарганы 5,000,000 сая төгрөг нэхэмжилнэ. Баярсайхан нь манай ах Аын малыг харж байсан адуу малыг нь дэллэж өгдөг байсан миний адуунууд гэдгийг Баярсайхан мэдэж байх ёстой. Манай адуунууд хариулгатай тухайн үед гэр өвөлжөөн дээр адуу мал гэрийн гадуураа л байсан гэх мэдүүлэг” /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Бийн:

“...2016 оны 11 дүгээр сард 7-ны үеэр хул зүсмийн /цайвар/ морио гэрийн гадаа чөдөрлөөд тавьсан юм. Тэгсэн нь маргааш нь олдохоо болчихсон юм. Тэгсэн манай хул морь Аын адуутай явж байна чөдрийг нь аваад хүзүүнд эвхээд тавьчихсан явж байна гэж сураг сонссон. Тэгээд Аых ойрхон юм чинь очоод авъя гэж байтал Аын адуунуудтайцугалга болчихлоо гэж хэлсэн. Тэр

.алдсан гэх адуунууд нь Аын дүү Аын адуунууд болж таараад А нь адуунуудаа сурж байсан. Тэгсэн Аын алдсан адуунуудыг Баяраа гэх хүн хулгайлж авсан нь мэдэгдэж баригдсан байсан. Баяраа гэж хүн нь Аын адуунуудыг төлж өгөөд манай хул морины хохирлыг барагдуулж өгөөгүй. Уг алдсан хул морио 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Баярсайхан гэж хүнд гомдолтой байна. Алдсан адуугаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг...” /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Б.Бийн:

“...Би алдсан хул морио 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Залуу номхон эдэлгээний морь байсан. Баярсайхан гэх хүнд гомдолтой байна. Алдсан адуунуудаа нэхэмжилнэ. Биөөрийн хул морио Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн Ямаан хоньд гэх газрын өөрийн өвөлжөөн дээрээ 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр чөдөрлөж тавьсан басан. Миний морь чөдөрлөж тавихаар хол явахгүй гадаанаа байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд манай адуу Аын адуутай Лүн сумын нутаг Бага элсний тэнд явж байна гэдгийг мэдсэн. Бага элс гэдэг газар нь манай өвөлжөөтэй саахалт шахуу газар байдаг. Би

 

өөрөө Аын адуутай явж байгааг мэдсэн. Аын адуу тэр өвөл манай өвөлжөө болон бага элсний хавиар байсан. Манай өвөлжөөн дээр Аын адуу орж ирсэн тэр үед тэдний адуутай манай хул морь явж байсан гэх мэдүүлэг ...” /хх- ийн 115 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Х.Ганзоригийн:

“...2016 оны 12 дугаар сард миний өөрийн хээр гүү, зээрд унгатай, зээрд байдас нар Базаррагчаагийн Аын адуунд нийлж азарга нь хураачихсан яваад байсан юм. Гэр ойролцоо болохоор тэдний адуунаас авахгүй хамт явуулж байсан ба 2016 оны 12 дугаар сарын дундуур А адуугаа алдчихлаа манай адуун дотор явсан танай хээр гүү, зээрд унагатай, зээрд байдас бас Буяагийн чөдөртэй хул морь зэрэг байсан хамт алга болсон байна гээд А адуугаа хайж байсан. Уг алдагдсан адуунуудыг Баяраа хулгайлж авсан нь илэрлээ гэсэн ба би Баяраатай уулзаад өөрийнхөө адуунуудыг нэхэхэд Баяраа надад хохиролд хүрэн халзан бүдүүн азарга, хүрэн гүү, хүрэн даага авсан. Одоо надад Баяраагаас авах авлага байхгүй болсон би хохирлоо бүрэн авсан гэх мэдүүлэг...”

/хх-ийн 23-25 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ж.Дэнсмаагийн:

“...Би энэ хэргийн талаар мэдэхгүй Баяраа бид хоёр Баянхангай сум Лүн сумын зааг хавьд Болдбаатар гэж хүний адууг аваад оторт гарчихсан байх үед л энэ хэрэг гарсан юм шиг байна лээ би тухайн үед шинэ жил гээд хот явчихсан хотод шинэ жил гаргасан юм одоо өдөр сарыг нь санахгүй байна. А гэж манай хүргэн ахын дүү манай гэрт ирээд адуу алга болсон. Баяраа ах мэдэж байгаа гээд Баярсайханыг гэрээс авч гарч уулзсан энэ хоёр юу ярьсна талаар би мэдэхгүй тэгтэл маргаашнаас л цагдаа сэргийлэх болсон. Би Баяраагаас би яасан юм бэ гээд асуухаар би Аын адууг нь авсан юм аа гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл мөнгө төгрөгийг нь яасан гэсэн чинь мэдэхгүй гээд юм ярихгүй байгаад байгаа миний мэдэж байгаа зүйл энэ. Баяр мөнгөгүй л байсан, шинээр худалдаж авсан зүйл байхгүй тэр адууны мөнгөө яасан талаар мэдэхгүй байна. Болдбаатараас цалин гэж авдаггүй байсан харин сая Болдбаатараас цалин хөлсөндөө гээд 11 тооны адуу авч тэр адуугаа Аод өгч хохирлоо барагдуулсан...” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Н.Болдбаатарын:

“...Би Х.Баар адуугаа маллуулж байхдаа сард 400.000 төгрөгний цалин өгнө гэж тохироод цалинд нь адуу мал өгсөн мөн бэлэн мөнгө ч өгч байсан. Х.Б өөрийнх нь гэр гээд тусдаа гэртээ эхнэр Дэнсмаагийн хамт байдаг байсан. Би цалингаа сар сард нь бодож өгсөн байсан. Би Х.Бд цалинд нь бодоод том бага нийлээд алаг гүү, унагатай даагатай нь хонгор халзан морь, хонгор халзан гүү, унагатай нь, хээр алаг байдас, хонгор алаг байдас, хүрэн халзан морь, хүрэн азарган үрээ нэгийг нь сайн санахгүй байна нийт 11 тооны адуу өгсөн санагдаж байна. Би өөрийнхөө адуунуудаас өгсөн...” /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Аын:

“...Манай дүү Аын адууг би малладаг юм. 2016 оны 11 дүгээр сард Аын 7 тооны адуу алга болчихсон юм. Тэгээд нутгийн адуу юм чинь гадагш гараагүй байх гээд нээх эрэл сурал болохгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр манай адуун дотор байсан Ганаагийн 1 тооны гүү, 1

 

даага, 1 унага, Бийн 1 тооны морь, Аын 7 тооны адуу нийт 11 тооны алдагдсан байна гэдгийг бүрэн мэдэж хайж эхэлсэн. Би Баярсайханаас уг алдагдсан адууг сураглахад манай энэ хавиар байсан гэж хэлдэг юм. Тэгээд уг адуунуудаа хайж сураглаад эхлэхэд Баярсайханы хавьд байж байсан ба сураг гаргаж өгнө гээд бид нартай хамт машинаар хайдаг байсан. Тэгж байтал манай А танай алдсан адуунуудыг Баярсайхан хулгайлж авсан гэдэг баттай сураг ирж Баярсайхантай А уулзахаар ирсэн. Баярсайхан манай гэрт ирчихсэн байж таарсан. Эхлээд Баярсайхан би хулгайлаагүй гэж байгаад би андуураад авчихсан байна бүгдийг нь маханд өгчихсөн гэж хэлсэн. Баярсайхан манай адууг андуурах хүн биш юм. Хэнтий аймагт хүний мал маллаж байгаа сураг байдаг яг хаана байгааг мэдэхгүй. Азарга нь Баян-Өнжүүлд бага наадамд уралдаж байсан хурдан удамтай гэж мэднэ...” /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ц.Мөнхбатын:

“...2017 оны 02 дугаар сард би цагаан сарын урд адуунд Баянхангай сум руу явсан юм. Манай адуу өвөл болохоор Баянхангай руу явдаг юм, Манай адуу Баянхангай сумын гуанзангийн наагуур явдаг юм. Манай адуутай цуг хул хонгор бүдүүн адуу нийлчихсэн дагаж явсан хүний адуу байна гээд салгах гэсэн манай адуунаас салаагүй юм. Тэгээд би адуунуудаа болон цуг дагаж ирсэн хул морийг цугт нь авч ирсэн. Тэгээд удаагүй байтал Х.Б манай гэр лүү залгаад нэг хул морь сурж байгаарай гэхээр нь манай адууг дагаад нэг хул морь дагаад ирчихсэн байна мөн болов уу гэсэн нь Баяраа бараг мөн байх харж байгаарай гэж надад захисан. Тэгээд сарын дараа манай адуу нөхөрлөлийн ард байх үед нөгөө адуу алга болсон байсан. Одоо уг хул морь манай адуунд байхгүй. Тэр хул морь содон шинж тэмдэг гэх юм байхгүй. Тамга тэмдэгийг нь би ажиглаагүй...” /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Баттөрийн:

“...2017 оны цагаан сарын өмнө Баяраа ах над руу утсаар яриад танай наагуур чинь нэг хул морь байгаа аваадахаарай гэж хэлэхээрнь би эндхийн адуутай Мөөгийгөөс тийм морь байна уу гэсэн чинь тийм морь байгаа манай*хэдтэй цуг явж байгаа аваарай гэхээр нь би тухайн уедээ за за гэж байгаад Мөөгийгийн адуунаас очиж аваагүй юм. Тэгээд л энэ асуудал намжсан. Би Баярсайханы гэрээр очиж үзээгүй. Баярсайхан ч манай гэрээр ороод байдаггүй. Хааяа нэг утсаар мэнд ус асууна, ер нь нээх ярьдаггүй. Өвлөөс л ярьдаг болсон. Нээх ойр дотно байдаггүй болохоор ааш авирыг нь мэдэхгүй юм гэх мэдүүлэг..."

/хх-ийн 35-36 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэнХ.Бы:

“...Би Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1-р багийн нутаг “Урангийн хөндий” гэх газар Болдбаатар гэж хүний 300 тооны адууг хөлсөөр харж малладаг ба 2016 оны 12-р сарын 07-нд манай Урангийн хөндийд хонгор азаргатай 11 тооны адуу байсан ба уг адуу хэний адуу болох нь мэдэгдэхгүй байсан тэгэхлээр нь би 2016 оны 12-р сарын 10-ны өдөр өдөр өөрийнхөө хонгор халзан зүсмийн морио унаад ганцаараа тэр 1 унагатай, унагатайгаа 11 тооны адууг хулгайлж туугаад Аргалант сумын нутаг байсан ба нөгөө хүрэн зүсмийн охин даага, хүрэн охин унага нь туранхай байсан тул үлдээсэн юм. Тэр адуу худалдаж авсан хүн өөрийгөө Гантулга гэдэг гэж хэлж байсан ба гэр ажил нь хаана байдаг талаар мэдэхгүй Эмээлт захад байдаг гэж байсан машины дугаарыг нь  санахгүй байна цагаан

 

өнгийн портероос урт Маяти гэмээр ачааны машин байсан би үлдэгдэл 400.000 төгрөгөө авах гээд дараа нь Эмээлт захаар тэр хүнийг хайгаад зөндөө явсан ерөөсөө олдоогүй юм. Би тэр Гантулга гэж хүнд дээрх 11 тооны адууг хулгайлж авчирсан талаар огт хэлээгүй мөнгөний хэрэг болоод зарж байна миний өөрийн адуунууд байгаа юм гэж хэлсэн юм. Би Аод хонгор халзан гүү халиун унагатай, хээр гүү халиун унагатай, хул алаг гүү хүрэн унагатай, хонгор алаг зүсмийн соёолон байдас, хээр алаг зүсмийн соёолон байдас, хонгор халзан зүсмийн хулгай хийхдээ унаж явсан бүдүүн морь, хонгор халзан зүсмийн хязаалан байдас, хонгор зүсмийн эр даага, Умс хочтой Ганаа гэж би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна хүний дээрх хулгайлсан 11 тооны адуун дотор хээр гүү, хүрэн зүсмийн охин даага, хүрэн зүсмийн охин унагатай байсан юм байналээ тэрний төлбөрт би хүрэн халзан зүсмийн бүдүүн азарга, хүрэн зүсмийн бүдүүн гүү, хүрэн зүсмийн охин унагатай зэрэг төлж барагдуулсан ба Б гэж хүний хонгор зүсмийн морь тэр 11 тооны адуун дунд явсаныг нь би заралгүй тэнд нь үлдээсэн тэр хонгор морийг нь би олж өгөөд буцааж хүлээлгэж өгөх болно амьд яваа байх миний дээрх хохиролд төлсөн адуунууд миний 2 жил өсгөж цуглуулсан миний өөрийн адуунууд ба хаа, гуяндаа хэвтээ зуузай, саран дэвсгэртэй дөл, туурай, 3 нүдэн чандмань зэрэг тамгатай байсан.Надад өөр малын хулгайн үйлдэл байхгүй би үйлдсэн адууны хулгайгаа зөвөөр мэдүүлж байна.Хиаман цех гэх газар аваачсан ба өдөр нь би Баянхангай сумын Атарын гуанз гэх назар мотоциклтой явж байхад цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 хүнтэй тааралдаж уулзахад адуу худалдаж аваад явж байна гэсэн. Тэгээд би адуу заръя гэж тохироод Хиаман цехийн баруун талд байж бай би адуугаа туугаад аваачаад өгье гэж тохирсон байсан шөнө 23 цаг өнгөрч байхад очиход засмал замын баруун талд пойлны захад нөгөө цагаан өнгийн Маяти гэмээр урт тэвштэй машинтай адуу хуалдаж авч байгаа гэх хүн зогсож байсан 3 эрэгтэй хүн байсан 1 хүн нь байхгүй 2 хүн байсан. Тэгээд би дээрх хулгайлж аваачсан 11 тооны адуугаа заръя гэж үзүүлээд хар гүү, хариун байдас, халиун байдас, хээр байдас, хүрэн байдас, хонгор азарга, бор хээр гүү зэрэг 7 тооны адууг нийт 2.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон ба бэлнээр би 1.600.000 төгрөгийг авсан үлдсэн 400.000 төгрөгийг нь Улаанбаатар хот руу орохоор Эмээлт зах дээр очоод аваарай би байж байна гээд надад 99-тэй мобигийн дугаар хэлж байсныг нь мартчихсан санахгүй байгаа. Тэгээд тэр 7 тооны адууг аваад явсан. Би тэр 11 тооны адуун дотор байсан хонгор зүсмийн морийг унаад өөрийнхөө хонгор халзан зүсмийн морийг хөтлөөд очсон. Тэр 11 тооны адуун дунд байсан тэр унаж явсан хонгор морь хөлстэй хөлөрсөн байсан тул хөлстэй морь хүнд өгөөд яахав гэж бодоод заралгүй үлдээсэн. Мөн 11 тооны адуун дунд байсан хүрэн зүсмийн охин даага, хүрэн зүсмийн охин унага зэрэг ний 3 тооны адууг заралгүй тэр хиаман цех гэх газар үлдээгээд өөрийн хонгор халзан зүсмийн морио унаад буцсан. Тухайн үед манай эхнэр Дэнсмаа хөдөө байхгүй Улаанбаатар хотод байсан би хөдөө гэртээ ганцаараа байсан манайх ганц гэр байсан бөгөөд намайг дээрх 11 тооны адууг хулгайлсан гэж мэдээгүй би 1.600.000 төгрөгийг дээл, хүрэм, монгол гутал, малгай өмд, цамц зэрэг өөртөө хувцас аваад үрж дуусгасан ба эхнэр Дэнсмаад мөнгө өгөөгүй, эхнэртээ цалин гэж хэлсэн. Манай тэрүүгээр буюу Урангын хөндийгөөр байдаг байсан ба тэр 11 тооны адууны эзэн гэх хүн ирдэггүй хураадагүй байсан. Би тэр 11 тооны адууны эзнийг нь хүнээс асууж сураглаж байгаагүй эзэгүй байгаад байхаар нь

 

алдуул мал юм байх гэж бодоод гэх мэдүүлэг ...” /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн яллагдагч Х.Бы:

“...Би Гантулга гэх нэртэй ченжид адуунуудаас 8 адууг нь 1.400.000 төгрөгөөр бодож зарсан. Уг мөнгөө ахуйн хэрэглээнд зарцуулаад дууссан. Тухайн үед тэр хүн Гантулга гэж нэрээ хэлсэн утасны дугаар ч байхгүй Эмээлтээр сураглаад ийм хүн олдоогүй. Би Бийн хул хонгор морийг унаж явж байгаад хөлстэй болохоор нь зараагүй Хиаман цехийн тэнд эмээл хазаарыг нь аваад сул тавьчихсан.Сүүлд Мөөжигийн адуунд байна гэж сураг гарсан. Аын хохирол 11 тооны адуу, Ганаад хүрэн алаг азарга, хүрэн гүү, хүрэн даага өгсөн. Одоо Бийн адууг өгөх дутуу байгаа гэх мэдүүлэг...” /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Н.Доржбалжидын:

“...Төв аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн эрэн сурвалжлах АСАП санд 541204617000041 дугаарт оргодол эрэн сурвалжлахаар бүртгэгдсэн Х.Б гэгчийг эрэн сурвалжлах ажил зохион байгуулж хил залгаа аймгуудын Цагдаагийн газар, хэлтсүүдтэй холбоотой ажиллаж байсан ба Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян 1 дүгээр багийн нутаг Архүйтэний Үнхэлцэгийн өвөлжөө гэх газарт өвөлжиж байгаа Гүржавын Цэвлээгийн гэрт туслах малчнаар Х.Бтай төстэй хүн ирсэн тухай мэдээлэл авагдсанаар эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн цагдаагийн хошууч М.Баасанхүүгийн хамт 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө тус газарт очиход дээрх этгээд нь Х.Б мөн байсан тул тус газраас дайчлан баривчлан Төв аймгийн Цагдаагийн газарт авч ирэн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Нармандахад хүлээлгэн өгсөн. Х.Б нь дайчлан баривчлах үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй Цагдаагийн газарт шалгагдаж байгаагаа мэдж байсан. Өрөөс нь яагаад Цагдаагийн байгууллагад очихгүй байгаа талаар асуухад мөнгө төгрөг муутай болсон, ажил төрөл хийж байгаад хохирлын мөнгөө төлөхөөр мөнгөтэй болоод очно гэж хэлж байсан гэх мэдүүлэг ..” /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч М.Баасанхүүгийн:

“...Төв аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн эрэн сурвалжлах АСАП санд 541204617000041 дугаартай оргодол эрэн сурвалжлахаар бүртгэгдсэн Х.Б гэгчийг ажил үүргийн дагуу эрэн сурвалжлан эхнэрийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян 1 дүгээр багийн нутаг Архүйтэний Үнхэлцэгийн өвөлжөө гэх газарт Гүржавын Цэвлээгийн гэрт туслах малчнаар ажиллахаар явсныг олж тогтоон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Доржбалжидийн хмат 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө Х.Быг тус газраас дайчлан баривчлан Төв аймгийн Цагдаагийн газарт авч ирэн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Нармандахад хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг...” /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Цэвэлээгийн:

“...Манайх туслах малчинтай болох гээд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны үед зар мэдээ сонинд туслах малчин авна гэж зар өгөхөд тэр өдрөө энэ Баярсайхан гэх хүн холбогдож эхнэртэйгээ ажиллая гэж тохироод 04 дүгээр сарын

 

06-ны өдөр УБ хотоос Багануурт таксигаар ирж би нөхрийн хамт тосож аваад одоог хүртэл туслах малчнаар ажиллаж байна гэх мэдүүлэг..." /хх- ийн 37-р хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад бичгийн нотлох баримтууд: Үүнд:

    1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- ийн 5 дугаар хуудас/,

 

    1. 2017 оны 05 сарын 15-ны өдрийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын засаг даргын 01/177 дугаартай албан тоот /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

    1. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ “... азарга, байдсан гүү, даага, унага, үрээ морь, морь нийт 5.800.000 төгрөг...” гэх /хх-ийн 40 дугаар хуудас/,

 

    1. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “... 4 ханатай монгол гэр 400.000 төгрөгийн үнэ бүхий...” /хх-ийн 62-65 дугаар хуудас/,

 

    1. 2017 оны 05 сарын 11-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

 

    1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад “...Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдаж байсан...” гэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 72, 74-83 дугаар хуудас/,

 

    1. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 85 дугаар хуудас/,

 

    1. 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын засаг даргын тамгын газрын 02/24 дугаартай албан тоотод “... Х.Б нь А дансгүй...” гэх /хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

    1. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн засаг даргын тодорхойлолт “... Төв аймгийн Баянхангай суманд Х.Б нь Ж.Дэнсмаатай хамтран амьдарч оршин суудаг нь үнэн...” гэх /хх- ийн 91 дүгээр хуудас/,

 

    1. Баярсайханыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн эрэн сурвалжлах АСАП санд 541204617000041 дугаарт оргодол эрэн сурвалжлахаар бүртгэсэн бүртгэл /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,
 

 

    1. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 123 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болно.

 

Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Ямаан хоньд” гэх газраас чөдөртэй Б.Бийн 1 тооны адууг хулгайлж, мөн сумын нутаг “Бага элс” гэх газраас Б.Аын адуунд бэлчээрлэж байсан Б.Аын 7 тооны адууг, Х.Ганзоригийн 3 тооны адуутай нийлүүлж, нийт 11 тооны адууг хулгайлан, улмаар маллаж байгаад зарж борлуулан бусдад 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, мөн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь:

хохирогч Б.Аын...2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр миний онгитой чойндон тамгатай хонгор азарга, зөв гуяндаа зүрхэн тамгатай 2 халиун байдас, зүрхэн тамгатай халтар байдас, зүрхэн тамгатай 2 зээрд байдас, хар ногоон байдас бас зүрхэн тамгатай ингээд нийт 7 тооны адууалдсан..., ...би Баяраад шууд хэлсэн би адуугаа ирж хайж яваад эрэлийн үзүүр өөр дээр чинь ирлээ гэсэн чинь эхлээд хэлэхгүй гүрийж байгаад 11 тооны адууг зүсээр нь хэлээд хүзүүндээ чөдөртэй байсан морины чөдөрийг хүртэл өөрийнхөө гэрт байгаа гэж хэлээд адуунуудыг чинь бүгдийг нь би авч зарж үрээд махны ченж нар дуудаад өгчихсөн нэг ч адуу үлдээгүй төлбөрийг чинь барагдуулна гэж хэлсэн...,

хохирогч Б.Бийн...2016 оны 11 дүгээр сард 7-ны үеэр хул зүсмийн

/цайвар/ морио гэрийн гадаа чөдөрлөөд тавьсан... ...маргааш нь олдохоо болчихсон..., ...Тэгсэн Аын алдсан адуунуудыг Баяраа гэх хүн хулгайлж авсан нь мэдэгдэж баригдсан байсан...,

хохирогч Х.Ганзоригийн...2016 оны 12 дугаар сард миний өөрийн хээр гүү, зээрд унгатай, зээрд байдас нар Базаррагчаагийн Аын адуунд нийлж азарга нь хураачихсан яваад байсан юм. Гэр ойролцоо болохоор тэдний адуунаас авахгүй хамт явуулж байсан ба 2016 оны 12 дугаар сарын дундуур А адуугаа алдчихлаа манай адуун дотор явсан танай хээр гүү, зээрд унагатай, зээрд байдас бас Буяагийн чөдөртэй хул морь зэрэг байсан хамт алга болсон байна...,

гэрч Ж.Дэнсмаагийн...Би Баяраагаас би яасан юм бэ гээд асуухаар би Аын адууг нь авсан юм аа гэсэн...,

гэрч Н.Болдбаатарын...Би Х.Бд цалинд нь бодоод том бага нийлээд алаг гүү, унагатай даагатай нь хонгор халзан морь, хонгор халзан гүү, унагатай нь, хээр алаг байдас, хонгор алаг байдас, хүрэн халзан морь, хүрэн азарган үрээ нэгийг нь сайн санахгүй байна нийт 11 тооны адуу өгсөн...,

гэрч Б.Аын...Манай дүү Аын адууг би малладаг юм..., ...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр манай адуун дотор байсан Ганаагийн 1 тооны гүү, 1 даага, 1 унага, Бийн 1 тооны морь, Аын 7 тооны адуу нийт 11 тооны алдагдсан байна гэдгийг бүрэн мэдэж хайж эхэлсэн..., ...Эхлээд Баярсайхан би хулгайлаагүй гэж байгаад би андуураад авчихсан байна бүгдийг нь маханд өгчихсөн гэж хэлсэн...,

гэрч Н.Доржбалжидын...Х.Б гэгчийг эрэн сурвалжлах

 

ажил зохион байгуулж хил залгаа аймгуудын Цагдаагийн газар, хэлтсүүдтэй холбоотой ажиллаж байсан...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян 1 дүгээр багийн нутаг Архүйтэний Үнхэлцэгийн өвөлжөө гэх газарт өвөлжиж байгаа Гүржавын Цэвлээгийн гэрт туслах малчнаар Х.Бтай төстэй хүн ирсэн тухай мэдээлэл авагдсанаар эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн цагдаагийн хошууч М.Баасанхүүгийн хамт 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө тус газарт очиход дээрх этгээд нь Х.Б мөн байсан тул тус газраас дайчлан баривчилсан...,

гэрч М.Баасанхүүгийн...Х.Б гэгчийг ажил үүргийн дагуу эрэн сурвалжлан эхнэрийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян 1 дүгээр багийн нутаг Архүйтэний Үнхэлцэгийн өвөлжөө гэх газарт Гүржавын Цэвлээгийн гэрт туслах малчнаар ажиллахаар явсныг олж тогтоон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Доржбалжидийн хамт 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө Х.Быг тус газраас дайчлан баривчлан...,

гэрч Г.Цэвэлээгийн...2017 оны 04 дүгээр сарын 03-ны үед зар мэдээ сонинд туслах малчин авна гэж зар өгөхөд тэр өдрөө энэ Баярсайхан гэх хүн холбогдож эхнэртэйгээ ажиллая гэж тохироод 04 дүгээр сарын 06-ны өдөр УБ хотоос Багануурт таксигаар ирж би нөхрийн хамт тосож аваад одоог хүртэл туслах малчнаар ажиллаж байна... гэх мэдүүлгүүд, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баярсайханыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн эрэн сурвалжлах АСАП санд 541204617000041 дугаарт оргодол эрэн сурвалжлахаар бүртгэсэн бүртгэл болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Быг прокуророос яллах дүгнэлтэдээ урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа буюу ялтай байхдаа хулгайн гэмт хэрэг дахин үйлдсэн нь давтан гэмт хэрэг гэж үзэн яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Гэвч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэснийг баримтлан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулинд “ялтай байдал” гэж байхгүй учраас “давтан” гэмт хэрэг гэж үзэхгүй, харин “давтан” гэдэг нь ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл болж хуульчлагдсан байна.

 

Мөн шүүгдэгч Х.Быг мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэж

 

яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн яллаж байгаа нь дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог хэдий ч Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэснийг баримтлан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид түүний мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэх тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Х.Бы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч түүнд оногдуулах ял нь хүндэрч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр нь шүүгдэгч Х.Быг бусдын олон тооны малыг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч ...шүүгдэгч Х.Бд шүүхээс хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргадаг ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж байна.

 

Шүүгдэгч Х.Бы 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүйг,

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Х.Бы эзэмшлийн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 ханатай, монгол гэр битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5., 36.2., 36.3., 36.6., 36.7.,36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр

зүйлийн 2.,38.2 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1. Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Х.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Х.Быг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Х.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Х.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Х.Бы 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Х.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

  1. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг баримтлан Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Х.Бы эзэмшлийн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 4 ханатай, монгол гэр битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Х.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг,
 

дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Х.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН