| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0272/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/232 |
| Огноо | 2017-08-21 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/232
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
хохирогч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Түмэн овгийн А.Н холбогдох эрүүгийн 201719000362 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 1977 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн гудамж 2-30 тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй, одоо Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 64/а тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг
хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Түмэн овгийн А.Н
Холбогдсон хэргийн талаар
/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Яллагдагч А.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Н.Нийн “ХААН” банкны дансанд андуурч хийсэн 7.000.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Миний дансанд хүнээс 2.500.000 төгрөг орж ирэх ёстой байсан. Гэтэл 7.000.000 төгрөг орж ирсэн. А.Н хүнээр дамжуулж, надаас 2 удаа хямдхан хивэг худалдаж авч байсан. Би 7.000.000 төгрөгийг хивэгний урьдчилгаа мөнгө гэж бодоод хэрэглэчихсэн. Цаашдаа хохирогч А.Нт учирсан хохирол төлбөрийг энэ оны 12 дугаар сар хүртэл бүрэн төлж барагдуулна гэв.
2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би үйлдвэрийн данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл үйлдвэрээс таны шилжүүлсэн мөнгө дутуу байна гэж надруу утасдсан. Энэ талаар банкнаас асууж тодруулахад А.Нийн данс руу буюу буруу данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлчихсэн байсан. А.Нтэй банк болон өөрийн зүгээс 7.000.000 төгрөгийг буруу данс руу шилжүүлсэн талаар ярихад тэр мөнгийг наад зах нь 20 хоног, удаа гэхэд сарын дараа буцааж төлнө гэхээр нь хэлсэн хугацаандаа мөнгийг төлчих байх гэж бодсон боловч төлөөгүй. Хэрэг гарснаас хойш 3 сарын дараа А.Нийн утас холбогдох боломжгүй болсон. Ингээд би энэ хүнтэй холбоо барих ямар ч боломжгүй болоод цагдаад хандсан. Урьд өмнө миний хивэг олж өгөөч гэх гуйлтаар Батсүмбэр сумын иргэн Очирын Алтанбагана надад А.Нийн утас, дансны дугаарыг өгч, 2 удаа А.Нээс хүнээр дамжуулж хивэг худалдаж авсан. Би А.Нийг огт таниж мэдэхгүй. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө би А.Н рүү утасдаж хивэг олж өгөөч гэж яриагүй. Миний бие
7.000.000 төгрөгөө буруу данс руу андуурч шилжүүлснээс дархан руу 2, 3 удаа явж мөнгөнийхөө араас хөөцөлдсөн. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө А.Н надад
1.350.000 төгрөг өгсөн. 7.000.000 төгрөгнөөс 5.650.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг шүүгдэгч А.Н 12 сард төлж дуусгана гэж байгаа нь хэтэрхий урт хугацаа байна. Хэрвээ А.Н үлдэгдэл 5.650.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулвал гомдол саналгүй гэв.
“...Би хувиараа 9 сараас хойш хивэг борлуулж эхэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өег гурилын үйлдвэр лүү авсан хивэгнийхээ мөнгийг шилжүүлэхээр банк руу яваад банкнаас гүйлгээ хийчихсэн юм. Тэгээд тэрнээс хойш байж байгаад 01 сарын
31-ний өдөр үйлдвэрээс Өег хивэгний үйлдвэрээс хивэгний мөнгө чинь дутуу байна гэж утасдахаар нь би мөнгө тушаасан баримтаа шалгатал 01 дүгээр сарын 17-ний өдөр өөр хүний данс руу 7.000.000 төгрөг хийчихсэн байсан. Тухайн үед дансыг нь шалгуулаад утсыг нь олоод 85604026 дугаарын утас руу залгаж ярихад уг утасны эзэн нь би нэг хүнээс мөнгө авах ёстой байсан намайг хүлээж байгаарай наад тал нь 20 хоног цаад тал нь сар болно гэж гуйхаар нь түр хаячихсан чинь тэрнээс хойш утсаа ч аваагүй. Цагаан сарын дараахан би нөгөө утас руу залгаад мессеж бичихэд хүмүүсээс би мөнгө авах ёстой юм, мөнгө орохоод өгье гэсэн. Одоо мөнгө олж авмаар байна...” /хх-ийн 24- 25 дугаар хуудас/,
“...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүнээс мөнгө авах гээд Банк дээр хүлээгээд сууж байсан. Тэгтэл миний дансанд 7.000.000 төгрөгний орлого орчихсон. Тэр мөнгийг нөгөө мөнгө өгөх ёстой хүн маань шилжүүлсэн юм байна гэж бодоод мөнгийг би хувьдаа ашигласан. Би Дархан-Уул аймагт хувийн бинзен эрхэлдэг юм. Үхрийн сархинаг бэлдэж Хятад улс руу гаргадаг тэр бинзентээ оруулаад ашигласан. 7.000.000 төгрөгийг над руу Батсүмбэрт байдаг Н.Н нь хивэгний мөнгө гээд шилжүүлчихсэн байхаар нь би хивэг надаас авах гэж байгаа юм байна гэж бодоод ашигласан. Н.Н нь өмнө нь надаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Өег гурил ХХК-ны хивэгний үйлдвэрээс 13.500.000 төгрөг шилжүүлэхээр нь би хивэг хувиараа хөөцөлдөж авч өгсөн, мөн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн Н.Нээс 13.000.000 төгрөг шилжүүлж тухайн үед Сэлэнгэ Алтан тариа ХХК-д хивэг хямд байсан, Сэлэнгээс вагонд ачуулаад явуулсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2-3 хоногийн өмнө Н.Н нь надаас хивэг авмаар байна, хямдхан байна уу гэж асууж байсан. Тухайн өдөр хивэгний мөнгө шилжүүлчихсэн болохоор би хивэг авах гэж байгаа юм байна гэж бодоод хивэгний мөнгийг хувьдаа ашиглаад үйл ажиллагаандаа оруулчихсан, хивэг олдох байх гэж бодоод хэрэглэсэн...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Н.Нийн “ХААН” банкны 5727083599 тоот данснаас “ХААН” банкны 5088014812 тоот данс руу андуурч шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогч Н.Нийн ...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Өег” гурилын үйлдвэр лүү авсан хивэгнийхээ мөнгийг шилжүүлэхээр..., ...тэрнээс хойш 01 сарын 31-ний өдөр “Өег” хивэгний үйлдвэрээс хивэгний мөнгө чинь дутуу байна гэж утасдахаар нь..., ...өөр хүний данс руу 7.000.000 төгрөг хийчихсэн байсан... гэх мэдүүлэг, Нанзад Наранцэцэгийн “ХААН” банкны 5727083599 тоот данснаас 7.000.000 төгрөгийг “ХААН” банкны 5088014812 тоот данс руу шилжүүлсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн Алаг Наранцэцэгийн “ХААН” банкны 5088014812 тоот данс руу
Шүүх шүүгдэгч А.Нийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж, түүнийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
...шүүгдэгч А.Нийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн гарчигт “2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн ба хуулийн агуулга нь ...тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн... гэж зөвхөн хорих ялаас чөлөөлөх асуудал болохоос биш хорихоос өөр төрлийн ялаас чөлөөлнө гэсэн агуулга биш юм.
Иймд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө хорих ялгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар хуульчлагдсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэдэг зарчим гэж үзэхээр байна.
Харин шүүх А.Нт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Н цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчид 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөнийг, үлдэх 5.650.000 /таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
Хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А.Нийн эзэмшлийн “WEGA” маркийн гар утсыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5.650.000 /таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.
А.Нийн эзэмшлийн “WEGA” маркийн гар утсыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН