Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 01210

 

1. Иргэний хуулийн  зааснаар Очирт овогт Н.Дуламханд /РД:УЗ62011803/-аас 121 500 000 /нэг зуун хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Э ББСБ ХХК /РД:5622123/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 586 665 /хорин хоёр сая таван зуун наяан зургаан мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878 383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дуламхандаас 765 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Э ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.