Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар

           Улсын яллагч                                                         Э.Энхбат

            Нарийн бичгийн дарга                                           С.Баянжаргал

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Б.Батхүү

            Хохирогчийн өмгөөлөгч                                         О.Сайнгэрэл

           Иргэдийн төллөөлөгч                                             Д.Түмэнжаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Х.Даваасүрэн, Ц.Цогзолмаа, Б.Борхүү, Ш.Цэдэн, Ч.Болдбаатар

             Шүүгдэгч                                                                      Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Батбаяр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Батбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Энхзориг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Баяраа нарт холбогдох 201518020349, 201518020367 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр  сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгоны төвийн задгайд оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрхуягийн Батбаяр /РД:ЙР87052110/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24-р хороо зээлийн 28-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан,

-2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Энхлхагвын  Мөнх-Эрдэнэ /РД:НФ:85082713/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг, Байдлаг хөдөө гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-2003 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,

-2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярхүүгийн Батбаатар /РД:НП:84081870/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой Мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ахын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, Бор гүвээ 2-р хэсэг, 155 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунбилэгийн Энхзориг /РД:МЮ:87072511/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Булагийн 02 тоот оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржийн Баяраа /РД:ШЕ:88030433/

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд Б.Батбаатар нь хус мод О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, гар аргаар алт олборлож байсан иргэд дээр очиж, “ална шулна, нүхнээс гар, ор” гэх зэргийн үг хэллэг хэлж хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, “тоорой Батаа хаана байна, муу лалрыг ална” гэж айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлсэн, иргэдийн халдашгүй чөлөөтэй байх, амьд явах хөдөлмөрлөх ёс журмыг зөрчин нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайран яллагдагч Б.Батбаатар нь иргэн Ц.Батмөнхийг хус модоор цохиж алт олборолдог нүх рүү унагаасан.

2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим тухайн газарт дахин очиж Б.Батбаатар нь хус мод, чулуу, О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь чулуу, Д.Баяраа, Т.Батбаяр нар нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, “та нар бүгдээрээ нүхнээс холдоцгоо, энд хэн томороод байна аа, ямар даварчихсан пиздаанууд байнаа, алнаа, ална шүү та нарыг, нэгийг алчихлаа, хоёрыг алчихлаа, дахиад хүрээд ирэх залуу байна уу” гэх үг өгүүлэлтэй хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэж, айлган сүрдүүлэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, догшин авирлаж танхайрч иргэн Б.Баяраагийн духанд чулуугаар цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Улмаар Э.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Б.Баяраагийн гадуур хувцаснаас нь татаж унагаах явцад Т.Батбаяр нуруунд нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батбаяр мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би бригадынхаа залуучуудтай, мөн өөр 3 залуугийн хамт наймуулаа Гачууртын ууланд алтанд явсан. Манай бригадад Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, Д.Баяраа, О.Энхзориг нар байдаг. Өмнөх өдөр нь бид тав тэр нүхэн дээр ажиллаад нүхээ бэлдсэн байсан. Тэгээд ирэхэд тоорой Батаа ах манай нүхэн дээр суучихсан Түнхэлийнхнийг оруулахгүй, Зүүнхараагийнхнийг оруулж байсан. Тэгээд би тоорой Батаа ахтай жаахан маргалдахад манай бригадынхан ирж биднийг салгасан. Тэгээд аяар ирье гээд машиндаа очин 2 цагийн дараа буцаж ирсэн. Тэгэхэд тоорой Батаа ах хутга бариад босоод ирэхэд Батбаатар сандарсандаа  тоорой Батаа ахыг түлхэж нүх рүү унагасан. Бид Батаа ахыг нүх рүү уначихаар нь сандраад Түнхэл рүү яваад эмнэлэг хавиар тоорой Батаа ахыг яасан бол гэж сураглахад гайгүй байхаар нь санаа амраад буцаж уулруу яваад нүхэн дээрээ очсон. Тэгэхэд тоорой Батаа ахаас том биетэй ах нүхний аман дээр орилоод сууж байсан. Тэр ах биднийг хараад хутга бариад босоод ирсэн. Бид нар нүх рүүгээ оръё гээд Мөнх-Эрдэнэ, Д.Баяраа хоёр хэрэлдээд маргалдаад байсан. Тэгэхэд талийгаач Мөнх-Эрдэнэ рүү дайрахад нь би салгах гээд дундуур нь ороод би өөрөө толгойдоо хутгалуулсан. Түүнээс хойшхи үйл явдлыг мэдэхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Түнхэл тосгоноос дээш уул руу Батбаяр, Батбаатар, Энхзориг, Д.Баяраа нар, мөн машинд суусан Гал-Очир,  нөгөө хоёр хүнийг нь сайн танихгүй бид нар хамт явсан. Ууланд очоод явж байгаад Тоорой Батаа ахтай Батбаяр, Д.Баяраа нар маргалдсан. Тоорой Батаа хутга бариад дайрсан. Тухайн үед би ахаа боль гээд Батааг холдуулан машин руугаа явсан. Гэхдээ нэг шил пивоо аваад ир уугаад алаад өгнөө гэсэн. Тэгээд буцаж очоод Тоорой Батаа хаана байна гэхэд яах гээд байгаа юм бэ гээд гараад ирсэн. Тэгээд нүх рүү түлхсэн. Дараа нь Түнхэлд ирээд тоорой Батааг зүгээр байгааг мэдсэн. Шөнийн 2 цагийн үед бид буцаж нүхэн дээрээ очсон. Нүхэн дээр нэг том биетэй ах сууж байсан. Баяраа бид 2 түрүүлж очоод оръё гэхэд тэр ах тийм зүйл байхгүй гээд шаргал өнгийн иштэй хутга бариад савчуулаад дайрсан. Тэгээд энэ хүн хутгатай юм байна гэхэд удалгүй хүн хутгалчихлаа гээд хүн хашгирсан. Тэгж байтал Батбаяр намайг нааш ир явъя гэсэн. Тэгээд Түнхэл руу яваад утасны сүлжээ оронгуутаа Батбаяр эхнэр рүүгээ залгаад зузаан хувцас аваад ир гэж хэлсэн. Бид нарт манайд очиж болохгүй баригдана гээд төмөр замын гарам даваад зогссон. Нөгөө хүмүүстээ 3 шуудайтай бондгорыг нь өгөөд явуул гэсэн. Б.Батбаатар, Д.Баяраа хоёр уул гарна гэсэн. Тэгэхэд нь би цуг явъя гэсэн. Намайг үлд гэхэд нь би согтуурхаад цуг явна гэсэн. Тэгээд л өглөө нь баригдсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаатар мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр сарын 01-ний орой Д.Баяраа, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Баяраа, О.Энхзориг бид 5 тэр ууланд байсан. Өдөр очиход тоорой Батаагийн алтны нүхэн дээрээс нэг эгч ирээд Баярааг дуудсан. Тоорой Батаа Зүүнхараагийн хүмүүсийг алтны нүхрүү  оруулаад түнхэлийнхийг оруулахгүй байсан. Тэгээд байж байтал Нацагийн Баяраа хэрүүл хийж эхэлсэн гэж би бодож байгаа. Батбаяр руу тоорой Батаа хутга бариад дайрсан. Цохилцоогүй. Зууралдаад бид хэд салгаад аваад явсан. Орой нь архи пивоо уучихаад эргэж ирсэн. Би хус мод бариад явж байсан. Тоорой Батаа намайг чиглээд ирсэн. Тэгэхэд би айсандаа хус модоор түүнийг цохисон. Гэрч нар намайг цохиход унасан гэдэг. Би бодохдоо Нацагийн Баяраа тоорой Батааг татахад унасан гэж боддог. Цохингуутаа бид айгаад буцъя гээд буцтал тоорой Батааг эмнэлэгт ирж байна гэхэд би айсан. Гайгүй байна гэхээр нь буцаад очъё гээд уулруу очсон. Тэгтэл талийгаач нүхэн дээр хутга барьсан сууж байсан. Би тэр үйлдэл дээр өмнө нь хүн цохиод айсан байсан учраас ойртоогүй. Уг газар нь баруун тийшээ хазгай газар. Тэгэхэд хэрүүл болоод орилоод байсан. Юу гэж байсныг би мэдээгүй. Тэгтэл хүн алчихлаа гэж орилсон. Би Доржпүрэв эгчийг орилсон болов уу гэж бодож байна. Энхзориг, Мөнх-Эрдэнэ хоёр миний урд явж байсан. Мөнх-Эрдэнэ талийгаачийг өргөөд Зоригоо өргөөчээ гэж байсан. Гэтэл дээрээс нэг хүн дуудсан. Машин дотор Батбаяр ярьж байсан. Би өмнө нь ийм хэрэгт орж байсан болохоор хутга чинь хаана байна гэж асуусан. Батбаяр эхнэрээ дуудах нь дуудсан. Гэхдээ юу гэж ярьсаныг сонсоогүй. Эхнэр нь гадаадаас авчирсан гээд жижиг савтай архи авчирсан. Хөдөө уул руу зугтаж гаръя гэхэд ингэж болохгүй гэж бодож байсан. Гэхдээ нүүрэн дээр нь Мөнх-Эрдэнэ, Батбаяр хоёр намайг дуудсан учраас нүүрэн дээрээ уул руу зугтаахаар явна гэж хэлсэн. Бид жаахан юм уугаад унтах гээд байхаар нь Баяраагийнд очъё гэсэн. Би цаагуураа цагдаа нар бид нарыг олно гэдгийг мэдэж байсан. Би сонссон зүйлээ ярьсангүй нарин өөрийн нүдээр харсан зүйлээ ярьлаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Энхзориг мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр сарын 1-2-нд шилжих өдөр бид 8-лаа алтанд явсан. Бөөнөөрөө гараад очиход Баяраа, түнхэлийн улаанаа гэх хүүхэнтэй хэрэлдээд бөөн зодоон болсон. Тэгээд нэг хэсэг бид хэрэлдсэн. Тэгээд болъё гээд больсон.  Би тэр үед осков барьсан байсан. Д.Баяраагаас хутгыг нь өгчих гэсэн өгөөгүй. Тэгээд нүхэнд байж байтал Шинээ гэх хүүхэн та тавыг дуудаж байна гэсэн. Тоорой Батаа байсан. Батбаяр ч хэлсэн. Батаа ахаа боль гэхэд урдаас элдвээр хэлээд босоод ирсэн. Тэгээд зодолдоод дээр доороо оролцсон. Бүгд л ярьсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын яриаг сонслоо. Тухайн үед бүгд л ална, тална гэж ярьсан. Бүгд тэгсэн. Тэгээд явсан. Дараа нь дахин очоод байж байтал Тоорой Батаа урдаас хутга бариад ирсэн. Хэрүүл маргаан болоод тоорой Батаа нүх рүү унасан. Тэгээд би айгаад түнхэлд ирсэн. Тоорой Батааг сураглатал эмнэлэгээс зүгээр гараад явж байна гэсэн. Бид түнхэлийн суварга дээр гарч дахин архи уусан. Энэ үед бүгд уусан. Тухайн үед 1,2 цагийн үед очсоноо би санахгүй байгаа юм. Би нэлээд муудсан. Нэг мэдсэн талийгаач газар хэвтсэн байсан. Талийгаач дээр очиж туслалцаа үзүүлье гээд очсон. Мөнх-Эрдэнийг тэврэхийг би хараагүй. Би өөрийн харсан процессоо л ярьж байна. Хамгийн түрүүнд Батбаяртай явсан хүн нь би. Машин дотор ороод Батбаяр урд суудалд суусан. Би жолоочийн ард суусан. Т.Батбаяр надаас чи энэ хэргийг дааж чадах уу гэсэн. Би согтуудаа мань даая л гэсэн. Чи яг дааж чадах уу гэхэд мань дааж чадахгүй гэсэн. Тэгвэл бид уул руу явна гэсэн. Ариунтуяад бид хүн алчихлаа гэж хэлээгүй. Машин дотор би унтаад явж байсан. Бид уул руу зугтаалаа гэж байсан. Би энэ гурваас салаад Ариунтуяагийн хаалгаар ороод л баригдсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баяраа мэдүүлэхдээ: ... 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нь тэр алт олборлодог газар 2 удаа очсон, өдөр очоод дараа нь шөнө очсон. Өмнөх шөнө бид тэр нүхэн дээр ажилласан байсан. Би эргэж ирэхдээ бид 5 болон нэмээд Гал-Очир гэх 3 залуутай 8-лаа очиход тоорой Батаа байсан. Тэгээд Батбаяр тоорой Батаатай муудалцсан. Би яваад архиа уугаад буцаж ирсэн 2 цагийн дараа Тоорой Батааг цохих үед Батбаяр дор нь зогсож байсан. Өнөрөө билүү нэг эгчтэй хамт. Батбаатар тоорой Батаагийн далан дээр нь цохьсон. Тэгэхэд Батаа ухарч яваад нүх рүү унасан. Би харсан. Бид яах вэ гээд харж байхад тоорой Батааг аваад явсан. Араас нь Түнхэл рүү яваад түүнийг гайгүй байна гэхээр нь Түнхэлийн суварга дээр гараад архи ууж юм идсэн. Буцаад шөнөдөө алт олборлодог уулруу ирсэн. Тэгээд би тэнд шээгээд зогсож байхад Мөнх-Эрдэнэ хажууд ирээд машины шалавчин дор хутга байгааг аваарай гэсэн. Яах гэж байгаа юм гэхэд биеэ хамгаална гэсэн. Би юм бодолгүй авсан. Алтны нүхэн дээр очиход талийгаач мотор шиг юман дээр гараад сууж байсан. Тэгээд Мөнх-Эрдэнэтэй барилцах гээд ирэхэд нь Мөнх-Эрдэнэ намайг хутгаа аваад ир гэсэн. Би хутгаа гаргаад Мөнх-Эрдэнэд өгөх гэснээ ээ хэрэггүй байхаа гэж байтал хажуунаас хэн нэг нь миний барьж байсан хутгыг шүүрээд аваад явсан. Би хутганыхаа араас явж байтал араас намайг чулуугаар цохиод унагасан. Би эргэж харахад баахан улс цугласан гэрэл анивчаад байсан. Тэгэхэд талийгаач нуруугаараа хөрвөөсөн, Батбаяр наана нь зогсож байсан. Тэгээд бид явсан. Мөнх-Эрдэнэ, Энхзориг 2 араас явсан. Мөнх-Эрдэнэ талийгаачийг үзчихээд гайгүй байна, хаваад хутгалчихаж гэж ирсэн. Би эхнэрээ шөнө суудалд суулгах гэж яваагүй л дээ. Хамт явсан 3 нөхөрт бондгор /шуудайд хийсэн алтны чулуу/ өгөх гээд явсан. Голын эрэг дээр архи авч ирсэн байсан. Би уугаагүй. Муухай архи байсан. Батбаяр, Мөнх-Эрдэнэ 2 голын эрэг дээр юм яриад суугаад байсан. Юу ярьсаныг мэдэхгүй. Танайд очъё, өглөө ямархуу байхыг нь харъя гэсэн. Би ч согтуу байсан. Энэ хэдийг гэртээ цоожлоод өөрөө аавындаа байж байтал цагдаа ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүү мэдүүлэхдээ: ... Би хохирогчийн хүү байна. Хэргийн мөрдөн байцаалт, хавтаст хэрэгтэй танилцахад бүлэг танхай гэдэг нь ойлгомжтой. Хүний амь үрэгдээд байхад бүтэн жил болоход ямар ч шийдвэр, болон хариуцах эзэн байхгүй байгаа нь сонин санагдаж байна. Бүгд л хийсэн зүйлээ хүлээвэл зүгээр санагдана. Зөвхөн нэгийг нь хориод бусдыг нь хориогүй. Яагаад бусдыг нь хориогүй юм бэ. Цаг хугацааны хувьд болон сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Энэ хэргийг Э.Мөнх-Эрдэнэ болон Т.Батбаяр нар хийсэн хэрэг гэдэг нь маш ойлгомжтой гэж үзэж байгаа. Миний аавын үйлдэл болгоныг харсан хэрнээ яагаад хэн хутгалсаныг хараагүй юм бэ. Энэ их сонин байна. Тэгээд Т.Батбаяр хохирол төлбөрт 3200000 төгрөг, Д.Баяраа нь 2000000 төгрөг өгсөн. Бусад нь хохирол төлбөр барагдуулаагүй, гомдолтой байна  гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Батмөнх мэдүүлэхдээ: ... Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Гацуурт” гэх газар гар аргаар алт олборлож байсан юм. Тухайн өдөр 19 цагийн орчим “тоорой Батаа хаана байна, муу лалрыг алнаа” гээд залуучууд орилолдоод байгаа сонсогдсон. Би яасан гэнээ дүү нар гээд дөхөөд очтол нэг нь миний зүүн дал руу гартаа барьсан хус модоор цохьчихсон. Намайг тонгойход дахин нэг удаа цохьсон, тэгээд юу болсоныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд олон хүн намайг нацилкан дээр хэвтүүлчихсэн явж байсан. Би тэр хүмүүсээс яасан талаар асуухад “толгой руу чинь модоор цохиход өнхөрч алтны нүх рүү унасан шүү дээ” гэж хэлсэн... миний харж амжсанаар урт дээл юм уу гэмээр цэнхэр өнгийн хувцастай залуу намайг цохих шиг болсон... Тэдний нэг нь гартаа хус мод, нэг нь осков барьчихсан байсан... осков ашиглавал багаж, буруу ашиглавал зэвсэг юм л даа... Жаяа, Зоригт бид нар нэг бригад байсан... Тэдгээр 4-5 залуучуудыг хүрч ирээд намайг нэр хочоор дуудаад орилож  байхад “Батмөнх ах битий ирээсэй, энэ залуучууд яаж ч мэдэхээр байна” гэж  бодоод сууж байсан юм гэнэ лээ... надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-43-45, 2-р Хх-н 237-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч Г.Жамсрандорж мэдүүлэхдээ: ... Тэр үед хэдэн залуучууд “Тоорой Батаа хаана байна” гээд орилолдоод ирцгээсэн, урдаас нь Батаа ах “яасан, яасан гэнээ дүү нар” гээд ойртож байгаа харагдсан ба гэнэт пижигнээд явчихаар нь харахад Батаа ах хоёр гараа гозойлгоод унаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /ХХ-123-р хуудас/   

Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Зоригт мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр харанхуй болсон байхад нүхний ойролцоо гурван залуу “Тоорой Батаа хаана байна” гээд хашгирч байсан. Тэр үед Батмөнх ах ойрхон байсан байх нэг мэдэхэд нөгөө гурван залуу дээр оччихсон байгаа харагдсан бөгөөд нэг нь Батмөнх ахын дал орчим модоор цохиж харагдсан. Тэдний нэг нь гартаа мод, нөгөө хоёр нь хутга, осков зэргийг гартаа барьсан байсан” гэх  мэдүүлэг. /ХХ-124, 3-р ХХ-30-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Баяраа мэдүүлэхдээ: ... Нүхэн дээр зогсож байхад 4-5 залуучууд зарим нь хутгатай, урт модтой, осковтой ирээд “ална шулна, нүхнээс гар, ор” гээд хашгираад ирэхэд Түнхэлийн Батаа ах өөдөөс нь очиж явтал өөдөөс нь үгийн зөрүүгүй хус модоор толгой дундуур нь цохиод авахад Түнхэлийн ах шууд бид нарын орох гэж байсан нүхний хажуу талын нүхрүү уначихсан” гэх мэдүүлэг  /ХХ-63-66-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүү мэдүүлэхдээ: .... Аавын минь амь насыг хохироосон этгээдүүдэд гомдолтой байна. Хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна. Гэмт хэргийн улмаас 21146000 төгрөгний хохирол учирсан боловч гэм буруутай этгээдүүдийн зүгээс төлсөн зүйл алга байна”  гэх мэдүүлэг /2-р ХХ-242-243-р хуудас/ 

Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Эрдэнэбат мэдүүлэхдээ: ... Би ахын байгаа газар чимээ шуугиан гараад байхаар нь гартаа чулуу бариад дээшээ гүйж явтал өөдөөс хоёр залуу гараад ирсэн. Тэр үед нүдний буланд 10 орчим метрийн зайнд миний ах Б.Баяраа цаашаа доошоо хараад унаж байх үед нь хажууд нь хоёр хүн харагдсаны наад талынх нь нэг нь ахыг хутгалж байгаа харагдсан... Над руу дайрсан хоёр хүн бол ахын хажууд байсан хүмүүс биш. Дээр хоёр нь  байхад өөр хоёр хүн таарч над руу дайрсан нэг цаг хугацаанд болсон асуудал. Над руу дайрсан хоёрын өндөр нуруутай залуу хөнгөн цагаан орны төмрийг давтаад хутга болгочихсон юм шиг зүйл барьчихсан байсан, нөгөө нь хутга ч юм уу, осков ч юм уу нэг зүйл барьсан байсан. Гэрэл зурагт байгаа 3 дугаатай өндөр залуу над руу дайрсан залуу, 5 дугаартай залуу түүнтэй хамт явсан залуу байх шиг байна. Ахыг хутгалсан залуугийн үс нь тачирхандуу спорт маягийн засалттай, бор царайтай, комбинзон шиг загварын үргэлж хувцастай дунд зэргийн нуруутай хүн байсан. Нөгөө хүнийг нь төсөөлж хэлж чадахгүй байна. Дээр хүмүүс орилолдож бужигнаад дээш өгсөж явахад хоёр хүн ирж таарсан ба өндөр биетэй залууг гартаа барьсан чулуугаар цохих үед тэр залуу над руу эргэж хараад зууралцаж авч би хөл алдсан уу, эсвэл модонд тээглэсэн үү доошоо өнхөрчихсөн юм.  Яг чулуугаар цохих үетэй давхцаад цаана ахыг нэг хүн хутгалж таарсан юм” гэх мэдүүлэг. /ХХ-48-50, 2-р ХХ-245-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч С.Баатар мэдүүлэхдээ: ... Тэгтэл “ална шүү пиздаануудаа зайлаарай” гэж хоёр гурван залуучууд орилсон, би өндийгөөд харсан чинь гэрэл солбилцож тусаад 7 орчим залуучууд толгой тархи дээгүүр харайгаад нэг залуу нь намайг “хөгшин төгцөг минь замаас зайл” гээд намайг газрын уруу түлхсэн... духандаа гэрэл зүүсэн хоёр залуу талийгаачтай ноцолдоод нэг нь талийгаачийн гадуураа өмссөн хар өнгийн куртикийг араас нь толгой дээгүүр нь нөмөргөж татах үед талийгаач газрын уруу шургаж унасан. Яг шургаж унахад нь түүний араас мордох шахуу нөгөө нэг залуу нь далайж байгаад хутгаар хатгаж харагдсан юм. Хоёр залуу өндөр нам биетэй байсан. Харанхуйд хоёр хүн л хохирогчтой орооцолдоод тойрч ноцолдоод байсан. Талийгаачийг унахад түүний доор хүн байгаагүй. Хутгалсан залуу хутгалаад л хөлөө татаж аваад хажуу тийш болоод яваад алга болсон... Намайг очиход талийгаач гадуур өмссөн куртик нь биенээс нь тайлагдчихсан байсан... Анх хэрүүл маргаан болоод бужигнаад эхлэнгүүт би босоод дундуур нь ороод салгах гэсэн чинь “зайл муу хөгшин дөгцөг минь” гээд тэдгээр 4-5 залуугийн нэг нь хэлээд өшиглөхөд нь би өнхөрч намхан нүх рүү унасан” гэх мэдүүлэг. /1-р ХХ-59, 3-р ХХ-2-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Баяраа мэдүүлэхдээ: ... “Ингээд байж байхад “нүхэн дээрээс холдоцгоо” гэж орилолдоод хурц, хурц гэрэл тусгасан залуучууд хүрээд ирэхээр нь зодоон болох нь гэж ойлгоод холдтол чулуу нүүлгээд эхлэхээр нь эргээд хартал талийгаачийн толгойн дундуур том чулуугаар цохиод авахад талийгаач орилоод толгойгоо бариад сууснаа эргэж өндийгөөд хажуудаа байсан залууг үсэрч бариад хоёулаа доошоо өнхөрөөд унангуут нэг залуу араас нь гүйж ирээд ар нуруу руу нь хутгалахад талийгаач муухай дуугарч хашгираад зодоон намжсан... тэр залуучууд нь өдөр нь Түнхэлийн Батаа ахыг модоор цохиж нүх рүү унагаасан залуучууд байсан. ...Тэд согтуу халамцуу байдалтай харагдсан бөгөөд алт гарч байгаа нүхрүү орохын тулд тэнд байсан хүмүүсийг айлгах зорилгоор орилж, хашгирч ирцгээсэн байх. ... Талийгаач толгойгоо бариад суух үед гарт нь хутга байсан үгүйг анзаарч хараагүй, гартаа хутгагүй байх шиг байсан, хоёр гараараа толгойгоо бариад байх шиг байсан... Би тэр залуугийн хутгалсан хутгыг талийгаачийн барьж байсан шаргал өнгийн иштэй хутга байна гэж таньсан. Яагаад гэвэл талийгаач зодоон болохын өмнө миний молдокны утсыг таслана гээд тэр шаргал өнгийн иштэй хутгыг гаргаж ирж байсан болохоор таньж байна... Талийгаач ар нурууруугаа гараа явуулаад орилоод курткээ тайлахад цус олгойдоод бас амнаас нь цус гарсан” гэх  мэдүүлэг. /1-р ХХ-63-66-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Урнаа мэдүүлэхдээ: ... Т.Батбаяр /Баяраа/ гэж залуу согтуу ирсэн, түүний хамт бас танихгүй хоёр залуу ирсэн. Тэгээд нэг харсан чинь талийгаач тэр гурван залуутай зодолдож байсан ба дунд нь гартаа хутга барьсан эргэж байсан... Нэг мэдсэн тэнд байсан хүмүүс хоорондоо чулуу шидэлцээд байсан, зодоон болсон газар луу харахад талийгаач Б.Баяраагийн амнаас цус сад тавьж байсан. Харин нөгөө гурван залуу байхгүй байсан. Тэгээд очоод “яасан бэ Баяраа ахаа” гэсэн чинь юм дуугарч чадахгүй татаад байсан ба би “шархыг нь боох даавуу өгөөч” гэж гуйсан чинь хэн ч өгөөгүй, харин Зүүнхараагийн Чимээ гэх залуу пудболкаа тайлж өгсөн. Түүний дараа Баяраа гэх залуу ойролцоохон хутгаа гартаа бариад зогсож байхаар нь би очоод “та нар яаж байгаа юм бэ, нутгийнхаа ахыг алчихлаа, гадны хүмүүсийг яаж ч чадахгүй байж” гэж хэлээд уурласан чинь царай нь сонин болсоноо “миний толгойг бас хагалсан” гэж хэлээд зугтаад явсан... Б.Баяраа нас барсаны дараа эдгээр зургууд дотроос 5 дугаараар тэмдэглэгдсэн хутгатай урт богиноороо адилхан хутгыг Т.Батбаяр /Т.Баяраа/ барьчихсан байсан. Барьж байсан хутганы үзүүр хэсэг нь цустай байх шиг харагдсан... Талийгаач гартаа 5 дугаартай хутгатай төстэй хутгатай байсан. Т.Батбаяр /Тахир Баяраа/ ногоон эрээн өнгийн хувцастай байсан... Гэрэл зургаас харахад 3, 6 гэсэн дугаартай залуу 4 дугаартай тахир Баяраагийн араас ирээд хохирогчтой маргалдах явцдаа хутга гаргасан” гэх мэдүүлэг /1-р ХХ-н 110-111,  3-р ХХ-12-р хуудас/.

Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Ариунсанаа мэдүүлэхдээ: ... тэр үед 6-7 орчим залуучууд гэрэл тусгаад “энд хэн томроод байна аа, ямар даварчихсан пиздаанууд байнаа, алнаа” гэх мэт үг өгүүлэлтэй  дор бүрээ чулуу мод бариад ирж байгаа нь харагдсан ба тэр үед нүхний аман дээр байсан хүн нэлээд том хутга гаргаж ирээд гартаа барьж байгаа харагдсан... Би доор очоод байж байхад “өө нэгийгээ алчихлаа шүү дээ, ямар аймар юм бэ” гэж чанга хашгиралдах нь сонсогдоод зарим хүмүүс нь бууцгаагаад ирсэн. Би дээшээ очиход нөгөө хүн нүхнээс доош зайд нас барчихсан байсан... Гөвгөр даваад ирсэн залуучууд угаасаа тэнд асуудал гаргахаар хэмжээний доргисон, орилж хашгирсан, гартаа мод, чулуу барьсан залуучууд байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-н 69-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч Я.Цэрэнчимэд мэдүүлэхдээ: ... талийгаачтай маргалдсан 5-6 залуу өгсөөд гараад ирсэн ба урд нь урт пельник шиг юм өмссөн гартаа хус модны хугархай барьсан сахалтай залуу түрүүлж хүрч ирээд “та нар бүгдээрээ нүхнээс холдоцгоо, ална шүү та нарыг” гээд орилж хашгираад ирэхээр нь би цааш холдоод эргээд харахад нүхнээс доош 10 орчим метрийн зайд талийгаач өндийж куртикээ тайлснаа буцаад уначихсан. Түүний нуруунаас цус гарч байгаа нь тэнд байсан хүмүүсийн духандаа тогтоосон чийдэнгийн гэрэлд тод харагдаж байсан. Энэ үед нэг залуу талийгаач руу очоод “цус нь тогтохгүй байна, нимгэн юм өгөөч” гэхэд би очоод бор ногоон өнгийн пудволкоо тайлж өгсөн. Бас нэг настай хүн хөлийн ороолтоо тайлж өгсөн”  гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 70-71-р хуудас/ 

Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Доржпүрэв мэдүүлэхдээ: ... Би нүхнээс дээхэн талд 4-5 орчим метрийн зайд сууж байхад нүхний ойролцоо улаан өнгийн юүдэнтэй цамц өмсөж гадна талаараа хар өнгийн куртик өмссөн залуу хохирогч залууд “одоо бид нарын орох ээлж” гэсэн үү, яг юу гэж хэлснийг сонсоогүй маргалдах шиг болоод тэнд байсан 20 орчим хүмүүсийг тойрч нөгөө залуу хутга барьсан хохирогчид “чаддаг юм бол алчих гээд байгаа бололтой куртикнийхээ энгэрийг яраад ойртоод очиход хохирогч хойшоогоо ганц хоёр гишгээд ухарсан ба тэр үед дээд гүвгэрээс 5-6 орчим залуу хохирогч руу хандаж хэлээд байгаа бололтой хашгиралдаад хохирогч руу пижигнэлдээд гүйгээд нэг нь хохирогчийн ард очиж байгаа харагдсан... Нөгөө хэдэн залуучуудын нэг нь хохирогчтой зууралдаад цааш уруу өнхөрөлдөөд явах үед араас нь 2-3 залуу очоод зууралдаад авсан... Тэгж байхад Урнаа гэдэг хүүхэн “та нар хүн алчихлаа шүү дээ” гээд орилоод эхэлсэн. Тэгэхэд хохирогч буруу хараад бөгсөөрөө суучихсан, зүүн талынхаа гараараа ар нуруугаа самардаад байсан ба нурууны орчим хувцас нь харлаад цус гоожиж байгаа бололтой харагдсан. Би хэрэг болсон тэр даруйд миний ойролцоо Түнхэлийн тахир Баяраа гэдэг залуугийн толгойны ар хэсгээс нь цус гоожчихсон зогсож байгааг харсан. Тахир Баярааг /Т.Батбаяр/ 2-3 метрийн зайнаас харсан. Тэр нэлээд амьсгаадсан байдалтай зогсож харагдсан, цаад доор нь талийгаач байсан тийшээгээ хараад зогсож байгаа бололтой зогсож харагдсан.... Тэр залуучууд дундаас нэг нь л чулуу шидсэн  ба ердөө нэг чулуунд хохирогч Б.Баяраа оногдсон. Улаан юүдэнтэй цамцтай залуу Б.Баяраа хоёр барьцалдаж авах үед чулуу духан дээр нь оносон” гэх мэдүүлэг /1-р ХХ-112-114-р хуудас/ 

Мөрдөн байцаалтанд Гэрч А.Энхтуяа мэдүүлэхдээ: ... Хэрэг болох үе шөнө 02:00 болж байсан байх. Талийгаач Б.Баяраа гэдэг хүний зогсож байсан нүхэн дээрээс далан даваад согтуу байдалтай 5 залуу “нүхээ авнаа гэл үү, юу гэлээ” нэг тиймэрхүү зүйл хэлээд хашгиралдаад уруудаж ирээд нүхний аман дээр очиход нүхний аман дээр овгор хийгээд байсан Б.Баяраа гартаа хутга барьчихсан бас нөгөө 5 залуугийн нэг нь бас гартаа хутга барьчихсан өөд өөдөөсөө хутгаа савчуулаад байсан. Энэ байдал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Б.Баяраагийн нүүр толгой руу тэр залуучуудын нэг нь газраас алганы хэмжээтэй том чулуу авангуутаа цохиход Б.Баяраа сөхрөөд суух харагдсан ба тэгэнгүүт цаашаа доошоо 10-20 орчим метрийн зайд нөгөө залуучуудын хамт пижигнээд явчихсан. Тэгэхэд л Б.Баяраа цаана доор сөхрөөд доошоо цаашаа хараад хутгалуулчихсан бололтой харагдсан... 5 залуугийн дотор ногоон эрээн өнгийн комбинзон өмссөн нэг залуу байсан, алагдуу нүдтэй залуу гартаа хус мод барьчихсан тэр нүхрүү хүн ойртуулахгүй янзтай, бараг л ойртсоныг нь яачихаж мэдэхээр түгшүүртэй байдал гаргаж байсан... Тэр алагдуу нүдтэй залуу Б.Баярааг алаагүй байхаа, яагаад гэвэл тэр залуу нөгөө хэдийнхээ гадна талд хүмүүсийг ойртуулахгүй янзтай, мөн хэрэг болсоны дараа тэр дээгүүр бас нэг тиймэрхүү янзтай яваад байсан... Хэрэг болсоны дараа нүхнээс гарч ирсэн Хөөвөө гэдэг залуу “энэ тахир Баяраа шоронгоос гараад удаагүй байгаа ш дээ, дахиад хүн алчихлаа ш дээ” гэл үү тиймэрхүү юм хэлж байсан. Ер нь тэнд байсан хүмүүс Түнхэлийн Тахир Баяраа сорви Баярааг хутгалчихсан гэсэн яриа гарч байсан... Тэдгээр 5 залуу ер нь юу ч хийхээс буцахгүй шинжтэй, догшин ширүүн дүр төрхтэй байсан. Тэд бүгд  согтуу байсан ба их зориг орсон, шийдсэн санаа бодолтой болов уу гэмээр байсан ба би лав тэднээс айж эмээсэн. Олон тооны хүн духандаа гэрэлтэй байсан болохоор орчны бүх зүйл тодорхой харагдаж байсан” /1-р хх-133-134, 3-р ХХ-29-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч С.Одгэрэл мэдүүлэхдээ: ...Тэгээд тэр 5 залуугийн нэг нь ишийг нь даавуугаар ороосон урт хутга гартаа барьчихсан хувцсаа тайлж байсан...Тэр залууг араас нь ойрхон харсан, сааралдуу өнгийн даавуугаар ишийг нь ороосон урт хутга гарт нь байхыг харсан... Яг ингээд л нөгөө 4-5 залуу нөгөө хүнтэй зодолдсон байх газрын уруу пижигнээд явчихсан. Тэр үед хэн нь билээ нэг хүүхэд “Баяраа ах хутгалуулчихлаа ш дээ” гэж хашгирсан ба харахад нөгөө ах бөгсөөрөө сөхрөөд суучихсан цусаар бөөлжөөд байгаа юм уу гэлтэй нэг юм дуугараад байсан. Тэдгээр залуучууд дотроос улаан өнгийн цамц, гадна талаараа хөх, цэнхэр ч юм уу гэмээр өнгөтэй богинохон куртик өмссөн жижигхэн биетэй шаравтар царайтай залуу хэрэг болох үед нүхнээс гар гээд чулуу шидээд яваад байсан. Надад үзүүлж буй зураг дээр миний таньж байгаагаар 1 дугаартай залуу /Б.Батбаатар/ нарийн хус мод барьчихсан байсан, Шар өнгийн куртик өмссөн залуу /Э.Мөнх-Эрдэнэ/ бол дотор талаараа улаан өнгийн цамц өмссөн байсан... Ямарч байсан гартаа хус мод барьсан залуу болон улаан өнгийн цамцтай жижиг залуу бол хутгыг гартаа бариагүй байсан... Хэрэг болсоны дараа Түнхэлийн Б.Баяраа тахир Баяраадаа алуулчихлаа гэсэн яриа гараад байсан... Хэрэг болсоны дараа тэдгээрийн нэгнийх нь хувцас байх ногоон эрээн өнгийн үстэй захтай куртик газарт байгаа харагдсан... Бас нэг бордуу ч юмуу гэмээр цамцтай залуу хоёр гартаа чулуу барьчихсан дүүхэлзэж яваа харагдсан... Гэрэл зургийг харахад нүхний аман дээр ирсэн 3 залуу 1, 4, 5 дугаартай залуучууд байсан гэж санаж байна. Харин дараа нь нүх рүү чулуу шидээд яваад байсан залуу зурагт байгаа ногоон өнгийн куртиктэй залуу /Э.Мөнх-Эрдэнэ/ мөн байна. Хэрэг болсоны дараа жижиг хус мод барьсан залууг та нар яаж байгаа юм бэ, наад хүнээ аваад яваа ч гэхэд нэг залуу нь ирээд “яах вэ, аваад явах уу хэдүүлээ” гэсэн чинь хус мод барьсан залуу над руу уурлаад “хэдийг алсан ч яадаг юм, Баяраа үлд, бусад нь аваад яв” гэж хэлж байсныг сайн санаж байна” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 135-136, 2-р ХХ-244-р хуудас/ 

Мөрдөн байцаалтанд Гэрч И.Отгонбаяр мэдүүлэхдээ: ... Түнхэлийн тахир Баяраа /Т.Батбаяр/ үндсэн нүхний дээд талд овгор шорооны хажууд байсан, түүнтэй хамт 4 залуу лав байсан. Би тахир Баяраа дээр очоод “ахын дүү чинь одоо юу хийгээд хаячихаж байгаа юм бэ, шоронгоос гараад удаагүй байгаа биздээ” гэхэд “ахаа нэг иймэрхүү л юм болчихлоо ш дээ” гэж хариулсан” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 138-р хуудас/  

            Мөрдөн байцаалтанд Б.Батбаатар гэрчээр мэдүүлэхдээ: ... тэнд байсан хүмүүс нөгөө хүнийг Т.Батбаяр хутгалчихсан гэж яриад байсан бөгөөд би Т.Батбаяраас “чи хутгалчихсан юм уу? хэр лав шаасан юм бэ?” гэж асуухад “гайгүй ээ, гайгүй, араас нь жоохон дээш нь олиод дүрчихсэн юм” гэж хэлсэн. Би түүнээс “хутга чинь хаана байна” гэж асуухад “мэдэхгүй нэг тийшээ шидчихсэн” гэж хэлсэн...Түнхэл тосгон ойртоод Т.Батбаяр нэг дэлгүүрээс архи аваад “сэтгэл жоохон тийм байна, архи уумаар байна” гэж хэлж байсан. Т.Батбаяр ногоон алаг өнгийн комбинзон өмсчихсөн байсан юм. Уг нь бас нэг бүдэг цайвар өнгийн ногоон эрээн куртик өмсдөг юм...Т.Батбаярын цэнхэр иштэй хутга Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нараар дамжаад яваад байсан”  гэх мэдүүлэг /1-р Хх-ийн 93-97-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Э.Мөнх-Эрдэнэ гэрчээр мэдүүлэхдээ: ... хүмүүс гэнэт “Баяраа /Т.Батбаяр/ чи хүн алчихлаа ш дээ” гэж орилоход нөгөө 40 орчим настай хүн хөрвөөгөөд байсан ба Зоригоо /О.Энхзориг/ бид хоёр очиход нуруунаас нь цус ихээр гоожиж байсан ба би нөгөө хэдийг “хүрээд ирээч” гэсэн боловч ирэхгүй байсан, Т.Батбаяр дуудаад байхаар нь Зоригоо бид хоёр очиход Зоригоо Т.Батбаярт хандаж “би тэр хүнийг Т.Батбаяр хутгалахыг харсан, би энэ хэргийг даачихъя, та нар явцгаа” гээд балайтаад байсан. Т.Батбаяраас “чи яаж байгаа юм бэ, чи хутгалчихсан юм уу” гэж асуухад “би түүнийг хутгалчихсан, ямарч байсан иймэрхүү орсон” гээд гарын алганы уртыг хэмжээг харуулаад байсан. Түнхэл ороод Т.Батбаяр эхнэр Ариунтуяагаа дуудаад “хайр нь хүн хутгалчихлаа, үхсэн үхээгүйг нь мэдэхгүй байна, ямарч байсан ийм хэрэг хийчихлээ, архи аваад ирээч” гэж хэлсэн... Тэгээд бид нар Д.Баяраагийнд унтсан. Д.Баяраагийн барьж явсан хутгыг Т.Батбаяр булааж авсан юм билээ. Түнхэлийн гурван эгч “Баяраа чи болиочээ, хүн алаад хаячихлаа ш дээ” гэж байсныг бодвол сайн харсан байх...Т.Батбаяр тухайн үед ногоон алаг өнгийн комбинзон өмссөн байсан, мөн цайвар ногоон өнгийн куртик дээгүүрээ нөмөрчихсөн байсан... Машинд суугаад буцаад явж байхад би тэд нарт хандаж “би нөгөө хүн дээр очоод өргөх гэсэн боловч дийлээгүй” гэхэд Т.Батбаяр надаас “яг яасан байна” гэж асуухад “би нуруу, дал хавьцаа нь хутгалсан байсан” гэж хэлэхэд Т.Батбаяр надад гарынхаа алгаа тэнийлгээд ар хэсэгт заагаад иймэрхүү хатгасан гэж хэлсэн...Түнхэлийн төвд очоод Т.Батбаяр Ариунтуяад хандаж “зузаан хувцас аваад ир” гэж хэлж байсан, Ариунтуяа буцаж ирэхдээ захисан зүйлсийг нь авчирсан. Бид хэд ямарч байсан “хөдөө гэр лүү очиж морь мал унаатай залгая, уул руу гарая” гэж хоорондоо ярилцаад Д.Баяраагийнд очиж гаднаасаа цоожлуулсан” гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 88-91-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Д.Баяраа гэрчээр мэдүүлэхдээ: ... Б.Баяраа /Сорви Баяраа/ ах хутга бариад гүйгээд ирэхэд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Батбаяр хоёр зууралдаад зодолдоод эхэлсэн... Мөөгийг Сорви Баяраа ах бариад авахад Т.Баяраа араас нь хутгалсан юм шиг байгаа юм...Т.Батбаяр, Б.Баяраа нар зууралдаад газарт өнхөрч байхад миний араас нэг нь чулуугаар цохиж унагаасан, би босоод ирэхэд Сорви Баяраа ах цусандаа хутгалдчихсан Т.Батбаяр өөдөөс ирж  явсан. Тэр үед Мөөгий Сорви Баяраа ах руу гүйж очиж хараад ирэхдээ “Гайгүй юм шиг байна аа, өнгөцхөн хаваад орчихсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэр үед Т.Баяраа сонин царайлчихсан бид нар дээр ирээд “хөгшин нь хутгалчих шиг боллоо, эндээс явъя, явъя” гээд байхаар нь бүгд Түнхэлд очоод О.Энхзориг Т.Батбаярын гэр лүү яваад Т.Батбаяр болохоор “баригдчихна” гээд манай гэрт очихоор явсан. Манай гэрт очоод Т.Батбаяр “ямар ч байсан байдлыг ажиглая, үхэхгүй л байх” гэж хэлээд бүгдээрээ манай гэрт унтсан. Би гаднаас нь цоожлоод аавынх руу явчихсан юм... Миний ойр байсан  хүн бол Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нар байсан... Би чулуунд цохиулаад өндийгөөд босоод ирэхэд Т.Батбаяр толгойгоо дараад талийгаачийн наад талаас өөдөөс ирж байсан. Цаана нь талийгаачийн хажууд нэг настай ах оччихсон “та нар хүн хутгалчихлаа шүү дээ” гэж орилж байсан... Т.Батбаяр “мань талийгаачийг хутгалчих шиг болсон, юу болоод өнгөрвөө” гэж бид 4-ийн дунд хэлсэн” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 72-73, 76-77, 81-р хуудас/ 

Мөрдөн байцаалтанд О.Энхзориг гэрчээр мэдүүлэхдээ: ... бид нар зодоон дууссаны дараа Түнхэл рүү алхаж байхад би юу болсон талаар асуухад Т.Батбаяр “мань хутгалчихлаа” гэсэн ба яагаад хутгалсан талаар асуухад “өөрийн мэдэлгүй хутгалсан байна лээ” гэж хэлсэн... Цэнхэр лентээр ороосон хутга авч явж байсан...Түнхэлд очоод Т.Батбаяр “Б.Батбаатар, Э.Мөнх-Эрдэнэ бид 3 нуугдлаа, Д.Баяраа бид хоёрыг яв, яв” гээд байсан... Би Д.Баяраагаас асуухад “Батбаатар, Батбаяр, Мөнх-Эрдэнэ нарыг гэрт цоожилсон” гэж байсан... Машинд суугаад явж байхад Т.Батбаяр надад хандаж “чи яг дааж чадах юм уу” гэж асуухад би юм дуугарч чадаагүй. Дахиад презер даваад Б.Батбаатарын машинд сууж байхад Т.Батбаяр “чи энэ хэргийг дааж чадах юм уу” гэхэд би “үгүй ээ би дааж чадахгүй, архиныхаа халуунд тэгж хэлсэн байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хэд Д.Баяраа бид хоёрыг “та хоёр ямар ч хамаагүй юм чинь явцгаа, бид хэд оргоод ууланд нэг хэсэг байна” гэж ярьцгаасан”  гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 82-87-р хуудас/ 

Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Гал-Очир мэдүүлэхдээ: ... Бид гурвыг өгсөж явахад Т.Батбаяр /Т.Баяраа/ толгойноос нь цус гарчихсан, царай нь нэлээн цонхигор байдалтай яаруу сандруу байдалтай хүрч ирцгээхээр нь юу болсон талаар асуухад Т.Баяраа “та нарт хамаагүй ээ, одоо та нар шууд буц, харин бид нарыг Түнхэл хүргээд өгчих” гэж хэлэхээр нь яг юу болсон юм бэ гэхэд “ямарч байсан буц” л гээд байсан. Түнхэлийн төмөр замын презерийн хажууд очоод Т.Баяраа хамт явсан хүмүүстэйгээ ямар нэгэн юм яриад байсан ба тэд нарт “явлаа” гэж хэлэхэд “яаж хоосон явуулах вэ, эхнэрийг дагаж яваад 2 бондгор аваад яв” гэж хэлэхээр нь аваад явсан. Ямарч байсан нүхэн дээр зодоон нүдээн болсон гэж хэлсэн, гэхдээ та нарт хамаагүй гээд л байсан...Тэд Түнхэлд очоод машинаас буугаад хоорондоо тусдаа юм яриад байх шиг байсан. О.Энхзориг / Зоригоод / хэн нь ч билээ нэг нь “энэ хэргийг даачих” гэхэд Зоригоо нь “за тэгье, би угаасаа даачихая” гээд байсан. Зоригоо тэр үед бага зэрэг согтолттой хөөрөлттэй байсан, “би даачихая” гэж хэлэхдээ жоохон  эргэлзээд ч байгаа юм шиг “за би даачихна ш дээ” гээд байсан”  гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 103-105-р хуудас/ 

2.17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-6-16-р хуудас/

2.18. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р ХХ-ийн 163-167-р хуудас/

2.19.  Талийгаач Б.Баяраагийн хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1-р ХХ-ийн 162-р хуудас/

2.20.  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р ХХ-246-248-р хуудас/

2.21. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт №47 Талийгаач Б.Баяраагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн далны доод хэсэгт цээжний хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушгины эдийн зусэгдсэн шарх, баруун хөмсгөнд шарх, хамрын нуруу, баруун зүүн гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой

Талийгаач цээжний хөндийрүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шархны улмаас нас баржээ гэх дүгнэлт /1-р хх-ийн 169-170-р хуудас/

          ШШҮХ-ийн тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00143 дугаартай дүгнэлт /1-р хх-183-184-р хуудас/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын №1084 тоот дүгнэлт:

1. Т.Батбаяр хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна.

2. Т.Батбаяр нь сэтгэцийн хувьд удамшлын өвчтэй байсан гэх баримт үгүй байна.

3. Т.Батбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

4. Т.Батбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Батбаярт эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна /1-р ХХ-ийн 179 дүгээр хуудас/

2.22. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №2  дугаартай ...Б.Баяраагийн баруун хөмсөгний шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт. /1-р ХХ-173-р хуудас/ 

2.23. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00143 дугаартай дүгнэлт. /1-р ХХ-183-184-р хуудас/

2.24. Гэрч Б.Эрдэнэбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай  тэмдэглэл /3-р ХХ-7-12-р хуудас/ 

2.25.  Гэрч Д.Урнаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р ХХ-13-18-р хуудас/  

            2.26. Туршилт хийсэн тухай тэмдэглэл /3-р ХХ-н 24-25-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Т.Батбаярын талаарх Багийн засаг даргын тодорхойлолт /2-р ХХ-ийн 14 дүгээр хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р ХХ-ийн 247 дугаар хуудас/, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1-р ХХ-ийн 249-250 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /2-р ХХ-ийн 15 дугаар хуудас/, Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэний талаархи /, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р ХХ-ийн 32 дугаар хуудас/, 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 33 дугаар хуудас/, 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 2-р ХХ-ийн 36 дугаар хуудас/, хорооны Засаг даргын тодорхойлолт /2-р ХХ-ийн 44 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Батбаатарын талаархи Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1-р ХХ-ийн 28 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р ХХ-ийн 31 дүгээр хуудас/, Шүүгдэгч О.Энхзоригийн талаархи 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-р ХХ-ийн 46 дугаар хуудас/, 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р ХХ-ийн 48 дугаар хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 53 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Баяраагийн талаархи оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 58 дугаар хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /3-р ХХ-ийн 98 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “ Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан, 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартайгаар хэргэлэж хохирогч Б.Баярааг хутгалж танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батбаяр, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан

Шүүгдэгч Б.Батбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ О.Энхзориг, Д.Баяраа нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд хус модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ц.Батмөнхийг цохиж унагаан танхайрсан, 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд хус мод, чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан

Шүүгдэгч О.Энхзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, Д.Баяраа нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд осков төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд осков төмөр, чулуу зэргийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан

Шүүгдэгч Д.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан, 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн гэмт хэргийн талаар:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Батмөнхийн мэдүүлэгт: ... Би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Гацуурт” гэх газар гар аргаар алт олборлож байсан юм. Тухайн өдөр 19 цагийн орчим “тоорой Батаа хаана байна, муу лалрыг алнаа” гээд залуучууд орилолдоод байгаа сонсогдсон. Би яасан гэнээ дүү нар гээд дөхөөд очтол нэг нь миний зүүн дал руу гартаа барьсан хус модоор цохьчихсон.... миний харж амжсанаар урт дээл юм уу гэмээр цэнхэр өнгийн хувцастай залуу намайг цохих шиг болсон... Тэдний нэг нь гартаа хус мод, нэг нь осков барьчихсан байсан... осков ашиглавал багаж, буруу ашиглавал зэвсэг юм л даа... Жаяа, Зоригт бид нар нэг бригад байсан... Тэдгээр 4-5 залуучуудыг хүрч ирээд намайг нэр хочоор дуудаад орилож  байхад “Батмөнх ах битий ирээсэй, энэ залуучууд яаж ч мэдэхээр байна” гэж  бодоод сууж байсан юм гэнэ лээ... гэх мэдүүлэг /ХХ-43-45, 2-р Хх-н 237-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Г.Жамсрандоржийн мэдүүлэгт: ... Тэр үед хэдэн залуучууд “Тоорой Батаа хаана байна” гээд орилолдоод ирцгээсэн, урдаас нь Батаа ах “яасан, яасан гэнээ дүү нар” гээд ойртож байгаа харагдсан ба гэнэт пижигнээд явчихаар нь харахад Батаа ах хоёр гараа гозойлгоод унаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /ХХ-123-р хуудас/   

Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Зоригтын мэдүүлэгт: ... Тухайн өдөр харанхуй болсон байхад нүхний ойролцоо гурван залуу “Тоорой Батаа хаана байна” гээд хашгирч байсан. Тэр үед Батмөнх ах ойрхон байсан байх нэг мэдэхэд нөгөө гурван залуу дээр оччихсон байгаа харагдсан бөгөөд нэг нь Батмөнх ахын дал орчим модоор цохиж харагдсан. Тэдний нэг нь гартаа мод, нөгөө хоёр нь хутга, осков зэргийг гартаа барьсан байсан” гэх  мэдүүлэг. /ХХ-124, 3-р ХХ-30-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Баяраагийн мэдүүлэгт: ... Нүхэн дээр зогсож байхад 4-5 залуучууд зарим нь хутгатай, урт модтой, осковтой ирээд “ална шулна, нүхнээс гар, ор” гээд хашгираад ирэхэд Түнхэлийн Батаа ах өөдөөс нь очиж явтал өөдөөс нь үгийн зөрүүгүй хус модоор толгой дундуур нь цохиод авахад Түнхэлийн ах шууд бид нарын орох гэж байсан нүхний хажуу талын нүхрүү уначихсан” гэх мэдүүлэг  /ХХ-63-66-р хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүүгийн мэдүүлэгт: .... Аавын минь амь насыг хохироосон этгээдүүдэд гомдолтой байна. Хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна. Гэмт хэргийн улмаас 21146000 төгрөгний хохирол учирсан боловч гэм буруутай этгээдүүдийн зүгээс төлсөн зүйл алга байна”  гэх мэдүүлэг /2-р ХХ-242-243-р хуудас/ 

Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Эрдэнэбатын мэдүүлэгт: ... Ахыг хутгалсан залуугийн үс нь тачирхандуу спорт маягийн засалттай, бор царайтай, комбинзон шиг загварын үргэлж хувцастай дунд зэргийн нуруутай хүн байсан. /ХХ-48-50, 2-р ХХ-245-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч С.Баатар мэдүүлэхдээ: ... Харанхуйд хоёр хүн л хохирогчтой орооцолдоод тойрч ноцолдоод байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-59, 3-р ХХ-2-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Баяраа мэдүүлэхдээ: ... талийгаачийн толгойн дундуур том чулуугаар цохиод авахад талийгаач орилоод толгойгоо бариад сууснаа эргэж өндийгөөд хажуудаа байсан залууг үсэрч бариад хоёулаа доошоо өнхөрөөд унангуут нэг залуу араас нь гүйж ирээд ар нуруу руу нь хутгалахад талийгаач муухай дуугарч хашгираад зодоон намжсан... тэр залуучууд нь өдөр нь Түнхэлийн Батаа ахыг модоор цохиж нүх рүү унагаасан залуучууд байсан. ... гэх  мэдүүлэг. /1-р ХХ-63-66-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Урнаагийн мэдүүлэгт: ... Түүний дараа Баяраа гэх залуу ойролцоохон хутгаа гартаа бариад зогсож байхаар нь би очоод “та нар яаж байгаа юм бэ, нутгийнхаа ахыг алчихлаа, гадны хүмүүсийг яаж ч чадахгүй байж” гэж хэлээд уурласан чинь царай нь сонин болсоноо “миний толгойг бас хагалсан” гэж хэлээд зугтаад явсан... Б.Баяраа нас барсаны дараа эдгээр зургууд дотроос 5 дугаараар тэмдэглэгдсэн хутгатай урт богиноороо адилхан хутгыг Т.Батбаяр /Т.Баяраа/ барьчихсан байсан. Барьж байсан хутганы үзүүр хэсэг нь цустай байх шиг харагдсан гэх мэдүүлэг /1-р ХХ-н 110-111,  3-р ХХ-12-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Ариунсанаагийн мэдүүлэгт: ... Гөвгөр даваад ирсэн залуучууд угаасаа тэнд асуудал гаргахаар хэмжээний доргисон, орилж хашгирсан, гартаа мод, чулуу барьсан залуучууд байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-н 69-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Я.Цэрэнчимэдийн мэдүүлэгт: ... Түүний нуруунаас цус гарч байгаа нь тэнд байсан хүмүүсийн духандаа тогтоосон чийдэнгийн гэрэлд тод харагдаж байсан. Энэ үед нэг залуу талийгаач руу очоод “цус нь тогтохгүй байна, нимгэн юм өгөөч” гэхэд би очоод бор ногоон өнгийн пудволкоо тайлж өгсөн. Бас нэг настай хүн хөлийн ороолтоо тайлж өгсөн”  гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 70-71-р хуудас/,  

Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Доржпүрэвийн мэдүүлэгт: ... Тахир Баярааг /Т.Батбаяр/ 2-3 метрийн зайнаас харсан. Тэр нэлээд амьсгаадсан байдалтай зогсож харагдсан, цаад доор нь талийгаач байсан тийшээгээ хараад зогсож байгаа бололтой зогсож харагдсан гэх мэдүүлэг /1-р ХХ-112-114-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч А.Энхтуяагийн мэдүүлэгт: ... Хэрэг болсоны дараа нүхнээс гарч ирсэн Хөөвөө гэдэг залуу “энэ тахир Баяраа шоронгоос гараад удаагүй байгаа ш дээ, дахиад хүн алчихлаа ш дээ” гэл үү тиймэрхүү юм хэлж байсан. Ер нь тэнд байсан хүмүүс Түнхэлийн Тахир Баяраа сорви Баярааг хутгалчихсан гэсэн яриа гарч байсан... гэх мэдүүлэг /1-р хх-133-134, 3-р ХХ-29-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч С.Одгэрэлийн мэдүүлэгт: ... Хэрэг болсоны дараа Түнхэлийн Б.Баяраа тахир Баяраадаа алуулчихлаа гэсэн яриа гараад байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 135-136, 2-р ХХ-244-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч И.Отгонбаярын мэдүүлэгт: ... Түнхэлийн тахир Баяраа /Т.Батбаяр/ үндсэн нүхний дээд талд овгор шорооны хажууд байсан, түүнтэй хамт 4 залуу лав байсан. Би тахир Баяраа дээр очоод “ахын дүү чинь одоо юу хийгээд хаячихаж байгаа юм бэ, шоронгоос гараад удаагүй байгаа биздээ” гэхэд “ахаа нэг иймэрхүү л юм болчихлоо ш дээ” гэж хариулсан” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 138-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Б.Батбаатар гэрчээр мэдүүлэхдээ: ... би Т.Батбаяраас “чи хутгалчихсан юм уу? хэр лав шаасан юм бэ?” гэж асуухад “гайгүй ээ, гайгүй, араас нь жоохон дээш нь олиод дүрчихсэн юм” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р Хх-ийн 93-97-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Э.Мөнх-Эрдэнэ гэрчээр мэдүүлэхдээ: ... хүмүүс гэнэт “Баяраа /Т.Батбаяр/ чи хүн алчихлаа ш дээ” гэж орилоход нөгөө 40 орчим настай хүн хөрвөөгөөд байсан ба Зоригоо /О.Энхзориг/ бид хоёр очиход нуруунаас нь цус ихээр гоожиж байсан ба би нөгөө хэдийг “хүрээд ирээч” гэсэн боловч ирэхгүй байсан гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 88-91-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Д.Баяраа гэрчээр мэдүүлэхдээ: ... босоод ирэхэд Сорви Баяраа ах цусандаа хутгалдчихсан Т.Батбаяр өөдөөс ирж  явсан. Тэр үед Мөөгий Сорви Баяраа ах руу гүйж очиж хараад ирэхдээ “Гайгүй юм шиг байна аа, өнгөцхөн хаваад орчихсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэр үед Т.Баяраа сонин царайлчихсан бид нар дээр ирээд “хөгшин нь хутгалчих шиг боллоо, эндээс явъя, явъя” гээд байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 72-73, 76-77, 81-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд О.Энхзориг гэрчээр мэдүүлэхдээ: ... бид нар зодоон дууссаны дараа Түнхэл рүү алхаж байхад би юу болсон талаар асуухад Т.Батбаяр “мань хутгалчихлаа” гэсэн  гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 82-87-р хуудас/,

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт №47 Талийгаач Б.Баяраагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн далны доод хэсэгт цээжний хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушгины эдийн зусэгдсэн шарх, баруун хөмсгөнд шарх, хамрын нуруу, баруун зүүн гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой

Талийгаач цээжний хөндийрүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шархны улмаас нас баржээ /1-р хх-ийн 169-170-р хуудас/ гэх дүгнэлтээр болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, бусдыг танхайн сэдэлтээр санаатай алсан, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нарыг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан, шүүгдэгч Д.Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 Шүүгдэгч Т.Батбаярын өмгөөлөгчөөс “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, уг гэмт хэргийг хэн үйлдсэн” зэрэг болон бусад байдлыг нэмж шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, шүүх энэ хэргийг өмнө нь 1 удаа мөрдөн байцаалтанд буцаасан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд тухайн хэрэг болсон өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 19 цагийн орчим шүүгдэгч Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нар “Гацуурт” гэх ууланд гар аргаар алт олборлохоор очиж согтуугаар, бүлэглэн, Э.Мөнх-Эрдэнэ гартаа хутга барин, Б.Батбаатар гартаа хус мод барин, О.Энхзориг гартаа осков төмөр барин “тоорой Батаа хаана байна, муу лалрыг алнаа”, “ална, шулна, нүхнээс гар, ор” гэж орилж хашгиран Б.Батбаатар нь Ц.Батмөнхийн /тоорой Батаа хочит/ зүүн далруу нь хус модоор цохиж унагаасан.

Шүүгдэгч Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нар 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим “Гацуурт” гэх ууланд дахин очиж Э.Мөнх-Эрдэнэ гартаа чулуу барин, Б.Батбаатар гартаа хус мод, чулуу барин, О.Энхзориг гартаа осков төмөр, чулуу барин, Д.Баяраа гартаа хутга барин “ална шүү пиздаануудаа, зайлаарай”, “хөгшин төгцөг минь замаас зайл”, “нүхэн дээрээс холдоцгоо”, “энд хэн томроод байна аа, ямар даварчихсан пиздаанууд байнаа, алнаа” “та нар бүгдээрээ нүхнээс холдоцгоо, ална шүү та нарыг” гэх зэргээр орилж хашгиран гар аргаар алт олборлож байсан иргэд дээр очин тодорхой шалтгаангүйгээр, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогчтой хэрүүл зодоон үүсгэсэн байна. Энэ үед шүүгдэгч Т.Батбаяр хохирогч Б.Баяраагийн зүүн даланд нь  хутгалсаны улмаас “зүүн далны доод хэсэгт цээжний хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушигны эдийн зүсэгдсэн шарх, баруун хөмсгөнд шарх, хамрын хуруу, баруун зүүн гарын тохойнд зулгаралт” учруулан амь насыг хохироосон үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. 

Мөрдөн байцаалтад Э.Мөнх-Эрдэнийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэж танхайрах явцдаа Т.Батбаяртай бүлэглэн хохирогч Б.Баярааг санаатай алсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татжээ. Гэтэл уг гэмт хэргийн шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй, гэмт хэрэгийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Т.Батбаярыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, бусдыг танхайн сэдэлтээр санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нарыг зэвсэг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар, шүүгдэгч Д.Баярааг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, зэвсэг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүү оршуулга болон бусад зардалд нийт 21146000 төгрөгний зардал гарсан гэж шүүх хуралдааны шатанд нэхэмжилж байгаа ба хавтаст хэрэгт 15599306 төгрөгний зардлын баримт гаргаж хавсаргасан бөгөөд шүүгдэгч Т.Батбаяраас  3200000 төгрөг, Д.Баяраагаас 2000000 төгрөг нийт 5200000 төгрөг төлж барагдуулсан ба шүүгдэгч Т.Батбаяраас хохирол, гэм хорын зардлын үлдэгдэл 10399306 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Батбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5-д зааснаар хүндэвтэр, онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба уг гэмт хэргийг шүүгдэгч согтуугаар үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 91 дүгээр зүйлийн 91.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг нь хүнд ялд нь багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ял эдлэх дэглэмийг нь чанга дэглэмд эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Батбаяр нь урьд нь 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан байх ба хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх гэсэн хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хүндэвтэр онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа нь  “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба уг гэмт хэргийг шүүгдэгч нар согтуугаар үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ял эдлэх дэглэмийг нь чанга дэглэмд эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ нь урьд -2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан, 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан байх боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батбаатар нь 2003 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан байх боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Энхзориг нь урьд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан байх боловч  Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Баяраа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ял эдлэх дэглэмийг нь чанга дэглэмд эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Батбаярын  2015 оны 11 дүгээр сарын 02-ноос 2016 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэл цагдан хоригдсон 365 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Э.Мөнх-Эрдэний 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэл цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Б.Батбаатарын 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,  энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Б.Баяраагийн өмсөж явсан үстэй захтай хар өнгийн куртик 1 ширхэг, Э.Мөнх-Эрдэнийн өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг,  юүдэнтэй улаан өнгийн цамц 1 ширхэг, Шаргал өнгийн хуванцар оруулгатай төмөр иштэй хутга 1 ширхэг, иш хэсгийг нь цагаан саарал өнгийн илгэн материал, цэнхэр өнгийн утсаар ороосон урт хутга 1 ширхэг, Т.Батбаярын өмсөж явсан ногоон эрээн өнгийн комбинзон 1 ширхэг, ногоон эрээн өнгөтэй, хар өнгийн үстэй зах, дотортой куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, туршилт хийж бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий СD-г хэрэгт зохих баримт үйлдэж хавсаргах, шүүгдэгч Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх, шүүгдэгч Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарт өмнө нь авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зэргийг шүүхийн шийтгэх тогоолд тусгах нь зүйтэй байна.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

                          

                                                 ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Төмөрхуяг овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Энхлхагвын Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Шүүгдэгч Төмөрхуяг овогтой Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, бусдыг танхайн сэдэлтээр санаатай алсан, шүүгдэгч Энхлхагвын Мөнх-Эрдэнэ, Баярхүүгийн Батбаатар, Оюунбилэгийн Энхзориг нарыг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан, Доржийн Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Төмөрхуяг овогтой Батбаярыг 03 /гурав/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар Төмөрхуяг овогтой Батбаярыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Энхлхагвын Мөнх-Эрдэнийг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Баярхүүгийн Батбаатарыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Оюунбилэгийн Энхзоригыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Доржийн Баярааг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Доржийн Баярааг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, Д.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 03 /гурав/ 04 /дөрөв/ 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Т.Батбаярт оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ял, Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Б.Батбаатарт оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, О.Энхзоригт оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Д.Баяраад оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Т.Батбаярын цагдан хоригдон 365 /гурван зуун жаран тав/ хоногийг эдлэх ялд нь, Э.Мөнх-Эрдэний цагдан хоригдон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь, Б.Батбаатарын цагдан хоригдон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйл 510.1-д зааснаар Төмөрхуягын Батбаяраас 10399306 /арван сая гурван зуун ерэн есөн мянга гурван зуун зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо Станцын 5-31 тоотод оршин суух /РД:МР:92112511/ Гэгээн овогт Баяраагийн Батхүүд олгосугай.

             8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Б.Баяраагийн өмсөж явсан үстэй захтай хар өнгийн куртик 1 ширхэг, Э.Мөнх-Эрдэнийн өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг,  юүдэнтэй улаан өнгийн цамц 1 ширхэг, Шаргал өнгийн хуванцар оруулгатай төмөр иштэй хутга 1 ширхэг, иш хэсгийг нь цагаан саарал өнгийн илгэн материал, цэнхэр өнгийн утсаар ороосон урт хутга 1 ширхэг, Т.Батбаярын өмсөж явсан ногоон эрээн өнгийн комбинзон 1 ширхэг, ногоон эрээн өнгөтэй, хар өнгийн үстэй зах, дотортой куртик 1 ширхэг зэргийг устгах, туршилт хийж бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий СD-г хэрэгт зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

              9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг нь энэ өдрөөс эхлэн өөрчилөн цагдан хорьж, Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарын  эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

              10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

             11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

             12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ

 

                         ШҮҮГЧИД                         Б.ХЭРЛЭН

 

                                                                    Д.РЕНЧЕНХОРОЛ.