Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00519

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2018/00519

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут тооцооны төвд байрлах, ХААН банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Т

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Т нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6,774,523 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О , Ц.Х , хариуцагч Т.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:: Зээлдэгч Т.Т , Г.Т нар нь ХААН Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2014 оны 11-р сарын 06-ны өдөр ЗГ/14/277 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан, 2015 оны 07 сарын 20-ны өдөр ЗГ/98 тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 16,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай нэмэлт зээл авсан.

Зээлдэгч Т.Т  нь 2015 оны 10-р сарын 14-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /Зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр Зээл өлгөлт, эргэн төлөлтийн хувааръ -ийн дагуу төлнө/ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна.

Банкнаас зээл төлөхийг удаа шаардаж 2017 оны 06 сарын 21-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл бичгээр хүргүүлж байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдолд бүрт таньд амаар сануулж байсан хэдий ч 2018 оны 03-р сарын 27-ны өдрийн байдлаар та зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 230 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч та 2014.11.06-ны өдрийн ЗГ тоот Зээлийн гэрээ, 2015.07.20-ны өдрийн ЗГ/98 тоот Зээлийн гэрээ, ЗГ15/192-1 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу Үндсэн зээлд 6,420,404.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,040,410.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,797.83 төгрөг нийт 9,474,612.75 төгрөг төлсөн байна.

Иймд банк шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 27 -ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.Зээлдэгч Т.Т , Г.Т нартай байгуулсан 2014.11.06-ны өдрийн ЗГ тоот Зээлийн гэрээ, 2015.07.20-ны өдрийн ЗГ/98тоот Зээлийн гэрээ, 2016.12.27-ны өдрийн ЗГ15/192-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

2.Дараах зээлийн төлбөрийг гаргуулах

a.Үндсэн зээлийн төлбөрт 5,079,595.18 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 1,651,010.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43,918.23 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл төлбөрт 6,774,523.97Т төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлага хангуулах гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Орхон аймаг дахь салбар нь хариуцагч Г.Т , Т.Т  нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6,774,523 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Г.Т , Т.Т  нар нь ХААН банкны Орхон салбараас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгний зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/98 тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, хүү буцаан төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 11,500,000 төгрөг авсан эсэх талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г.Т , Т.Т  нараас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул Хаан банк шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХААН банкны зээл олгох гэрээгээр зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгч Г.Т , Т.Т  нарт шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагаас хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч Г.Т , Т.Т  нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ тоот зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/98 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ15/192-1 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Г.Т , Т.Т  нараас 6,774,523 төгрөг гаргуулан Хаан банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж заасан байх тул зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох шарп брендийн телевизор, хөргөгч, угаалгын машин зэрэг хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ХААН банкны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123,342 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Т , Т.Т  нараас 123,342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Орхон салбарт олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Хаан банкны Орхон салбар, Г.Т , Т.Т  нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ тоот зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/98 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ15/192-1 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Г.Т , Т.Т  нараас үндсэн зээлийн төлбөр 5,079,595.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,651,010.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 43,918.23 төгрөг, нийт 6,774,523.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай:

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Т , Т.Т  нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний барьцаа хөрөнгө шарп брендийн телевизор, хөргөгч, угаалгын машин зэрэг хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 123,342 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Т , Т.Т  нараас 123,342 төгрөг гаргуулан ХААН банкны Орхон салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН