| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00429/И |
| Дугаар | 00513 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00513
| 2018 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2018/00513 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** тоотод оршин суух, Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** тоотод оршин суух, Б холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Б нь 2015 онд Г.Б тэй танилцаж, хотод гэрт нь цуг амьдарч байсан. Бидний дундаас 2017 оны 05 дугаар сарын 18-нд хүү Б.М төрсөн. Одоо би Эрдэнэтэд аавындаа амьдардаг. Г.Б нь надаас өмнө 2 эмэгтэйтэй амьдарч 3 хүүхэдтэй байсан. Би төрснийхөө дараа л тэрийг нь мэдсэн. Намайг жирэмсэн байхад төрөхөд ч ирээгүй. Сүүлд 2 удаа ганц ганц хоноод явсан. Хүү бид хоёрт ямар ч хайр халамж байхгүй. Мөнгө төгрөг явуулдаггүй. Байнга утсаа унтрааж өөр хүүхэнтэй уулзаж явдаг. Би амьдаръя гэж хичээсэн боловч надтай амьдрах ямар ч хүсэл сонирхол байхгүй. Иймээс би хүүгээ өөрийнхөө асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Б д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Ц.Б , Г.Б нар нь 2015 онд танилцаж, үерхсэн боловч гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдраагүй, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна. Тэдний дундаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна.
2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.М-н төрсөн эцэг нь Г.Б мөн эсэх талаар маргаангүй гэж шүүх дүгнэв.
Учир нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч Г.Б нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хянан шийдвэрлэв.
Зохигчид хамтын амьдралтай байсан бөгөөд цаашид хамт амьдрахгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, хүү Б.М нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа хүүхдийн насны байдал, эхийн хайр энэрэл, анхаарал халамж, асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх Ц.Б ийн асрамжинд хэвээр үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Г.Б эс тэтгэлэг гаргуулан сар бүр хүү Б.Мөнхсүлдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М-н эцэг нь Г. Б мөн болохыг тогтоосугай.
2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М-г эх Ц.Б ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М-г бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Г.Б эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, нэхэмжлэгч Ц.Б ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Б эс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 50,009 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
4.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
5.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН